Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 09

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багт оршин суух, Пунцаг Загдын Сарангэрэлийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч З.Сарангэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Пунцаг овогтой Загдын Сарангэрэл нь 1965 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумд төрсөн. 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Батнайрамдал нэгдэлд малчин, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жаргалан сумын 8 жилийн дунд сургуульд сав угаагч, ахлах тогооч, мөн Есөнбулаг сумын Энх-Алтай өрхийн эмнэлэг, Нийтлэг үйлчилгээ байгууллагад шимтгэл төлж тус тус ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн сургуульд ажиллаж байсан бичиг баримт дутуу олдож байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Батнайрамдал нэгдэлд малчин, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жаргалан сумын 8 жилийн дунд сургуульд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Батнайрамдал нэгдэлд малчин, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жаргалан сумын 8 жилийн дунд сургуульд сав угаагчаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн  Заса г даргын  тамгын  газрын архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны

2

өдрийн 399 дугаартай архивын лавлагаанд “...тус аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Завхан гол бригадад малчин байсан Загд овогтой Сарангэрэл нь 1981 оны 1-12 сард 2282 төгрөг, 1982 оны 1-12 сард 3806 төгрөг, 1983 оны 1-12 сард 1994 төгрөг, 1984 оны 1-12 сард 3700 төгрөг, 1985 оны 1-12 сард 3780 төгрөг, 1986 оны 1-8 сард 1994 төгрөгний цалин авч байжээ...” гэсэн, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 3/133 дугаартай архивын лавлагаанд “...тус аймгийн 8 жилийн дунд сургуульд сав угаагачаар ажиллаж байсан З.Сарангэрэл нь 1986 оны 09 дүгээр сард 210 төгрөг, 1987 оны 01 дүгээр сард 298 төгрөг, 02 дугаар сард 330 төгрөг, 03 дугаар сард 210 төгрөг, 04 дүгээр сард 270 төгрөг, 05 дугаар сард 210 төгрөг, 06 дугаар сард 210 төгрөг, 10 дугаар сард 315 төгрөг, 11 дүгээр сард 315 төгрөг, 12 дугаар сард 315 төгрөг, 1990 оны 01 дүгээр сард 243.30 төгрөг, 02 дугаар сард 270 төгрөг, 03 дугаар сард 327 төгрөг, 1992 оны 09 дүгээр сард 790 төгрөг, 10 дугаар сард 1150 төгрөг, 11 дүгээр сард 1230 төгрөг, 12 дугаар сард 1190 төгрөгний цалин авч байжээ” гэсэн байгаа болон Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний №588353 дугаартай үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд 1983 оны 09 дүгээр сараас 1985 оны 07 дугаар сар хүртэл, 1986 оны 09 дүгээр сараас 1987 оны 05 дугаар сарыг дуустал татвар төлсөн бичилттэй байгаа зэргээр  тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Пунцаг Загдын Сарангэрэлийг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Батнайрамдал нэгдэлд малчин, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жаргалан сумын 8 жилийн дунд сургуульд сав угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Пунцаг Загдын Сарангэрэлийг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Батнайрамдал нэгдэлд малчнаар, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жаргалан сумын 8 жилийн дунд сургуульд сав угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН