Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 0675

 

 

2016 оны 05 сарын 18 өдөр

          Дугаар 142/ШШ2016/00675

Орхон аймаг

 

          Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймаг Булган сум 5-р баг 16-06 тоотод оршин суух Чимэдлхамын Алтанцацрал

Хариуцагч: Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэг

100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Алтанцацрал, хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Алтанцацрал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Алтанцацралт нь 2014 онд тухайн үеийн Боловсрол соёлын газрын дарга Ариунаатай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр 7 дугаар цэцэрлэгт 1 ширхэг мандалин хөгжим нийлүүлсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгөө өгөөгүй байна. Иймд 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай Х.Энхсайхнаас 1 ширхэг мандалин хөгжимийн үнэ болох 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэг түүний төлөөлөгч Х.Энхсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ч.Алтанцацралтыг БСГ-ын дарга асан Ц.Ариунаатай ярьж тохиролцсоны үндсэн дээр нийлүүлсэн мандолин хөгжмийг нийлүүлэх үед би энэ албан тушаал дээр байгаагүй болно. /Тухайн үеийн эрхлэгч нь Ч.Ичинхорлоо утас 99354495/ Хувь хүмүүсийн хооронд аман яриа хийж тохиролцсоны үндсэн дээр нийлүүлэгдсэн учир бараа материал нийлүүлэх гэрээ хийгдээгүй , хөрөнгөнд бүртгэгдээгүй. Тухайн нийлүүлэгдсэн мандолин хөгжим нь хөг авдаггүй хэрэгцээ шаардлага хангахгүй байсан учир одоо болтол огт ашиглагдаагүй байгаа гэжээ.

            Зохигчид шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээ байгуулав: 7 дугаар цэцэрлэгт нийлүүлсэн 1 ширхэг мандолиныг ашиглаагүй хэвээрээ байгаа тул биет байдлаар бүрэн бүтэн хүлээлгэж өгөхөөр талууд тохиролцсон байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Энхсайхан нь нэхэмжлэгч Ч.Алтанцацралтад 100 000 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг мандалин хөгжмийг нь биет байдлаар буцаан өгөхөөр тохиролцож талууд эвлэрэлийн гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 4 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1 Ч.Алтанцацралтын нэхэмжлэлтэй, 7 дугаар цэцэрлэгт холбогдох 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчидын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4 550 төгрөгийн төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч 7 дугаар цэцэрлэгээс 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Алтанцацралтад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

             ШҮҮГЧ                                            Л.АРИУНЦЭЦЭГ