Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 05

 

Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хороололын 4 дүгээр гудамж 12, 13 дугаар байрны оршин суугчид болох н.Шатар, С.Бат-Эрдэнэ, Д.Одмандах, Н.Пүрэвсүрэн, Г.Гансүх, н.Баттүвшин, Т.Эрхэмбаяр, Х.Нармандах, Д.Даашинхүү, Д.Ганбат, Н.Алтайбаатар, Г.Мөнхтулга, Д.Бат-Орших, М.Одбаатар, Г.Эрдэнэбаяр, Т.Мядагбадам, А.Амаржаргал, Н.Батбаяр, Ж.Цолмон, Н.Эрдэнэ-Очир, Д.Ариунбаясгалан, Ж.Мянганбаяр, н.Ганчөдөр, И.Хатанболд, Ч.Дэлгэрмаа, Б.Нэмэхбаяр нарын  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн Өрнөл 1-2-15 тоот үйл ажиллагаагаа явуулдаг “Айргийн хад” ХХК-д холбогдох

Гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр  хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч н.Шатар нар зэрэг нэхэмжлэгчид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 04 дүгээр сар орчмоос Хөгжил хороололд баригдах 32 айлын орон сууцанд урьдчилгаа мөнгө өгөн захиалга өгч 2013 оны 12 дугаар сараас байрандаа орж эхэлсэн юм. Захиалгыг авахдаа тус Айргийн Хад ХХК нь халуун хүйтэн устай, хүүхдийн тоглоомын талбайтай, wifi орчинтой гэж зарлагдсан. Одоогийн бидний амьдарч байгаа байдал орчин нөхцөл нь байр дээврийн дулаан алдалттай, ус ордог, цонхны амлагаагаар салхи сийгэж, хана дээврээс дулаан алддаг, стандартын бус, орцны тохижилт хийгдээгүй, палконы таазанд хучилт хийгдээгүй, гадна орчны тохижилт хийгдээгүй, айл хоорондын дуу чимээ их, агааржуулалт нэг, дулааны шугам халаалтгүй, бохирын шугам задардаг, бөглөрдөг. Орцны тохижилтыг шийдвэрлэхээр плита хилээс ачуулсан, хотоос ачуулсан гэж хэлсээр 3 жил болж байгаа боловч одоо болтол орцны тохижилт хийгдээгүй байна. Айргийн хад ХХК нь дулаан алдалтыг шийдвэрлэхээр 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 5-ын хөөсөөр 2 байрны 4 давхруудын дулаалгыг хийж эхэлсэн боловч энэ нь мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар шахалт муутай, стандарт бус нимгэн хөөс тул бид асуудлыг шийдвэрлээгүй, аргацаасан ажил гэж үзэж сэтгэл ханамжгүй байна. Энэхүү хүндрэлүүдтэй шууд холбоотойгоор айл өрхүүд орон гэрээсээ даарч бээрсний улмаас дайжих, нярай, цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд хүнд хэлбэрийн  ханиад хүрэх, хатгаа тусах, хүндрэх, өндөр настнуудын биеийн байдал муудах, эмнэлэгт хэвтэх, халаалтгүй  хүйтэн  учир  хоногийн  24  цагт  тен,  тосон  халаагуур ашиглаж үүнээс болж

2

цахилгааны төлбөр маш өндөр гарж, гэрийн агаарын хуурайшил ихсэн харшил өгөх, нүүр ам хуурайшиж загатнах зэрэг шинж тэмдэг илэрч, гэр орондоо хүртэл сэтгэл хангалуун бус тавтай тухтай аж төрөх нөхцөл алга байна. Орцны хаалга нимгэн төмрөөр хийгдсэн, стандарт бус, айл гэр өрхүүдийн хаалганы завсраар байнга салхи сийгдэг, таазны хэсгээр хөгцөрч мөөгөнцөртдөг. Цахилгааны монтажийг буруу хийснээс богино холболт үүсч олон айлын цахилгаан хэрэгслүүд шатсан. Эрчим хүчнээс хүмүүс ирж цахилгааны монтажийг буруу хийснийг тодруулан тодорхойлолт өгсөн.Тус 2 байранд 32 айл 160 орчим хүн амьдарч байна. Үүнээс өндөр настан 13, 0-2 нас, нярай хүүхэд 15, 2-6 настай 20 хүүхэд бусад нь сургуулийн насны болон насанд хүрсэн хүмүүс амьдарч байна. Бид Айргийн Хад ХХК-ийн захирал Г.Нэргүйд дээрх асуудал, хүндрэлүүдийг шийдэж өгөхийг удаа дараалан олон удаа бичгээр болон биечлэн утсаар хүсэлт гаргаж байсан боловч тухай бүрт хойшлуулсаар 3 жил болох гэж байна. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргасны дагуу Улаанбаатар хотоос комисс ирж ажиллаж, иргэдийг амьдрах нөхцөл боломжийг хангаж халаалтын асуудлаа шийдвэрлэ гэсэн үүрэг өгсөн. Гэвч 2015 оны 10, 11, 12, 2016 оны 01, 02 саруудад халаалтгүй, гадаа 25-32 хэм хүйтэн байсан тул айлууд бүгд тень тавьж өнгөрөөж байсан. Ийм байранд амьдрах боломжгүй, байраа заръя зарах боломжгүй ийм нөхцөлд хүрч байна. Г.Нэргүйтэй энэ асуудлуудыг тухайн бүрт нь шийдвэрлүүлэх талаар уулзаж ярилцсан боловч өнөөдрийг хүртэл уг асуудлуудыг шийдвэрлэхгүй байна. 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой Мандал голомт ХХК халаалт өгсөн боловч паар нь халахгүй хүйтэн хэвээр байна. Мандал голомт ХХК-ий зүгээс байрны халаалтын турбаг өргөсгөж сольсон боловч ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Орон сууц захиалгаар барих гэрээний 6.1-д “Хэрэв талуудын хооронд маргаан гарвал үл маргах журмаар шийдвэрлэх ба маргаанаа шийдвэрлэж чадахгүйд хүрвэл шүүхэд нэхэмжлэл гаргах журмаар шийдвэрлүүлнэ”, 7.1-д “Барилгыг ашиглалтанд өгснөөс хойш 3 жилийн хугацаанд инженерийн холбогдолтой засвар үйлчилгээг тус компани бүрэн хариуцана”, Иргэний хуулийн 343.2-т “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 349.1-д “ажил гүйцэтгэгч нь гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд нь ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ талаарх гомдлын шаардлагыг ... барилга байшингийн дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж тус тус заажээ. Ийм нөхцөлд амьдрахад хүнд байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд: 1.Г.Нэргүйтэй байгуулсан гэрээнүүдээсээ татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Айргийн хад ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус байгууллага нь 2013 онд хөгжил хороололд 32 айлын орон сууц ашиглалтанд оруулсан бөгөөд ту орон сууцны бүх төрлийн зөвшөөрөл техникийн нөхцөл бүрэн байсан боловч тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал болон Мандал голомт компанитай үл ойлголцсон зэргээс болж төвлөрсөн шугаманд холбож чадаагүй байсан. Гэвч өөрийн нөөц бололцоог дайчлан 2013, 2014 онд нам даралтын зуухаар халаалтыг явуулсан энэ үед ямар нэг зөрчил маргаан гараагүй боловч 2015 онд Мандал голомт ХХК-иас төвлөрсөн шугаманд холбож өгсөн бөгөөд тухайн үед халаалтын чанар муугаас болж уг байрны хүмүүс хүнд нөхцөлд өвөлжсөн болно. 2016 онд Мандал голомт ХХК нь халаалтын шугаманд онцгой анхаарал тавьж өргөтгөл хийснээр Аймгийн хамтарсан комиссийн шалгалтаар өгөх шугамын градус 51°с буцах шугам 46°с өрөөний температур 26°с байгаа нь тогтоогдсон болно. Гэвч тухайн оршин суугчид танай байгууллагад хохирол гомдлоо барагдуулах гэрээгээ цуцлах өргөдөл өгсөн байна. Тус Айргийн хад ХХК нь оршин суугчидтай уулзаж зарим талаар зөвшилцөж ярилцсан бөгөөд тухайн барилгыг хариуцсан бариулсан инженер техникийн ажилтан,  талбайн   даамал  зэрэг  хүмүүсийн  хариуцлагагүй   байдлаас   үүссэн  дулаан

3

алдагдалтай хана цонхны зарим нэг засварууд хийж эхэлсэн бөгөөд 2017 оны хавар шатны хонгилын плитаг хийхээр төлөвлөөд байна. Дээрх өргөдөл өгсөн хүмүүстэй уулзаж ярилцсан бөгөөд өргөдөл гомдлоо буцааж татахаар тохирсон юм. Айргийн хад ХХК нь орон нутагт тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хэдийгээр хяналтын 3 жилийн хугацаа дууссан боловч дээрх ажлуудыг хийж оршин суугчдын тав тухтай байдлыг хангах болно гэжээ.

Нэхэмжлэгчдийн төлөөлөгч нар болон хариуцагч Айргийн хад ХХК хооронд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Айргийн хад ХХК-ийн захирал Г.Нэргүйтэй Хөгжил хороолол 4 дүгээр гудамж 12 болон 13 дугаар байрны оршин суугч нарын төлөөлөл дараах өгсөн үүргийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний дотор зохих стандарт шаардлагыг ханган гүйцэтгэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хийгдэх ажлууд:

  1. Гадна пассадны ажлыг хийж дуусгах
  2. Агааржуулалтын хоолойг янзалж, майхан орой хийх /стандартын дагуу/
  3. Ус зайлуулаа системийг янзалж, усаа бүрэн хөөж, өрлөгний завсраар ус орохгүй болгох /стандартын дагуу/
  4. Цонхны амалгааг засварлаж, цонхны сийгэлтийг арилгах /стандартын дагуу/
  5. Шатны хонгил, шатны плитаг хийх /хальтардаггүй байх, стандартын дагуу/
  6. 7 /долоо/ айлын таазыг дотор талаас нь хөөсөөр дулаалах /стандартын дагуу/
  7. Хөгцөрсөн хана, цууралт зэргийг янзлах /стандартын дагуу/ гэсэн эвлэрлийн гэрээг байгуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хорооллын 4 дүгээр гудамж 12, 13 дугаар байрны оршин суугчид болох н.Шатар, С.Бат-Эрдэнэ, Д.Одмандах, Н.Пүрэвсүрэн, Г.Гансүх, н.Баттүвшин, Т.Эрхэмбаяр, Х.Нармандах, Д.Даашинхүү, Д.Ганбат, Н.Алтайбаатар, Г.Мөнхтулга, Д.Бат-Орших, М.Одбаатар, Г.Эрдэнэбаяр, Т.Мядагбадам, А.Амаржаргал, Н.Батбаяр, Ж.Цолмон, Н.Эрдэнэ-Очир, Д.Ариунбаясгалан, Ж.Мянганбаяр, н.Ганчөдөр, И.Хатанболд, Ч.Дэлгэрмаа, Б.Нэмэхбаяр нар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн Өрнөл 1-2-15 тоот үйл ажиллагаагаа явуулдаг “Айргийн хад” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчдийн төлөөлөгч нар болон хариуцагч Айргийн хад ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж Айргийн хад ХХК-иар 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор

  1. Гадна пассадны ажлыг хийж дуусгах
  2. Агааржуулалтын хоолойг янзалж, майхан орой хийх /стандартын дагуу/
  3. Ус зайлуулах системийг янзалж, усаа бүрэн хөөж, өрлөгний завсраар ус орохгүй болгох /стандартын дагуу/
  4. Цонхны амалгааг засварлаж, цонхны сийгэлтийг арилгах /стандартын дагуу/
  5. Шатны хонгил, шатны плитаг хийх /хальтардаггүй байх, стандартын дагуу/
  6. 7 /долоо/ айлын таазыг дотор талаас нь хөөсөөр дулаалах /стандартын дагуу/
  7. Хөгцөрсөн хана, цууралт зэргийг янзлах /стандартын дагуу/ хийж зэрэг ажлыг гүйцэтгүүлэхээр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

4

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийн тал хувь 35.100 төгрөгийг улсын орлогоос, 35.100 төгрөгийг хариуцагч Айргийн хад ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч нарт  олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгчдийн төлөөлөгч нар болон хариуцагч Айргийн хад ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж Айргийн хад ХХК-иар 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор:

  1. Гадна пассадны ажлыг хийж дуусгах

б. Агааржуулалтын хоолойг янзалж, майхан орой хийх /стандартын дагуу/

в. Ус зайлуулах системийг янзалж, усаа бүрэн хөөж, өрлөгний завсраар ус орохгүй болгох /стандартын дагуу/

г. Цонхны амалгааг засварлаж, цонхны сийгэлтийг арилгах /стандартын дагуу/

д.Шатны хонгил, шатны плитаг хийх /хальтардаггүй байх, стандартын дагуу/

е. 7 /долоо/ айлын таазыг дотор талаас нь хөөсөөр дулаалах /стандартын дагуу/

ё. Хөгцөрсөн хана, цууралт зэргийг янзлах /стандартын дагуу/ зэрэг ажлыг хийж гүйцэтгүүлэхээр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийн тал хувь 35.100 төгрөгийг улсын орлогоос, 35.100 төгрөгийг хариуцагч Айргийн хад ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч нарт  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ҮЙТҮМЭН