Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 1047

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа, 

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Н.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908041031345 дугаар хэргийг 2019 оны 9 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа том тэрэгний жолоочийн ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ийн ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Н.... нь 2019 оны 7 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А....г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 7 дугаар сарын 17-ны шөнө хүүхдийн төлбөрийн улмаас эхнэртэй маргалдаад зодсон. Гэм буруугаа зөвшөөрч байна. Тухайн үед уурлаад зодсон. 5 толгойгоос хил рүү нүүрс зөөдөг, сард 3-4 удаа явж, сард 3 сая орчим төгрөг авдаг” гэв.

Эрүүгийн 1908041031345 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч А....гийн: “Би нөхөр ...тэй 2000 оноос хойш цуг амьдарч байгаа 3 хүүхэдтэй. 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ...тоот гэртээ ...23 цагийн үед нөхөр ... 1,5 литрийн хэмжээтэй пиво хөргөгчнөөс аваад бид 2 хувааж уугаад нөхрийн ажлаас болоод маргалдсан. Бид 2 хүүхдүүдийн дэргэд маргалдаад яахав гээд гадаа гарч маргалдсан. Би энэ талаар нөхрийн дүү ...т залгаж хэлэхэд нөхөр “чи миний мууг үзэж, доош нь хийж, дүү рүү ярьлаа” гэж уурлаад, гараараа нүүр лүү 2-3 удаа цохиод газар байсан нарийн модоор бие рүү цохиод мод нь хугарсан. Тэгээд хугарсан модоо авч 2 гарын булчин, нуруу руу цохиод байсан. Удалгүй хүүхдүүд гарч ирээд салгахад намайг үсдэж гэрт ороод гараараа толгой, бие рүү цохиж байсан. Хэдэн удаа цохиж байсныг мэдэхгүй байна. Би нөхөрт “намайг өмнө 1 удаа зодож байсан, одоо чадахгүй шүү” гэхэд “чамайг алчихсан байхад үсрээд 20-25 жил авна биз” гэж хэлж байсан. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-20/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.24-ний өдрийн 8863 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. А....-н биед баруун нүдний дээд зовхи, алимны салстад цус хуралт, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруул, дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салстад няцарсан шарх, баруун дээд 2 дүгээр шүдний паалангийн эмтрэл, баруун бугалганд цус хуралт, баруун тохой, шуу, сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, тохой, шуу, алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 4 дүгээр хуруунд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, зүүн суга, дал, нуруу, бүсэлхий, баруун ташаа, гуянд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болох үед нэг цаг хугацаанд үүссэн байж болохоор шинэ гэмтлүүд байна” гэжээ /хх-14/,

Шүүгдэгч Н....ийн яллагдагчаар өгсөн: “...Би эхнэр ...тэй 2000 оноос хойш 19 жил цуг амьдарч байгаа. 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэртээ эхнэртэйгээ пиво уусан. Үлдсэнийг нь би ууж дуусгаад эхнэртэй хүүхдийн сургалтын төлбөрөөс болж маргалдсан. Эхнэр дүү ... рүү залгаад болсон зүйлийн талаар яриад байсан. Миний уур хүрээд гадаа гараад зогсож байхад эхнэр араас гарч ирсэн. Бид 2 хэсэг маргалдаж байгаад би эхнэрийн нүүр лүү гараараа 2-3 удаа цохиод газар байсан шалны мод авч бие рүү нь цохиход тэр мод хугарсан. Би хугарсан 2 модыг аваад эхнэрийг баруун зүүн гарын бугалга руу нь цохиж байсан. Хүүхдүүд бид 2-н маргалдаж байгааг сонсоод гарч ирж салгасан. Би хүүхдүүдийн дэргэд маргалдаад яахав гэж бодоод эхнэрийг үсдээд гэрт орж гараараа толгой болон бие рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-56-57/,

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-21-33/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-41/, гэрлэлт “бүртгэлтэй” лавлагаа /хх-42/, тээврийн хэрэгсэл “бүртгэлтэй” лавлагаа /хх-43/, эд хөрөнгө “бүртгэлтэй” лавлагаа /хх-44/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-45, 46, 47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/, шүүгдэгч Н....ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-62/, хохирогч А....гийн “...бид 2 сайн дураар эвлэрсэн...” гэх хүсэлт /хх-63/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.... согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ...тоот гэртээ эхнэр А....г гараараа болон шалны модоор зодож, баруун нүдний дээд зовхи, алимны салстад цус хуралт, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруул, дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салстад няцарсан шарх, баруун дээд 2 дүгээр шүдний паалангийн эмтрэл, баруун бугалганд цус хуралт, баруун тохой, шуу, сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, тохой, шуу, алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 4 дүгээр хуруунд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, зүүн суга, дал, нуруу, бүсэлхий, баруун ташаа, гуянд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч А....гийн “...... 1,5 литрийн хэмжээтэй пиво ...уугаад ...гараараа нүүр лүү 2-3 удаа цохиод газар байсан нарийн модоор бие рүү цохиод мод нь хугарсан. Тэгээд хугарсан модоо авч 2 гарын булчин болон нуруу руу цохиод байсан. ...үсдэж гэрт ороод ...гараараа толгой болон бие рүү цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх-20/, шүүх эмнэлгийн 8863 дугаар “1. А....-н биед баруун нүдний дээд зовхи, алимны салстад цус хуралт, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруул, дотор салстад цус хуралт, доод уруулын дотор салстад няцарсан шарх, баруун дээд 2 дүгээр шүдний паалангийн эмтрэл, баруун бугалганд цус хуралт, баруун тохой, шуу, сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, тохой, шуу, алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 4 дүгээр хуруунд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, зүүн суга, дал, нуруу, бүсэлхий, баруун ташаа, гуянд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болох үед нэг цаг хугацаанд үүссэн байж болохоор шинэ гэмтлүүд байна” гэх шинжилгээ /хх-14/, шүүгдэгч Н....ийн яллагдагчаар өгсөн “...би эхнэрийн нүүр лүү гараараа 2-3 удаа цохиод газар байсан шалны мод авч бие рүү нь цохиход тэр мод хугарсан. Би хугарсан модыг аваад эхнэрийг баруун зүүн гарын бугалга руу нь цохиж байсан. ...үсдээд гэрт орж хаалга хаагаад гараараа толгой болон бие рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-56-57/, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-21-33/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н....ийн согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А....г гараар болон шалны модоор толгой, нүүр, бие рүү нь цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч А....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-20/, “...бид 2 сайн дураар эвлэрсэн...” гэх хүсэлт /хх-63/ -ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ маргадаггүй, бусдад төлөх төлбөргүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н....т 1000 нэгжээр торгох ял оногдуулах, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан гараараа болон шалны модоор /шалны мод хугарсан, хугархайгаар/ зодсон/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчид цус хуралт, зулгаралт, няцрал, шарх бүхий олон тооны гэмтэл учруулсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлийн байдал/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Гэвч торгох ялын хэмжээний хувьд шүүгдэгч Н....ийн согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан гараараа болон шалны модоор /шалны мод хугарсан, хугархайгаар зодсон/ зодож, хохирогчид цус хуралт, зулгаралт, няцрал, шарх бүхий олон тооны гэмтэл учруулсан үйлдэлд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н....ийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /сарын 3.000.000 төгрөг орлоготой гэх/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Н....ийг 2.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ...ийн ...ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н....ийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н....ийг 2.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.... урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н....т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР