Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 06

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Бигэр сумын Уртын голд оршин суух, Өрлөгүүд Баатарын Дэлэгмаагийн хүсэлттэй

Ц.Лувсаншаравыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Дэлэгмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2001 онд Ц.Лувсаншаравтай гэр бүл болж, 2003 онд охинтой болж амьдарч байснаа 2005 онд Ц.Лувсаншарав салж явснаас хойш уулзалдаагүй, одоо Эрдэнэтэд хоёр эгчтэйгээ хамт амьдардаг сурагтай. Эгч Ц.Оюуны утас 99343213, Ц.Намжилсүрэн утас 95981398. Эгч Намжилсүрэнтэй нь ярьсан энд байгаа, утасны дугаарыг өгөх боломжгүй гэсэн гэрлэлтээ цуцлуулж аль эсвэл учраа олмоор байна. Хүсэлт хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Б.Дэлэгмаагийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Ц.Лувсаншарав нь Б.Дэлэгмаатай 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болж, 2002 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын 2 дугаарт бүртгүүлсэн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №105/002175 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Лувсаншаравыг  эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй байна.

 

Хүсэлт гаргагч нь Ц.Лувсаншаравын байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.      

2

Иймд шүүх хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Лувсаншаравыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, уг ажиллагааг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхийг даалгах нь зүйтэй байна.

Тайжууд Цэдэвийн Лувсаншарав /РД:ДМ72082815/ нь Говь-Алтай аймгийн Цогт сумд оршин сууж байсан. Одоо  Орхон аймагт оршин сууж байгаа гэх, эгч Ц.Оюун утас: 99343213, эгч Ц.Намжилсүрэн утас: 95981398 болно.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Бигэр сумын Уртын голд оршин суух, РД:ДМ76082800, Өрлөгүүд Баатарын Дэлэгмаагийн хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих этгээд /РД:ДМ72082815/, Тайжууд Цэдэвийн Лувсаншаравыг эрэн сурвалжилсугай.

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар  зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Лувсаншаравыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Б.Дэлэгмаад мэдэгдэхийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Ц.ҮЙТҮМЭН