| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0649/и |
| Дугаар | 0649 |
| Огноо | 2016-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 0649
| 2016 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 142/ШШ2016/00649 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би, Орхон аймаг Бяан-Өндөр сум Их залуу баг баруун задгай 7-4 тоотод оршин суух Б.Амгаагийн нэхэмжлэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 24-1 тоотод оршин суух Х.Ундрахжаргалд холбогдох 150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Амгаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 11-р сарын 28-нд Toyota exsiv 80-00 орх авто машиныг итгэлцлээр 500 000 төгрөгөөр авъя гэж тохиролцсоны үндсэн дээр гэрт аваад ир гэхээр нь аваачиж өгсөн. Мөнгийг нь өдөр дансанд мөнгө орохоор өгье гэсэн боловч одоог хүртэл бүрэн мөнгөө барагдуулаагүй байгаа. Араас нь хнэхэл дагал болж байж тал хувийг нь 2 хувааж авсан. Одоо түүнээс 150.000 төгрөг авах ёстой. Иймд Х.Ундрахжаргалаас 150.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хасбаатар овогтой Ундрахжаргал нь хариу тайлбартаа: Б.Амгаагаас 500.000 төгрөгөөр машин авсан нь үнэн болно. Түүнээс үлдэгдэл 150.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөр ч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү 150.000 төгрөгөө нэн даруй өгөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Х.Ундрахжаргал нь нэхэмжлэгч Б.Амгаагийн нэхэмжлэлийн шаардлага 150.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Амгаагийн нэхэмжлэлийн шаардлага 150.000 төгрөгийг хариуцагч Х.Ундрахжаргал нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 2500 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 2500 төгрөгийг хариуцагч Х.Ундрахжаргалаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Амгаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ