Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2017/00007/и |
Дугаар | 08 |
Огноо | 2017-01-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 08
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 8 дугаар гудамж 4 тоотод оршин суух, Цэсрэн Төмөрбатын Жаргалын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Жаргал шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төмөрбат овогтой Жаргал миний бие нь эцэг Төмөрбатын хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 8-4 тоотод оршин сууж байсан. Миний эцэг Сэрээдэр овогтой Төмөрбат нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өвчний учир нас барсан юм. Миний бие Т.Жаргал нь аавыгаа асарч, хандаж байсан ганц охиных нь хувьд оршуулгын зардлыг олж авахаар хөөцөлдсөн. Гэвч аавын маань ажиллаж байсан газруудын тушаал, болон иргэний үнэмлэхэд бичигдсэн овог нь зөрүүтэйгээс болж өдийг хүртэл оршуулгын зардлыг нь олж авч чадахгүй явна. Учир нь: Миний эцэг Төмөрбатыг ойр дотны Ядрам гэдэг хүнд өргүүлсэн боловч албан ёсоор үрчлүүлж байгаагүй юм байна. Миний эцэг Төмөрбат нь ажиллаж байсан газрууддаа Ядрам овогтойгоор явж байсан боловч улсын төв архивын лавлагаанаас үзэхэд улсын албан ёсны бүртгэлд Сэрээдэрийн Төмөрбат гэсэн овог нэрээр явж байсан байгаа юм. Тийм учраас аавынхаа 1987 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хүнсний үйлдвэрийн талх нарийн боовны жигнэгч, пийшингийн галлагч, ачигч буулгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтэй байна. Ажилласан жилийг нь тогтоолговол оршуулгын зардлыг нь авах боломжтой байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Төмөрбатын Жаргал нь Сэрээдэрийн Төмөрбатын ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлтдээ “...миний эцэг Сэрээдэр овогтой Төмөрбат нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өвчний учир нас барсан юм. Миний бие Т.Жаргал
2
нь аавыгаа асарч, хандаж байсан ганц охиных нь хувьд оршуулгын зардлыг олж авахаар хөөцөлдсөн. Гэвч аавын маань ажиллаж байсан газруудын тушаал, болон иргэний үнэмлэхэд бичигдсэн овог нь зөрүүтэйгээс болж өдийг хүртэл оршуулгын зардлыг нь олж авч чадахгүй явна...” гэсэн бөгөөд Төмөрбатын охин мөн болох нь Төмөрбатын Жаргал гэх иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдож байх тул уг хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Т.Жаргал нь С.Төмөрбатыг 1987 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хүнсний үйлдвэрийн талх нарийн боовны жигнэгч, пийшингийн галлагч, ачигч буулгагчаар ажиллаж байсан болох нь Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Говь-Алтай аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаартай ажилд томилох тухай тушаалд “Хүнсний үйлдвэрийн талх нарийн боовны жигнэгч, пийшингийн галлагчаар ...Ядрамын Төмөрбатыг 01 дүгээр сарын 12-ны өдрөөс тус тус томилж ажиллуулсугай...” гэсэн болон Говь-Алтай аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 187 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд “...Талх-гоймон, нарийн боов чихэр, архи ундааны цэхэд ажиллаж байсан I, II, III хавсралтад дурдсан технологийн ажилчид инженер, засварчид, галлагч, үйлчлэгч, ачигч, буулгагч, жолооч нарыг 1991 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн үйлдвэрийн захиргааны мэдлээс чөлөөлж, үндсэн нэгжүүдийн мэдэлд шилжүүлсүгэй, ...Я.Төмөрбат” гэсэн байгаа тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Т.Жаргалын “…миний эцэг Төмөрбатыг ойр дотны Ядрам гэдэг хүнд өргүүлсэн боловч албан ёсоор үрчлүүлж байгаагүй юм байна. Миний эцэг Төмөрбат нь ажиллаж байсан газрууддаа Ядрам овогтойгоор явж байсан боловч улсын төв архивын лавлагаанаас үзэхэд улсын албан ёсны бүртгэлд Сэрээдэрийн Төмөрбат гэсэн овог нэрээр явж байсан байгаа юм...” гэсэн тайлбар нь Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/02/1701 дугаартай лавлагаанд “Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын бүргэлийн 85 дугаар хуудсанд Говь-Алтай аймгийн Алтай хотын оршин суугч өрхийн тэргүүн Сэрээдэрийн Төмөрбат эрэгтэй, 28 нстай, эхнэр Маналын Цогзолмаа, 26 настай, Төмөрбатын Дашрагчаа эмэгтэй, 6 настай, Төмөрбатын Жаргал эмэгтэй, 2 настай, Төмөрбатын Батдэлгэр эрэгтэй, 1 настай гэж бүртгэгдсэн байна...” гэсэн болон Ядрамын Төмөрбат, Маналын Цогзол нарын 1983 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болсныг 1983 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэсэн №90 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, дээрх лавлагаанд дурдсан Сэрээтэрийн Төмөрбат /Маналын Цогзолын нөхөр гэх/ нь Ядрамын Төмөрбат мөн болох нь Ядрамын Төмөрбат, Маналын Цогзолмаа нарын гэрлэлтийн гэрчилгээгээр зэргээр тогтоогдож байх тул дээрх Ядрамын Төмөрбат гэх ажилд томилох тухай болон ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үндэслэн Сэрээтэрийн Төмөрбатын ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Иймд Цэсрэн Сэрээдэрийн Төмөрбатыг 1987 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хүнсний үйлдвэрийн талх нарийн боовны жигнэгч, пийшингийн галлагч, ачигч буулгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
3
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Цэсрэн Сэрээдэрийн Төмөрбатыг 1987 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хүнсний үйлдвэрийн талх нарийн боовны жигнэгч, пийшингийн галлагч, ачигч буулгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН