Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/088

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж

Шүүгдэгч З.Ж, түүний өмгөөлөгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Жт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 10-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суудаг

Баянхонгор аймгийн 1 хэсгийн ардын шүүхийн эрүүгийн шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн № 01 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, хувьд ногдох хөрөнгөөс морь нэг буюу үнийн 3000 төгрөг хурааж , улсын орлогод авахаар шийтгүүлж , 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн № 05 дугаар магадлалаар 1 хэсгийн ардын шүүхийн эрүүгийн шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын 1 заалтыг ... нутаг заахгүйгээр хувьд ногдох хөрөнгөнөөс нь морь 1 буюу 3000 төгрөг хурааж, таван жил хорьж шийтгэсүгэй гэж өөрчлөн найруулж байсан

Баянхонгор аймгийн сум дундын эрүүгийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №120 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 1-т зааснаар 25000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан

Баянхонгор аймгийн сум дундын эрүүгийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №244 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн 123-ын 1-ийн 3-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар

Баянхонгор аймаг Сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №100 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүгийн хуулийн тусгай ангийн145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагааар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, З.Ж

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч З.Ж нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг дэвсгэрт байрлах хатуу хучилттай зам дээр явган хүний гарцаар гарч байсан иргэн Ж.******* ******* улсын дугаартай мотоциклиор мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч З.Жийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр орой 16:00 цагийн үед би өөрийнхөө эзэмшлийн ******* дугаартай мустанг маркийн мотоциклиор өөрийн дүү З.******* хамт манай гэрээс гарж яваад Баянхонгор аймгийн тээврийн биржийн хажуугийн хашаанд оршин суудаг ээжийндээ очих гээд Баянхонгор сумын төв засмал замаар явж байсан чинь явган хүний гарцаар нэг эмэгтэй хүн гэнэт гараад ирсэн, би мотоциклио хажуу тийш нь дарж залсан боловч амжаагүй тэр хүнийг мөргөчихсөн тэр хүн өнхрөөд ойчсон, би мотоциклио зогсоогоод нөгөө хүн дээр очиж хамт байсан хүнээ дуудлага өгөөдөх гээд манай дүү З.Батмөнх түргэн тусламж дуудсан. Би хохирогч Ж.д эмчилгээний төлбөрт нь 500000 төгрөг өгсөн байгаа. Би тэр үед хамгаалах малгай өмссөн байсан, би тэр осол болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 95-96 /

Хохирогч Ж.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн

            ... 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр орой ажлаа тараад гэрлүүгээ явж байхад Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах хатуу хучилттай зам дээр явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан чинь мотоцикль ирээд мөргөчихсөн, би мотоцикльд мөргүүлээд газар унасан нэг хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Тэгээд түргэн тусламж ирээд эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэсэн. Уг осол “ *******” дэлгүүрийн харалдаа баруун талд байх асфальтан зам дээр болсон юм. Би тухайн үед Баянхонгор аймгийн төвөөр явдаг асфальтан замын баруун гар талаар нь явган хүний амаар явж байгаад ******* дэлгүүрийн харалдаа байдаг явган хүний гарцаар баруун зүгээс зүүн зүг рүү зам хөндлөн гарах гэж яваад мотоцикльд мөргүүлсэн. Тэр үед мотоцикль нь хойд зүгээс урд зүг рүү явж байсан, би тэр үедээ тэр мотоциклийг ирэхийг нь хараагүй учраас ямар хэмжээний хурдтай явсныг нь би мэдээгүй. З.Ж нь надад эмчилгээний төлбөрт 500.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа, одоо би эмчилгээний төлбөрт 1000000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-61 /

Гэрч З.******* мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр орой 18:00 цагийн үед ах бид хоёр гэрээс гараад Тээврийн товчооны хашаанд байдаг манай ээжийнд очих гээд явж байсан. Тэгээд төв засмал замаар явж байсан чинь гэнэтхэн урдуур хүн гараад ирсэн З.Ж мотоциклиороо тэр хүнийг мөргөөд зогссон, тэр хүн мөргөгдөж ойчсон. Би түргэн тусламж дуудсан. З.Ж архи уугаагүй, хамгаалах малгай өмссөн байсан. Мотоциклийг З.Ж жолоодож явсан би ар талаар нь сундалж суугаад явж байсан. Тухайн үед нэг их хурдтай яваагүй зөөлхөн явж байсан, яг хэдэн милийн хурдтай явсныг нь би хараагүй, З.Ж бид хоёр хойноос урагшаа чиглэлтэй замаар явж байсан, харин явган зорчигч нь замын баруун гар талаас зүүн чиглэл рүү зам хөндлөн гарч явсан юм. Тэр явган зорчигч нь явган хүнийн гарцаар гарч явсан .. гэх мэдүүлэг / хх-ийн 64/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 564 дугаар шинжээчийн

          1. Ж.*******ийн биед зүүн гарын шуу ясны далд хугарал, тархи доргилт, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

           3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна... гэх дүгнэлт / хх-ийн 82/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 686 дугаар нэмэлт шинжээчийн

            1. Ж.*******ийн биед өмнө гаргасан №654 тоот дүгнэлтэнд зүүн гарын шуу ясны далд хугарал, тархи доргилт, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт гэмтэл учирсан ба нэмэлтэзр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас харахад баруун чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тоггоогдлоо.

             2. Дээрх баруун чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг
түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             3. Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

             4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

           5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт / хх-ийн 85/

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар шинжээчийн

1.З.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодож ангилалын тоот эрхийн үнэмлэхтэй байна

2. Мотоцикль маркийн тээврийн хэрэгслийг А ангилалын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодох ёстой. Уг осол болох үед мотоцикль унаж хөдөлгөөнд оролцож байсан З.Ж нь хамгаалах малгай өмсөж хөдөлгөөнд оролцож явсан нь Монгол улсын Замын хөдөлгөөний хууль, дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн үйлдэл байхгүй байна.

3. Зам тээврийн ослын үед явганаар хөдөлгөөнд оролцож явсан явган зорчигч Ж. нь Монгол улсын Замын хөдөлгөөний хууль, дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн үйлдэл гаргаагүй байна.

4. Зам тээврийн осол болох үед ******* дугаартай мотоциклийн жолооч З.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн байна. Монгол улсын ЗХД-ийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан “ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчидод зогсож зам тавьж өгнө ” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигчийг дайрч гэмтээсэн нь осолд шууд нөлөөлсөн байна.

5. Уг осол нь ******* дугаартай мотоциклийн жолооч З.Жийн явган хүний гарцаар гарч яваа явган зорчигч Ж.д зам тавьж өгөөгүй /Замын хөдөлгөөний дүрмий. 16 дугаар зүйлийн 16.1-т заасан заалтыг зөрчсөн/ буруутай үйлдлээс гарсан байгаа нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тодорхойлогдож байна... гэх дүгнэлт /хх-ийн 78-79/

Баянхонгор аймгийн авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28/4 дугаар шинжээчийн

улсын дугаартай мотоциколь нь “Автотээврийн хэрэгслийн таних тэмдэгийн дугаар /VIN/-агуулга ба бүтэц MNS ISO 3779:2010 стандартад заасны дагуу арлын дугаарын тэмдэгдүүтээр шалгахад уг мотоциколь нь 2018 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн программ”-д шалгаж үзэхэд улсын бүртгэлд бүртгэгдсэн, техникийн хяналтын үзлэгт 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр орж байсан байна. 2019 оны техникийн хяналтын үзлэгт ороогүй байна.

Жолоодлогын механизмыг шалгахад хэвийн ажиллагаатай байсан, мотоциклийг асааж өөрийн биеэр хөдөлгөн явж тоормослоход тоормос хэвийн барьж байлаа. Урд талын гэрэлтүүлэх хэрэгслийг ажиллуулж шалгахад бүрэн ажиллагаатай, ар талын тоормосны гэрлээс бусад гэрэлтүүлэх хэрэгслүүд нь хэвийн ажиллаагтай байна...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/

-Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол / хх-ийн 21 /, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татар тогтоол / хх-ийн 92-93/, Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-42/, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 45-р/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 43-44/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /х-ийн 46-47/, Авто тээврийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-74/, хохирогч Ж.*******ийн эмчлүүлсэн хохирлын баримтууд /хх-ийн 27-39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч З.Ж нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг дэвсгэрт байрлах хатуу хучилттай зам дээр явган хүний гарцаар гарч байсан иргэн Ж.******* ******* улсын дугаартай мотоциклиор мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч З.Жийн... би Баянхонгор сумын төв засмал замаар явж байсан чинь явган хүний гарцаар нэг эмэгтэй хүн гэнэт гараад ирсэн, би мотоциклио хажуу тийш нь дарж залсан боловч амжаагүй тэр хүнийг мергөчихсөн тэр хүн өнхрөөд ойчсон...” гэх мэдүүлэг / хх-ийн 95-96 /

Хохирогч Ж.*******ийн... би хатуу хучилттай зам дээр явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан чинь мотоцикль ирээд мөргөчихсөн, би мотоцикльд мөргүүлээд газар унасан нэг хэсэг хугацаанд ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-61 /

Гэрч З.*******... З.Ж бид хоёр хойноос урагшаа чиглэлтэй замаар явж байсан, харин явган зорчигч нь замын баруун гар талаас зүүн чиглэл рүү зам хөндлөн гарч явсан явган зорчигч нь явган хүнийн гарцаар гарч явсан .. гэх мэдүүлэг / хх-ийн 64/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 564 дугаар шинжээчийн...,Ж.*******ийн биед зүүн гарын шуу ясны далд хугарал, тархи доргилт, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...,эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хх-ийн 82/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 686 дугаар нэмэлт шинжээчийн...,*******ийн биед өмнө гаргасан №654 тоот дүгнэлтэнд зүүн гарын шуу ясны далд хугарал, тархи доргилт, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт гэмтэл учирсан ба нэмэлтэзр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас харахад баруун чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тоггоогдлоо...,эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хх-ийн 85/

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар шинжээчийн...З.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодож ангилалын тоот эрхийн үнэмлэхтэй байна..., З.Ж нь хамгаалах малгай өмсөж хөдөлгөөнд оролцож явсан нь Монгол улсын Замын хөдөлгөөний хууль, дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн үйлдэл байхгүй байна...,Уг осол нь ******* дугаартай мотоциклийн жолооч З.Жийн явган хүний гарцаар гарч яваа явган зорчигч Ж.д зам тавьж өгөөгүй /Замын хөдөлгөөний дүрмий. 16 дугаар зүйлийн 16.1-т заасан заалтыг зөрчсөн/ буруутай үйлдлээс гарсан байгаа нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тодорхойлогдож байна... гэх дүгнэлт /хх-ийн 78-79/

Баянхонгор аймгийн авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28/4 дугаар шинжээчийн...техникийн хяналтын үзлэгт 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр орж байсан байна. 2019 оны техникийн хяналтын үзлэгт ороогүй байна.

Жолоодолгын механизмыг шалгахад хэвийн ажиллагаатай байсан, мотоциклийг асааж өөрийн биеэр хөдөлгөн явж тоормослоход тоормос хэвийн барьж байлаа. Урд талын гэрэлтүүлэх хэрэгслийг ажиллуулж шалгахад бүрэн ажиллагаатай, ар талын тоормосны гэрлээс бусад гэрэлтүүлэх хэрэгслүүд нь хэвийн ажиллаагтай байна...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/зэрэг хэрэгт авагдсан болон бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Жт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс З.Жийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч З.Ж нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 4 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд Баянхонгор аймгийн 1 хэсгийн ардын шүүхийн эрүүгийн шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, хувьд ногдох хөрөнгөөс морь нэг буюу үнийн 3000 төгрөг хурааж , улсын орлогод авахаар шийтгүүлж , 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн № 05 дугаар магадлалаар 1 хэсгийн ардын шүүхийн эрүүгийн шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын 1 заалтыг ... нутаг заахгүйгээр хувьд ногдох хөрөнгөнөөс нь морь 1 буюу 3000 төгрөг хурааж, таван жил хорьж шийтгэсүгэй гэж өөрчлөн найруулж байсан

Баянхонгор аймгийн сум дундын эрүүгийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №120 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 1-т зааснаар 25000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан

Баянхонгор аймгийн сум дундын эрүүгийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №244 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн 123-ын 1-ийн 3-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар

Баянхонгор аймаг Сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №100 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан, Эрүгийн хуулийн тусгай ангийн145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагааар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан ба 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч З.Ж нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч З.Ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч З.Жт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэж заасан ба шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч З.Ж нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.Жийг үйлдлийн улмаас хохирогчид учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1500000 төгрөг төлсөн, хохирогч Ж. нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч З.Ж нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч З.Жийн эзэмшлийн “...угаалгын машин...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу З.Жт буцаан олгож, шүүгдэгч З.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болгохыг дурдав.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч З.Жийн эзэмшлийн 02001127 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1246170 дугаартай жолооны үнэмлэхийг З.Жт буцааж олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.Жийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Жийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч З.Ж нь шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч З.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч З.Жийн эзэмшлийн... угаалгын машин...ыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу З.Жт буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч З.Жийн эзэмшилийн 02001127 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1246170 дугаартай жолооны үнэмлэхийг З.Жт буцаан олгосугай.

7. Шүүгдэгч З.Жт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч     З.Жт хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Ч.БАЙГАЛМАА