| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0606/и |
| Дугаар | 0606 |
| Огноо | 2016-05-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 0606
| 2016 оны 5 сарын 04 өдөр | Дугаар 142/ШШ2016/00606 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-25-54 тоотод оршин суух Жаргалант овогт Батсайханы Саруул /ФА:93110904/
Хариуцагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 3а-5 тоотод оршин суух Боржигон овогт Батцэрэнгийн Хонгорбиндэрьяа /МЮ:91071031/
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Саруул, хариуцагч Б.Хонгорбиндэрьяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Саруул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Хонгорбиндэрьяатай 2010 онд танилцаж гэр бүл болж 2012 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2012 онд хүү Х.Хасбилэг төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо тохирохгүй болж 2014 оноос хойш 2 жил тусдаа амьдарч байна. Иймд гэрлэлтээ цуцлуулна, хүү Х.Хасбилэгийг өөрийн асрамжинд авч хүүхэддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгож авах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.Хонгорбиндэрьяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Улаанбаатар хотод оршин суудаг. Саруул бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, гэр бүл цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээнэ, тэтгэвэр тэтгэмжийг хамгийн доод хэмжээгээр тогтоолгох хүсэлтэй байна. Мөн энэ хэргийг Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхээр шийдүүлнэ гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Саруул нь хариуцагч Б.Хонгорбиндэрьяад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Зохигчид 2010 онд танилцан хамтран амьдарч, 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь 6101000307 дугаартай гэрлэлтийн бүргэлийн лавлагаагаар, гэрлэгсдийн дундаас 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүү Х.Хасбилэг төрж, эрүүл өсөж байгаа болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хос чагнуур өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тус тус батлагдаж байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцол, ажил амьдралын зайлшгүй шалтгааны улмаас тусдаа амьдраад 2 жил болсон хэн аль гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчдын хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдал, насанд хүрээгүй хүүхдийн асаргаа, ээнэгшин дассан байдлыг тус тус харгалзан хүү Х.Хасбилэгийг эх Б.Саруулын асрамжид үлдээж, эцэг Б.Хонгорбиндэрьяагаас хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хонгорбиндэрьяагаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Саруулд олгож, тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэмжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, төрийн сангийн орлогод тус тус оруулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ