| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1020/Э |
| Дугаар | 1042 |
| Огноо | 2019-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 1042
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
улсын яллагч Б.Энхбат,
шүүгдэгч О.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч О....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908034311212 дугаар хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, “...” дээд сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржгон овогт ...ын ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч О.... нь 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” олон улсын их сургууль, “...” олон улсын харилцааны сургуулийн спорт зааланд иргэн С....ыг зодож, эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн асуудлаар маргахгүй. Мөнгөний боломжгүй байдлаас болж хохирол төлж чадаагүй байгаа. Дахиж ийм асуудал гаргахгүй” гэв.
Эрүүгийн 1908034311212 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч С....ын: “2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ...“...” олон улсын харилцааны сургуулийн спорт зааланд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээнд орсон. ...... гэх хүнтэй маргалдахад тархи болон зүүн талын чих рүү баруун гараараа цохисон. ...Гомдолтой байна. Эмчилгээний зардал болон чихний хагалгаанд орох зардлаа гаргуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-18-19/,
Гэрч Г....гийн: “6 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр С.... сагсан бөмбөгийн тэмцээнд орох гээд тоглолт үзэж байтал ...... “цэвэрхэн зүгээр тоглооч, ямар их алдаа гаргадаг юм бэ” гэж хэлэхэд тэр тоглож байсан залуу “чи дуугүй бай, чамд ямар хамаатай юм бэ” гэж хоорондоо маргалдаж байх үед ... дээр тэр танихгүй залуу ирээд муудалцаж бие биенийгээ түлхээд хэрэлдээд байхаар нь би тэр хоёрыг салгасан. ...Тэгээд бид хоёрыг сууж байхад тэр танихгүй залуу ирээд нөхөр ...ын зүүн чих рүү баруун гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-29/,
Гэрч М....ын: “...Манай баг медалийн төлөө тоглож байхад эсрэг талын багт хар мактай цагаан шорттой туранхай залуу тоглолтын дундуур хожигдож байгаад тоглоомондоо шатаад намайг зуурч хэл амаар доромжлоод байсан. Хажууд тэмцээн үзэж байсан хүмүүс “боль, зүгээр тоглооч” гэдэг шаардлага тэр уурлаад байсан залууд тавьсан. ... гэх залуу руу дайрч, давшилж тэр хоёр маргалдахад эхнэр нь салгасан. ...тэр залуу ирээд С....ын зүүн чих рүү баруун гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-32-33/,
Гэрч Ц....ы: “...... ... гэх залуутай муудалцаад байсан. ... ...ын зүүн чих рүү нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-40-41/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.06.27-ны өдрийн 7863 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С....-н биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-22/,
Хэргийн задгай материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт 2019.07.25-ны өдрийн 955 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С....ын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлийн аль алинаар үүсэх боломжтой шинэ байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-70-71/,
Шүүгдэгч О....ын яллагдагчаар өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ...сагсан бөмбөгийн тэмцээнд орсон. Манай багийн ... нэг залуутай маргалдаж байтал спорт зааланд үзэгчдийн суудал дээр сууж байсан ... гэх залуу “пизда минь” гэж ...ыг хараагаад байхаар нь би “чи өөрөө дуугүй бай пизда минь” гэж бид 2 хэрэлдсэн. ... босож ирээд намайг мангасдаад, гэдэс рүү нэг удаа жийтэл тоглож байсан багийн хүмүүс бид хоёрыг салгасны дараа би ... гэх залууд “тоглоом дуусгаад чамтай уулзна” гэж хэлсэн. Удалгүй тоглолт дуусаад би ... дээр очоод зүүн талын хацар луу нь баруун гараараа 1 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-86-89/,
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэн С....ын гаргасан өргөдөл /хх-3/, хохирлын баримтууд /хх-6-11, 20/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-48/, гэрлэлт “бүртгэлгүй” лавлагаа /хх-49/, эд хөрөнгө “бүртгэгдээгүй” лавлагаа /хх-50/, тээврийн хэрэгсэл “бүртгэлгүй” лавлагаа /хх-51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-52/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-53/, суурь боловсролын үнэмлэх /хх-54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/, урьд холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолын хуулбар /хх-58/, гэрч Ц.Болдоогийн мэдүүлэг /хх-76/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О....ыг гэм буруутайд тооцуулах, хохиролд 77.000 төгрөг гаргуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.... нь 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “...” олон улсын харилцааны сургуулийн спорт зааланд иргэн С....ыг зодож, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч С....ын “...... гэх хүнтэй маргалдахад тархи болон зүүн талын чих рүү баруун гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-18/, гэрч Г....гийн “...Танихгүй залуу ирээд ...ын зүүн чих рүү баруун гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-29, гэрч М....ын “...тэр залуу ирээд С....ын зүүн чих рүү баруун гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-32-33/, гэрч Ц....ы “...... ...ын зүүн чих рүү нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-40-41/, шүүх эмнэлгийн 7863 дугаар “1. С....-н биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-22/, шүүх эмнэлгийн 955 дугаар “1. С....ын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлийн аль алинаар үүсэх боломжтой, шинэ байна. ...4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх шинжилгээ /хх-70-71/, шүүгдэгч О....ын яллагдагчаар өгсөн: “...... дээр очоод зүүн талын хацар луу баруун гараараа 1 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-86-89/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О....ын хохирогч С....ыг алгадан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч С....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн зүгээс 78.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснийг шүүгдэгч шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд төлсөн нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргаж өгсөн банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжлэнэ гэх тул түүний цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О....ыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Хичээл, сургуультай, ээжийн бие жаахан таарууг харгалзан ялыг багасгаж өгнө үү. Ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, хохирогч нарын хоорондох үл ойлголцлын улмаас хүний эрх, эрх чөлөөнд халдаж, 1 удаа алгадан хөнгөн гэмтэл учруулж гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, нотлох баримт бүхий 78.000 төгрөгийн хохирлыг төлсөн, хор уршиг бүрэн арилаагүй/, шүүгдэгчийн хувийн байдал /оюутан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа буюу үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О....т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт ...ын ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О....ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.... нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.... урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч С.... цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О....т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ Л.БААТАР