| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0666/и |
| Дугаар | 0666 |
| Огноо | 2016-05-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 0666
| 2016 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 142/ШШ2016/00666 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянзам 7-14 тоотод оршин суух Кизылсоёон овогт Баатархүүгийн Болорцэцэг /ФБ:91072609/
Ц.Мөнх-Оргилыг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Болорцэцэг, нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Б.Болорцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Болрцэцэг нь Ц.Мөнх-Оргилоос хүүхдийн тэтгэвэр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 05 дугаар сар, 10 дугаар саруудад тус тус гаргасан боловч Ц.Мөнх-Оргил нь оршин суух хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Ц.Мөнх-Оргилыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Болорцэцэг нь Ц.Мөнх-Оргилыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Б.Болорцэцэг нь Ц.Мөнх-Оргилтой 2013 онд танилцан дотносож хамт амьдарсан бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүү төрүүлсэн байна. Жирэмсэн байхад нь Ц.Мөнх-Оргил хэл амаар доромжилж тусдаа амьдрах болсноор хүүдээ эцгээс нь тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх иргэний хэрэг үүсгэн хариуцагчийг нэхэмжлэлд дурдсан хаягаар дуудсан боловч Ц.Мөнх-Оргил нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 10Б-31 тоот хаягт оршин суудаггүй, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Эрдэнэ баг руу шилжсэн гэсэн Дэнж багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд Ц.Мөнх-Оргил нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байх тул түүний оршин суугаа газрыг тодорхой болгох эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
| |