Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 1023

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,  

улсын яллагч Ц.Гансүлд,

хохирогч Л...., Э....,

шүүгдэгч Б...., өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Г...., өмгөөлөгч Ч.Мөнхбаяр,

шүүгдэгч Ц...., өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б....ийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11....зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г....ыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц....ыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808046460760 дугаар хэргийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Биндэр ...багт оршин суух бүртгэлтэй,

урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны ...сарын 28-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн, Боржигон овогт ...ийн ... /РД:СЖ95081314/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баянцогт сумын ...баг, Байшингийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ...түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... /РД:.../,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын ...багт оршин суух бүртгэлтэй,

урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Боржигон овогт ...ы ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.... нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ...дугаар гудамжинд иргэн Э....ын зүүн нүдэн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний эвэрлэгийн урагдал, зүүн нүдний алимны агуулагдахууны гоожилт, хараагүйдэл, зовхинд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

яллагдагч Г.... нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ...дугаар гудамжинд иргэн П....ыг зодож, эрүүл мэндэд нь баруун гарын богтос ясны дээд хэсэгт зөрөөтэй хөндлөн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

яллагдагч Г...., Ц.... нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ...дугаар гудамжинд иргэн Ж....ыг зодож, эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, хүзүү, цээж, хэвлий, зүүн дал, бугалга, тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. ..., ... цээж нүцгэн байсан. ... луу би чулуу шидсэн. ... сүүлд далан дээр очсон чулуу шидээд байсан. 1,2 сая төгрөг төлсөн, хохирлыг төлнө. ...ыг бусадтай зодолдож байхыг хараагүй. Анх хохирогч нарыг ... цээж нүцгэн байсан. Архи дарс ууж зодоон хийсэндээ харамсаж байна” гэв.

Шүүгдэгч Г.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гар чийдэн тусгаад хүн ирээд зодоон болоход эхнэр намайг аваад явсан. Сүүлд нь цохилоо гэхэд би гарсан. Гэрээс цагаан цамцтай гарсан. ...тэй муудалцаад цамцаа урсан. Сүүлд би гэрээс гарахад цээж нүцгэн байсан. Хохирогч нартай би зодолдоогүй. Гэм буруугаа хүлээж байна. Торгох ял өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ц.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. ..., ... 2 гарч ирээд зууралдаад хувцсаа урсан, тэгээд тайлсан. ...ийн дээр байсан хүнийг би өшиглөсөн. ... бусадтай зодолдож байхыг хараагүй. Бид 1 том пиво, 3 жижиг пиво хувааж уусан. Анх ирэхэд ... цээж нүцгэн байсан. Хийсэн хэргээ хүлээж байна. Гэмшиж байгааг харгалзан торгох ял өгнө үү” гэв.

Хохирогч Э.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр ... ахыг эргэж очсон. Эгч “дүү чинь байхгүй байна” гээд буц гэж хэлсэн. Араас цээж нүцгэн, пиджактай залуу ирсэн. “Та нартай маргахгүй” гэж би хэлсэн. Эгч ард унасан.  Тэгтэл тас хийгээд явсан. Хагалгаанд орж 1,2 сая төгрөг авсан. Эгчийг унасны дараа надтай барилцаж зууралдаагүй. ... эгчийг унагаасан. Эмчилгээнд 4 сая төгрөг, 6 сарын цалин 6 сая төгрөг, сэтгэл санааны хохирол 30 сая төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Л.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дүү нар эргэж ирсэн. Дээр хүмүүс зодолдоод байна, хүү байхгүй байгаа гээд эхнэр гарсан. 15-20 метр газар 3 согтуу залуу зодолдоод аймаар юм болсон. Би пиджактай залуу болох ...ийг бариад авсан. Хажуунаас 1 намхан залуу орилоод гар цохисон. Тэгээд бөөн юм болсон. 2 нь далан руу зугтаад явсан. Манаач залуугийн эхнэр нь үүдэндээ “болиоч” гээд орилоод байсан. ... гэдэг залуу манаачаар буугаад удаагүй байсан. Эзэн нь надад “харж байгаарай” гэж захисан учраас би мэдээд байгаа юм. ...ийг бариад унахад нөгөө 2 нь дээрээс цохисон. Хохирлоо нэхэмжилж байна” гэв.

 

Эрүүгийн  1808046460760 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Э....ын: “2018 оны 10 дугаар сарын 03-ны 20 цагийн үед ...... ахыг эргэх гээд ...ы хамт очсон. Ахтай юм яриад, хоол идэж байхад бэр эгч ... “хашааны гадаа хүмүүс зодолдоод байна, дүү чинь байгаа юм шиг байна” гээд намайг дагуулаад явсан. Эгч ... миний урд алхаж байгаад түрүүлж очоод “дүү чинь биш байна, урд айлын залуучууд байна” гээд бид хоёр буцаад гэр лүү явж байхад нэг залуу араас гүйж ирээд эгч ...г татаад унагаасан. Би эгчийг татаж босгож байхад нүүрэнд хатуу зүйл цохисон. Би их чанга хашгираад “нүд сохорчихлоо” гээд газар хэвтсэн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Их өвдөж байсан болохоор ухаан санаа орж гараад байсан. Миний нүднээс шингэн зүйл гоожоод “эмчилгээ байхгүй, удах юм бол баруун нүдэндээ нөлөөлнө, яаралтай хагалгаанд ор” гэснээр хагалгаанд орж, зүүн нүдээ авахуулсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.

...Миний биед учирсан гэмтлийг хэн учруулсан гэдгийг би өөрөө хараагүй. Харин сүүлд ах ..., ... эгчийг татаж унагаасан пиджактай залуу болох ... чулуу авч намайг цохисон гэсэн. Харин нөгөө 2 залуу намайг цохиж зодсон асуудал байхгүй. ...... гэх залуу гэмтэл учруулсан. Тухайн үед хар өнгийн пиджактай байсан. Миний нүд рүү чулуу шидээд гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх-13-14, 22, 28/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018.10.12-ны өдрийн 12030 дугаар актын дүгнэлтэд: “1.Э....ын биед зүүн нүдний эвэрлэгийн урагдал, зүүн нүдний алимны агуулагдахууны гоожилт, хараагүйдэл, зовхинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-49/,

Хохирогч С....ы: “...21 цагийн үед эгч ... “урд хашааны гадаа зодоон болоод байна” гээд ...ыг аваад явсан. Би ах ...ыг бие засуулах гээд түшээд гарахад эгч ... “хүн аллаа” гээд орилоод байсан. Би ахыг орхиод түрүүлээд очиход ... “миний нүдийг цохиод сохолчихлоо” гээд нүдээ дараад газар хэвтэж байсан. Би цаана байсан 3 залууг “та нар яаж байгаа юм бэ” гэхэд урдаас чулуу авч шидээд байсан. Би барьж авах гээд гүйгээд очиход тэр 3 зугтаасан. Би нэг залуугийн араас хөөгөөд гүйцээгүй. Буцаад ирэхэд үлдсэн 2 залуу ах ...ыг газар унагаагаад зодож байсан. Би тэд нарыг салгаж байхад цээж нүцгэн залуу гартаа чулуу бариад над руу шидсэн. Тэр шидсэн чулуу миний толгойн зүүн хэсэгт онож цус гараад тогтохгүй байсан. Миний толгой руу чулуу шидсэн залуу цээж нүцгэн, өндөр байсан.  

...Миний биед учирсан гэмтлийг цээж нүцгэн залуу, бас нэг залуу 2 учруулсан. Нэрийг нь мэдэхгүй. ... ахыг хамгаалаад дээрээс нь дараад хэвтсэн байхад тэр 2 залуу чулуугаар цохиж учруулсан. Намайг очиход цээж нүцгэн залуу ... ахыг зодож байгаад зугтаасан. Би тэгээд ахыг хамгаалж дээрээс нь дарж хэвтсэн байхад тэр 2 залуу чулуугаар намайг нүдээд байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-16-17, 23/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.10.05-ны өдрийн 1203...шинжилгээний дүгнэлтэд: “1. С....ы биед зулайн хуйханд няцарсан шарх, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, хүзүү, цээж, хэвлий, зүүн дал, бугалга, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-46/,

Хохирогч П....ын: “...21 цагийн үед эхнэр ... “хашааны урд хүмүүс зодолдоод байна” гээд гар чийдэн аваад гарсан. Дүү ..., эхнэр ... 2 тэр хүмүүс дээр түрүүлээд очсон. Би дүү ...ы хамт араас нь очиход ... нүүрээ дараад, цус гараад байсан. Би “хүүхдийн нүд сохолчихлоо, наадуулаа бариад ав” гэхэд нэг намхан залуу намайг юмаар цохиход би баруун гараараа хаагаад, зүүн хөлөөрөө өшиглөх гэхэд би бүдрээд унасан. Тэр үед 2 залуу ирээд намайг өшиглөөд, цохиод байсан. Дүү ... миний дээрээс дарж хэвтээд намайг хамгаалсан. Тэр 2 залуу зугтаагаад явсан. Миний биед учирсан гэмтлийг цээж нүцгэн залуу учруулсан.

Манай эхнэр ...г пиджактай залуу түлхэж, газар унагаасан. Тэр үед ... эхнэрийг татаж босгох гэж байхад тэр пиджактай залуу чулуу аваад шидсэн чинь ... нүүрээ дараад “нүд сохолчихлоо” гээд орилоод байсан. Би тэр пиджактай залууг барьж авах гэхэд зугтаасан. Тэгтэл хажуугаас цээж нүцгэн намхан залуу ирээд намайг цохих гэхэд би гараараа нүүрээ хаахад миний гар цохигдож гэмтсэн. Надад учирсан гэмтлийг цээж нүцгэн залуу учруулсан.

...Тухайн үед 2 залуу нүцгэн байсан. Сүүлд ... надтай уулзаад өөрөө надад би таны гарыг хугалсан гэж хэлсэн. Маш их гомдолтой байна. Хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-19-20, 24-25, 27/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.10.04-ний өдрийн 12029 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.П....-н биед баруун шуунд шарх, зүүн шуу хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр, ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-47/,

Материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2018.12.21-ний өдрийн 32 дугаар нэмэлт шинжилгээний дүгнэлтэд: “1. 2018.12.11-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн баруун шууны рентген зургаар баруун гарын богтос ясны дээд доод хэсэгт бороожиж буй зөрөөтэй хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-54-55/,

Гэрч Ц.Батхүүгийн: “...аав ...ын баруун тохой хэсгээс зүсэгдэж цус гарсан байсан. ... хашааны үүдэнд “миний нүд сохорчихлоо” гээд нүдээ дараад сууж байсан. Би ээжээс юу болсон талаар асуухад урд хашааны залуус хоорондоо зодолдоод байхаар нь ...той очоод салгах гэхэд “бид нарыг зодчихлоо” гэсэн. Урд хашааны завсраар харахад 2 залуу хоорондоо “наадуулыг чинь орж ирэхээр нүхлээд нүхлээд хэвтүүлчихье” гэж ярьж байсан. Би хашаа даваад ороход тэр 2 залуу зугтаасан. Би гүйж очоод тэнд байсан 3 залууг бариад байж байхад цагдаа нар ирсэн. Тэр залуус согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-30/,

Гэрч Б.Хатанзулын: “...Нөхөр ... найз ..., ... нарын хамт ирсэн. 2,5 литрийн хэмжээтэй пиво захисныг авчирч өгөөд тэр 3 хувааж уусан. ... “гэртээ харина, утсаа ломбарданд тавина” гэж гараад 20 цагийн үед 0,33 литрийн архитай ирсэн. Тэр архиа ууж байхдаа ..., ... хоёр хоорондоо маргалдаад ...ийг ... гараараа 3-4 удаа цохиод ...ийн нүднээс цус гараад байсан. Би тэр гурвыг “гарч учраа ол” гээд гаргасан. Тэгээд гадаа ..., ... 2 хоорондоо зодолдоод байсан. Удалгүй хойд хашаанаас тэр 3 дээр хүмүүс ирж байгаа чимээ гарсан. ..., ... 2-ыг салгаж оруулах гээд очиход тэр хоёр хүмүүстэй маргалдаад ... газраас чулуу аваад шидэхэд нэг залуу “нүд юм харахгүй байна” гээд орилоод байсан. ...ын цамц урагдаад дээгүүрээ нүцгэн далан руу зугтаагаад хүмүүс рүү чулуу шидээд байсан. Тэр үед би айгаад гэртээ орсон. ...тэр гурав хоорондоо маргалдаж байхад хойд айлын хүн болиулах гэхэд ... “та нарт ямар хамаатай юм” гээд маргалдаж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-37/,

Гэрч Ц....гийн: “...21 цагийн үед бие засах гээд гэрээс гарахад хашааны гадна хүмүүс маргалдах чимээ гарахаар нь би гар чийдэн аваад гарахад дүү ... цуг гаръя гээд араас гарч ирсэн. Хашааны гадна гарахад 3 хүн маргалдаад байж байсан. “Юу болоод байгаа юм бэ, цагдаа дуудлаа шүү” гэж хэлээд эргэж байхад хөх пиджактай залуу намайг татаж унагаасан. Дүү ... намайг босгох гээд ирж байхад намайг татаж унагаасан залуу газраас чулуу хайгаад байсан. Тэр үед ... “нүд сохолчихлоо” гэж хашгирсан. Би очоод цусыг нь тогтоох гэж байхад 2 өндөр залуу ирээд миний хажуугаар ...ыг өшиглөөд байсан. Гэрээс ..., ... 2 гарч ирээд “цагдаа дуудлаа шүү” гэхэд тэр 2 залуу ...оос босоод явсан. Танихгүй 2 залуу ..., ... 2-той зодолдоод байсан. Би юу болж байгааг харж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-38/,

Шүүгдэгч Б....ийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2.5 литрийн пивыг ..., ... бид гурав хувааж уусан. ......ын гэрт очоод архи ууж байгаад ..., ... хоёр маргалдаад барьцалдаад байхаар нь би ...той маргалдсан. ... бид хоёрыг салгаад намайг ...ын гэрээс гаргаад буцаж ...ын гэр лүү ороод тал шил архиа авч гарч ирээд надад өгсөн. Би тэр архийг аваад байж байтал хашааны хаалга дуугарахаар нь хартал ... хашаанаас гарч байхаар нь би очоод бид хоёр хашааны гадаа маргалдаад чанга чанга дуугараад заамдалцаад байж байтал ... салгах гээд байж байтал хойд талын гудамжнаас гар чийдэнгийн гэрэл тусгаад хүмүүс ирээд “юу болоод байгаа юм” гээд миний нүүр лүү гэрэл тусгаад байсан. Би гэрлийг холдуулах гээд гэрэл барьж байсан хүнийг түлхсэн чинь эмэгтэй унасан. Хамт явж байсан эрэгтэй нь миний нүүр лүү цохих гэхээр нь би бултаад газар суухад тэр хажуу тийшээгээ нөгөө эгч рүү харсан байхаар нь би тэр хүн рүү чулуу аваад шидсэн. Тэгсэн оночих шиг болсон. Тэгсэн нэг хүн ирээд намайг бариад авсан. Би тэр хүнтэй барьцалдаад давхралдаж газар унасан. Би дээр нь гараад тэр хүнийг баруун гараараа шанаа руу нь нэг удаа цохисон. Тэр ах намайг эргүүлээд дээр гараад нүүр лүү нэг удаа цохиод, хоорондоо зодолдсон. Нөгөө ах миний дээр гарсан байхад нэг ах ирээд бид хоёрыг салгасан. Би босоод харахад ... далан дээр зогсож байхаар нь ... луу гүйж очоод бид 2 зугтаасан. Араас хүмүүс хөөгөөд ойртож ирэхээр нь газраас чулуу авч шидэж зугтаагаад ...ын хашаанд байсан гражийн ард нуугдаж байгаад хүмүүс чимээгүй болохоор нь ...ын гэр лүү ороход ..., эхнэр Хатанзул нар байсан. “Бид хоёр явлаа” гэж хэлээд гарч зодолдсон газар очиж гадуур хувцсаа авах гээд гараад хашаанаас гарах гээд явж байхад хашааны гадна талд бид хоёрыг хөөж байсан хүн хашаа давж орж ирэхээр нь зугтааж байгаад би бүдэрч унаад баригдсан. ...Тэгээд 103 ирээд нэг залуугийн зүүн гарт 3 оёдол тавьсан. Өөр нэг залуугийн зүүн нүдийг боосон байсан. Нүдээ боосон залууг харахад анх намайг цохих гэж оролдоход би өөдөөс нь чулуу шидсэн хүн мөн байсан. Удалгүй цагдаа ирж бид гурвыг авч яваад эрүүлжүүлэхэд түр саатуулсан.

...Би анх гэрэл тусгасан хүнийг түлхэж унагаасан. Тэгээд хамт явж байсан залуу руу чулуу шидээд нүдийг нь онож гэмтээсэн. Энэ хоёр хүнээс өөр нэг ахтай маргалдан, барьцалдан зодолдсон. ...Би хар цэнхэр өнгийн шоотой судалтай пиджактай, хар цэнхэр өнгийн срочкон цамц, хар цэнхэр өнгийн даавуун өмд, хар өнгийн хажуу талдаа цахилгаантай, үдээстэй ботинкон гуталтай байсан. ... цагаан өнгийн малгайтай цамц, жинсэн цэнхэр өмд, хар өнгийн ханцуйгүй савхин желитка, гутлын өнгийг санахгүй байна. Тэгээд би сүүлд ...ыг харахад далан дээр хүнээс зугтаасан цамцаа тайлсан, цээж нүцгэн байсан. ... дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа хар бараан өнгийн өмдтэй байсан санагдаж байна. ...Анх ... гэрээсээ гарч ирэхдээ цээж нүцгэн гарч ирсэн. Би чулуу авч шидэхэд ... миний хажууд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-171-175/,

Шүүгдэгч Ц....ын яллагдагчаар өгсөн: “......, ... хоёр маргалдаад, барьцалдаад гэр дотор муудалцаад байсан. Би ...ийг гэрээс гаргачихаад буцаж ...ын гэр лүү орж үлдсэн архиа авчихаад ...д өгөөд “гараад байж бай” гэчихээд 00 орсон хойгуур ... ...ийг хашааны гадаа байхад араас нь очоод маргалдаад хэрүүл өдөөд байсан. Би ..., ...ыг салгаад “ингэж болохгүй” гээд байж байтал хойноос эгч, ах хоёр ирж байх шиг байсан. Тэр эгч rap чийдэн барисан, гэрэл тусгаад “юу болоод байна, больцгоо” гэсэн. ... “та наад гэрлээ болиоч, нүд рүү тусгаад байна” гэж байснаа тэр эгчийг rap чийдэнтэй гараас бариад татаад унагаасан. Нэг ах ...ийг “яаж байна” гээд бариад авсан. Тэр үед ... тэр хүнтэй зодолдоод байхаар нь би хажууд нь тэр хүний цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгтэл ахиад нэг ах хүрч ирээд ирээд тэр эгчийг босгосон. Тэр үед тэр эгч “аллаа” гээд орилоод байсан. ...ын эхнэр хашаанаасаа гарч ирж харагдсан. Тэр үед анх ...ийг барьж авсан ах газар уначихаад ерөөсөө босож ирэхгүй байсан. Нэг өндөр ах над дээр ирээд “наадуулаа бариад ав, хүний нүд сохолчихлоо” гээд миний зүүн мөрөн дээрээс цамцнаас бариад авсан. Би тэр ахын зүүн гарнаас татаад, урагшаа хөмрөөд унагаасан. Тэр үед миний цамцнаас зулгаасан байсан тул би цамцаа тайлаад зугтаасан чинь тэр ах газар гараа дараад унаснаа “эд нар хутгатай байна, миний гар луу шаачихлаа” гээд орилоод байсан. Би далангийн тийшээ гүйгээд ...ийн хамт зугтаасан. ...... хар цэнхэр өнгийн шоотой судалтай пиджактай, хар цэнхэр өнгийн срочкон цамц, хар цэнхэр өнгийн даавуун өмд, хар өнгийн хажуу талдаа цахилгаантай, үдээстэй ботинкон гуталтай байсан. ... дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа хар цэнхэр өмдтэй байсан санагдаж байна. ...... анх гэрээсээ гарч ирэхдээ цээж нүцгэн гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-183-187/

Шүүгдэгч Г....ын яллагдагчаар өгсөн: “...Тэгээд манайд очоод би их согтуу байсан болохоор юу болсныг сайн мэдэхгүй, нэг мэдэхэд би ...тэй маргалдаад байсан. Эхнэр Хатанзул “хүүхэд айлгалаа, та нар гарч учраа ол” гээд бид 3-ыг гэрээс гаргасан. Би хашаан дотор ...тэй барьцалдаад муудалцахад ... миний цамцыг урчихсан. Бид 2 хоорондоо цохилцож байтал ... салгасан. Тэгж байхад хойноос эрэгтэй, эмэгтэй 2 хүн гар чийдэн тусгаад “юу болоод байгаа юм бэ та нар” гээд байсан. ... “наад гэрлээ битгий нүүр лүү тусгаад бай” гээд гар чийдэн барисан байсан хүнийг түлхэх шиг болоход тэр хүн унасан. Тэр эмэгтэйтэй хамт байсан ах ...ийг “яаж байна” гээд бариад авсан. Тэгж байтал манай эхнэр “юу болоод байна” гээд намайг хойшоо татаад хашаа руу оруулсан. Хашааны гадаа нэг хүн “миний нүд сохорчихлоо” гээд орилоод эхнэр “хоёр найз чинь хүний нүд сохолчихлоо, гэртээ ор” гээд байхаар нь гадагшаа гарах гээд эхнэртэйгээ зууралдаж байгаад цамцаа тайлаад цээж нүцгэн хашаанаас гарахад гадаа ..., ... нар нэг нэг хүнтэй зодолдож байсан. ... нэг хүний дор орсон ноцолдоод байсан. Тэгэхээр надтай ойрхон байсан ..., ... хоёрын нэг нь дээр очсон хэн байсныг сайн санахгүй байна зодолдож байсан хүнээс нь салгах гээд татахад араас нэг хүн татахаар нь эргэж хараад тэр хүний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Тэр хүн намайг зөрүүлж цохиод газар унагаад хэд хэд цохисон. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. ...... хар цэнхэр өнгийн шоотой судалтай пиджактай ...байсан...” гэх мэдүүлэг /хх-195-199/,

“Номин трейдинг” ХХК-ийн “П....ыг 560.000 төгрөгийн цалинтай ажилладаг” гэх тодорхойлолт /хх-65/, “Монтуул трейд” ХХК-ийн “Э....ыг механик инженер, ээлжийн ахлах оператор албан тушаалд сард дунджаар 800.000-1.200.000 төгрөгийн цалинтай ажилладаг” гэх тодорхойлолт /хх-67, 68/, цалин олголтын кассын орлогын ордер гэх баримт /хх-69-72/, хохирлын баримтууд /76-88/, хохирогч Э....ын “Б....өөс хохиролд 500.000 төгрөг авсан” гэх гар бичвэр /хх-84/, шүүгдэгч Ц....ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-86/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-90, 126/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-92-97/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-101/, шүүгдэгч Б....ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-103/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-106/, тодорхойлолт /хх-107, 108/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-128/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-111-116, 117-122/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-129/, шүүгдэгч Г....ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-131/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-134/, сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /хх-156/, прокурорын “Баривчлагдсан сэжигтнийг суллах тухай” тогтоол /хх-158, 159/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Ч.Мөнхбаярын гаргаж өгсөн “шүүгдэгч Г....ын хүүхдүүдийн төрсөн талаарх” баримт, хохирогч Э....ын гаргаж өгсөн цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Г.... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11....зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг, шүүгдэгч Ц.... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч ...ын мэдүүлгээр ... цээж нүцгэн байсан, зодсон нь тогтоогддог. Зодоон болох үед ... байгаагүй гэх боловч шүүгдэгч ..., ... нар түүнийг байсан гэдэг. Эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн тэмдэглэлээр хувцасгүй байсан нь нотлогддог. ...ын шүүх хуралдаанд өгсөн “Энэ 3 залуугийн намхан нь, мөн манаач залуугийн эхнэр орилоод байсан” гэж мэдүүлснээр давхар нотлогддог. Хохирогч ...ы “1 залууг би хөөсөн, эргээд иртэл ... ахыг 2 залуу зодож байсан” гэх мэдүүлэг, ...ын “Би 2-3 удаа цохисон” гэх мэдүүлгээр ...ыг бүлэглэж зодсон болох нь тогтоогддог. ... нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул баримтаар гарсан зардалгүй. Хохирогч ...т 1.200.000 төгрөг төлсөн. 880.760 төгрөгийн төлбөртэй, 1.870.000 төгрөг нэхэмжилснийг нэмээд 2.750.760 төгрөгийг шүүгдэгч ...өөс гаргуулах саналтай. Хор уршгийг харгалзан үзэх ёстой. 6 сарын цалин, 30 сая төгрөгийг баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдуулах саналтай. Хохирогч ... 7.638.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй.

Цээж нүцгэн намхан залуу гэж хохирогч тогтвортой мэдүүлдэг. Мөрдөгчийн хажууд “... би цохисон” гэж хэлсэн гэдэг ч, шүүгдэгч хэргээ хүлээх албагүй. Яллагдагчаар өгсөн ...ын мэдүүлэгт тодорхой хэлсэн байдаг. Хэрэг болох үед ганц хүн цээж нүцгэн байсан, тэр нь .... ...ын гэрчийн мэдүүлгийг үндэслэхгүй. ...ыг асуусаар байгаад цээж нүцгэн болгочихлоо гэж бодож байна. Цагаан юүдэнтэй цамц, яктай байсан нь тогтоогдсон. Иймд ...ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11....зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа “Шүүгдэгч ... гэм буруугийн талаар маргаагүй. Хавтаст хэргийн 76 дахь хуудсанд 340.000 төгрөгийн газны баримт байгаа. Хавтаст хэргийн 77, 78 дугаар хуудсанд газ авсан баримт байгаа. Газыг юунд хэрэглэсэн нь тодорхойгүй. Машинд хийсэн гэвэл нотлох баримтаа бүрдүүлэх ёстой. Цалингийн талаар нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй. Сэтгэл санааны хохирлыг гаргах хууль зүйн боломжгүй. Баримттай хохирлыг төлсөн. Ирээдүйд гарах зардал байгаа учраас жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд нээлттэй үлдээж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1....зүйлд зааснаар шүүгдэгч ... хэрэгт оролцсон, зодоонд оролцсон нь тогтоогдохгүй байна. Хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд ...ын мэдүүлэг, гэрч ..., ..., Хатантуулын мэдүүлгээр “2 залуу зодолдсон” гэдэг нь нотлогдоно. Яллагдагч ..., ... нарын “гараа дараад унасан, хохирогч орилсон” гэх мэдүүлгээр ..., ... нар оролцсон нь тогтоогджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 16....зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ...ыг зодоонд оролцсоныг тогтоож чадаагүй, тогтоогдоогүй. Хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд гэрч ...ын мэдүүлэг, 38 дугаар хуудсанд гэрч ...гийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй таарч байгаа. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан “Шүүгдэгч ... гэм буруугийн талаар маргаагүй. ...ын биед ... хүндэвтэр гэмтэл учруулсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хохирогч ... “... өөрөө хэлсэн” гэдэг ч түүний хэлсэн нь тогтоогдохгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Бусдад төлөх төлбөргүй. Анх хэн цээж нүцгэн байсан, хэн оролцсон талаар хэрэгт авагдсан байгаа...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.... согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ...дугаар гудамжинд иргэн Э.... луу чулуу шидэж, зүүн нүдний эвэрлэгийн урагдал, зүүн нүдний алимны агуулагдахууны гоожилт, хараагүйдэл, зовхинд зүсэгдсэн шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,

шүүгдэгч Г.... согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ...дугаар гудамжинд иргэн П....ыг зодож, баруун гарын богтос ясны дээд хэсэгт зөрөөтэй хөндлөн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

шүүгдэгч Г...., Ц.... нар согтуурсан үедээ бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ...дугаар гудамжинд иргэн Ж....ыг зодож, зулайн хуйханд няцарсан шарх, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, хүзүү, цээж, хэвлий, зүүн дал, бугалга, тохойд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Э....ын ...Би эгчийг татаж босгож байхад нүүрэнд хатуу зүйл цохисон. Би их чанга хашгираад “нүд сохорчихлоо” гээд газар хэвтсэн. ...Харин сүүлд хамаатны ах ... “... эгчийг татаж унагаасан пиджактай залуу болох ... газраас чулуу авч намайг цохисон” гэж хэлсэн. Харин нөгөө 2 залуу намайг цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-13-14, 22/, шүүх эмнэлгийн 12030 дугаар “1.Э....ын биед зүүн нүдний эвэрлэгийн урагдал, зүүн нүдний алимны агуулагдахууны гоожилт, хараагүйдэл, зовхинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжилгээ /хх-46/,

хохирогч С....ы “...... “урд хашааны гадаа зодоон болоод байна” гээд ...ыг аваад явсан. Би ах ...ыг босуулах гээд түшээд араас нь гарахад бэр эгч ... “хүн аллаа” гээд орилоод байсан. Би ахыг орхиод түрүүлээд очиход ... “миний нүдийг цохиод сохолчихлоо” гээд нүдээ дараад газар хэвтэж байсан. ...Буцаад ирэхэд үлдсэн 2 залуу ах ...ыг газар унагаагаад зодож байсан. Би тэд нарыг салгаж байхад цээж нүцгэн залуу гартаа чулуу бариад шидсэн чулуу миний толгойн зүүн хэсэгт онож цус гараад тогтохгүй байсан. ...Миний биед учирсан дээрх гэмтлийг цээж нүцгэн залуу, бас нэг залуу 2 учруулсан. ......ыг ...намайг очиход цээж нүцгэн залуу зодож байгаад зугтаасан. Би тэгээд ахыг хамгаалж дээрээс нь дарж хэвтсэн. Тэгтэл тэр 2 залуу чулуугаар намайг нүдээд байсан...” гэх мэдүүлэг /хх-16-17, 23/, шүүх эмнэлгийн 1203...“1.С....ы биед зулайн хуйханд няцарсан шарх, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, хүзүү, цээж, хэвлий, зүүн дал, бугалга, тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-46/,

хохирогч П....ын “...Би дүү ...ы хамт араас нь очиход ... нүүрээ дараад, цус гараад байсан. Би “хүүхдийн нүд сохолчихлоо, наадуулаа бариад ав” гэж хэлэхэд нэг намхан залуу намайг юмаар цохиход би баруун гараараа хаагаад, зүүн хөлөөрөө өшиглөх гэхэд би бүдрээд газар унасан. Тэр үед 2 залуу ирээд намайг өшиглөөд, цохиод байсан. Дүү ... миний дээрээс дарж хэвтээд намайг хамгаалсан. ...Манай эхнэр ...г пиджактай залуу түлхэж, газар унагаасан. Тэр үед дүү Э.... эхнэрийг татаж босгох гэж байхад тэр пиджактай залуу чулуу аваад шидсэн чинь ... нүүрээ дараад “нүд сохолчихлоо” гээд орилоод байсан. Би тэр пиджактай залууг барьж авах гэхэд цаашаа зугтаасан. Тэгтэл хажуугаас цээж нүцгэн намхан залуу орж ирээд намайг цохих гэхэд би гараараа нүүрээ хаахад миний гар цохигдож гэмтсэн. Надад учирсан гэмтлийг цээж нүцгэн залуу учруулсан...” гэх мэдүүлэг /хх-19-20, 24-25/, шүүх эмнэлгийн 12029 дүгээр “1.П....-н биед баруун шуунд шарх, зүүн шуу хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр, ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-47/, шүүх эмнэлгийн 32 дугаар “1. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн ...ын баруун шууны рентген зургаар баруун гарын богтос ясны дээд доод хэсэгт бороожиж буй зөрөөтэй хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх нэмэлт шинжилгээ /хх-54-55/,

гэрч Ц.Батхүүгийн “...аав ...ын баруун гарын тохой хэсгээс зүсэгдэж цус гарсан байсан. ... хашааны үүдэнд “миний нүд сохорчихлоо” гээд нүдээ дараад сууж байсан. Урд хашааны залуус хоорондоо зодолдоод байхаар нь ...той очоод салгах гэхэд “бид нарыг зодчихлоо” гэсэн. Би урд хашааны завсраар харахад 2 залуу хоорондоо “наадуулыг чинь орж ирэхээр нүхлээд нүхлээд хэвтүүлчихье” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-30/,

гэрч Ц....гийн “...3 хүн маргалдаад байж байсан. “Юу болоод байгаа юм бэ, цагдаа дуудлаа шүү” гэж хэлээд эргээд явж байхад хөх пиджактай залуу намайг татаж унагаасан. ... намайг босгох гээд ирж байхад намайг татаж унагаасан залуу газраас чулуу хайгаад байсан. Тэр үед ... “нүд сохолчихлоо” гэж чанга хашигарсан. 2 өндөр залуу ирээд миний хажуугаар ...ыг өшиглөөд байсан. ...Танихгүй 2 залуу ..., ... 2-той зодолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-38/,

шүүгдэгч Б....ийн яллагдагчаар өгсөн “...6 шил пиво захиалаад нэг хүний 2 шил пиво бид 3 хувааж уусан. ...Тэгээд ...ын гэрт очоод архи ууж байгаад ...гар чийдэнгийн гэрэл тусгаад хүмүүс ирээд “юу болоод байгаа юм” гээд миний нүүр лүү гэрэл тусгаад байсан. Би гэрлийг нь холдуулах гээд түлхсэн чинь гар чийдэн барьж байсан эмэгтэй унасан. Хамт явсан эрэгтэй нь миний нүүр лүү цохих гэхээр нь би бултаад газар суухад тэр хажуу тийшээгээ нөгөө эгч рүү харсан байхаар нь би тэр хүн рүү газраас чулуу аваад шидсэн. Тэгсэн тэр хүнийг оночих шиг болсон. ...Би дээр нь гараад тэр хүнийг баруун гараараа шанаа руу нь нэг удаа цохисон. Тэр ах намайг эргүүлээд дээр гараад нүүр лүү нэг удаа цохиод, нилээн хоорондоо зодолдсон. ...Би хар цэнхэр өнгийн шоотой судалтай пиджактай, хар цэнхэр өнгийн срочкон цамц, хар цэнхэр өнгийн даавуун өмд, хар өнгийн хажуу талдаа цахилгаантай, үдээстэй ботинкон гуталтай байсан. ... цагаан өнгийн малгайтай цамц, жинсэн цэнхэр өмд, хар өнгийн ханцуйгүй савхин желитка, гутлын өнгийг санахгүй байна. ... дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа хар бараан өнгийн өмдтэй байсан санагдаж байна. Сүүлд ...ыг харахад далан дээр хүнээс зугтаасан цамцаа тайлсан, цээж нүцгэн байсан...” гэх мэдүүлэг /хх-171-175/,

шүүгдэгч Ц....ын яллагдагчаар өгсөн “...архи ууж байгаад ...хойноос 1 эгч, 1 ах хоёр ирж байх шиг байсан. ...... тэр хүнтэй зодолдоод байхаар нь би хажууд нь тэр хүний цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. ...... хар цэнхэр өнгийн шоотой судалтай пиджактай, хар цэнхэр өнгийн срочкон цамц, хар цэнхэр өнгийн даавуун өмд, хар өнгийн хажуу талдаа цахилгаантай, үдээстэй ботинкон гуталтай байсан. ... дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа хар цэнхэр өмдтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-183-187/,

шүүгдэгч Г....ын яллагдагчаар өгсөн: “...хашаан дотор байж байтал хашааны гадаа нэг хүн “миний нүд сохорчихлоо” гээд орилоод байж байтал манай эхнэр “хоёр найз чинь хүний нүд сохолчихлоо, гэртээ ор” гээд байхаар нь ...цамцаа тайлаад цээж нүцгэн хашаанаас гарахад гадаа ..., ... нар нэг нэг хүнтэй зодолдож байсан. Тэр үед ... нэг хүний дор орсон ноцолдоод байсан. Тэгэхээр надтай ойрхон байсан ..., ... хоёрын нэг дээр очсон хэн байсныг сайн санахгүй байна зодолдож байсан хүнээс нь салгах гээд татахад араас нэг хүн татахаар нь эргэж хараад тэр хүний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. ...... хар цэнхэр өнгийн шоотой судалтай пиджактай байсан...” гэх мэдүүлэг /хх-195-199/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Л...., Э.... нарын мэдүүлэг, шүүгдэгч Б...., Ц.... нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б....ийн хохирогч Э.... луу чулуу шидэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч Б....ын хохирогч П....ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11....зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн, мөн Ц....тай бүлэглэж хохирогч Ж....ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч Ц....ын Б....той бүлэглэж хохирогч Ж....ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Г...., түүний өмгөөлөгч нарын “Шүүгдэгч ... зодоонд оролцсон болохыг тогтоож чадаагүй, нотлогдоогүй, хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй, түүнчлэн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэх зарчмыг баримтална хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.... хохирогч П....ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, шүүгдэгч Ц....тай бүлэглэн хохирогч Ж....ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч С....ы “...Буцаад ирэхэд үлдсэн 2 залуу ах ...ыг газар унагаагаад зодож байсан. Би тэд нарыг салгаж байхад цээж нүцгэн залуу гартаа чулуу бариад над руу шидсэн. Тэр шидсэн чулуу миний толгойн зүүн хэсэгт онож цус гараад тогтохгүй байсан. Миний биед учирсан гэмтлийг цээж нүцгэн залуу, бас нэг залуу 2 учруулсан. ... ахыг хамгаалаад дээрээс нь дараад хэвтсэн байхад тэр 2 залуу чулуугаар цохиж учруулсан. Намайг очиход цээж нүцгэн залуу ... ахыг зодож байгаад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-16-17, 23/, хохирогч П....ын “...Би “хүүхдийн нүд сохолчихлоо, наадуулаа бариад ав” гэхэд нэг намхан залуу намайг юмаар цохиход би баруун гараараа хаагаад, зүүн хөлөөрөө өшиглөх гэхэд би бүдрээд унасан. Тэр үед 2 залуу ирээд намайг өшиглөөд, цохиод байсан. Дүү ... миний дээрээс дарж хэвтээд намайг хамгаалсан. Тэр 2 залуу зугтаагаад явсан. Миний биед учирсан гэмтлийг цээж нүцгэн залуу учруулсан. ...Би тэр пиджактай залууг барьж авах гэхэд зугтаасан. Тэгтэл хажуугаас цээж нүцгэн намхан залуу ирээд намайг цохих гэхэд би гараараа нүүрээ хаахад миний гар цохигдож гэмтсэн. Надад учирсан гэмтлийг цээж нүцгэн залуу учруулсан...” гэх мэдүүлэг /хх-19-20, 24-25, 27/,

гэрч Ц....гийн “...2 өндөр залуу ирээд миний хажуугаар ...ыг өшиглөөд байсан. Танихгүй 2 залуу ..., ... 2-той зодолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-38/,

Шүүгдэгч Б....ийн яллагдагчаар өгсөн “...Би сүүлд ...ыг харахад далан дээр хүнээс зугтаасан цамцаа тайлсан, цээж нүцгэн байсан. ... дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа хар бараан өнгийн өмдтэй байсан санагдаж байна. ...Анх ... гэрээсээ гарч ирэхдээ цээж нүцгэн гарч ирсэн. Би чулуу авч шидэхэд ... миний хажууд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-171-175/,

Шүүгдэгч Ц....ын яллагдагчаар өгсөн “...Тэр үед ... тэр хүнтэй зодолдоод байхаар нь би тэр хүний цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. ...ын эхнэр хашаанаасаа гарч ирж харагдсан. ...... дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа хар цэнхэр өмдтэй байсан санагдаж байна. ...... анх гэрээсээ гарч ирэхдээ цээж нүцгэн гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-183-187/,

Шүүгдэгч Г....ын яллагдагчаар өгсөн “...Тэгж байтал манай эхнэр “юу болоод байна” гээд намайг хойшоо татаад хашаа руу оруулсан. Хашааны гадаа нэг хүн “миний нүд сохорчихлоо” гээд орилоод эхнэр “хоёр найз чинь хүний нүд сохолчихлоо, гэртээ ор” гээд байхаар нь гадагшаа гарах гээд эхнэртэйгээ зууралдаж байгаад цамцаа тайлаад цээж нүцгэн хашаанаас гарахад гадаа ..., ... нар нэг нэг хүнтэй зодолдож байсан. ... нэг хүний дор орсон ноцолдоод байсан. Тэгэхээр надтай ойрхон байсан ..., ... хоёрын нэг нь дээр очсон хэн байсныг сайн санахгүй байна зодолдож байсан хүнээс нь салгах гээд татахад араас нэг хүн татахаар нь эргэж хараад тэр хүний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Тэр хүн намайг зөрүүлж цохиод газар унагаад хэд хэд цохисон. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-195-199/ зэргээр шүүгдэгч Г.... гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу зодоон болох үед байсан, оролцож дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Харин гэрч Б.Хатанзулын: “...Би хүмүүстэй маргалдчихна гэж бодоод гадаа гарч ...ыг авч гэртээ оруулсан...” гэх мэдүүлэг /хх-37/ нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүйн зэрэгцээ хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.     

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ж....ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-23/-ийг үндэслэн шүүгдэгч Ц...., Б.... нарыг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч П....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгсөн “Мөнгөнгүүр хоспитал” ХХК-ийн нэхэмжлэх /хх-64/-д дурдсан цаашид хийлгэх эмчилгээ, хагалгааны төлбөр 5.398.000 төгрөг, сарын цалин 560.000 төгрөгийг тодорхойлсон /хх-65/ баримтуудыг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоох боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж байна.     

Хохирогч Э....ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хэрэгт авагдсан баримт /хх-76-83/-уудаар хохирлын дүн 2.045.760 төгрөгөөр тогтоогдсон болно. Гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх цаг хугацаатай 3 ширхэг баримт /хх-76-д 10.000, 20.000, хх-78-д 5000/-ын үнийн дүн 35.000 төгрөгийг энэ хэрэгт хамааралгүй байх тул дээрх тогтоогдсон хохирлын дүнд оруулан тооцоогүй. Харин түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Суперпроб” ХХК-ийн MRI толгой судастай тодосгогчтой 500.000 төгрөг, “Солонго хараа” ХХК-ийн “Зүүн нүдэнд гоо сайхны зорилгоор нулимсны суваг залгах мэс засал хийх боломжтой. Дээрх мэс заслын төлбөр 400.000 төгрөг болно” гэх тодорхойлолтыг тус тус үндэслэн 900.000 төгрөгийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүх хуралдаанаар шүүгдэгч нар хохирогчид 1.200.000 төгрөг өгсөн нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байх тул нийт төлбөл зохих хохирлын дүнгээс хасаж тооцон шүүгдэгч Б....өөс нийт 1.745.760 төгрөгийг гаргуулж хохирогч Э.... /Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр гудамж, 128б тоотод оршин суух, РД-НЩ87111898/-д олгохоор, сэтгэл санааны хохирол 30 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.  

Харин хохирогч Э.... нь “Цэц увидас” ХХК-ийн тодорхойлолтоор хийгдэх болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой түүнчлэн ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж байна.       

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.... чулуу шидэж санаатай гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд 2012, 2016 онд ял шийтгэгдсэн, хохиролд 1.200.000 төгрөг төлсөн, хохирол бүрэн төлөгдөөгүй, хохирогч эрхтнээсээ хагацсан, нөхөн сэргэхгүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, урьдчилан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах,

шүүгдэгч Г.... гэм буруугийн асуудлаар маргадаг, хандаж байгаа хандлага, ажил эрхэлдэг нь тогтоогдоогүй, хохирол төлөгдөөгүй, гэмшсэн, уучлалт гуйсан байдал үгүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11....зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цагаар тогтоолгох,

шүүгдэгч Ц.... гэм буруугаа хүлээдэг, бүлэглэж үйлдсэн, 2012 онд шийтгүүлж байсан, эрүүгийн хариуцлага биелэгдэх ёстой. Шүүгдэгч хөдөлмөр эрхэлдэг, орлого олдог нь тодорхойгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 310 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, урьдчилан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа “Шүүгдэгч ... гэм буруугийн талаар маргаагүй. Хохирлын заримыг төлсөн. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр “Шүүгдэгч Г.... нь бага насны 2 хүүхэдтэй, барилгын ажил хийдгийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11....зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр торгож өгнө үү. Ял эдлэж байгаагүй. Хохирол төлбөргүй байгаа учир торгох ял өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан “Шүүгдэгч Ц.... гэм буруугийн талаар маргаагүй, анхнаасаа үнэн зөв мэдүүлж ирсэн. Эрүүгийн хариуцлагын зорилго хүнийг нийгэмшүүлэх байдаг, 2 бага насны хүүхэдтэй, ажил эрхэлдгийг харгалзан 450 нэгжээр торгож, урьдчилан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь тооцож өгнө үү. Өмнө нь гэмт хэрэг үйлдсэн гээд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1....зүйлд зааснаар хүний үйлдсэн гэмт хэрэгт 1 удаа л ял оногдуулна. Торгож өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч Б....д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг,

шүүгдэгч Г....д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож,

шүүгдэгч Ц....т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч нар согтуурсан үедээ, зүй ёсны шаардлага тавьсан иргэдийн эрх чөлөөнд халдсан, чулуу шидэж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /1 хүний эрүүл мэндэд хүнд, хохирогч 1 нүд хараагүй болсон, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан, хохирол, гэм хор бүрэн арилаагүй, хохирогч нар “Гомдолтой” гэх/, шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч Б...., Г.... нар тус бүр 2 хүүхэдтэй, шүүгдэгч нар хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, уг ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шүүгдэгч Г....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 11....зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11....зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, торгох ялын нийт хэмжээг 1.350.000 төгрөгөөр тогтоож,

шүүгдэгч Ц....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5....зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Г....ыг 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 сарын хугацаанд, шүүгдэгч Ц....ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б....ийн сэжигтнээр урьдчилан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгч Ц....ын сэжигтнээр урьдчилан хоригдсон 2 /хоёр/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон, эдлэх ялаас 30.000 төгрөгийг хасаж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.... урьдчилан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хохирогч Ж....д төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Боржигон овогт ...ийн ...ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

 шүүгдэгч Боржигон овогт ...ын ...ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч Боржигон овогт ...ы ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Г....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11....зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ц....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11....зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, торгох ялын нийт хэмжээг 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц....ын урьдчилан хоригдсон 2 /хоёр/ хоногийг торгох ялын нэг хоногийг арван таван нэгжээр тооцож, түүний эдлэх ялаас 30 нэгж буюу 30.000 төгрөгийг, шүүгдэгч Б....ийн урьдчилан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялаас хасаж тус тус тооцсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5....зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г....ыг 1.350.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд, шүүгдэгч Ц....ыг 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5....зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г...., Ц.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.... урьдчилан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хохирогч Ж....д төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хохирогч Э....ын “Сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б....өөс 1.745.760 төгрөгийг гаргуулж хохирогч Э.... /Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1-128б тоот, РД-НЩ87111898/-т олгож, хохирогч Э...., П.... нар цаашид гарах эмчилгээтэй холбоотой болон ажилгүй байсан хугацааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г...., Ц.... нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, шүүгдэгч Б....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г...., Ц.... нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Б....д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР