| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0668/и |
| Дугаар | 0668 |
| Огноо | 2016-05-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 0668
| 2016 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 142/ШШ2016/00668 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Жаргалант Улаантолгой баг тариаланчдын 6-1 тоотод оршин суух Боржигон овогт Нармандахын Нэргүй /МО: 61021516/ /
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Нэргүй нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Тэжээлийн Аж Ахуйд даргын 1976 оны 7 дугаар сарын 3-ны №124-р тушаалаар Витамин цехд ажилчин болж 1976 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн ажилласан тэр намраа засварын газар шилжиж засварчин болж,улмаар тракторын дагалдан жолооч болсон.Энэ хугацаанд 45 хоногийн хугацаагаар тракторын жолоочийн курс оройгоор төгсөөд тракторын жолооч болсон.Би Шаамар сумын Тэжээлийн Аж Ахуйд 14 жил тасралтгүй тракторын жолоочоор ажилласан одоо 55 нас хүрч хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон.Тухайн үед бага балчир учраас тракторын жолооч болсон тушаалаа хадгалаагүй бөгөөд хөдөлмөрийн дэвтэр маань Тэжээлийн Аж Ахуйн боловсон хүчинд хадгалагдаж байгаад үрэгдсэн юм.Би өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох материалаа Нийгмийн даатгалын хэлтэс-д өгсөн боловч 1978 оны 1 дүгээр сарын 1-нээс 1979 оны 7 дугаар 2-ыг хүртэл тракторчинаар ажиллаж байсан тушаалаа олж өг гэж байгаа боловч олдохгүй болсон байна.Иймд Шаамар сумын Тэжээлийн Аж Ахуйд ажиллаж байсан материалыг үндэслэн1978 оны 1 дүгээр сарын 1-нээс 1979 оны 7 дугаар 2-ыг хүртэлх Шаамар сумын Тэжээлийн Аж Ахуйд ажиллаж байсан хугацааг минь тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Боржигон овогт Нармандахын Нэргүй нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Н.Нэргүй нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Тэжээлийн аж ахуйд тракторчиноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, 1976 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 124 дугаартай Сэлэнгэ аймгийн Шаамаар сумын тэжээлийн аж ахуйн даргын тушаал, 1978 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 130 дугаартай Сэлэнгэ аймгийн Шаамар тэжээлийн аж ахуйн даргын тушаал, 1978 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 130 дугаар тушаалын хавсралт, 1978 оны 12 дугаар сарын цалингын хүснэгт, 1979 оны 1 дүгээр сарын цалингын хүснэгт, 1979 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаартай Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тэжээлийн аж ахуйн даргын тушаал, 1979 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 71 дугаартай Сэлэнгэ аймгийн Шаамар тэжээлийн аж ахуйн даргын тушаал, 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02/623 дугаартай Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, гэрч Б.Уламбаяр, И.Бат-Очир, Д.Батбаяр нарын тодорхойлолт нь түүний тухайн цаг үед хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан болохыг гэрчлэх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус батлагдаж байна.
Иймд Боржигон овогт Нармандахын Нэргүйг 1978 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Тэжээлийн аж ахуйд тракторчиноор ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Нармандахын Нэргүйг 1978 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Тэжээлийн аж ахуйд тракторчиноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Нэргүйн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ