| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0676/и |
| Дугаар | 0676 |
| Огноо | 2016-05-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 0676
| 2016 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 142/ШШ2016/00676 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-1-9 тоотод оршин суух Тайж овогт Ёндонсамбуугийн Нансалмаа /ЖГ: 80040169/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-1-50 тоотод оршин суух Тангуд овогт Лувсандоржийн Болдбаатар/ФД:74032010/
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ё.Нансалмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, хариуцагч Л.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.Нансалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ёндонсамбуу овогтой Нансалмаа би 2000 онд Л.Болдбаатартай танилцаж гэр бүл болсон. Бидний дундаас 2002 оны 06 дугаар сарын 29-ний өдөр охин Б.Сайнбилэг төрсөн. Охин маань 14 настай , байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14-р сургуулийн 8-р ангид сурдаг. Л.Болбаатар бид хоёр 2004 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан. Охин надтай хамт амьдарч байгаа тул төрсөн эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Иймд охин Сайнбилэгт эцэг Л.Болдбаатараас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Л.Болдбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Л.Болбаатар нь 2002 онд Ё.Нансалмаатай танилцаж гэр бүл болсон. 2002 оны 06 сарын 29-нд охин Б.Сайнбилэг мэндэлсэн. 2006 онд би аваарт ороод хэвтэрт байсан. Тухайн үед Ё.Нансалмаа охин бид хоёрыг орхиод Чех улсруу явсан. Би охиноо 21-р цэцэрлэгт оруулж сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлсэн. 2008 оны 8 дугаар сарын дундуур ээж нь охиноо Чех улсруу авах санал тавихад би хэрэгтэй бүх юмыг нь бэлдээд охиноо явуулсан. Тухайн үед Ё.Нансалмаа Чехэд очоод нөхөртэй болсоныг би мэдээгүй. 2011 онд эгч Ё.Долгоржав нь намайг дүү Нансалмаагаас гэрлэлтийн баталгаагаа салгах саналыг тавьсан. Би зөвшөөрч салгуулсан. Гадаадад байх хугацаанд нь охиныхоо хэрэгцээтэй гар утас, нөүтбүүк, хувцас хунарыг нь өгч явуулдаг байсан. Би одоо ч хэрэгтэй юмс мөнгө, хичээлийн хэрэглэлийг авч өгдөг.Охиндоо тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Нансалмаа нь хариуцагч Л.Болдбаатарт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид 2001 онд гэр бүл болж, 2002 оны 06 дугаар сарын 29-ний өдөр охин Б.Сайнбилэг төрсөн байна. Гэрлэгчид 2004 оноос сэтгэл санаа нийлэхгүй, нэхэмжлэгч Чех улсад ажиллаж амьдарч байгаа шалтгаанаар тусдаа амьдрах болсон тул Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн 951 дугаартай шийдвэрээр зохигчдын гэрлэлтийг цуцалж, охин Б.Сайнбилэгийг эх Ё.Нансалмаагийн асрамжинд үлдээсэн байна.
Б.Сайнбилэгийн төрсөн эцэг нь Л.Болдбаатар мөн бөгөөд энэ талаар өөрөө хүлээн зөвшөөрсөн тайлбар, Б.Сайнбилэгийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн 951 дугаартай шийдвэрээр тус тус тогтоогдож байна.
Охин Б.Сайнбилэг эх Ё.Нансалмаагийн асрамжид байгаа, эцэг Л.Болдбаатар хүүхдийн тэтгэлэг төлнө гэж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу төрсөн эцэг Л.Болдбаатараас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон хариуцагчаас 43 673 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
| |