Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 55

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ов*******ой С. О /РД:Ч*******..../

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж шаардагдах захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг т*******оож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адилтгах албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...Хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын /ЭМНДЕГ/ дарга нь Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дэх “Захиргааны байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргасан шийдвэрийг биелүүлээгүй” гэсэн заалтыг үндэслэн С. О******* би нэхэмжлэл гаргаж байна.

Төрийн албаны зөвлөл миний гаргасан гомдлыг хянаж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  8  дугаар  зүйлд  заасан  журмын  дагуу “...  Эрүүл мэнд, 

нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/235 дугаар тушаалыг хүчингүйд тооцох, мөн С.О-ыг өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалтай адилтгах албан тушаалд томилох асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье” гэж 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 914 дугаар албан бичгээр хариуцагчид шийдвэрийг хүргүүлсэн.

Би Монгол Улсын боловсрол, санхүүгийн салбарт 30 шахам жил ажилласан. Нийгмийн даатгалын байгууллагад 2007 оноос ахлах мэргэжилтэн, Мониторингийн албаны дарга, Бодлогын хэрэгжилт, санхүүгийн газрын орлогч дарга, Дотоод хяналтын албаны дарга, Хяналтын албаны дарга, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны даргаар тус тус ажилласан. Ажиллах хугацаандаа би төрийн албаны ёс зүйг дээдлэн шударга, үнэнчээр ажиллаж байсан бөгөөд энэ нь төрийн албыг хууль бусаар баяжих хэрэгсэл болгохыг хүсч төрийн албанд орж ирдэг хүмүүсийн хууль бус ашиг сонирхолтой зөрчилддөг юм.

С.О намайг ЭМНДЕГ-т Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны даргаар ажиллаж байх үед буюу 2016 оны 9 дүгээр сараас эхлэн ЭМНДЕГ-ын дарга Д.З*******, дэд дарга Г.Саран нар байнга албан ажил хийлгэхгүй дарамталж байсан. 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тухайн газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга н.Үүрцайх утсаар “тушаал чинь гарсан, ажлаа хий, мэдэгдэл гэрийн чинь хаягаар явуулсан" гэж хэлсэн. Би тухайн өдөр нь н.Үүрцайхын албан өрөөнд орж намайг 2016 оны12 дугаар сарын 05-ны өдөр “Хяналт шалгалтын улсын байцаагч”-аар томилсон тухай тушаалтай анх удаа танилцаж, канондсон хувийг авч, “хуулбар үнэн дарж өгөөч” гэхэд н.Үүрцайх “би гарын үсгээ зурчихья тэгээд болоо” гээд “2017.6.15-нд утсаар мэдэгдэж тушаалын хуулбарыг өгөв” гэж гарын үсгээ зурсан. Орой нь орцны жижүүрээс ЭМНДЕГ-ын даргын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1/1778 тоот “...таныг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/235 дугаартай тушаалаар 2016.12.05-ны өдрөөс эхлэн тус газрын хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалд томилсон байна. Дээрх албан тушаал нь таны хүсэлтэд дурдсан төрийн захиргааны албан тушаалын ТЗ-9-5 шатлалд хамаарч байна. ... хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалаа эрхлэхийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн албан бичгийг авсан.

ЭМНДЕГ-ын даргын 2016 оны Б/235 тоот тушаал нь эрх зүйн илт алдаатай, энэхүү алдаа нь тухайн хэргийн нөхцөл байдлыг мэддэг хувь хүн /хуульч бус хувь хүн/ хараад л илэрхий алдаатай байна гэдгийг амархан т*******оох боломжтой захиргааны акт байсан. Учир нь:

1. Засгийн газрын 2007 оны 354 дүгээр т*******оолын 1 дүгээр хавсралтаар

батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд ТЗ-9 зэрэглэлд агентлагийн хэлтсийн дарга, харин ТЗ-7 зэрэглэлд агентлагийн улсын байцаагчийн албан тушаал хамаарахаар тус тус заасан. Иймд намайг шинээр томилсон гэх хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаал ТЗ-9 ангилал, зэрэглэлийн албан тушаал биш ТЗ-7 ангилал, зэрэглэл. Миний эрхэлж байсан Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргын албан тушаалын ангилал, зэрэглэл ТЗ-9-5.

2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгоно” гэж заасан. Би Засгийн газрын гишүүний шийдвэрээр нийгмийн даатгалын байцаагчийн эрх аваагүй. 

Нийгмийн даатгалын байцаагчийн эрх авсан ажилтан Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд ажиллах эрхтэй надад “эрх” байхгүй би уг ажлыг гүйцэтгэх эрхгүй. Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т заасан “Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж заасан.

Иймд би төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах нөхцөл, нэмэгдэл баталгаагаар хангуулах тухай гомдлыг Төрийн албаны төв зөвлөлд 2017 оны 7 дугаар сарын 06-нд гаргасан. Төрийн албаны зөвлөл миний гомдлыг хянаад “...хууль т*******оомж зөрчсөн гэсэн өргөдөл гаргагчийн санал, тайлбар үндэслэлтэй байна. Иймд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/235 дугаар тушаалыг хүчингүйд тооцох, мөн С.О-ы өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалтай адилтгах албан тушаалд томилох асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье. Цаашид Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын хүний нөөцийн үйл ажиллагаанд Төрийн албаны тухай хууль болон холбогдох дүрэм журмыг чанд баримтлан ажиллахыганхааруулж байна.” гэж уг шийдвэрийг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 914 дугаар албан бичгээр үйлдэн тухайн өдөрт нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын бичиг хэрэгт хүргүүлж, уг өдрөө Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З******* өөрөө хүлээж авсан байдаг.

Би 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Д.З******* даргатай уулзахаар очиж түүний туслах н.Э******* орж асуугаад “дараагийн 1  дэх  өдөр  буюу  2017  оны  8 дугаар сарын 07-ны үдээс хойш уулзая гэж байна” гэж хариу өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр уулзахаар ирэх үед туслах нь амарсан, оронд нь н.Ц******* гэгч ажилтан залуу сууж байсан. Би уулзах зорилгоо тодорхой хэлэхэд н.Ц******* дотогш ороод “4 дэх өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт уулзая” гэж байна гэсэн. 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр уулзахаар ирж туслахын үүрэг гүйцэтгэгч н.Ц*******од дахин “төрийн албаны зөвлөлөөс хүргүүлсэн шийдвэрийн дагуу уулзахаар ирлээ хэлээч” гэхэд н.Ц******* З******* даргатай уулзаж гарч ирээд “С.О гэж ямар хүн байдаг юм бол, уулзах юмсан, даанч зав алга” гэж байна гээд н.Ц******* өөрөө ихэд гайхсан байдалтай “таныг таньдаг юм уу” гэж хэлсэн.

Гэрийн хаягаар 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 8/2280 тоот “. ...Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 914 дугаартай албан бичгийн дагуу С******* ов*******ой О******* таны ажил, албан тушаалтай холбоотойгоор 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагт сонсох ажиллагааг биечлэн уулзах хэлбэрээ явуулна” гэсэн бичиг ирсэн. Би тухайн дуудсан цагт ирж уулзах үед Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/150 тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны Б/235 тоот тушаалыг хүчингүй болгосон шийдвэр, мөн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “С******* ов*******ой О******* таны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажил албан тушаал нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/17 дугаар тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалын дагуу бүтцийн өөрчлөлтөд орж орон тоо хасагдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасньг тус тус үндэслэн таныг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас тань чөлөөлөх болсныг мэдэгдье” гэсэн мэдэгдэх хуудас өгсөн. 

Ийнхүү 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бүтцийн өөрчлөлтөд орж орон тоо нь хасагдсан гэх албан тушаалаас 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөх “мэдэгдэх хуудас” өгсөн үйлдэл нь төрийн жинхэнэ албан хаагч СО******* намайг илт дарамталсан үйлдэл төдийгүй Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үл хүндэтгэж, үл тоож буйгаа илэрхийлж буй хариуцагч талын үйлдэл  гэж  үзэж  байна. Хариуцагч тал дээрхи 2016 оны 8 дугаар сарын А/17, А/03 дугаартай бүтэц хийсэн гэх шийдвэрээ үндэслэн С.О намайг албан тушаал бууруулсан. Би энэ талаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөл 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 914 тоот шийдвэр гаргасан. Ийм мэдлэг, чадвар муу, ёс суртахуунгүй хүн Засгийн газрын агентлагийг удирдаж байгаа нь Төрийн албаны томилгоо тухайн хүний мэдлэг, чадвар, ёс суртахуун нь ажлын байрны шаардлагаа хангаж буй эсэхийг үнэлж биш “төрийн албыг худалдан авах" чадварыг нь үнэлж, сонгон шалгаруулж томилох болсонтой холбоотой гэж би шууд дүгнэж байна.

Иймд би Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад С.О намайг өмнө ажиллаж байсан ажил албан тушаалтай адилтгах ажил, албан тушаалд томилох захиргааны акт гаргахыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж нэхэмжлэл гаргаж байгаа юм. Учир нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж боно гэж заасан. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга энэ хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй.”

2. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлага Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 914 тоот шийдвэрийг  биелүүлэхээс санаатай зайлсхийж, үл тоож байгаа нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Мэдэгдэх хуудас” гэгчээр нотлогдож байгаа.

3. Монгол Улсын Дээд шүүх, Ханнс Зайделийн сангаас гаргасан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбар номын 55 дугаар талд “Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т захиргааны байгууллага, албан тушааптан энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргасан шийдвэрийг биелүүлээгүй гэдэг нь ... Захиргааны акт илт хууль бус болохыг нь дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан зөвшөөрөөд байхад уг актыг хэрэгжүүлэх эсвэл маргаан бүхий эахиргааны акт нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнийг т*******оож захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгоод байхад үйл ажиллагаагаа зогсоохгүй үргэлжлүүлэн явуулсныг ойлговол зохино” гэж тайлбарласан байна.

Иймд та бүхэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4 дэх “захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж т*******оогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны  байгууллага,  албан  тушаалтанд  даалгах”  гэсэн  заалтыг  үндэслэн 

Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн дагуу С.О намайг өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалтай адилтгах албан тушаал буюу Төрийн захиргааны ТЗ-9-5 албан тушаалд томилох захиргааны актыг гаргахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгаж, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3930728 төгрөг 40 мөнгийг /гурван сая өсөн зуун гучин мянга долоон зуун хорин найман төг 40 мөн / хариуцагчаас гаргуулж өгөхийг хүсч шаардлага гаргаж байна.

Би ТЗ-9-5 ангилал, зэрэглэлээр цалинжиж байсан. ТЗ-9-5 ангилал, зэрэглэлийн үндсэн цалин 864211 төг, миний төрийн албаны ажилласан жил, зэрэг дэвийн нэмэгдэл 35 хувь буюу 302473.85 төг. Сарын цалин хөлсний нийт дүн: 1166684.85 төгрөг. 2017 оны 6 дугаар сард надад олгосон цалин хөлс 736011 төг бөгөөд 1166684.85-736011 =430673.85 төг.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг үндэслэн ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас нэхэмжилж байна. 

Хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга хуулийн хүчин төгөлдөр болсон Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 914 тоот шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийж 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Б/196 тоот тушаал гаргажээ. Энэхүү захиргааны акт нь илт илэрхий хууль бус захиргааны акт юм. Учир нь: 

Хариуцагч тушаалын үндэслэлдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай А/17 дугаар тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/3 дугаар тушаалыг тус тус үндэслэн тушаах нь гэжээ. 

Тайлбар хийх нь: Хариуцагчийн энэ тайлбар нь Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 914 тоот шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийж гомдол гаргагчийг дарамталж байгаа гэдгээ нотолсон баримт. Өөрөөр хэлбэл хариуцагч 2016 оны Б/235 тоот актаа 2017 оны Б/150 тоот тушаалаараа хүчингүй болгох үед Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаал байхгүй байсан, орон тоо байхгүй албан тушаалаас чөлөөлөх мэдэгдэх хуудас өгсөн. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын Б/196 тоот тушаал илэрхий хууль бус захиргааны акт. 

Хариуцагч 2017 оны Б/196 тоот тушаалынхаа нэг дэх хэсэгт ... хэлтсийн даргын ажил албан тушаал нь бүтцийн өөрчлөлтөд орж хасагдсан тул ... С.О-ыг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ. 

Тайлбар хийх нь: Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 914 тоот шийдвэр ... мөн С.О-ыг өмнө нь ажиллаж байсан ажил албан тушаалтай адилтгах албан тушаалд томилох ... гэж гарсан. 1 жилийн өмнө буюу 2016 оны 08 дугаар сард орон тоо нь хасагдсан албан тушаалаас нь чөлөөл гэдэг шийдвэр гаргаагүй. 

Иймд хуулийн хүчин төгөлдөр болсон Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 914 тоот шийдвэрт нийцээгүй Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хуулийн хүрээнд хянаж хангаж шийдвэрлэж өгнө үү. ..” гэжээ. 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч С.О-ы нэхэмжлэлтэй хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох “шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх 3.930.728 төгрөг 40 мөнгийг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэг: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/17 дугаар тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц батлагдаж, нэхэмжлэгч С.О-ы ажиллаж байсан Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажил албан тушаал нь бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан байсан.

Ажлын байраар хангах үүднээс С.О-ыг Хяналт, шалгалтын газрын хяналт, шалгалтын улсын байцаагчаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/235 дугаар тушаалаар ажилд томилсон.

Мөн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн цалинтай чөлөө хүссэн хүсэлтийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/237 дугаар тушаалаар 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар С.О-д цалинтай чөлөө олгосон.

С.О-ыг Хяналт, шалгалтын газрын улсын байцаагчийн албан тушаалд томилохын өмнө түүнд мэдэгдэж нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн зтгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг авч, Авлигатай тэмцэх газарт хүргүүлэн тус газраас хариу ирсний дагуу ажилд томилсон. 

Иймд С.О-ы нэхэмжлэлд дурдсанаар түүнд ******* мэдэгдэхгүйгээр хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалд томилоогүй болно.

Хоёр.  С.О  нь  Төрийн  албаны  зөвлөлд  гомдол  гаргаж  улмаар  Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 914 дугаартай албан бичгээр “...Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/235 дугаар тушаалыг хүчингүйд тооцох, мөн С.О-ыг өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалтай адилтгах албан тушаалд томилох асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх..." гэж мэдэгдсэн. Үүний дагуу 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/150 дугаартай тушаалаар "С.О-ыг ажилд томилох тухай” 2016 оны Б/235 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосон.

Мөн С.О-ы өмнө эрхэлж байсан Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажил, албан тушаал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/17 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлтөд орж, орон тоо хасагдсан байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь хэсэгт заасныг үндэслэн сонсох ажиллагааг биечлэн уулзах хэлбэрээр явуулах болсныг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 8/2280 дугаартай албан бичгээр, мөн С.О-ы 91999918 дугаарын утсаар 08 дугаар сарын 25-ны өдөр холбогдож тус тус мэдэгдсэн.

Биечлэн уулзах сонсох ажиллагааг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус байгууллагын Тамгын газрын даргын 405 тоот өрөөнд 12.00 цагт явуулж С.О-ы Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажил, албан тушаал нь бүтцийн өөрчлөлтөд орж, орон тоо хасагдсан байгааг мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсныг мэдэгдсэн байна. 

Улмаар Төрийн албаны тухай хуулийн 23.4, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5, Нийгмийн даатгалын ерөнхий газрын /хуучнаар/ даргын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/157 дугаар тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/17 дугаар тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын өрөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалыг тус тус үндэслэж 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаар тушаалаар С.О-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Дээрх Б/196 дугаартай тушаалыг С.О-ы гэрийн хаягаар 1/2542 дугаартай албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч шуудан хүргэгчийн магадлагаагаар “энэ хүн хүлээж авахаас татгалзлаа” гэсэн тэмдэглэгээтэйгээр буцаагдаж С.О гардаж авахаас татгалзсан байна.

Гурав. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд:

С.О нь 7, 8, 9 дүгээр саруудад цалин хөлс олгоогүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.930.728 төгрөг 40 мөнгийг нэхэмжилж нэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Аливаа байгууллага ажилтандаа хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгодог ба ажилтан нь хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч С.О нь 7, 8, 9 дүгээр саруудад ажилдаа ирэх ажлаас явахдаа автомат төхөөрөмжид цагаа бүртгүүлээгүй ба ******* ажил хийгээгүй хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Ажилтанд цалин хөлсийг хийснээр, хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгох зарчимтай. Үүний дагуу 7, 8, 9 дүгээр саруудад С.О-д цалин олгоогүй юм.

Иймд нэхэмжлэгч С.О-ы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч С.О-ы “2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 914 дугаартай албан бичгийн дагуу өмнө нь гаргасан 2016 оны Б/235 дугаартай тушаалаа хүчингүй болгож улмаар уг албан бичигт “...ажил албан тушаалтай адилтгах албан тушаалд томилох асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэ” гэж мэдэгдсэний дагуу Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5,3, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтуудын хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн байна.

Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд газарт багтаан агентлагын орон тоо, цалингийн санг т*******оох эрхтэй буюу тухайн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх, эдгээр чиг үүргүүд хоорондоо давхцахгүй байхаар хуваарилан т*******оох эрх нь захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд байдаг. Сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалаар агентлагын орон тоог баталсан байна.

Батлагдсан орон тоогоор “Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга” гэсэн тусдаа орон тоо манай байгууллагын бүтцээс хасагдсан байсан учир С.О-ыг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах болон дүйцэх албан тушаалд томилох боломжгүй байсан байна.

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “ ...бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.” гэж заасныг үндэслэн С.О-ыг төрийн албанаас чөлөөлсөн байна. Төрийн албанаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хуулийн дагуу хийж ажилласан байна.

Иймд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны Б/196 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул С.О-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.О нь “Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 914 тоот шийдвэрийг биелүүлж шаардагдах захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг т*******оож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай адилтгах албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт т*******оогдож байна. 

Нэхэмжлэгч С.О нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын албаны даргаар ажиллаж байгаад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/203 дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлөгдөж, Сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтсийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдож, уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаснаар шүүхийн шийдвэрээр  “Хяналт шалгалтын газрын Хяналтын албаны даргаас албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй” гэж дүгнэн албан тушаал бууруулан томилсон тушаалыг хүчингүй болгож, албан тушаалын ангилал, зэрэглэл бууруулахгүйгээр албан тушаалд томилохыг даалгасан байна. 

Ийнхүү Хяналт шалгалтын газрын Хяналтын албаны даргын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалинг бууруулахгүйгээр албан тушаалд томилохыг даалгасан  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 520 шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж , Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/71 дүгээр тушаалаар  түүнийг Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргаар ТЗ-9-5 шатлалаар цалинжуулахаар томилж, үүнийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 351 дүгээр т*******оолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан байна. 

С.О нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/71 дүгээр тушаалаар түүнийг Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргаар томилсныг эс зөвшөөрч Авлигатай тэмцэх газарт, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргаснаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 06/1349 тоотоор  Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст “шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн гэмт хэргийн шинжтэй” гэсэн үндэслэлээр шалгуулахаар шилжүүлж, 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр эрүүгийн 2016******* дугаартай хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар үүсгэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар актаар “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан” т*******оолыг хүчингүй болгож, мөн өдрийн 1/17241 тоотоор эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар  Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлжээ .

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн гэх уг эрүүгийн хэргийг  Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 667 дугаар т*******оолоор “Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргаар томилсноор шүүхийн шийдвэр биелэгдсэн” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.О-ы дээд шатны прокурорт гаргасан гомдлоор Чингэлтэй дүүргийн прокурор хянаад 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5/536 тоотоор гомдлыг хүлээн авахаас татгалзсаныг мэдэгдсэн  байна. 

Энэ шийдвэрийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 405 дугаар т*******оолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан  байна.

Улмаар С.О-ы 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бөглөж, гарын үсэг зурсан “хяналтын шалгалтын байцаагчаар нэр дэвшсэн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг  2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас Авлигатай тэмцэх газарт хянуулж дүгнэлт гаргуулахаар хүргүүлж, тус газраас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянаад “ашиг сонирхлын зөрчилгүй” хэмээн дүгнэлт хүргүүлж , уг дүгнэлтийг үндэслэн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/235 дугаар тушаалаар  Хяналт шалгалтын газрын хяналт шалгалтын улсын байцаагчаар томилсон байна. 

Мөн энэ хугацаанд түүний цалинтай чөлөө хүссэн өргөдлөөр 2016 оны 12 дугаар сарын 05-наас 2017 оны 03 дугаар сарын 31-нийг дуустал цалинтай чөлөө олгосон байдаг. 

Хяналт шалгалтын улсын байцаагчаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/235 дугаар тушаалаар томилсон талаар 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1/1778 тоотоор С.О-д мэдэгдэж , 6 дугаар сарын 15-нд гардуулсан  байх бөгөөд уг тушаалыг эс зөвшөөрсөн түүний гомдлоор Төрийн албаны зөвлөл судлаад 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 914 тоот албан бичгээр  “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/235 дугаар тушаалыг хүчингүйд тооцох, мөн С.О-ыг өмнө нь ажиллаж байсан ажил, албан тушаалтай адилтгах албан тушаалд томилох асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх”-ийг мэдэгдсэн, Төрийн албаны зөвлөлийн уг шийдвэрийг үндэслэн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/150 дугаар тушаалаар  2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/235 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна. 

Харин С.О-ыг өмнө нь ажиллаж байсан ажил, албан тушаалтай адилтгах албан тушаалд томилох асуудлыг шийдвэрлэхдээ 2017 оны 08 дугаар сарын 28-нд сонсох ажиллагаа хийж, ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгч , 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаар тушаалаар  “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргаас чөлөөлжээ. 

Дээрх үйл баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүр дээр дүгнээд дараах үндэслэлээр “Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 914 тоот шийдвэрийг биелүүлж шаардагдах захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг т*******оож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай адилтгах албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 914 тоот шийдвэрийг биелүүлж шаардагдах захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг т*******оож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай адилтгах албан тушаалд томилохыг даалгах шаардлагын тухайд:

Дээр дурдагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” гэсэн үндэслэлээр бүтцийн өөрчлөлт хийхийн өмнө нь эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалинг бууруулахгүйгээр албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэсэн байхад албан тушаалын ангилал, зэрэглэл, цалинг бууруулаагүй хэдий ч нэхэмжлэгчийн мэргэжил, мэргэшлийн дагуу биш “олон улсын харилцааны мэргэжилтэй байх” шаардлага бүхий Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргын албан тушаалд томилсныг шүүхийн шийдвэрийг агуулгаар нь бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхгүйн дээр, үүнээс үүдэн дараагийн “зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан” гэж чөлөөлөх үндэслэл бий болжээ. Учир нь зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч хэвээр хадгалагдан үлдсэн гэж шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн Хяналт шалгалтын газрын Хяналтын албаны даргын албан тушаалын чиг үүргийг тэрээр өөрийн “нягтлан бодогч, эдийн засагч”  мэргэжил, мэргэшлийн дагуу тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуур, тусгай шаардлагыг ханган эрхэлж байсан бөгөөд шүүхийн шийдвэрийн “албан тушаалын ангилал, зэрэглэл, цалинг бууруулахгүй томилох” агуулгад “мэргэжил, мэргэшлийн дагуу” гэсэн ойлголт мөн багтаж байж, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулахгүй байх нөхцөл болно. 

Шүүхийн шийдвэрийг биелүүлж томилсон гэх Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод  “олон улсын харилцаа, олон улсын бизнесийн удирдлагын мэргэжилтэй байх” шаардлагыг заасан байхад уг шаардлагыг хангаагүй нэхэмжлэгчийг томилсон нь үндэслэлгүй, ийм ч учраас С.О ийнхүү томилсныг эс зөвшөөрч Авлигатай тэмцэх газарт, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт “шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн” талаар гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан байдаг. Нөгөөтэйгүүр эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгогдож, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан үед хариуцагч байгууллага болох  Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц дахин өөрчлөгдөж,  Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба татан буугдаж, албаны даргын орон тоо хасагдаж, чиг үүрэг нь Тамгын газрын мэргэжилтний албан тушаалд шилжжээ. 

Улмаар нэхэмжлэгч С.О-ыг өмнө нь эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалинг бууруулан, мөн л ажлын байрны тодорхойлолтод заасан “улсын байцаагчийн эрхтэй байх” шаардлагыг хангуулахгүйгээр ТЗ-7 ангилал, зэрэглэлийн хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/235 дугаар тушаалаар томилсон байх бөгөөд уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүйд тооцохыг мэдэгдсэн Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 914 тоот албан бичгийн дагуу  2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/150 дугаар тушаалаар хүчингүй болгосон байна. 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/235 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн ... төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх “ ... албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр, мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжих ... ” заалтыг баримтлан С.О-ыг хяналт шалгалтын улсын байцаагчаар томилсон нь хуулийг буруу хэрэглэсэн төдийгүй, цалинг ТЗ-9-5 шатлалаар т*******оон олгосон нь Засгийн газрын 2007 оны 354 дүгээр т*******оолоор батлагдсан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг зөрчсөн байна. 

Мөн хяналт шалгалтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтыг буруу гаргасан , тухайлбал албан тушаалын ангиллыг “дэс түшмэл” гэж, зэрэглэлийг “ТЗ-6” гэж Засгийн газрын 2007 оны 354 дүгээр т*******оолоор батлагдсан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг зөрчсөн, тавигдах шаардлагад “мэргэжлээрээ ажилласан байх шаардлагагүй”, “нийгмийн даатгалын салбарт ажилласан байх шаардлагагүй”, “нийгмийн даатгалын улсын байцаагчийн болзол авсан байх шаардлагагүй” гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх “нийгмийн даатгалын байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж мэргэшсэн, мэргэжлийн өндөр зэрэгтэй нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд нийгмийн даатгалын төв байгууллагын саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгоно” гэсэн заалтыг болон Засгийн газрын 2014 оны 354 дүгээр т*******оолоор батлагдсан Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 1.2-т “Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын тухай хууль т*******оомжийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий нийгмийн даатгалын ерөнхий, ахлах,  улсын  байцаагч (цаашид "нийгмийн даатгалын байцаагч" гэх)-тай байна.”, 1.3-т “Нийгмийн даатгалын төв, орон нутгийн нийгмийн даатгалын  улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн  олгоно.”, 1.4-т “Нийгмийн даатгалын салбарын мэргэжлийн хяналтыг нийгмийн даатгалын байцаагч хэрэгжүүлнэ. Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн даатгалын байгууллагад 2-оос дээш жил ажилласан, ... мэргэжилтэй, ажлын зохих мэдлэг, дадлага, туршлагатай ажилтанд улсын байцаагчийн эрх олгоно.” гэж заасныг, мөн Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр т*******оолоор батлагдсан ажлын байрны тодорхойлолт боловсруулах зааврын 4-т “Ажлын байрны тодорхойлолтыг ажил эрхлэгчид тохируулах бус, тухайн байгууллагын зорилт, чиг үүргийг үр ашиг, үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай нийцүүлэн ажлын байрны шинжилгээ, үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна. 

Нэхэмжлэгч С.О-ыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт хяналт шалгалтын улсын байцаагчаар томилсон 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/235 дугаар тушаалыг ийнхүү хууль, т*******оомжид нийцээгүй талаар Төрийн албаны зөвлөл дүгнэж, уг тушаалыг хүчингүйд тооцохыг, мөн өмнө нь ажиллаж байсан ажил, албан тушаалтай адилтгах албан тушаалд томилох асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж ажиллахыг мэдэгдсэн байхад Төрийн албаны зөвлөлийн уг шийдвэрийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/235 дугаар тушаалаа хүчингүй болгосон ч  “өмнө нь ажиллаж байсан ажил, албан тушаалтай адилтгах албан тушаалд томилох асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах” асуудлыг шийдвэрлэхдээ “орон тоо хасагдсан” гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байдаг.  

 Дээрхээс дүгнэвэл Хяналт шалгалтын газрын Хяналтын албаны даргын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалинг бууруулахгүйгээр албан тушаалд томилохыг даалгасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхдээ мэргэжил, мэргэшлийн дагуух албан тушаалд томилоогүй, өөр мэргэжилтэй байх шаардлага бүхий албан тушаалд томилсон, энэ талаар маргаж байх хугацаанд хийгдсэн бүтцийн өөрчлөлтөөр томилсон орон тоо нь хасагдсан, дахин өөр албан тушаалд томилохдоо мөн л хууль болон “албан тушаалын ангилал, зэрэглэл, цалинг бууруулахгүйгээр” гэсэн шүүхийн шийдвэрийг зөрчиж, уг хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгосон, улмаар “Хяналтын албаны даргын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалинг бууруулахгүйгээр албан тушаалд томилох”-ыг даалгасан шүүхийн шийдвэр, мөн энэ агуулга бүхий Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр ажлаас бүр чөлөөлж, Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчид олгосон хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй, чөлөөлөгдөхгүй байх баталгааг зөрчсөний дээр “төрийн алба мэргэшсэн т*******вортой байх”, “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл баталгааг төр хангах” төрийн албаны зарчим алдагджээ. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдах ба энэ нь мөн хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр л төрийн албанаас чөлөөлөгдөх, бусад үндэслэлээр чөлөөлөгдөхгүй байх баталгааг мөн агуулна. 

Төрийн албаны зөвлөлийн “2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/235 дугаар тушаалыг хүчингүйд тооцох, өмнө нь ажиллаж байсан ажил, албан тушаалтай адилтгах албан тушаалд томилох асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх”-ийг мэдэгдсэн шийдвэрийн буюу 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 914 тоот албан бичгийн зарим хэсгийг биелүүлж тушаалаа хүчингүй болгосон ч  өмнө нь ажиллаж байсан ажил, албан тушаалтай адилтгах албан тушаалд томилох асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлээгүй, энэ шийдвэрийг биелүүлэх боломжгүй, эсхүл үндэслэлгүй гэж үзсэн бол шүүхэд хандаж гомдол гаргаж маргах эрхтэй ч ийнхүү маргаагүй тул хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д зааснаар Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байна.

Иймд  “Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 914 тоот шийдвэрийг биелүүлж шаардагдах захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг т*******оож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай адилтгах албан тушаалд томилохыг даалгах” шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Мэргэжил, мэргэшлийн дагуух бус албан тушаалд томилох, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин бууруулж, ажлын байрны шаардлагыг хангах боломжгүй албан тушаалд томилох зэргээр өөр эрх зүйн үр дагавар үүсгэсний зэрэгцээ,  шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тул “нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байгаа” гэх үндэслэл байхгүйг, түүнчлэн, хэдийгээр Төрийн албаны зөвлөлийн т*******оолоор шийдвэрлээгүй ч төрийн жинхэнэ албан хаагч, төрийн байгууллага хооронд төрийн алба хашихтай холбогдон үүссэн хөдөлмөрийн маргааныг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шалган шийдвэрлэж төрийн байгууллагад хүргүүлсэн Төрийн албаны зөвлөлийн гишүүний 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 914 дүгээр албан бичгийг Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гэж шүүх үзсэнийг тус тус дурьдах нь зүйтэй.  

Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын тухайд: 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/71 дүгээр тушаалаар Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргаар томилохдоо ТЗ-9-5 шатлалаар, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/235 дугаар тушаалаар Хяналт шалгалтын газарт хяналт шалгалтын улсын байцаагчаар томилохдоо мөн ТЗ-9-5 шатлалаар цалинг т*******оон 2017 оны 6 дугаар сарын 16-ныг дуустал олгосон байх ба 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн атлаа 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс ийнхүү чөлөөлөх хүртэлх цалинг шийдвэрлээгүй орхисон байна. 

Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 914 тоот шийдвэрийг биелүүлж шаардагдах захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг т*******оож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай адилтгах албан тушаалд томилохыг даалгах шаардлагыг хангасантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах шаардлагыг мөн хангах үндэслэлтэй гэж үзлээ.  

Шүүхийн болон Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр томилохыг даалгасан адилтгах албан тушаалын цалингийн шатлал нь ТЗ-9-5 байх тул энэ шатлалын үндсэн цалин 864.211 төгрөг, төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл 35 хувиар тооцон , 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэл ажилгүй байсан 7 сар 5 хоногийн цалин 8.444.568 төгрөгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.

Энэ дүнгээс холбогдох суутгал /хүн амын орлогын албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл/ болон С.О-ыг албан үүргээ гүйцэтгээгүй маргаж байх хугацаанд олгосон цалингийн бүрдэлд орсон гэх хоол, унааны мөнгө суутгагдах ба Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаар тушаалд заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгогдоогүй талаар талууд тайлбарласан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилгүй байсан дээрх хугацаанд ажилтны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийх үүрэгтэйг шийдвэрийн т*******оох хэсэгт дурьдах нь зүйтэй.

Гурав. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/17 дугаар тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц батлагдаж, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргын орон тоо хасагдсан байх бөгөөд энэ үндэслэлээр буюу 1 жилийн өмнө “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. 

Дээр дүгнэсэнчлэн шүүхийн шийдвэрээр “зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн ч албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” гэж дүгнэн “бүтцийн өөрчлөлт /2013 оны/ хийхийн өмнө нь эрхэлж байсан албан тушаал /Хяналт шалгалтын газрын Хяналтын албаны дарга/-ын ангилал, зэрэглэл, цалинг бууруулахгүйгээр албан тушаалд томилохыг даалгасан” байхад нэхэмжлэгчийн нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил, мэргэшлийн дагуу биш олон улсын харилцааны мэргэжил шаардагдах албан тушаалд томилсныг нэхэмжлэгч эс зөвшөөрөн “шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн” талаар маргасан, энэ хугацаанд буюу 2016 оны 08 дугаар сарын 16-нд хийгдсэн бүтцийн өөрчлөлтөөр тухайн томилсон албан тушаал байхгүй болсныг үндэслэл болгон 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь 2016 оны 08 дугаар сарын 16-нд хийгдсэн бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргын албан тушаал нь С.О-ыг “өмнө 

нь эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалинг бууруулахгүйгээр албан тушаалд томилохыг даалгасан” шүүхийн шийдвэрийг агуулгаар нь биелүүлж  хийгдсэн томилгоо биш тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан “бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан бол төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх” заалт энэ тохиолдолд хамаарахгүй.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл бол төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх зохицуулалт биш, харин төрд алба хааж буйтай холбоотой төрийн жинхэнэ албан хаагчид олгож буй нэмэгдэл баталгааны зохицуулалт бөгөөд уг тушаалд баримталсан 27.2.4 дэх заалт нь “бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль т*******оомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгох”, өөрөөр хэлбэл өөр албан тушаалд шилжин ажиллах, дахин мэргэшиж суралцах, энэ хугацаандаа ажлаар хангуулж, цалингаа авах, эсхүл энэ цалингийн оронд 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг авах зохицуулалт болохоос “тэтгэлэг аваад бүр чөлөөлөгдөх” зохицуулалт биш юм. 

Иймд энэ шаардлагыг мөн хангаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзээд хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.4, 39 дүгээр зүйлийн 39.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.О-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 914 тоот албан бичгээр гаргасан шийдвэрийг эс биелүүлж, шаардагдах захиргааны акт гаргахгүй байгаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг т*******оож, нэхэмжлэгчийн мэргэжил, мэргэшлийн дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай адилтгах ангилал, зэрэглэлийн ТЗ-9-5 шатлалын албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан 2017 оны 6 дугаар  сарын  19-ний  өдрөөс  шүүхийн  шийдвэр  гарсан  өдрийг  хүртэл  7  сар  5 хоногийн цалин 8.444.568 төгрөгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулан олгуулж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгосугай. 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч нь 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүрэгтэйг дурьдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА

                                             ШҮҮГЧИД                                У.БАДАМСҮРЭН

                                                                                      Д.ОЮУМАА