| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0014/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/013 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,
Шүүгдэгч Г.Б, Б.О, Г.Т, тэдгээрийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Г.Б, Б.О, Г.Т нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн,******* оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, хувьд ноогдох 100 бог малтай, Г.Т,
2. Монгол улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин Б.О
3. Монгол улсын иргэн,******* оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, хувьд ноогдох 200 бог малын хөрөнгөтэй,
Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны дөрийн 139 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 2 жилийн
хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Г.Б
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Г.Б, Б.О, Г.Т нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийи ******* сумын Наран 5 дугаар багийн нутаг Гэзгийн худаг газраас Г.*******ын эзэмшлийн олон тооны буюу 58 тооны ямааг хулгайлж бусдад 5240000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Хохирогч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр намайг гэртээ байж байхад Б.Т миний утас руу залгаад та малаа тасдсан уу Тайвангийн гэрийн буйрны тэндээс 30 гаран тооны ямаа байхаар нь өөрийнхөө малтай нийлүүлээд хотондоо тууж ирлээ гэж хэлсэн, би малаа тасарсан болохыг мэдээгүй ах нь өглөө очиж малаа авъя гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө байх Б.Тийнд өглөөний 07 цагийн үед очоход хотноосоо мал дотроосоо 34 тооны ямааг гаргаж өгсөн. Би баярлаж Б.Тт 1 тооны ишигийг бэлгэлчихээд 33 тооны ямааг туугаад гэртээ харьсан. Замдаа 33 тооны ямааг туугаад явж байхдаа дээрх 33 тооны ямаатай цуг хоцормоор 2 тооны ямааг үгүйлсэн. Тэгээд 33 тооны ямааг ижилтэйгээ нийлүүлээгүй байхдаа үлдсэн малаа тоолж үзье гэж бодоод гэртээ очсоны дараагаар малаа хурааж ирээд 33 тооны ямаанаас тусад нь нь тоолоход 33 тооны ямаанаас гадна 35 тооны ямаа дутсан. Тэгээд 3-4 хоногийн хугацаанд явж эрсэн боловч олдоогүй. Манайх 2018 онд 358 тооны ямааг тоолуулсан...манайхаас нийт 69 тооны ямаа тасарсан байсан. Үүнээс 33 тооны ямааг Б.Т өөрөө гаргаж өгсөн 11 тооны ямаагаа би өөрөө эрж, хайгаад явж байгаад 3-4 хоногийн дараа байх Шар хонгил гэх газраас олсон...” гэх мэдүүлэг / хх-ийн 63-65/,
Шүүгдэгч Г.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Би айлын адуу тамгалчихаад гэртээ ирээд байж байтал Г.Т манайд ирээд хээр эзэнгүй мал явж байна очоод үзээдэхье гэхээр нь хамт очиж үзэхэд Г.******* гуайн мал болохыг доголон улаан ямаагаар нь таниад малдаа нийлүүлчихээд эзэнд нь утсаар хэл гэж хэлчихээд гэртээ харьсан. Орой нь Г.Т утсаар дуудаад очтол Г.******* гуайтай ярьчихлаа малынхаа тоог мэдэхгүй болохоор нь ямаанаас нь авчихлаа гэсэн. Г.******* гуайн ямаанаас 20 тооны ямааг аваад Б.Оын хотонд тавьсан. Тэгээд Бөмбөгөр суманд аваачиж зарсан гэв.
Шүүгдэгч Г.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн
... би гэр лүүгээ буцаж очоод байж байгаад тамхи авах гээд 19 цагийн үед дахин очсон. Тэгсэн чинь Г.Т нийлсэн малнаас авах уу, Б.Оыг дуудсан байгаа гэхээр нь хүлээн зөвшөөрсөн. Тэгээд Б.О өөрийнхөө машинтай ирсэн. Б.Оод Г.Т хээр явж байсан малыг малдаа нийлүүлсэн байгаа эндээс мал авах уу гэж хэлэхэд Б.О эзэн нь мэдэж байгаа гэхэд хэдэн тооны мал байгааг мэдэхгүй зүгээр мал чинь байна гэж хэлсэн гээд хэлэхэд Б.О хүлээн зөвшөөрсөн юм. Тэгээд бид тус малнаас яг 20 тооны ямааг Б.Оын машинд ачиж аваад Б.Оын аваачиж хотонд нь буулгасан юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 113-114 /
Шүүгдэгч Б.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Орой Г.Т утсаар яриад намайг хүрээд ир гэхээр нь яах гээд байгаа талар асуухад энд эзэнгүй ямаа байна ачаатахъя гэсэн. Би эзэн нь мэдэж байгаа яах юм гэсэн чинь зүгээр асуудалгүй хүрээд ир гээд байсан. Тэгээд яваад очтол Г.Б, Г.Т 2 байж байсан. Хэдэн тооны ямаа байгаа гэхэд 50 гаран тооны ямаа байна авч байгаад болъё гэсэн. Тэгээд 20 тооны ямааг ачаад гэртээ очсон. Маргааш нь Г.Т бид 2 айлын хотонд аваачиж тавьсан гэв.
Шүүгдэгч Б.Оын мөрдөн байцаалтад өгсөн
... Б.Т залгаад нэг ажил байна гэхээр нь ямар ажил байгаа талаар асуусан чинь эзэнгүй ямаа байна ачиж заръяа гэж хэлэхээр нь дэмий гэж хэлсэн чинь хүрээд ир гээд байхаар нь би очсон .Тэрнээс урьд нь хулгай хийж байсан удаа байхгүй. Б.Т,Б. нарын зүгээс намайг дарамталсан зүйл байхгүй. Би анхандаа дургүй байсан боловч Б.Т, Б. тэр хоёр ятгасаар байгаад би өөрөө хүлээн зөвшөөрсан. Надад 400.000 төгрөгийг өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 117-118 /
Шүүгдэгч Г.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Би өдөр малаа харах гээд очсон чинь манай малны цаад талд хэдэн тооны мал явж байсан. Очоод үзэхэд айлын мал байсан. Хэний мал гэдгийг нь мэдээгүй. Тэгээд ахындаа очиж хэлээд үзээд өг гэсэн. Ах маань доголон улаан ямаагаар нь таниад малдаа нийлүүлчихээд Г.******* гуайд утсаар хэл гэсэн. Би орой нь Г.******* гуай руу утсаар яриад хэлсэн чинь харж байгаарай мал усалж байхад үлдсэн байх гэсэн. Хэдэн тооны мал байгааг мэдэхгүй болохоор нь авчихмаар сэдэл төрөөд авчихсан гэв.
Шүүгдэгч Г.Тийн мөрдөн байцаалтад өгсөн
... Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “*******”
гэх газар байсан юм. Хээр тууж явж байхад тоолоход 54 тооны ямаа байх шиг байсан.
Б. ах хэлэхдээ ямаан дотроос нь улаан доголон ямаагаар нь Г.*******ын ямаа болохыг таньж хэлсэн. Өөрийнхөө мал дээр нийлүүлсэн шалтгаан бол
тэдгээр тасарсан ямаануудыг хээрийн юманд орж магадгүй гэж бодоод Г.*******ын
гэр нь хол байсан учир өөрийнхөө мал дээрээ нийлүүлсэн. Тэгээд гэртээ очсоны
дараагаар Г.******* ах руу утсаар залгаад таны 30 тооны ямаа чинь хээр тасарсан байна малдаа нийлүүлсэн гэж хэлсэн. Г.******* ахад 33 тооны ямааг хүлээлгэж өгсөн. Өмнөх мэдүүлэгтээ 30 тооны ямааг хүлээлгэж өгсөн гэж багцаагаар хэлсэн.Г.******* ах надад мал олж өгсөн гэж 1 тооны ишиг өгсөн. Одоо манай мал дотор надад өгсөн 1 тооны ишигнээс гадна 4 тооны ишиг байгаа. Б. ах бензин масло авна гээд сумын төв явсан ба тэгэж явчихаад ирэхдээ зарчихлаа гэж хэлээд надад 400.000 төгрөгийг өгсөн. Б.Оыг дарамталсан зүйл байхгүй. 20 тооны ямааг гэх хүнд зарсан гэсэн. Эхний өдөр 20 тооны ямааг бид гурав тасалж авчихаад гурвуулаа цуг Б.Оын машинтай тэдний хотонд аваачсан. Тэнд нэг хонуулчихаад маргааш нь Т.ийнд аваачсан. ийн гэрлүү болохоор Б.О бид хоёр машинтай явсан Г. ах яваагүй. Т.ийнд очсоны дараагаар 20 тооны ямааг ын ямаа юм байгаа мөн зарах гэж байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 115-116
Гэрч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 10 дугаар сарын эхээр байсан санаад байна гэртээ байж байсан чинь утсаар ярьсан. Тэр ярихдаа та ямаа авч байгаа юм уу хэдэн тооны ямаа өгөх гэсэн гэхээр нь хэдэн тооны ямаа өгөх гэж байгаа ирж уулзах уу гэж хэлсэн. Тэр өдөртөө ирж уулзсан. Тэгээд надад 19 тооны ямааг 1 200 000 төгрөгөөр өгөхөөр тохирсон, тэр өдрөөс хоёр хоногийн дараа тэдгээр ямаануудыг авсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 84 /,
Гэрч Т.ийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрийн хооронд байсан гэртээ байж байсан чинь Г.Т, Б.Оын хамтаар машинд ямаа ачсан ирсэн ямар учиртай ямаа гэж хэлсэн чинь Б.О манай эгчийн бие нь муудаад тэгээд зарах гэж байгаа сая зарах гээд очсон боловч хүн нь алга байхаар нь буцаагаад аваад ирлээ манай тэрүүгээс зөөгөөд явах хэцүү юм танайд хэд хоног байлгаж байгаад аваад явъя гэж хэлсэн. Тэд нар ачиж ирсэн ямаануудаа манай хотонд буулгачихад туугаад явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 86 /
Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №556 дугаар шинжээчийн ...хулгайд алдсан 58 тооны ямаа нь зах зээлийн ханшаар нийт 5 240 000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...”гэх дүгнэлт / хх-ийн 99 /,
Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-нийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №589 дугаар шинжээчийн
1. Г.Түмэнцэргийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан гэх мотоцикль нь зах зээлийн ханшаар 200000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...гэх дүгнэлт/хх-ийн103/
Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-нийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн№ 589 дугаар шинжээчийн
1. Б.Оын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан гэх портер нь зах зээлийн ханшаар 3500000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...гэх дүгнэлт/ хх-ийн 107 /,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 5-6,/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 48-54/ шүүгдэгч нарын хувийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 43-45/, шүүгдэгч нарын Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 119-121/, шүүгдэгч Г.Б, Б.О, Г нарыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 140-143/, шийтгэх тогтоолуудын хуулбар / хх-ийн 144-145/ шүүгдэгч, хохирогч нарын эвлэрлийн гэрээ /хх-ийн 1*******/, шүүгдэгч нарын бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 124-133/нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Б, Б.О, Г нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний адор Баянхонгор аймгийи ******* сумын Наран 5 дугаар багийн нутаг Гэзгийн худаг газраас Г.*******ын эзэмшлийн олон тооны буюу 58 тооны ямааг хулгайлж бусдад 5 240 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь
хохирогч Г.*******ын ... . 33 тооны ямаанаас гадна 35 тооны ямаа дутсан Тэгээд 3-4 хоногийн хугацаанд явж эрсэн боловч олдоогүй,..манайхаас нийт 69 тооны ямаа тасарсан байсан. Үүнээс 33 тооны ямааг өөрөө гаргаж өгсөн11 тооны ямаагаа би өөрөө эрж, хайгаад явж байгаад 3-4 хоногийн дараа байх Шар хонгил гэх газраас олсон юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 63-65/,
шүүгдэгч Г.Бгийн ... . манайд ирээд хээр эзэнгүй мал явж байна очоод үзээдэхье гэхээр нь хамт очиж үзэхэд Г.******* гуайн мал болохыг доголон улаан ямаагаар нь таниад малдаа нийлүүлчихээд эзэнд нь утсаар хэл гэж хэлчихээд гэртээ харьсан,... Г.Т Г.******* гуайтай ярьчихлаа малынхаа тоог мэдэхгүй болохоор нь ямаанаас нь авчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 113-114 /
шүүгдэгч Б.Оын... Тэгээд 20 тооны ямааг ачаад гэртээ очсон, маргааш Г.Т бид 2 айлын хотонд аваачиж тавьсан .... гэх мэдүүлэг / хх-ийн 117-118/
шүүгдэгч Г.Тийн ... Хээр тууж явж байхад тоолоход 54 тооны ямаа байх байсан. Б. ах ямаан дотроос нь улаан доголон ямаагаар нь Г.*******ын ямаа болохыг таньж хэлсэн,...гэртээ очсоны дараагаар Г.******* ах руу утсаар залгаад таны 30 тооны ямаа чинь хээр тасарсан байна малдаа нийлүүлсэн гэж хэлсэн. Г.******* ахад 33 тооны ямааг хүлээлгэж өгсөн, эхний өдөр 20 тооны ямааг бид гурав тасалж авсан,.. 1.200.000 төгрөгт зарсан... гэх мэдүүлэг / хх-ийн 115-116 /
гэрч Н.ын... надад 19 тооны ямааг 1 200 000 төгрөгөөр өгөхөөр тохирсон,.. тэр өдрөөс хоёр хоногийн дараа ямаануудыг авсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 84 /,
гэрч Т.ийн ...тэд нар ачиж ирсэн ямаануудаа манай хотонд буулгачихад явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 86 /
Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №556 дугаар ....хулгайд алдсан гэх 58 тооны ямаа нь зах зээлийн ханшаар нийт 5 240 000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт / хх-ийн 99 /,
Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 589 дугаар ....Г.Түмэнцэргийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан гэх мотоцикль нь зах зээлийн ханшаар 200000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...дүгнэлт/хх-ийн103/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б, Б.О, Г нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний адор Баянхонгор аймгийи ******* сумын Наран 5 дугаар багийн нутаг Гэзгийн худаг газраас Г.*******ын эзэмшлийн олон тооны буюу 58 тооны ямааг хулгайлж бусдад 5 240 000 төгрөгийн хохирол учруулж, улмаар 19 тооны ямааг зарж мөнгийг нь өөрсдийн хэрэглээнд захиран зарцуулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Пүрэвдаваагийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан... Шүүгдэгч Г.Б, Б.О, Г нарыг бусдын олон тооны мал хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсний хүлээн зөвшөөрөхгүй, харин алдуул мал завших гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү ....хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Хохирогч *******ын мал нь нутаг бэлчээрийн хүрээнээс өөрийн хөлөөр өөр нутаг оронд бэлчээрлэн очсон, малын эзэн, хариуцагчийг тогтоох боломжгүй, мал олсон этгээд орон нутгийн засаг захиргаанд тэмдэглүүлээгүй, малын эзэнийг олтол тодорхой хүний хариуцлагад хадгалуулах зэргээр арга хэмжээ аваагүй, харин шууд өөрийн болгож, бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Хохирогч Г.*******т 33 тооны ямааг буцааж өгсөн, шүүгдэгч Г.Б, Б.О, Г нараас 12000000 төгрөгийг өгсөн буюу хохирогч Г.******* нь хохирол бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар ирэлхийлсэн байх тул шүүгдэгч ., Б.О, Г нарыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б, Б.О, Г.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.Б, Б.О, Г нарыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Б, Б.О, Г нарт нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, мөн амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахайн сэдэлтээр дээр хулгайн гэмт хэрэгт оролцсон нь хангалттай нотлогдсон болно.
Шүүгдэгч Г.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаа ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны дөрийн 139 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан б а Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон, хөөн хэлэлцэх хугацаа дуусан тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв
Шүүгдэгч Г.Б, Б.О, Г.Т нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Ялыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг өгсөн байх тул өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Б, Б.О, Г.Т нар нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, үйлдлээр нэгдэж хулгайн гэмт хэрэгт оролцсон буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Т нь Г.Б, Б.О нарыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, бусдыг татан оруулсан, шүүгдэгч Г.Б, Б.О нар нь гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн зэрэг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Б, Б.О, Г.Т нарыг уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзлээ
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна...” гэснийг тус тус үндэслэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оод гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан хорих ял оногдуулж, харин шүүгдэгч Г.Б, Г.Т нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, зүйлчлэлд хувьд маргаантай байгаа тул тухайн зүйлд ангид заасан хорих ял оногдуулж, шүүгдэгч нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ
Уг хэргийн улмаас шүүгдэгч Г.Б, Б.О, Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.Б, Б.О, Г.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Г.Тийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хурааж, улсын орлого болгож, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, харин шүүгдэгч Б.Оын эзэмшлийн БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх боломжгүй тул эзэмшигч Б.Оод буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Т, шүүгдэгч Б.О, Г.Б нарыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүлйийн 1.3-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Оыг нэг / 1 / жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Тийг хоёр /2/, жил зургаан / 6 / сарын хугацаагаар хорих ялаар , шүүгдэгч Г.Бг хоёр / 2 / жил, гурван / 3 / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Оод оногдуулсан нэг / 1 / жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Тт оногдуулсан хоёр /2/ ,жил гурван / 6 / сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Бд оногдуулсан хоёр / 2 / жил, зургаан / 3 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Г.Тийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мустанг-5 маркийн мотоциклийг хурааж, улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7-д зааснаар шүүгдэгч Г.Б, Б.О, Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Оын эзэмшлийн ““... БНА улсын дугаартай портер маркийн авто машин...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Оод буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Г.Б, Б.О, Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б, Б.О, Г.Т нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА