| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0667/и |
| Дугаар | 0667 |
| Огноо | 2016-05-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 0667
| 2016 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 142/ШШ2016/00667 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг Уртын гол 1-5 тоотод оршин суух Боржигин овогт Шаравжамцын Санра /ФА:58090171/
М.Батчангийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Санра, нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Ш.Санра шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Мэндбаяр овогтой Батчанга нь бөөний үнээр барилгын материал авчирч өгнө гэж хэлж 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс цувуулж 3 750 000 төгрөг авсан боловч барилгын материал авчирч өгөөгүй. Авсан мөнгөө ч эргүүлж өгөхгүй байсан тул цагдаад өгнө гэж хэлэхэд 2015 оны 05 дугаар сарын 04-нд нотариатч дээр очиж 4 500 000 төгрөг болгож төлнө гэж баталагаа бичиж өгсөн боловч сураггүй алга болсон. Өөрөө утсаа авахгүй болохоор ээжийнх нь утсаар залгахад ээж нь хөдөө байгаа. Удахгүй хотын төв орохоор нь уулзъя гээд хотод уулзахаар болсон. Ингээд түүнтэй уулзахаар манай эхнэр Улаанбаатар хот явсан боловч утсаа аваагүй тул уулзаж чадалгүй ирсэн. Дараа нь би өөрөө М.Батчангийн бичиж өгсөн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2-153 тоот гэх хаягийг хайж очиход ийм хаяг байгаагүй, залгахаар утсаа огт авдаггүй байсан. М.Батчанга нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7-р баг, зүүн дэнжийн 3-22 тоот хаягаар оршин суудаг гэж хэлж байсан боловч энэ хаягт байдаггүй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, утсаа огт авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд ИХШХШТХ-ийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасныг үндэслэн М.Батчангыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ш.Санра нь М.Батчангийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
М.Батчанга нь бөөний үнээр барилгын материал авчирч өгнө гэж Ш.Санраагаас 3 750 000 төгрөг авсан боловч барилын материалыг авчирч өгөөгүй, авсан мөнгөө эргүүлэн төлөөгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, М.Батчангийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би 4 500 000 төгрөгийг Ш.Санрад энэ оны 6 дугаар сарын дотор бүрэн төлж өгнө. Хэрэв энэ хугацаанд өгч чадахгүй бол 15 хувийн хүүтэй төлнөө гэсэн баталгааны баримтын хуулбараар М.Батчангийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байх тул түүний оршин суугаа газрыг тодорхой болгох эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
| |