| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0646/и |
| Дугаар | 0646 |
| Огноо | 2016-05-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 0646
| 2016 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 142/ШШ2016/00646 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 30-29 тоотод оршин суух Отгоныхон овогт Нарантуяагийн Золзаяа /ФВ:91031400/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 48-01 тоотод оршин суух Цэцэн ван овогт Ундрахсайханы Эрдэнэсайхан /ФА:90071471/
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Золзаяа, хариуцагч У.Эрдэнэсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие У.Эрдэнэсайхантай 2010 онд танилцан, 2011 онд гэр бүл болж, 2012 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2012 онд охин Анударь төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж тусдаа амьдраад 2 жил болж байна. Энэ хугацаанд У.Эрдэнэсайхан өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин Анударийг өөрийн асрамжинд авч хүүхэддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч У.Эрдэнэсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2010 онд Н.Золзаяатай танилцан 2011 онд гэр бүл болж, 2012 онд гэр бүлээ батлуулсан. Охин Анударь 2012 онд төрсөн. Бидний дунд хэрүүл маргаан гарч таарч тохирохоо байсан. Би хамтран амьдрагчтай болсон тул охиноо эхийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Золзаяа нь хариуцагч У.Эрдэнэсайханд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Зохигчид 2010 онд танилцан хамтран амьдарч, 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь Г-320 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар, гэрлэгсдийн дундаас 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр охин Эрдэнэсайханы Анударь төрж, эрүүл өсөж байгаа болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Үйлс бадрах өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тус тус батлагдаж байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас байнгийн хэрүүл маргаантай амьдрач үүний улмаас тусдаа амьдраад 2 жил болсон, хариуцагч У.Эрдэнэсайхан нь хамтран амьдрагчтай болсон, мөн гэрлэгчдийн хэн аль гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчдын хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдал, насанд хүрээгүй хүүхдийн асаргаа, ээнэгшин дассан байдлыг тус тус харгалзан охин Э.Анударийг эх Н.Золзаяагийн асрамжид үлдээж, эцэг У.Эрдэнэсайханаас хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Эрдэнэсайханаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Золзаяад олгож, тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэмжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, төрийн сангийн орлогод тус тус оруулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ