Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 0647

 

 

 

 

2016 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2016/00647

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                      

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хаан банкны Орхон салбар

          Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Залуус 22-54 тоотод оршин суух Хирдэг овогт Батмөнхийн Туул  /ИЦ:79102805/

          Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Залуус 22-54 тоотод оршин суух Хан хэнтий овогт Цэвээнноровын Борис  /ХГ:78091717/

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 232 699.15 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантуяа, Д.Энхжаргал, хариуцагч Б.Туул, Ц.Борис, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлийн гэрээг хугацанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлдэгч Б.Туул,Ц.Борис нар нь Хаан банкны Орхон салбарын Дэнж тооцооны төвөөс 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ЗГ13/659 тоот зээлийн гэрээ БГ13/659 тоот барьцааны гэрээ байгуулан 7 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэйгээр, блокны үйлдвэрлэлийг өргөжүүлэх төслийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 3дугаар гудамжны 98б тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2202011058 дугаарт бүртгэгдсэн 700 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, эргэлтийн бараа, зурагт, хөргөгч, систем хөгжим, тоос сорогч, угаалгын машин, гал тогооны тавилга, буйдан, хүүхдийн ор, блокны машин, блокны хэвний мод, тураах аппарат, иж бүрэн компьютер тус тус барьцаалан зээл авсан. Зээлдэгч нар нь 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан БЗГ13/659 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараахь төлбөрийг төлсөн байна. Үндсэн зээлд 2 727 619.61 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 77 419.22 төгрөг,     нэмэгдүүлсэн хүү 1 881.81 төгрөг нийт 3 503 220.60 төгрөг төлсөн байна.

           Зээлдэгч нар нь 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргийхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй ба 641 хоног хугацаа хэтрүүлж байна. Банк зээлдэгчийг зээлийн гэрээгээр хүлээлэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан ба 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээг цуцлах мэдэгдэл, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээг цуцлах мэдэгдэл тус тус хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зөрчсөн хэвээр байна.

             Иймд 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ13/659 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, гэрээний төлбөрт үндсэн зээлийн төлбөр 4 272 380.39 төгрөг,                     зээлийн хүүгийн төлбөрт 882 247.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 78,071.28 төгрөг,                      нийт 5 232 699.15 төгрөг гаргуулна, хэрэв сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэв.

            Хариуцагч нар шүүхэд ирүүсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Бид уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2013 оны 08 дугаар сард 7 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн төлөлтийг цаг хугацаанд нь хийж байгаад блокны борлулалт зогсож, гэр бүлийн хүн ажлаасаа халагдаж өрхийн орлогогүй болсон. Удахгүй ажилдаа орох тул энэ төлбөрийг зайлшгүй төлнө. 2016 оны 08 дугаар сар хүртэл 130 000 төгрөг төлж байгаад энэ ондоо багтааж үлдэгдэл төлбөрийг төлнө. Барьцаанд байгаа газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрнө гэв.

            Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг нэг бүрчлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь хариуцагч Б.Туул, Ц.Борис нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 4 272 380.39 төгрөг, зээлийн хүү 882 247.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78 071.28 төгрөг, нийт 5 232 699.15 төгрөг, холбогдон гарсан зардал, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.Туул, Ц.Борис нар нь блокны үйлдвэрлэлийг өргөжүүлэх төслийн хүрээнд эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны Орхон салбартай ЗГ 13/659 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 12 хувийн хүүтэй зээл авсан бөгөөд мөн өдөр барьцааны гэрээ байгуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 3-98б тоотод байрлах Г-2202011058 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар, зурагт, хөргөгч, систем хөгжим, тоос сорогч, угаалгын машин, гал тогооны тавилга, буйдан, хүүхдийн ор, блокны машин, блокны хэвний мод, тураах аппарат зэрэг хөдлөх хөрөнгө тус тус барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь хариуцагч Б.Туул, Ц.Борис нарыг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс хойш гэрээний үүргийг зөрчиж 641 хоног хугацаа хэтрүүлсэн тул зээлийг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт 5 232 699.15 төгрөг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Туул, Ц.Борис нар зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Туул, Ц.Борис нараас үндсэн зээлийн төлбөрт 4 272 380,39 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 882 247.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 78 071.28 төгрөг, холбогдон гарсан зардал буюу нотариатийн үйлчилгээний төлбөрт 7 200 төгрөг нийт 5 239 899.15 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгох нь зүйтэй байна.

Талуудын хооронд хийгдсэн гэрээний 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн  8.2-т зааснаар зээлийн эргэн төлөлтийг удаа дараа зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохоор талууд тохирсон байна. Хариуцагч нар дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь Хаан банкнаас зээлдэгчид хүргүүлж байсан 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн мэдэгдэл, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэл, 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн мэдэгдэл болон зохигчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр тэдний хооронд хийгдсэн барьцаат зээлийн гэрээг цуцлах үндэстэй байна.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь ЗГ 13/659 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан ба Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 3-98б тоотод байрлах Г-2202011058 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар, зурагт, хөргөгч, систем хөгжим, тоос сорогч, угаалгын машин, гал тогооны тавилга, буйдан, хүүхдийн ор, блокны машин, блокны хэвний мод, тураах аппарат зэргийг барьцаалсан Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар, хариуцагч Б.Туул, Ц.Борис нарын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ 13/659 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Туул, Ц.Борис нараас 5 239 899.15 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрөө сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 3-98б тоотод байрлах Г-2202011058 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар, зурагт, хөргөгч, систем хөгжим, тоос сорогч, угаалгын машин, гал тогооны тавилга, буйдан, хүүхдийн ор, блокны машин, блокны хэвний мод, тураах аппаратыг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98 788.39 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Б.Туул, Ц.Борис нараас 98 788.39 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгосугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ