| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0656/и |
| Дугаар | 0656 |
| Огноо | 2016-05-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 0656
| 2016 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 142/ШШ2016/00656 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 15 дугаар хороолол Ээрмэлийн 12 дугаар байрны 24 тоотод оршин суух Цаст Богд овогт Цэвэлмаагийн Өлзийбаяр /ХА:77062165/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 10-14 тоотод оршин суух Шарнууд овогт Даваасүрэнгийн Зоригоо /РГ:72111117/
Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Ц.Өлзийбаяр, хариуцагч Д.Зоригоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Өлзийбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цэвэлмаагийн Өлзийбаяр миний бие нь 2008 онд Даваасүрэнгийн Зоригоотой танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 01 сарын 06-нд хүү Зоригоогийн Мөнхтөгөлдөр төрсөн. Д.Зоригоо нь өмнөх гэрлэлтийн баталгаагаа цуцлуулаагүй байсан тул бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2012 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү З.Мөнхтөгөлдөр миний асрамжинд амьдарч өсч торниж байна. Д.Зоригоо нь тусдаа амьдралтай болсон ба цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул З.Мөнхтөгөлдөрийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Зоригоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2008 онд Ц.Өлзийбаяртай хамтран амьдарч байхад хүү Мөнхтөгөлдөр төрсөн. Хүү маань миний хүүхэд мөн хүүхэддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Өлзийбаяр нь хариуцагч Д.Зоригоод холбогдуулан хүү З.Мөнхтөгөлдөрийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид 2008 онд танилцан хамтран амьдарч байгаад нэхэмжлэгч Ц.Өлзийбаяр нь 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү Зоригоогийн Мөнхтөгөлдөрийг төрүүлсэн, хариуцагч Д.Зоригоо нь З.Мөнхтөгөлдөрийн төрсөн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд захиргааны журмаар тогтоолгож Мөнхтөгөлдөрийг өөрөөрөө овоглосон болох нь З.Мөнхтөгөлдөрийн Г-324 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, хүү З.Мөнхтөгөлдөр одоо эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан “Эрүүл өрх” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор нотлогдож байна.
З.Мөнхтөгөлдөр нь төрсөн цагаасаа эхлэн эх Ц.Өлзийбаярын асрамжид байгаа болох нь зохигчдын тайлбар, Баянзүрх дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул хүүхдийн нас, эхийн асаргаа болон ээнэгшин дассан байдлыг харгалзан З.Мөнхтөгөлдөрийг эх Ц.Өлзийбаярын асрамжид байлгах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Д.Зоригоо нь хүү З.Мөнхтөгөлдөрийг тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 26 092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
| |