Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 37

 

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, шүүгч Д.Цэцэгээ, шүүгч Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй

            Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж

            Улсын яллагч: Э.Гантулга

            Иргэдийн төлөөлөгч С.Ганцэцэг

            Шүүгдэгч Д.О, С.Б, тэдгээрийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн

            Шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Л.Золжаргал,

            Шүүгдэгч Б.С, Б.З, тэдгээрийн өмгөөлөгч П.Өлзийбаяр,

           Шүүгдэгч Б.С, А.А, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул,

           Шүүгдэгч Н.П, З.А, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хааллтай хийсэн шүүх хуралдаанаар

          Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар Т.Год,

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар Н.Пад,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1,  11.6 дугаар зүйлийн 2,  12.1 дүгээр зүйлийн 2.2, 16.1 дүгээр зүйлийн 1,  17.1 дүгээр зүйлийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 3.1-т тус тус зааснаар Б.Ст,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 3.1-т тус тус зааснаар А.Аэд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.С,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар З.Аод,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар Д.О,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 12.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар Б.Зт,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 12.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар С.Б нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201605000078 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

            1. Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  Б.С

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн мэргэжилтэй

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн  2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 324 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,  А.А,

3.Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар  тэнсэж хянан харгалзсан,   Б.С

4.Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой хөдөө аж ахуйн мэргэжилтэй, З.А

5.Монгол улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгэзэр зүйлийн 69.1.1-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,  Н.П

6.Монгол улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн  2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн № 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн  2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар  шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар  хойшлуулсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр № 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,  Т.Г

7.Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй

  Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн  2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн № 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар  01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн № 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр  03 жил 05 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялаас 02 жил өршөөгдсөн,

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн  №88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Д.О

8.Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд терсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийх ялаар шийтгүүлж байсан,  Б.З

9.Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхайн техникч мэргэжилтэй С.Б

                                                       Үйлдсэн хэргийн талаар

1.Шүүгдэгч Т.Г нь Б.С,  Н.П нартай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 16-27-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг 2-5-1 тоотод оршин суух иргэн П.Батбаярын хүн байнга амьдрах зориулалттай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 3222000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн насанд хүрээгүй буюу 17 нас 06 сар 01 хоногтой өсвөр насны шүүгдэгч Н.Пыг хулгайн гэмт хэрэг үйлдэх гэмт хэрэгт татан оролцуулсан,

Мөн өсвөр насны шүүгдэгч Н.Птай бүлэглэн нийтийн хэв журам зөрчиж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дурсамж” гэрэл зургийн газрын хойд талд 2017 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө иргэн Г.Мөнхболдод хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан ,

2. Шүүгдэгч Н.П нь Т.Г, Б.С нартай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 16-27-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг 2-5-1 тоотод оршин суух иргэн П.Батбаярын хүн байнга амьдрах зориулалттай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 3222000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Т.Гтой бүлэглэн нийтийн хэв журам зөрчиж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дурсамж” гэрэл зургийн газрын хойд талд 2017 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө иргэн Г.Мөнхболдод хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Мөн шүүгдэгч Т.Гтой бүлэглэн нийтийн хэв журам зөрчиж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дурсамж” гэрэл зургийн газрын хойд талд 2017 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө иргэн Г.Мөнхболдод хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч  Б.С нь А.Атэй бүлэглэн 2013 оны 12 сарын 29-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-32-8 тоотод оршин суух иргэн Т.Батмөнхийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 585000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Ц.Гүндцамба, Э.Пүрэвдаш нартай бүлэглэн 2014 оны 04 сарын 16-17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг иргэн У.Батмөнхийн эзэмшлийн “Эрч хурд” нэртэй иргэн Б.Одсайханы эзэмшлийн “Бөөн цагаан” нэртэй үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу дэлгүүрүүдэд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан У.Батмөнхөд 672000 төгрөгийн хохирол, иргэн Б.Одсайханд 719500 төгрөгийн хохирол, нийт 1391000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч А.А, Г.Б нартай бүлэглэн 2014 оны 06 сарын 25-26-нд шилжих шөнө Баянхонгор сумын 3-6-20 тоотод оршин суух иргэн У.Нандинтулгын хүн байнга амьдрах зориулалттай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 645000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан,

Мөн шүүгдэгч А.Атэй бүлэглэн 2016 оны 08 сарын 08-09-нд шилжих шөнө Баянхонгор сумын дуурсах 3-р багийн нутаг 3-3-31 тоотод оршин суух иргэн Б.Сын хүн байнга амьдрах зориулалтай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 2115000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Т.Г, шүүгдэгч Н.П нартай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 16-27-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг 2-5-1 тоотод оршин суух иргэн П.Батбаярын хүн байнга амьдрах зориулалттай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 3222000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч А.А, Б.С нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23-24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн Л.Лхагвасүрэнгийн гар утас, эвхдэг жижиг хутга зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж 48000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч А.Атэй бүлэглэн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Х.Даваадоржийг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн LG маркийн гар утсыг дээрэмдэж бусдад 120000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутагт 2017 оны 09 дүгээр сарын 01-ний орой иргэн М.Төмөрчөдөрийн гар утас, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэн дээрэмдсэн,

Мөн шүүгдэгч А.Атэй бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутагт 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн М.Анхбаяр, Д.Ган-Эрдэнэ нарын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн ,

Мөн шүүгдэгч С.Б, Б.З нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Ус цэвэршүүлэх байгууламжийн хажууд Түйн голын цаад талд 2017 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө буюу 01 цагийн орчимд Э.З хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж. хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн,

Мөн шүүгдэгч Б.С, А.А нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23-24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн Л.Лхагвасүрэнг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч Д.Отой бүлэглэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт 2017 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө иргэн П.Бямбыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч Б.З, С.Б нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Ус цэвэршүүлэх байгууламжийн хажууд Түйн голын цаад талд 2017 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө буюу 01 цагийн орчимд Э.З зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн насанд хүрээгүй буюу 17 нас 06 сар 01 хоногтой өсвөр насны яллагдагч Н.Пыг хулгайн гэмт хэрэг үйлдэх гэмт хэрэгт татан оролцуулсан,

           Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт 2017 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө иргэн Д.Алтангэрэлийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

4. шүүгдэгч А.А нь Б.Стай бүлэглэн 2013 оны 12 сарын 29-ний өдрөөс 2014 оны 01 сарын 05-ны өдрийн хооронд Баянхонгор сумын 3-32-8 тоотод оршин суух иргэн Т.Батмөнхийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 585000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Б.С, Г.Б нартай бүлэглэн 2014 оны 06 сарын 25-26- нд шилжих шөнө Баянхонгор сумын 3-6-20 тоотод оршин суух иргэн У.Нандинтулгын хүн байнга амьдрах зориулалттай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 645000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2014 оны 08 сарын 25-ны шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-3-7 тоотод оршин суух П.Энхтөрийн хүн байнга амьдрах зориулалтай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 590000 төгрөгийн хохирол учруулсан

Мөн шүүгдэгч Б.Стэй бүлэглэн 2015 оны 08 сарын 12-13-нд шилжих шөнө Баянхонгор сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах Ж.Банзрагчийн эзэмшлийн Баян нэртэй үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 476500 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Б.Стай бүлэглэн 2016 оны 08 сарын 08-09-нд шилжих шөнө Баянхонгор сумын дуурсах 3-р багийн нутаг 3-3-31 тоотод хашаанд оршин суух иргэн Б.Сын хүн байнга амьдрах зориулалтай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 2115000 төгрөгийн хохирол учруулсан ,

Мөн шүүгдэгч Б.С, Б.С нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23-24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн Л.Лхагвасүрэнгийн гар утас, эвхдэг жижиг хутга зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж 48000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Булаг 2 дэлгүүрийн үүдэнд 2014 оны 11 сарын 20-ны өдөр насанд хүрээгүй иргэн Б.Билгүүнийг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн гар утсыг дээрэмдэж бусдад 60 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Б.Стай бүлэглэн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Х.Даваадоржийг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн LG маркийн гар утсыг дээрэмдэж бусдад 120 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Баянхонгор сумын 3 дугаар баг Булаг 2 дэлгүүрийн үүдэнд 2015 оны 11 сарын 19-ний өдөр У.Мөнхбатыг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн гар утсыг дээрэмдэж бусдад 160 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч З.Атой бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Эрдэм ахлах сургуулийн хажууд хохирогч Б.Балжинням, Л.Батчулуун нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж Б.Балжиннямын эзэмшлийн 279000 төгрөгийн үнэ бүхий 116 маркийн гар утас, Л.Батчулууны эзэмшлийн 50000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж зэргийг дээрэмдсэн,

Мөн шүүгдэгч Б.Стай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутагт 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн М.Анхбаяр, Д.Ган-Эрдэнэ нарын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн ,

Мөн шүүгдэгч Б.С, Б.С нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23-24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн Л.Лхагвасүрэнг зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Эрдэнэмөрөнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

5. Шүүгдэгч  Б.С нь А.Атэй бүлэглэн 2015 оны 08 сарын 12-13-нд шилжих шөнө Баянхонгор сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах Ж.Банзрагчийн эзэмшлийн Баян нэртэй үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 476500 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч А.А, Б.С нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23-24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн Л.Лхагвасүрэнгийн гар утас, эвхдэг жижиг хутга зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж 48000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Б.С, А.А нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23-24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн Л.Лхагвасүрэнг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

6. Шүүгдэгч З.А нь А.Атэй бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Эрдэм ахлах сургуулийн хажууд хохирогч Б.Балжинням, Л.Батчулуун нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж Б.Балжиннямын эзэмшлийн 279000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утас, Л.Батчулууны эзэмшлийн 50000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж зэргийг дээрэмдсэн,

            7. Шүүгдэгч Д.О нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил нэртэй бааранд 2017 оны 10 дугаар сарын 13-ны орой 23 цаг 30 минутын орчим иргэн Д.Амардэлгэрийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Б.Стай бүлэглэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт 2017 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө иргэн П.Бямбыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн 2017 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6-р багийн 30 айлын 04 тоотод оршин суух иргэн Ш.Одсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 530000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2017 оны 09 дүгээр сарын 22-25-ны өдрийн хооронд  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 45 дугаар гудамжны 2 тоотод оршин суух Б.Амарболдын хүн байнга амьдрах зориулалттай гэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1472000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Шүүгдэгч Б.З нь Б.С, С.Б нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Ус цэвэршүүлэх байгууламжийн хажууд Түйн голын цаад талд 2017 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө буюу 01 цагийн орчимд Э.З хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн,

Мөн шүүгдэгч Б.С, С.Б нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Ус цэвэршүүлэх байгууламжийн хажууд Түйн голын цаад талд 2017 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө буюу 01 цагийн орчимд Э.З зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

9. Шүүгдэгч С.Б нь Б.З, Б.С нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Ус цэвэршүүлэх байгууламжийн хажууд Түйн голын цаад талд 2017 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө буюу 01 цагийн орчимд Э.З хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн,

Мөн шүүгдэгч Б.С, Б.З нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Ус цэвэршүүлэх байгууламжийн хажууд Түйн голын цаад талд 2017 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө буюу 01 цагийн орчимд Э.З зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

        ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

             Хохирогч Г.Мөнхболдын мөрдөн байцаалтад өгсөн “...Миний шүд болон биед учирсан гэмтлийг хар өнгийн цээж өмссөн залуу цохиж зодож засмал зам дээр унахад үүссэн. Саарал өнгийн цамцтай залуу болохоор намайг хар цээж өмссөн залуу зодож байхад хүрч ирээд элгэнд гараараа нэг удаа цохисон.  Намайг усанд ороод ганцаараа гэрлүүгээ явж байхад буюу Булган төвийн хажууд байх саравчны хажууд явж байхад саравчинд баахан залуучууд байсан. Тэгэхэд намайг зодсон хар өнгийн цээжтэй залуу хажуугаас шахаад саравчны сандал дээр суулгаад дээрээс дарахад нь би намайг зодох гэж байна гэж бодоод хойшоо болж босоход босож ирээд миний нүүрлүү цохиж авахад нь би зугтаахад араас засмал зам дээр гүйцэж ирээд хөлрүү өшиглөж би газар унахад араас өшиглөж би босоод дахин зугтаахад Дурсамж нэртэй гэрэл зургийн газрын хавьд араас гүйцэж ирээд барьж авсан. Тэгэхэд 2-лаа болчихсон байсан бөгөөд энэ үед нөгөө саарал цамцтай залуу нэмэгдэж ирсэн байсан. Ингээд миний 2 талаас намайг бариад Дурсамж гэрэл зургийн газрын хажууд очоод хар өнгийн цээжтэй залуу болохоор шүдрүү эхлээд цохиж эргээд харахад саарал цамцтай залуу элэгрүү цохисон. Тэгэхэд хажуугаас нөгөө хар өнгийн цээж өмссөн залуу намайг хурдан зугтаахгүй бол ална шүү гэж хэлээд намайг гүй гэхэд нь би гүйсэн араас дахин хар цээжтэй залуу хөөж ирээд намайг бариад авсан. Тэгэхэд цаанаас нэг машин ирж хөөе яагаад байна гэхэд нөгөө залуу явсан. Ингээд би цагдаа дээр ирж дуудлага өгсөн. Намайг энэ 2 хүн ямар ч шалтгаангүйгээр бүлэглэж зодсон.” гэх мэдүүлэг/ 12-р хх-ийн 228-230, 13-р хх-ийн 89-91, 15-р хх-ийн 232-234/

            Хохирогч Т.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн “...манай хүү Наранбаатар над руу утсаар яриад манайд хулгай ороод бурханы урд талын гунгарвааны мөнгөн нүүр алга болчихсон байна гэсэн.. гунгарвааны мөнгөн нүүр, жижиг 3 ширхэг гуулин бурхан алдагдсан,...алдсан зүйлээ бүгдийн хүлээж авсан, гурван бурхан ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байна,  гунгарвааны  нүүр нь нэг өнцөг хэсгээрээ муруйж нугларч салсан байна...” гэх мэдүүлэг  1-р хх-ийн 25-26, 3-р хх-ийн 73-74

            Хохирогч Б.Одсайханы мөрдөн байцаалтад өгсөн ...Би дэлгүүрийнхээ эвдэрсэн хаалганы төлбөртэй алдсан зүйлийнхээ үнийг нэмээд 719500 төгрөгийн эд зүйл нэхэмжилнэ. Манай дэлгүүрээс хулгай хийсэн хүмүүс нь хохирол төлбөр бүрэн барагдуулсан ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 174-176/

            Хохирогч У.Нандинтулгын мөрдөн байцаалтад өгсөн ... шөнийн 3 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрийн хийморьт байсан 47 инчийн Хайдер нэртэй ЛСД зурагт, миний өмсдөг пүүз алга болчихсон,өөр эд зүйл алга болоогүй байсан,.. би хулгайд алдсан зурагт, пүүзээ буцааж авсан... гэх мэдүүлэг 1-р хх-ийн 183-184/

            Хохирогч П.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн    ...Делл вастра маркийн хар өнгөтэй нөүтбүүк, 3310 маркийн улаан өнгөтэй гар утас, зөөврийн хард 1 тера багтаамжтай, 320 кга хэмжээтэй 2 ширхэг зөөврийн хард алдсан,.. би алдсан бүх зүйлээ буцааж авсан... гэх мэдүүлэг 2/-р хх-ийн 117-118/

Хохирогч П.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн   ...би Улаанбаатар хот руу явсан байсан, Баянхонгор аймгас хажуу айлын хашааны хүн Дорлиг утсаар яриад танай гэрийн тооны гялгар цаас урагдсан салхинд хийсээд байна хулгай орчихоогүй байгаа гэхээр нь түлхүүр танайд байгаа ороод үз гэж хэлсэн. Тэгээд удахгүй залгаад хулгай орсон байна гэсэн,...би гэртээ ирээд эд зүйлээ бүртгэхэд цахиуртай гаанс 1 ширхэг, сур, архи, хар өнгийн спорт цүнх зэрэг алдагдсан,...гаансаа буцааж авсан, бусад зүйлийн үнийг авсан одоо нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /12-р хх-ийн 19-24/

            Хохирогч Ж.Банзрагчийн мөрдөн байцаалтад өгсөн ...манай ээж надруу утсаар залгаад дэлгүүр хулгай орсон байна гэсэн, эд зүйлээ бүртгэж үзэхэд архи, тамхи, набор, школад зэрэг эд зүйл алга байсан, учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан .. гэх мэдүүлэг /3-р хх-ийн 229-131, 6-р хх-ийн 189-190/

            Хохирогч Б.Сын мөрдөн байцаалтад өгсөн ...би байшингаа цоожлоод гадагшаа гарч явж байгаа 00 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл хулгай орж мөнгөн эмээл, хазаар, ногт, ташуур, 2 шил архи алдагдсан,... эмээл, хазаар, ногт, ташуур зэргийг буцаан авсан,.. хохирлоо бүрэн барагдуулсан... гэх мэдүүлэг / 6-р хх-ийн 183-184, 7-р хх-ийн 44-45/

            Насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүний мөрдөн байцаалтад өгсөн ... орой 21 цагийн үед 10-н мянгатад Булаг 2 дэлгүүрийн урд гудамжаар ороод алхаж байхад А.А гэх залуу намайг дуудаж утсаа өгчих гэхээр өгөхгүй гэхэд Баянхонгорын хаана ч таарна гээд сүрдүүлээд байсан,... би утсаа 60000 төгрөгөөр худалдаж авч байсан,...би утсаа буцааж авсан.... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 150-151/

            Насанд хүрээгүй хохирогч Х.Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн ...Намайг Эрдэм ахлах сургуулийн хажуу талын сагсны талбай дээр ангийнхаа хүхдүүдтэй тоглож байхад А.А, Б.С нар ирсэн тэнд байсан хүүхдүүд бүгд очиж жагссан,..Хишигбаяр, Нямжав бид 3 үлдэхэд дагуулж баригдсан барилга дотор оруулж зогсоогоод гар утас байвал өгчих гээд байхгүй гэхэд надад LG маркийн товчтой гар утас байсны аваад явсан... гэх мэдүүлэг /3-р  хх-ийн 215-216, 6-р хх-ийн 143-144/

            Хохирогч У.Мөнхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн ... 17 цагийн үед цэцэрлэгээс хүүхэд авах гэж гэрээсээ гараад 10-н мянгатын зам дагуу уруудаад ганцаараа явж байхад А.А тааралдсан,... Алтансүх надаас мөнгө байна уу гэхээр байхгүй гэхэд утас байна уу гэхээр нь би утсаа гаргаж ирэхэд авчихсан,.. миний цээж рүү гараараа цохиод аваад байсан,... / 3-р хх-ийн 218-220/, 6-р хх-ийн 191-193, 7-р хх-ийн 224-225/

            Насанд хүрээгүй хохирогч Б.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн ...Батчулууны хамтаар 2,3 дугаар багийн заалнаас гараад замаар явж байхад машин зогссон,... Батчлууныг суучих гэсэн машинд суухад 5 хүн байсан,.. машинд суусан чинь А.А утас байна уу хүнтэй ярих хэрэг байна гэхээр нь би өөрийнхөө утсыг гаргаж өгсөн,.. А.А нь Ариунболд гэж залууд миний утсыг өгөөд та 2 гаргаад уулзаадах гэсэн машинаас буусан,... Би З.Атой зогсож байхад машинд Батчулууны цээж хавьд нь А.А нь цохьсон, алгадаж байсан, ... намайг утсаа өгчих гээд байсан би З.Аод утсаа өгөөд сим картыг авсан, би айсандаа болоод утсаа өгсөн.. гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 221-222/

            ... Хохирогч Л.Батчулууны  мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ангийнхаа хүүхэд болох Балжиннямын хамтаар   Баянхонгор сумын 2,3 дугаар багийн заалнаас гараад замаар явж байхад машин  зогссон. Тэгэхэд  машины  хаалга   онгойход  А.А  гэж  ах  байсан  Тэгээд  сайн  уу  ахын  дүү  суучих  гэсэн. Би  урьд  нь  А.А  ахтай   нэг   багт  сагсны  тэмцээнд  хамт  орж байсан  болохоор  таньж  мэддэг  байсан. Би  машинд  суухад  миний  араас  бас  Балжинням  суусан,  машинд  5  хүн   суусан     байсан.   Байрлал нь    жолооч  түүний   хажуу  талын  суудалд  нэг  хүн   арын  суудалд  Алтансүх  ах  2  залуутай  сууж байгаад 1  хүнийг   арын  суудалд  сууж бай  гээд  суулгаад  Балжинням бид 2-ийг   суулгасан. Би  Алтансүх  ахын  хажууд  миний   зүүн  гар  талд  Балжинням  суусан Алтансүх  ахын  цаана  нэг  хүн  сууж байсан.  Жолооч  болон   жолоочын  хажууд  сууж байсан   өндөр  ах  болон  Алтансүх ахтай  хамт  сууж байсан  хүмүүсийн   нэрийг    мэдэхгүй танихгүй.  Надтай  харьцаж байсан  хүн  нь  А.А  ах  бас  машин  барьж байсан  жолооч  ах  байгаа  юм  би  бусад  хүмүүёийг  нь  одоо харах  юм  бол  танихгүй  байх. Ингээд     машинд  суусан    чинь  Алтансүх  нь   утас  байна  уу  гэж  бид  2-оос  асуухад  нь  байна  гэхэд  нэгж байна  уу  хүнтэй  ярих  гэсэн  юм  гэсэн  тэгээд  бид 2  хоёулаа   утсаа  гаргаж  ирэхэд  Балжиннямын  утсыг  аваад   А.А  нь   жолооочид  4  дүгээр  арван  жилийн  хажууд  очоодох  гэхэд    машин   хөдлөөд 4 дүгээр арван жилийн сургуулийн хажууд очиод зогсоход А.А нь хажууд сууж байсан Ариунболд гэж залууд Балжиннямын утсыг өгөөд та 2 гараад  уулзаадах гэсэн. Тэгэхэд Балжинням нь тэр Ариунболдтой хамт машинаас буухад А.А ах ямар нэгэн юм хэлэхгүйгээр миний цээж хэвлий хэсэгт 2 удаа цохиод авснаа хүзүүнд байсан гинжийг тайль гэхээр нь би айгаад тайлахад намайг   хүзүүнд зүүж өг гэхээр нь би А.А ахын хүзүүнд нь зүүж өгсөн. Тэгэхэд гаднаас Балжинням, нөгөө хамт буусан Ариунболд гэх залуугийн хамтаар   машинд суусан. Тэгэхэд Алтансүх нь дугуй чангалдаг торцоов гаргаж ирээд миний   хамарлуу чихнэ гэж яриад байсан. Тэгэхэд жолоочийн хажууд сууж байсан өндөр ах нь жоохон хүүхэд битгий дээрэлхээд бай наад хүүхдүүдээ явуул гэж А.Аэд хэлэхэд бид 2-г явуулсан юм. Намайг А.Аээс өөр хүн цохиж зодоогүй.  Надтай хойно сууж байсан залуу болон Балжиннямтай хамт буусан залуу З.А нар нь ямар нэгэн байдлаар харьцаагүй. Жолооч ах болохоор цагдаад хэлэх юм бол ална шүү гээд байсан. Жолоочийн хажууд сууж байсан өндөр биетэй туранхай ах болохоор боль яагаад хүүхэд дээрэлхээд байна гээд хэлэхэд А.А бид хоёрыг явуулсан Машины гадаа Балжиннямтай буусан З.А нь Балжиннямыг цохиж зодсон эсэхийг мэдэхгүй. Би тухайн үедээ  цагдаад гомдол санал  нэхэмжлэх  зүйл байхгүй  гэдгээ  хэлсэн  байсан  одоо ч  бас  надад  гомдол  санал  нэхэмжлэх  зүйл  байхгүй  бөгөөд  миний  биед   ямар  нэгэн  гэмтэл учраагүй  болно гэх мэдүүлэг  / 7-р хх-ийн 229-230 /

Хохирогч М.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтад өгсөн ... Ахмадын хороон дээр болдог бүжигт орохоор очиж би гадаа нь зогсож байхад манай ах Баттулгыг / Тулга гэж дууддаг / таньдаг гээд нэг жижигхэн залуутай тааралдаж танилцсан. Тэгэхэд тэр залуу надаас 2000 төгрөг байна уу ганц юм авч ууя гэхэд нь би байна гэхэд дэлгүүр лүү явсан. Тэгэхэд дэлгүүрийн үүдэн дээр 2 залуу байсан. Тэр 2 залуутай танилцсан нэрийг нь А.А, Б.С гэж байсан. Ингээд бид нар хойшоо Арван мянгат руу нэг дэлгүүр дээр ирээд байж байтал мотоцикльтой 3 залуу ирж А.А, Б.С нартай уулзаж сүүлд нэрийг нь мэдэж авахад Д.О гэх залуу нь А.Атэй хамт дэлгүүр ороод архи пиво авч гарч ирээд гудамжинд байх цагаан худагны хажууд уусан. Би явах гэхэд С.Сумъяабазар, А.А нар нь намайг байж бай гээд байсан учир би явахгүй байгаад байсан. Би архинаас нь уугаагүй. Ингээд Б. Сумъяабазар, А. Алтансүх , Д.О, бас нэг танихгүй залуу бид 5 үлдэхэд Б.С нь ийшээ уруудъя гээд явж байтал Б.С нь нэг онгорхой хашааны үүдэнд явж байхад надаас мөнгө байна уу гэж асуухаар байхгүй гэхэд хашаан дотор бүгд орсон бөгөөд хашаан дотор байхад Б.С нь надаас мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэхэд  миний элгэнд цохиж өмдний халааснаас түрүүвчтэй мөнгийг гаргаад дотор байсан 30000 төгрөгийг гаргаж аваад буцааж надад түрүүвч, иргэний үнэмлэх, 50 төгрөгийн хамтаар өгсөн. Би Б.Ст хөдөө явахдаа бинзен авах гэж байгаа мөнгө гэхэд Б.С би маргааш данснаас мөнгө аваад буцаагаад өгчихье энэ мөнгөөр чинь архи аваад уучихъя гээд байсан. Бид нар уг хашаанаас гараад уруудаад явж байтал Б.С нь А.Атэй нэг хашаа даваад яваад нэг шил архи, нэг пиво, нэг ундаа аваад ирсэн. Тэгээд нэг айлд очиход уг айл нь эзэнгүй байна гээд гудамжинд нөгөө архи пиво ууж дуусгаад А.А нь гэрлүүгээ яваад өгсөн. Тэгээд Б.С, Д.О түүний найз залуу бид 4 үлдээд Тээврийн товчооны хоолны газрууд дээр ирж Б.С нь миний гар утасыг барьцаанд тавьчихъя өглөө аваад өгчихье гэхэд нь үгүй гэж хэлэхэд намайг Б.С нь бас дахин элгэн тус газарт нэг удаа цохиж утсаа өгч бай би утсыг чинь үзээд өгье гэхлээр нь би айгаад гаргаад өгөхөд миний утасны гаднах гэрийг сим картын хамтаар надад өгөөд гар утсыг авсан. Сүүлд нь манайд Б.С нь ээжийгээ дагуулж ирж миний утсыг төлж өгнө гээд ээж нь ээмэг бөгжөө барьцаанд авч бай гээд өгсөн, би маргааш нь хөдөө явах болоод ээжид нь ээмэг, бөгжийг нь буцааж өгсөн. Б.С нь надаас авсан 30000 төгрөг болон миний гар утсыг одоо болтол өгөөгүй байгаа. Б.Сыг намайг цохиж аваагүй бол мөнгөө бас гар утсаа өгөхгүй байсан... гэх мэдүүлэг / 13-р хх-ийн 96-98, 100-105/

            Хохирогч М.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн   ...Миний Samsung galaxy j3 маркийн алтан шаргал өнгийн ухаалаг гар утас байсан. Би гар утсаа 250,000 төгрөгөөр худалдаж авсан байсан.  Миний гар утсыг надаас хүчээр авсан. Миний гар утсыг Б.С нь эхлээд барьцаанд тавьчих гээд байсан би үгүй гээд байсан чинь А.А нь миний 2 гарыг хойш нь нугалж барьж байгаад Б.С нь өмдний баруун талын халаасанд байсныг авсан. Ингэж миний гар утсыг авч байхад Ган-эрдэнэ, А.А, Б.С бид дөрөв байсан. Ингээд миний гар утсыг Б.С нь аваад дэлгүүрлүү ганцаараа орсон араас нь А.А ороод нилээн удаж байгаад гарч ирсэн. Дэлгүүрийн гадаа Ган- эрдэнэ бид 2 байсан. Миний хувьд А.А, Б.С нараас айгаад байсан учир гар утсаа авч чадаагүй. Би дэлгүүрт ороогүй бөгөөд гадаа нь зогсож байхад А.А, Б.С нар нь нилээн байж байгаад гарч ирсэн. Тэгэхдээ миний гар утсыг барьцаанд тавьсан гээд Соёрхол нэртэй 1,75граммтай архи авсан байсан... гэх мэдүүлэг/ 13-р хх-ийн 109-115/

            Хохирогч Д.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн.... Элбэг дэлгүүрийн үүдэнд Анхбаяртай уулзахад хажууд нь А.А, Б.С нар зогсож байсан. Б.С нь надаас мөнгө байна уу гэхээр нь мөнгө байхгүй гэхэд А.А нь гараараа миний халаасны гаднаас тэмтэрч үзээд байсан. Тэгээд миний гар утсыг Б.С аваад А.Аэд өгсөн. А.А дэлгүүр ороод архи, тамхи, ундаа зэргийг аваад гарч ирэхэд нь ахаа болохгүй гэхэд зодох гээд байсан. Мөн А.А, Б.С нар нь өнөө шөнө новширвол ална гээд байсан... гэх мэдүүлэг / 13-р хх-ийн 118- 120/

            Хохирогч Д.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн ... Орой 22 цагийн үед 10 мянгатад явж байгаад Б.С, А.А нартай таарахад танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй явж байсан. Тэгээд миний машинд суугаад аймгаас гарч ойрхон айлд очсон. Тэгээд тэнд архи ууж байхдаа Б.С намайг зодсон өөр хүн зодоогүй. Б.С нь маргааш нь намайг юман дээр унаж гараа зүссэн гэж хэлээрэй, намайг зүссэн гэж битгий хэлээрэй гээд байсан. Мөн Б.С нь Д.Отой нийлээд С.Бг зодсон... гэх мэдүүлэг / 13-р хх-ийн 130-136/

            Хохирогч П.Бямбын мөрдөн байцаалтад өгсөн ...Д.О нь намайг барьж аваад гэрийн үүдэнд унагаагаад Б.Стай хамт миний 2 талаас намайг өшиглөөд байсан. Ингээд би ухаан алдсан. Ухаан алдсан хойгуур юу болсныг мэдэхгүй. Би ухаан алдахаасаа өмнө Б.С, Д.О нар нь намайг 2 талаас өшиглөөд байхыг өөрийн нүдээр харсан...гэх мэдүүлэг/13-р хх-ийн 139-141, 144-150/

            Хохирогч Д.Амардэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн ... Орой 20 цагийн үед найз Баярсайхан, Доржсүрэн, Отгонбаяр нарын хамтаар Оргил бааранд ороод пиво захиалж талбай дээр хүмүүс бүжиглэж байсан учир Доржсүрэнгийн хамтаар гарч хүмүүстэй бүжиглэсэн. Харин Баярсайхан, Отгонбаяр нар нь гадаа гарч тамхи татна гээд гарсан байсан. Бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад нэг харсан чинь Доржсүрэнтэй 2-3 хүний хамт зогсоод байхаар нь би наанаас нь яваад очиход хажуу талаас нэг гар орж ирээд миний толгойн баруун талаас чих хавьд цохиж би газарт унаад босох гэхэд дээрээс нүүрэн тус газарт дэвсээд авсан. Тэгээд би ухаан алдаад сэрэхэд түргэн тусламжийн газарт ирсэн байсан. Би тухайн үедээ намайг хэн цохиж нүүрэн тус газарт хөлөөрөө дэвссэн талаар мэдэхгүй байж байгаад цагдаа дээр ирэхэд Д.О нь намайг зодсон талаараа надад хэлсэн бөгөөд Д.О нь болохоор чи манай дүүг зодсон учир би чамайг нэг цохиж аваад дээрээс чинь хөлөөрөө дэвссэн гэж ярьж байсан. Би тэгэхэд ямар нэгэн байдлаар хэн нэгэнтэй маргалдаж зодоон цохион хийгээгүй. Өвөрхангай аймагруу явж тархины томограф бичлэг хийлгэсэн ингэж явахад 60 000 төгрөгийн бензин хийж найз Баярсайханы машинаар явсан бас хөлсөнд нь 40000 төгрөг өгсөн. Манай найз Баярсайхан нь өдөрт нь таксинд явж амьдарлаа авч явдаг учир орлогыг нь хаахгүй гэсэн үүднээс би хөлсийг нь өгч авч явсан. Ингээд тархины оношилгоо хийлгэхэд 150000 төгрөг болсон бөгөөд нийт надад 250000 төгрөгийн хохирлоо буруутай этгээдээс гаргуулж авна... гэх мэдүүлэг / 13-р хх-ийн 153-155/

Хохирогч Ш.Одсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн ... манай гэрт хулгай орж судар, зурагт зэрэг эд зүйл алдагдсан. Би алдагдсан эд зүйлээ олж авсан тул гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг/ 13-р хх-ийн 159- 160/

            Хохирогч Б.Эрдэнэмөрөнгийн мөрдөн байцаалтад өгсөн   ...2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр А.Аэд зодуулсан. Надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг мэдүүлэг/15- р хх-ийн 7-11/

            Хохирогч Б.Амарболдын мөрдөн байцаалтад өгсөн ...Би хөдөө гэрлүүгээ яваад 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр буцаад гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы цоожийг цүүтэй нь хамт мулт татаж авч гэрт хулгай орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би алдагдсан зүйлээ бүгдийг нь буцаан хүлээн авсан тул гомдолгүй... гэх мэдүүлэг / 12-р хх-ийн 167-177/

            Хохирогч Э.Зийн мөрдөн байцаалтад өгсөн ... Б.С, Зэвэг, Бямбаа бид нар голын зах дээр үлдээд дэлгүүрээс авсан архи пивоо хувааж ууж байхад Б.С шоронд явж байсан гээд надруу агсам тавих шинжтэй байгаад байхаар нь би ч гэсэн тэр шоронд чинь явж байсан гэж худлаа хэлчихээд явах санаатай боссон чинь явуулахгүй, Б.С нь чи муу шоронд явж байсан юм бол банди л байсан юм байгаа биз одоо чамайг хүчиндэн гээд надруу дайрахаар нь би урдаас нь эсэргүүцсэн чинь С.Б, Б.З хоёр нь намайг газар унагааж байгаад нүүр лүү өшиглөж зодсон, хоёулаа хоёр талаас өшиглөж зодсон, миний хамар, хөмсөгнөөс цус гарсан. Тэгээд Б.С нь миний өмдийг шувтлаад түрийлгий нь харуулаад доош нь харуулж газар хэвтүүлж байгаад хүзүүн дээр дарж байгаад миний хошного руу өөрийнхөө бэлэг эрхтэнийг хийгээд 2-3 хөдлөөд тэгээд болиод боссон,…тэр үед Б.З, Бямбаа хоёр намайг газар унагааж байгаад хоёр талаас нүүр лүү өшиглөж зодсон, дараа нь Б.С нь намайг тэгж муухайгаар хүчиндсэн. Хүчиндэх үед нь С. Бямбаа, Б.З хоёр нь миний хоёр гарыг барьж байгаад намайг газар доош нь харуулж хэвтүүлж дарж байгаад миний хошногоны нүхрүү Б.С нь өөрийнхөө бэлэг эрхтэнийг хийгээд 2-3 хөдөлж байгаад больсон, чи бол сурчихсан байна гэж доромжилсон. Тухайн үед миний тохой шалбарсан, хөмсөг язарсан, хамарнаас их цус гарсан, хошного язралттай гэсэн. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй ... гэх мэдүүлэг мэдүүлэг / 11 –р хх-ийн 30-33, 50-55 /

            Хохирогч Л.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... ажил хийж байгаад шөнө 23 цаг дөхүүлээд манай хүргэн Батмөнх намайг Булаг 2 дэлгүүрийн ойролцоо хүргэж өгөөд буцсан. Би цаашаа ганцаараа алхаад Аривжих дэлгүүрийн арын гудамжаар буюу 3 дугаар багийн 21 дүгээр гудамжны ертөнцийн зүгээр зүүн үзүүрээр тойрсон чинь нэг нөхөр араас барьж аваад газар унагаасан. Би тэр үед мултрах гээд зүтгэж байхад араас нь дахиад нэг нөхөр татаж намайг газар нийлж унагаад мөнгө байна уу, мөнгөө хаана хийсэн юм гээд халаас ухаад нокио маркийн гар утас, эвхдэг тонгорог 2- ыг авсан. Тэгээд учир зүггүй зодсон. Нэг залуу нь шанаа руу цохиж цээжний баруун тал руу өшиглөсөн би болиоч ахынхаа амийг өршөө гэж орилсон. Тэр залуучууд 3-уулаа байсан. Арвижих дэлгүүрийн гудамжны арын өнцөг дээр 3 залуу барьж аваад мөнгө нэхэж зодсон. Ингэхдээ миний цээжин дээр нэг нь дараад нэг нь баруун хавирга хэсэг рүү өшиглөөд нэг нь өмд шувтлаад мөнгө төгрөгөө хаана хийсэн гээд цээжний халаасыг ухаж Nokia маркийн гар утсыг авсан би монгол гуталынхаа түрүүнд усны цөөхөн хэдэн төгрөг хийсэн байсныг жижиг хүүхдүүд болоод мэдэхгүй авч чадаагүй байсан юм. Би энэ 3 залууг одоо харах юм бол танихгүй. Миний бие одоо гайгүй болсон.гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 93-96, 7-р хх-ийн 223-224/,

         Гэрч Л.Батдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...өглөө 08 цагийн орчимд ач охин Отгончимэг утсаар яриад дэлгүүрийн цонх хагалаад хулгай орсон байна гэхээр нь очтол дэлгүүрийн цонхыг хагалж архи, тамхи, печень, набор, бэлэн гоймон зэрэг хүнсний зүйлүүд алга болсон байсан. Тухайн үед манай хүү Банзрагч бид нар сууж байгаад алдсан зүйлийн жагсаалт гаргаж өгсөн.... гэх мэдүүлэг /4-р хх-ийн 12-14 /,

         Насанд хүрээгүй гэрч Д.Наранбаатарын мөрдөн байцаалтаын шатанд өгсөн ... гэртээ ирэхэд гэрийн хаалга цоож зүгээр байсан бөгөөд гэртээ орсон чинь бурханы урд талын гунгарвааны нүүр байхгүй байсан бөгөөд авдарын урд талд шилний хагархайнууд байхаар нь гэрт хулгай ороод эд зүйлс алдагдсан байна гээд хажуу айлынхаа хүнээр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 33/

          Гэрч Г.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Б.С А.А хоёр нь мөнгөн хээ угалзтай жааз бариад ороод ирсэн. Тэгээд П.Сайнбилэг уг эд зүйлийг худалдаж авъя гэхээр нь би тэр хоёр бандиас наад эд зүйл чинь хулгайн эд зүйл биш биз гэхэд бид хоёр хирэгсүүр ухаж олсон юм гэж байсан. Тэгээд манай нөхөр П.Сайнбилэг мөнгөн бүс хийлгэх гээд мөнгө дутаж байсан болохоор түүнийг нь авъя гээд надаас 200000 төгрөг аваад тэр хоёрт өгсөн. Тэгтэл нөгөө хоёр банди бас 3 ширхэг бурхан гаргаж ирээд гээд гуйгаад байхаар нь 60000 төгрөгөөр авсан... гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 38 /,

         Насанд хүрээгүй гэрч Э.Хишигбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...16-17 цагийн үед ангийнхаа хүүхдүүдийн хамтаар 4 дүгээр арван жилийн сургуулийн хажуу талын сагсны шийдэн дээр тоглож байхад Бабуух гэж дууддаг Б.С нь хүмүүстэй шийдэн дээр ирээд манай ангийн Нямжав, Даваадорж бид гуравыг дуудаад очиход сургуулийн хажуу талын дутуу баригдсан барилга дотор ороод ахдаа утас олоод өг гэсэн. Тэгэхэд Ө.Нямжав бид хоёрт утас байхгүй гэхэд Даваадорж гар утсаа гаргаж ирэхэд Б.С нь авсан. Маргааш нь Даваадорж гар утсаа Б.Саас авсан гэж байсан. Тухайн үед Б.С нь миний гарлуу нэг удаа алгадсан.Надаас ямар нэгэн эд зүйл аваагүй. Сургуулийн хүүхдүүд ер нь Б.Саас айдаг тухайн үед би айдаг учраас дуудахад нь очсон… гэх мэдүүлэг /7-р хх-ийн 45-46/,

         Насанд хүрээгүй гэрч Ө.Нямжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... ангийнхаа хүүхдүүдийн хамтаар  4  дүгээр арван жилийн сургуулийн хажуу талын сагсны  шийдэн дээр ирээд тоглож  байтал Б.С /  бабуух гэж  дууддаг/ нь хүмүүстэй хамт ирээд байж байгаад Б.Сумьяабазар нь манай ангийн Хишигбаяр, Даваадорж  бид  гуравыг  дуудаад  очиход сургуулийн хажуу талын дутуу баригдсан барилга дотор ороод бид гурав  айгаад зогссон чинь ахдаа утас олоод өг гэсэн. Тэгэхэд би гар утасгүй явж байсан. Харин Даваадорж гар утастай явж байгаад гар утсаа гаргаж өгөхөд Б.С авсан маргааш нь Даваадорж гар утсаа авсан.... гэх мэдүүлэг / 7-р хх-ийн 47-48 /,

          Гэрч А.Өлзийсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Х.Даваадорж гэж хүүхэд нь гар утсаа Бабуух гэж хүүхдэд дээрэмдүүлсэн талаар  надад хэлсэн. Би хэрэг гарсан цаг хугацаанд байхгүй байсан бөгөөд хэргийн талаар харсан үзсэн мэдэх зүйл байхгүй. Тэрнээс Бабуух буюу Сумъяабазарыг би танихгүй харин дүү  нар нь манай сургуульд сурдаг болохоор нэрийг нь мэднэ...” гэх мэдүүлэг / 7-р хх-ийн 235-236 /,

          Насанд хүрээгүй гэрч А.Дэлгэрдалайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн .... хичээл тараад ангийнхаа хүүхдүүдийн хамтаар 4 дүгээр арван жилийн сургуулийн хажуу талын сагсны шийдэн дээр тоглож байхад Б.С буюу Бабуух, А.А, Боркоо буюу Од-эрдэнэ, Гантогтох гэсэн хүмүүстэй шийдэн дээр ирсэн. Тэгэхэд Бабуух нь жагсаад гэхэд тэнд байсан Хишигбаяр, Даваадорж, Нямжав  Б.Очирбаатар бид  нар очиход намайг нэг гудамжны хүүхэд байна гээд Б.Очирбаатарыг Галуут  сумын хүүхэд байна яв гэхэд би Б.Очирбаатартай хамт явсан. Тэгэхэд Хишигбаяр, Даваадорж, Нямжав нарыг Б.С, А.А нар нь дагуулаад дутуу баригдсан барилга руу орж байгаа харагдсан..гэх мэдүүлэг  / 7-р хх-ийн 241-242/

         Иргэний нэхэмжлэгч Н.Батдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....19 цагийн үед манай дэлгүүрт 2 залуу орж ирээд гар утас тавиад 0.75 гр ерөөл архи, 2.5 гр нийслэл пиво 2 ширхэг, улаан шонхор зэргийг аваад 25000 төгрөг болсон. Маргааш мөнгийг нь өгнө гээд аваад явсан. Дараа нь 21 цагийн үед нөгөө 2 залуу буцаж орж ирээд архи нэмж аваад нийт 43500 төгрөгийн бараа авсан. Би энэ мөнгөө нэхэмжилнэ....гэх мэдүүлэг/ 6-р ххийн 53-54/,

         Гэрч Я.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би 20-21 цагийн үед гэртээ Цагаанаа, нөхөр Алтан-Очир, Ганаа, Түмэнбаяр нар байсан. Тэгэхэд Мөнгөн-Эрдэнэ нь гэрт орж ирээд Ганаатай уулзана гээд дагуулж гараад уулзаж байхад нь би гэрээсээ гараад Ганаа миний дүү ор, эмэгтэй хүн байж, гадуур битгий тэнээд янз бүрийн залуучуудтай битгий уулзаад бай гэж хэлсэн. Ганаа эхлээд гэрт орж ирсэн түүний дараа Мөнгөн-Эрдэнэ манайд орж ирээд би найзтайгаа уулзаж байна гээд манай дүү Цагаанаатай Мөнгөн-Эрдэнэ маргалдаж байгаад гараад явсан. Мөнгөн-Эрдэнийг гарч явсны дараа Цагааны найз охин хөдөөнөөс ирлээ гэдэс ав гэж утсаар ярихаар нь түүнийг нь авах гээд Цагаанаа бид хоёр гэрээс гарч яваад гудамжныхаа ертөнцийн зүгээр зүүн талын үзүүр дээр очсон. Тэнд байж байтал Мөнгөн-Эрдэнэ гудамжны үзүүр дээр утсаараа яриад намайг хүн зодох гээд атман хийх гээд байна хүрээд ир гэж байгаа сонсогдсон. Тэгсэн явган хүний замаар 3-4 залуу алхаж байснаа хүрч ирээд Цагаанаа, Мөнгөн-Эрдэнэ нар дээр очсон, би хажуу талд нь зогсож байсан Мөнгөн-Эрдэнэ тэд нарт хандан энэ хүмүүс намайг зодох гээд байна гэж хэлсэн. тэр залуучууд нь хоёр хоёроороо салаад алхаад явцгаасан. Хоёр нь засмал зам гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ явсан, харин нөгөө хоёр залуу нь "Нураг хайрхан" дэлгүүрийн арын гудамж руу орсон... гэх мэдүүлэг/ 4-р хх-ийн 100-101/,

         Гэрч О.Мөнгөн-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 22  цаг өнгөрч байхад Б.Стэй хамт гэрт нь очиж хоол идчихээд гэртээ харихаар явсан. Тэгээд 3-21-4,5 дахь хаалганд байдаг найз охин Ганаатай таарч юм ярьж байгаад Ганаатай гэрт нь ороход 6-7 хүн байсан. Тэгээд гэрт орсон чинь нэг сөөнгө хоолойтой ах дандаа эр дагаж янхандаж явах юм гэж Ганааг загнахаар нь би тэр ахтай маргалдаж байгаад гарсан. Надаас түрүүлээд сөөнгө хоолойтой ах, Байгаль хоёр гарсан бөгөөд би араас нь гараад гудамж уруудаад хамт алхсан. Алхах замдаа тэр ахтай бас маргалдаж байгаад гар утсаараа Б.Стэй утсаар яриад найзыг нь нэг хүн хутгалах гээд байна хүрээд ирээч гэхэд Б.С гудамжны үзүүр дээр гүйгээд ирсэн. Тэгээд байж байтал араас нь А.А ганцаараа ирсэн. Цаана нь гудамжны үзүүр дээр хоёр залуу зогсож байсан. А.А ирчихээд хоёр найзтайгаа таарсан уулзаад хоёулаа хойшоо нэг айл руу явъя гэж хэлэхэд нь би түүнийг дагаж яваагүй. Тэр үед цагдаагийн машин ирж байгаа бололтой байсан. Тэгэхэд А.А нь намайг өшиглөчихөөд зугтаагаад яваад өгсөн. Миний биед гэмтэл учраагүй. Тэгээд цагдаагийн машин ирээд намайг авч явсан... гэх мэдүүлэг  / 4-р хх-ийн 108-109/

          Гэрч Д.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ... Ээж Дулмаа, 2 дүүтэйгээ, Баасандорж гэх найзтайгаа Баянхонгор сумын 3 дугаар багийн 07 дугаар гудамжны зүүн үзүүр дээр мод аваад явж байхад А.А араас дуудаж уулзахад А.А нь бага зэрэг архи уусан бололтой байсан. Тэгээд хойшоо найзындаа очих гэж явна гээд хамт алхаад 20 дугаар гудамжны үзүүр дээр ирэхэд хойд зүгт хүний орилох чимээ гарахад А.А нь Хөхөө буюу Б.Сийн дуу байна гээд гүйгээд явсан. Тэр үед Баасандоржийн гудамжинд цагдаагийн машин ирсэн дохио нь анивчиж байсан. А.Атэй 23 цагийн үед таарсан. А. Алтансүхийн гүйсэн зүгт замын хажууд 2 эрэгтэй, 1 эмэгтэй 3 хүн харагдсан..” гэх мэдүүлэг / 4-р ххийн 110-111/,

         Гэрч С.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...А. Алтансүх нь нэг орой Самбалхүндэвийн хамт намайг эгчийнд байхад орж ирээд Самбалхүндэв нь намайг найз охин руу яагаад залгаад байгаа пизда гээд маргалдаж байгаад гарсан... гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 112-113/,

          Гэрч Б.Баасандоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...А.Алтангэрэл олон түүний ээж, 2 дүүгийн хамт мод аваад явж байхад А. Алтансүх ганцаараа явж байгаад таараараад хамт алхаад 3 дугаар багийн 20 дугаар гудамжны үзүүр дээр ирэхэд 21 дүгээр гудамжинд хүмүүс орилолдоход А.А нь сонсчихоод Хөхөөгийн дуу байх шиг байна гээд гүйгээд явчихсан. Тэр үед манай гудамжны арын гудамжинд цагдаагийн машин дохиогоо анивчуулаад явж байсан.. гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 120-121, 132-133/,

            Иргэний нэхэмжлэгч Б.Дамцагдоржийн мөрдөн байцаалтад өгсөн ... 21 цагийн үед манай дэлгүүрт 2 залуу орж ирээд өдөр танай дэлгүүрт гар утас зарсан гэж хэлээд тэр гар утаснаасаа юм татаад аваадхая гэсэн. Би уг гар утсыг лангуун доороос нь аваад өгсөн. Тэгэхэд тэр 2 залуугийн нэг нь цэрэгт явах гэж байгаа ахаа өнөөдөр жоохон халуурчихлаа гээд гартаа барьж байсан Samsung jЗ маркийн гар утсыг бас барьцаанд тавьж архи авъя маргааш өглөө яг ирээд авчихна гээд гуйгаад байсан. Одоо санахад барьж явсан Samsung j3 маркийн гар утсаа барьцаанд тавих гээд байсан залуу нь малгайтай саарал өнгийн цамц хар өнгийн куртик өмссөн байсан. Нөгөө хамт байсан залуу нь малгайтай хар ногоон өнгийн куртиктэй байсан. Өдөр нь манай эхнэрт Samsung note 1 маркийн гар утсыг 30000 төгрөгөөр зарсан байсан. Ингээд тэр залуу надаас гуйгаад байхаар нь Samsung j3 маркийн гар утсыг нь 40,000 төгрөгийн барьцаанд авч, нэг шил буюу 1 литр 750 гр-тай Соёрхол нэртэй архи үнэ нь 37,000 төгрөгнийх, напелион нэртэй тоорт 5 ширхэг, бохь 5 ширхэг гээд нийт 40,000 төгрөгийн зүйл аваад явсан. Манай эхнэрт Samsung note 1 маркийн гар утсаа зарахдаа бас архи авсан байсан. Уг 2 гар утсыг бусдаас дээрэмдэж авсан гар утас байсан гээд надаас хураан авсан. Би 70000 төгрөгийг буцаан авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг/ 13-р хх-ийн 125-126, 15-р хх-ийн 235-236/

            Иргэний нэхэмжлэгч Д.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн ...Миний бие Есөн-эрдэнэ зах дээр хуучны эдлэл зардаг. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад 3 залуу ирээд надаас  нэг гаанс гаргаж ирж үзүүлсэн. Уг гаанс нь10 см урттай соруултай хуучин цагийн хаш гаанс байсан. Би та нар хэдээр зарах гэж байгаа юм гэхэд надаас та хэдээр авах юм гэхэд нь би 15,000 төгрөгөөр авна илүү авахгүй гэхэд нөгөө 3 залуу өгсөн. Би хулгай юм зарж байгаа биш биз гэхэд өөрсдийнхөө юмыг зарж байгаа юм гэсэн. Тэр бандийг Б.С гэж байсан. Миний бие гаанс худалдан авсан 150000 буцааж авсан... гэх мэдүүлэг / 12-р хх-ийн 32-34, 13-р хх-ийн 92-93/

            Иргэний нэхэмжлэгч С.Мандахын мөрдөн байцаалтад өгсөн ...Д.О гэх залуу ирээд эхнэрээсээ салж байгаа зардал хийх гэсэн юм зурагт авчих гээд байхаар нь би ЛЖ маркийн 38 инчийн зурагтыг 200000 төгрөгөөр худалдан авсан. Би уг зурагтыг хулгайн зурагт гэдгийг мэдээгүй. Би зурагтын үнэ 200000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / 13-р хх-ийн 162-163/

            Гэрч Д.Баянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн ... Д.О тэр залууг цээж рүү түлхээд нөгөө залуу хойшоо саваад унасан,.. Д.О очоод нүүр лүү нь өшиглөх шиг болсон.. гэх мэдүүлэг / 13-р хх-ийн 67-68/

            Шүүгдэгч Б.Зийн мөрдөн байцаалтад өгсөн ...2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн орой 22 цагийн үед Бямбаа бид 2 Бямбаагийн аавын машинтай таксинд явж байсан чинь Оргил баарны үүдэн дээр Б.Стай таараад “Оргил” баар орж нэг нэг шил пиво уусан бөгөөд Б.С, С. Бямбаа бид 3 “Оргил” баарнаас гараад “Буян” баар орох гэтэл хааж байсан бөгөөд С.Б нэг танихгүй эрэгтэй хүнтэй уулзаад байхаар нь Б.С бид 2 танилцсан бөгөөд өөрийгөө Б.З гэж танилцуусан. С.Б нь машинаа Б.Зд бариулахаар болоод машины руль дээр суусан бөгөөд хажууд нь Б.С, хойд талд С.Б бид 2 суугаад Б.Сын гэрт очиж Б.С гэртээ орчихоод гарч ирэхдээ тортой цуйван болон мөнгө аваад гараад ирсэн. Бид нар хүнсний дэлгүүр орж 0.75 гр-ийн архи, том пиво аваад Б.Сын хуурай ах гэх нэг залууг машиндаа суулгаад Түйн голын зах руу явж байгаад хайрганд машиныг суулгасан чинь С.Б нь машиныг барьж байгаад машиныг хайрганаас гаргасан чинь машин нь эвдэрсэн. Тэгээд бид нар бууж ирээд Б.С, хуурай ах гэх залуу, Б.З,  С.Б бид нар дэлгүүрээс авсан архи пивоо ууж байгаад нөгөө ах нь яваад өгсөн, бид 4 үлдсэн бөгөөд үлдсэн архиа ууж сууж байгаад Б.С, Б.З нар нь шорон яриад хоорондоо маргалдаад байсан.  С.Б нь Б.Зд та маргааш  машиныг засаж өгнө биздээ гэсэн чинь амжихгүй нөгөөдөр засаад өгье гэхэд С.Б босож ирээд толгой руу нь 2 удаа өшиглөөд авахаар нь би босож ирээд дахин Б.Зг 1 удаа өшиглөөд автал Б.Згийн хөмсөг задарч цус гарсан. Тэгээд Б.З, Б.С нар нь маргалдаж Б.С нь Б.Згийн дотоожийг нь тайлж Б. Сумъяабазар нь өөрийн өмд дотоожоо тайлж бэлэг эрхтэнээ гаргаж байгаад Б.Згийн хошного руу бэлэг эрхтэнээ хийж нилээн хэдэн удаа хөдөлж байгаад хэсэг хугацааны дараа больсон. Би Б.Саас юу болсон талаар асуусан чинь би цавь руу хийж айлгасан гэж надад хэлсэн. Миний харсанаар бол Б.Згийн хошного руу бэлэг эрхтэнээ хийж байгаа нь харагдаж байсан.... гэх мэдүүлэг /11-р хх-ийн 96-98/

Шүүгдэгч Б.Сын мөрдөн байцаалтад өгсөн ...Пүрэвбат, Гантогтох нартай бүлэглэн бусдын гэрийн тооноор орж эд зүйл хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна,...гаансыг эртний эдлэл адваг хүнд 150000 төгрөгөөр зарсан, мөнгөөрөө хоол, унд авч идээд үсээ засуулсан, гол хүмүүстэй архи уусан... гэх мэдүүлэг /12-р хх-ийн 183-184/

...П.Батбаяр гэх хүний гэрээс архи, гаанс хулгайлсан гэмт хэргийг  Т.Г, Н.П нарын хамтаар үйлдсэн, Н.Пыг 18 насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй, мэддэггүй байсан, өмнө нь Н.П хулгайлах гэмт хэргээр шийтгүүлж байсан, би насныг нь асууж байгаагүй... гэх мэдүүлэг / 14-р хх-ийн 120-122/

....2017 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Түйн голын зах явж байсан чинь Б.З нь машиныг унаж яваад голын хайрганд машиныг суулгасан машиныг түрж гаргаад цаашаа жаахан явж байгаад зогссон. Тэгээд бид нар машинаас бууж С.Б, Б.З, Б.З, Мандах нартай дэлгүүрээс худалдан авсан архи, пивоо цуг ууцгаасан бөгөөд архи ууж сууж байгаад Мандах, Б.З нар нь маргалдаад байснаа Мандах ах гэрлүүгээ явлаа гээд яваад өгсөн голын зах дээр бид 4 үлдсэн архи пиво уусан бөгөөд архиа ууж байгаад Б.Зтай би маргалдсан одоо яг юу гэж маргалдсанаа санахгүй байна, шорон ярьж маргалдаж байсан санагдаж байна. Тэгтэл Б.З нь намайг банди болгоно шүү гэхээр нь би хэн нь банди болгохоо үзье гээд Б.З бид 2 дээр доороо орж ноцолдсон бөгөөд би Б.Згийн өмдийг тайлж байгаад тонгойлгосон бөгөөд би өөрийн өмд дотоожоо тайлаад Б.Згийн хошного руу өөрийн бэлэг эрхтэнээ хийж 1 удаа хөдөлсөн бөгөөд би тухайн үед Б.Згийн цавьруу нь хийчихлээ гэж бодсон. Тухайн үед архи нилээн уусан байсан яг юу болсноо сайн санахгүй байна, би Б.З, С.Б нарыг Б.Зг зодож байхыг хараагүй. Тэгээд би цаашаа зарим зүйлсийг санахгүй байгаа бөгөөд би нэг мэдсэн чинь Б.Зтэй амьчуулын гудамжны үзүүр явж байсан бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн... Би тухайн үед архи их уусан учир яг юу болсныг сайн санахгүй байна Б.З, С.Б нарыг хаана юу хийж байсан эсэхийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг / 11-р хх-ийн 101-103 /

...Би үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. А.А бид гурав тэр хоёроос салаад явж байгаад арван мянгат ороод 3-6-20 тоот хашааны гадаа ирээд Батболдыг гудамжны үзүүр дээр зогсоож байгаад Алтансүх бид хоёр хашаанд ороод би гэрийн тооноор ороод гэр дотроос гэрийн хаалгыг онгойлгохоор нь гэрийн хойморьт байсан 32 инчийн том телевизорийг нь аваад хулгай хийсэн.гэх мэдүүлэг /2-р хх-ийн 41-42/

...2017 оны 09 дүгээр сарын 01-ний Ахмадын ордонд орсон нэрийг нь сайн мэдэхгүй байна өөрийгөө барилддаг гэж танилцуулсан нэг залуугийн гар утсыг 30 мянган төгрөгийн барьцаанд тавьсан.. гэх мэдүүлэг

            Шүүгдэгч Б.Сын...  орой шөнийн 23 цаг өнгөрч байхад зах дээр ирээд Баянбуурал худалдааны төвийн хажуугаар гараад хүнс бараа зардаг дэлгүүр урагшаа харсан Эрч хурд нэртэй дэлгүүрийн цонхны сараалжин төмрийг гөжиж онгойлгоод цонхийг нь цохиж онгойлгоод дотор нь Гүндээ бид 2 орсон. Тэгээд нэг нэг цүнх аваад тэнд байсан бараануудаас цүнхэндээ хийгээд буцаад цонхоороо гарсан...гэх мэдүүлэг

.....Бөөнцагаан нэртэй дэлгүүрийг гөжиж онгойлгоод би гадаа хүн харж үлдээд Ганаа, Гүндээ 2 ороод цүнхэндээ бараа хийгээд гараад иртэл урдаас гэрэл хүн тусгаад хүрээд ирсэн. Тэндээс зугтаад Гүндээгийнд шөнө ирсэн. Тэгээд авсан юмнуудаа гаргаад ирэхэд 4 ширхэг сухай мод, толгойтой толгойгүй хөөрөг 2 ширхэг, 3 ширхэг биеийн тамирийн өмд, ногоон цоохор кейт 2 ширхэг, бууны сум 60 гаруй ширхэг, өмдний тэлээ 8 ширхэг, 2 боодол нэг тал сур, 2 цүнх байсан.... гэх мэдүүлэг

..А.А бид хоёр 3-6-20  тоот хашаанд гэрийн тооноор ороод нэг ширхэг зурагт, нэг саарал өнгийн пүүз зэргийг хулгайлсан...гэх мэдүүлэг   /1 дүгээр хх-ийн 142-146/

Шүүгдэгч С.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн ...2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн орой 22 цагийн үед би аавын машинаар Б.Зийн хамт таксинд явж байсан чинь “Оргил” баарны үүдэн дээр Б.Стай таарч “Оргил” бааранд орж нэг нэг пиво авч уусан бөгөөд “Оргил” баарнаас гараад “Буян” бааранд орох гэтэл  үүдэн дээр миний танидаг Б.З ахтай таараад би пиво уучихлаа танд жолооны үнэмлэх байгаа юу  та архи уугаагүй бол машин бариад явчих гэсэн тэгье гээд Б.З ахыг Б.С, Б.З нартай танилцуулсан бөгөөд машиныг Б.З ах бариад Б.З, Б.С бид 3 машинд суугаад Б.Сын гэрлүү очиж гэрээсээ орж торон дотор цуйван гаргаж ирсэн, хүнсний дэлгүүр орж 0.75 гр-ийн Ерөөл архи 2.5 гр-ийн том пиво аваад амьчуульд айлд очиж Б.Сын нэг таньдаг ах гээд гарч ирээд машинд суулгаад Түйн голруу  миний машиныг унаж явсан. Б.З нь хайрганд машиныг суулгахаар би өөрөө машиныг уная гээд машинаа хөдөлгөсөн чинь ямар ч араагүй болоод эвдэрсэн бөгөөд тэндээ том пиво эхэлж Б.С, Б.З, Б.З, нөгөөх ахын хамт  архиа задалж ууж сууж байгаад Б.Сын таньдаг гэх ах нь яваад өгсөн, бид 3 үлдээд үлдсэн архиа ууж байсан чинь Б.З, Б.С нар нь хоорондоо шорон ярьж маргалдаад байхаар нь би чимээгүй бай гэсэн чинь гайгүй болсноо Б.З ах надруу шорон яриад дайрч босоод ирэхээр нь би босоод нүүр хэсэгт 1 удаа өшиглөж аваад гараараа 1 удаа цохиод авсан чинь хөмсөг нь задарч цус гарсан, Б.З босож ирээд Б.Зг 1 удаа өшиглөөд авсан, Б.С босож ирээд Б.З руу дайраад дахин маргалдсан бөгөөд Б.З бид 2 тал архиа хувааж уугаад суусан. Б.С, Б.З нар хоорондоо маргалдаж ноцолдоод байснаа Б.С нь Б.З ахын өмд дотоожийг тайлж байгаад тонгойлгож байгаад Б.С өмд дотоож тайлаад бэлэг эрхтэнээ Б.Згийн хошного руу нь хийгээд хөдөлсөн удалгүй болиод хоорондоо эвлэрсэн...Б.С нь Б.З ахын өмд дотоожийг нь тайлж тонгойлгож байгаад бэлэг эрхтэнээ хийж байх үед хажуу талд сууж байсан бөгөөд тухайн үед бид боль гэж хэлсэн юм... Б.З намайг хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд цохисон... Б.С нь дур тавиагүй 2-3 удаа хөдөлж байх шиг байсан. Миний харснаар бол Б.Сын бэлэг эрхтэн нь боссон харагдаж байсан...” гэх мэдүүлэг / 11-р хх-ийн 104 -106/

            Шүүгдэгч Д.Оын мөрдөн байцаалтад өгсөн ...Баярсайханыг гараад явахад нь урд талын айлруу нь цоожийг татаж онгойлгож ороод авдар дээр байсан судар, зурагт зэргийг нь авсан. Би П.Бямба гэдэг хүнийг зодож, түүний биед гэмтэл учруулсан, мөн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Оргил” бааранд ороход Баянжаргал байж байсан. Тэгээд бүжгийн талбай дээр дөрвөн залуу нийлээд Баянжаргалыг зодож байсан. Би очоод салгаад Баянжаргалыг холдуулж байхад Амардэлгэр нь Баянжаргалыг дахиад цохихоор нь би Д.Амардэлгэрийг түлхэж савж унахад нь нүүрэн тус газар нь өшиглөж, дэвссэн...гэх мэдүүлэг / 13-р хх-ийн 64-65, 14-р хх-ийн 132-144/

 .... П.Бямбаагийн зодсоноо, хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, ... Б.Амарболдтой уулзах гээд очиход байхгүй гэр нь эзэнгүй байхаар нь хаалганы цоожийг татаад гэрт нь орж хурган дээл 2 ширхэг, ДДиш хүлээн авагч нэг ширхэг, бас цагаан сарын бэлэг сэлт байсныг аваад гэрийнхээ амбаарын ард нуусан,...  П.Бямбаа намайг мотоцикль хаана байна гээд шанаан тус газар цохиод авахад би уурлаад П.Бямбааг зодсон, намайг дахиад цохиод авахаар ньби дахин зодсон.... гэх мэдүүлэг /14-р хх-ийн 132-133, 140-141, 144-145, 145-148/

            Шүүгдэгч Б.Сийн мөрдөн байцаалтад өгсөн ...”Баян” гэх дэлгүүрийн хашааных нэг банзыг А.А сугалж аваад хашаанд ороход хашаанд нэг гэр, дэлгүүр байсан. Дэлгүүрийн хойшоо харсан цонхыг хагалж ороод лангууны араар байсан архинаас 4 шил архи, нэг том пиво, 4 хайрцаг тамхи авсан.... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 115-117/

...Лхагвасүрэн гэдэг хүнийг зодсон зүйл байхгүй. Харин А.А. Б.С нар зодсон. Би гудамжны үзүүр дээр сууж байсан хүн дээр эхэлж очсон. А.А, Б.С нар миний ард зогсож байсан. Сууж байсан хүнээс тамхины асаагуур асуухад тэр хүн байхгүй гэж хэлэхээр нь тэр хүнийг хашаа руу түлхэхдээ зүүн талын шанаа руу нь түлхсэн. Би буцаж А.А, Б.С нар дээр очиж асаагуурыг нь аваад тамхиа асааж байтал А. Алтансүх, Б.С нар хажуугаар зөрөөд тэр хүн дээр очиж байсан....гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 221-223/

            Шүүгдэгч З.Аын мөрдөн байцаалтад өгсөн ...2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр намайг гэртээ байхад А.А, Од-Эрдэнэ, Боркоо, Лхагва-Очир нар нь намайыг гэрээс дуудаад Цэнд-Аюуш  бид хоёр очтол Эрдэнэцогт сум явна гэхээр нь машинд суусан. Лхагва-Очир машин барьж явсан. Урд талын суудал дээр Од-Эрдэнэ сууж, харин ар талын суудал дээр Алтасүх сууж явсан. Бид нар нэг шил архи хувааж уучихаад Баянхонгор сумын 3 дугаар баг Эрдэнэмандал ахлах сургуулийн хажууд сургуулийн 2 хүүхэдтэй тааралдаж А.А дуудаж машин дотор суулгасан. А.А намайг нэг хүүхдээс нь утсыг нь аваадах гэсэн. Гэтэл Од-Эрдэнэ бууж ирээд утсыг ньь авсан харин Алтансүх нөгөө хүүхдээс гинжийг авсан... гэх мэдүүлэг / 6-р хх-ийн 122-123/

Шүүгдэгч Т.Гын мөрдөн байцаалтад өгсөн ...Н.П, Б.С нартай бүлэглэн хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр Б.С, Н.П бид гурав айлын тооноор орж гэрийн зүүн талын бурхантай авдрыг Н.П онгойлгож дотроос нь архи гаргаж ирсэн. Харин баруун талын авдрыг нь Б.С онгойлгожгаанс гаргаж ирсэн. Би уг авдрын дахиж ухаж сур гаргаж ирсэн. Маргааш нь 11 цагийн үед зах руу явж гаансаа 150000 төгрөг зарсан...гэх мэдүүлэг /12-р хх-ийн 46-47/

...Бид нар бааранд орчихоод 24 цагийн үед гараад зам өгсөөд алхаж явтал Их номгон дэлгүүрийн хажуу талын автобусны буудлын тэнд нэг бүдүүн залуу нэг эрэгтэй залууг хойш нь түлхээд дараад байсан. Бид нар хажууд нь очтоод зогсож байтал намайг хойш түлхээд байсан залуу цохиод зугтаасан,..би араас нь хөөж Дурсамж гэрэл зургийн газрын орчимд барьж аваад нэг цохиод унагааж байгаад цээж рү өшиглөсөн. Гэтэл Пүрэвбат араас нь татаад нөгөө залууг зодсон байх,...зулгаралт гэмтлийг би унагаах үед үүсгэсэн байх, шүдийг би мэдэхгүй ...гэх мэдүүлэг / 12-р хх-ийн 248-250/ 

         Шүүгдэгч Н.Пын мөрдөн байцаалтад өгсөн      ...2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн үед Б.Сын гэрт ганцаар очиход Б.С, Т.Г нар нь пиво уугаад бас хажууд нь хоёр эмэгтэй хүн байсан. Тэгээд Б.С хөх толгойд манай нэг найзынх байгаа очихоод ирье гээд Гантогтох бид гурав хамт гарсан. Ингээд бид гурав 2 дугаар багт гудамжийг нь мэдэхгүй, эхний хашаанд цоожтой эзэнгүй хоёр гэр байсан. Б.С орж, араас нь би, Гантогтох миний араас ороод гэрийн тооныг ялгар цаасаар бүтээсэн байхаар нь кнопуудыг нь сугалж ороод авдрыг нь ухаж гаанс, сур, цүнх, 4 шил архи зэргийг авсан. Маргааш өглөө 11 цагийн үед бид гурав гаансыг нэг хүнд 1500000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /12-р хх-ийн 99-100/

         ... Т.Г, Г.Мөнхболд нар зодолдож байхад салгах гээд очиход миний хамар луу Г.Мөнхболд цохьсон, би зөрүүлээд нэг удаа гэдсэнд өшиглөсөн, бүлэглэж зодсон үйлдэл хийгээгүй ... гэх мэдүүлэг / 14-р хх-ийн 99-100/

            Шүүгдэгч А.Аийн мөрдөн байцаалтад өгсөн ...Б.С бид хоёр айлаас эд зүйл хулгайлсан үнэн. Тиймээс надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Б.С надад манай нэг ахынд мөнгөн эд зүйл бурхан байгаа түүний авъя гэж санаа гаргаж бид хоёр хулгайлсан.  / 1-р хх-ийн 64/

            ...2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр манай найзууд болох Ганаа, Батболд, Б.С, батаа бид нар гадуур явж байгаад дэлгүүрээс0,75 литрийн Стандарт  нэртэй 2 шил архи  амьчуулын дэлгүүрийн ойролцоо гудамжинд сууж байгаа хувааж уугаад Ганаа, Батаа хоёр гэрлүүгээ яваад Батболд, Б.С бид гурав тэр хоёроос салаад явж байгаад арван мянгат ороод 3-6-20 тоот хашааны гадаа ирээд Батболдыг гудамжны үзүүр дээр зогсоож байгаад Б.С бид хоёр хашаанд ороод Б.С гэрийн тооноор ороод гэр дотроос гэрийн хаалгыг онгойлгохоор нь гэрийн хойморьт байсан 32 инчийн том телевизорийг нь аваад Б.С нэг гутал авсан ....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 41-42/

         ...2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Арван мянгатад явж байгаад Энхтөр ахтай тааралдсан. Тэгээд Эхнтөр ахтай гэр нь очоод нэг шил архи хувааж уугаад би гараад явсан. Гэртээ харьчихаад эргэж ирээд Энхтөр ахын гэрт нь очиход гэр нь цоожтой байсан ба гэрийнх нь цонх онгорхой байхаар нь цонхоор нь ороод гэрийнх нь орных нь дээд талд тавьсан байсан хар өнгийн цүнхтэй нөүтбүүкийг нь аваад явсан. /2-р хх-ийн 126-127/

         ...Б.С бид хоёр айлаас эд зүйл хулгайлсан Б.Сумяаъбазар надад манай нэг ахынд мөнгөн эд зүйл бурхан байгаа түүний авъя гэж санаа гаргаж бид хоёр хулгайлсан.  / 1-р хх-ийн 64/

         ... Б.С бид хоёр хашаанд ороод Б.С гэрийн тооноор ороод гэр дотроос гэрийн хаалгыг онгойлгохоор нь гэрийн хойморьт байсан 32 инчийн том телевизорийг нь аваад Б.С нэг гутал авсан ....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 41-42/

         ... Энхтөр ахын гэрт нь очиход гэр нь цоожтой байсан ба гэрийнх нь цонх онгорхой байхаар нь цонхоор нь ороод гэрийнх нь орных нь дээд талд тавьсан байсан хар өнгийн цүнхтэй нөүтбүүкийг авсан. /2-р хх-ийн 126-127/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана.... гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,  3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

1.Шүүгдэгч Т.Г, Б.С, Н.П нар нь  бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 16-27-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг 2-5-1 тоотод оршин суух иргэн П.Батбаярын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 3222000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Т.Г,  Н.П нар нь бүлэглэн нийтийн хэв журам зөрчиж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дурсамж” гэрэл зургийн газрын хойд талд 2017 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө  хохирогч Г.Мөнхболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

Хохирогч П.Батбаярын... гэртээ ирээд эд зүйлээ бүртгэхэд цахиуртай гаанс 1 ширхэг, сур, архи, хар өнгийн спорт цүнх зэрэг алдагдсан, ...гаансаа буцааж авсан, бусад зүйлийн үнийг авсан одоо нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /12-р хх-ийн 19-24/

   Хохирогч Г.Мөнхболдын ...Миний шүд болон биед учирсан гэмтлийг хар өнгийн цээж өмссөн залуу цохиж зодож засмал зам дээр унахад үүссэн. Саарал өнгийн цамцтай залуу болохоор намайг хар цээж өмссөн залуу зодож байхад хүрч ирээд элгэнд гараараа нэг удаа цохьсон, 2 хүн ямар ч шалтгаангүйгээр бүлэглэж зодсон.” гэх мэдүүлэг/ 12-р хх-ийн 228-230, 13-р хх-ийн 89-91, 15-р хх-ийн 232-234/

Шүүгдэгч Т.Гын...Бид нар бааранд орчихоод 24 цагийн үед гараад зам өгсөөд алхаж явтал Их номгон дэлгүүрийн хажуу талын автобусны буудлын тэнд нэг бүдүүн залуу нэг эрэгтэй залууг хойш нь түлхээд дараад байсан. Бид нар хажууд нь очтоод зогсож байтал намайг хойш түлхээд байсан залуу цохиод зугтаасан,..би араас нь хөөж Дурсамж гэрэл зургийн газрын орчимд барьж аваад нэг цохиод унагааж байгаад цээж рү өшиглөсөн. Гэтэл Н.П араас нь татаад нөгөө залууг зодсон байх,...зулгаралт гэмтлийг би унагаах үед үүсгэсэн байх, шүдийг би мэдэхгүй ...гэх мэдүүлэг / 12-р хх-ийн 248-250/

Шүүгдэгч Н.Пын... Т.Г, Г.Мөнхболд нар зодолдож байхад салгах гээд очиход миний хамар луу Г.Мөнхболд цохьсон, би зөрүүлээд нэг удаа гэдсэнд өшиглөсөн, бүлэглэж зодсон үйлдэл хийгээгүй ... гэх мэдүүлэг / 14-р хх-ийн 99-100/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20107 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 384 дугаар шинжээчийн ... Г.Мөнхболдын биед 2 шүдний паалангийн эмтрэл, цууралт, баруун бугалга ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /12-р хх-ийн 240-241, шүдийн зураг, эмчийн тодорхойлолт  / 12-р хх-ийн 242-243/

Иргэний нэхэмжлэгч Д.Бямбасүрэнгийн ...3 залуу ирээд надаас нэг гаанс гаргаж ирж үзүүлсэн. Уг гаанс нь10 см урттай соруултай хуучин цагийн хаш гаанс байсан,.. би 150,000 төгрөгөөр авсан, .... би 150000 төгрөгөө буцааж авсан... гэх мэдүүлэг / 12-р хх-ийн 32-34/

Шүүгдэгч Б.Сын ...Би уг зүйл хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өглөө Пүрэвбат орж ирсэн. Тэгээд гаанс гаргаж ирээд энийг зарах гэсэн юм, манай өвөөгийнх зараад өг гэхээр нь би Гантогтохтой хамт явж зарсан. Уг гаансыг зарсны дараа Пүрэвбат Хөх толгойд байдаг улаан дээвэртэй байшинтай гудамжны ар талын гудамжны үзүүрийнх нь хашаанаас хулгайлсан гэж байсан. Би үүнээс өөр зүйл мэдэхгүй. ...Миний хувьд Пүрэвбат, Гантогтох нартай бүлэглэн айлын гэрийн тооноор орж хулгай хийсэн... гэх мэдүүлэг / 12 дугаар хх-ийн 115-116, 183-185/

Шүүгдэгч Н.Пын  ...22 цагийн үед би Сумъяабазарын гэрт ганцаараа очсон, ... бид 3 Хөх толгойд байдаг найзынх руу явсан... Тэр айлын гадаа очиход эзэнгүй байсан айлын гэрийн тооныг нь гялгар цаасаар бүтээсэн байсныг нь кнопыг сугалж гялгар цаасыг нь сөхөөд гэрт  орсон. Гантогтох нарын нэг нь гэрийн хойд талын нэг авдрыг сөхөж онгойлгоод гаанс, сур, цүнх зэрэг эд зүйлс гаргаж ирсэн. Би хажуу талын авдрыг нь онгойлгоод 4 шил архи гарч ирсэн. Тэгээд унтаж амраад маргааш өглөө нь бид 3 зах ороод гаансаа 150000 төгрөгөөр зарсан. Шаргалжуут нэртэй зоогийн газар орж пиво уусан. Би энэ гэмт хэргийг Б.С, Гантогтох нартай бүлэглэн хулгай хийсэн бөгөөд хулгай хийхийг Сумъяабазар санаачилсан... Харин дараа нь Сумъяабазар ахын дүү насанд хүрээгүй юм чинь гаанс хулгайлсан хэргийг өөрөө ганцаараа үүрчих, ах нь тэр гаансыг нь авч өгөөд хохирлыг нь барагдуулчихна гэж хэлээд байгаа. Ингэж хэлснийг Гантогтох гэрчилнэ...гэх мэдүүлэг / 12 дугаар хх-ийн 97-98, 99-101, 103-104/

Шүүгдэгч Т.Гын ... бид гурав айлын тооноор орж гэрийн зүүн талын бурхантай авдрыг Н.П онгойлгож дотроос нь архи, баруун талын авдрыг нь Б.С онгойлгож гаанс, би уг авдрыг дахиж ухаж сур гаргаж ирсэн, ... гаансаа 150000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /12-р хх-ийн 46-47/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /12-р хх-ийн 7-12/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл / 12-р хх-ийн 117-128/, өсвөр насны яллагдагчийн нас тоолсон тэмдэглэл /12-р хх-ийн 102-103/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэлийн тэмдэглэл /12-р хх-ийн 132-133, 139-166, 187-197/ зэргээр,

3. Шүүгдэгч Б.С, С.Б, Б.З нар нь  бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Ус цэвэршүүлэх байгууламжийн хажууд Түйн голын цаад талд 2017 оны 06 дугаар сарын 16-наас 2017 оны 06 дугаар сарын 17-нд шилжих шөнө буюу 01 цагийн орчимд Э.З зодож эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч Б.С, Б.З, С.Б нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Ус цэвэршүүлэх байгууламжийн хажууд Түйн голын цаад талд 2017 оны 06 дугаар сарын 16-наас 2017 оны 06 дугаар сарын 17-нд шилжих шөнө буюу 01 цагийн орчимд Э.З хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн гэмт хэргүүдийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

Хохирогч Э.Зийн … Б.С нь чи шоронд явж байсан бол банди л байсан байгаа биз, одоо чамайг хүчиндэнэ гээд над руу дайрахаар нь би урдаас нь эсэргүүцсэн чинь С.Б, Б.З хоёр нь намайг газар унагааж байгаад нүүр лүү өшиглөж зодсон, хоёулаа хоёр талаас өшиглөж зодсон, тэгээд миний хамар, хөмсөгнөөс цус гарсан, тэгээд дараа нь Б.С нь миний өмдийг шувтлаад намайг доош нь харуулж газар хэвтүүлж, хүзүүн дээр дарж байгаад миний хошного руу өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд 2-3 хөдлөөд  боссон, ...хүчиндэх үед нь С.Б, Б.З хоёр нь миний хоёр гарыг барьж,  намайг газар доош нь харуулж хэвтүүлж дарсан. Миний хошногоны нүх рүү Б.С нь өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд 2-3 хөдөлж байгаад больсон, тухайн үед миний тохой шалбарсан, хөмсөг язарсан, хамарнаас их цус гарсан, хошного язралттай гэсэн... гэх мэдүүлэг / 11 –р хх-ийн 30-33, 50-55 /,

Шүүгдэгч С.Бгийн ...Түйн гол руу миний машиныг унаж явсан. Б.З нь хайрганд машиныг суулгаад машины араа эвдэрсэн бөгөөд тэндээ  Б.С, Б.З, Б.З нар архиа задалж уусан, …Б.З, Б.С нар нь хоорондоо шорон ярьж маргалдаад, Б.З ах над руу шорон яриад дайрч босоод ирэхээр нь би босоод нүүр хэсэгт 1 удаа өшиглөж, гараараа 1 удаа цохиход хөмсөг нь задарч цус гарсан, Б.З босож ирээд Б.Зг 1 удаа өшиглөсөн, …Б.С нь Б.Згийн өмд дотоожийг тайлж тонгойлгож байгаад Б.С өөрийнхөө өмд дотоож тайлаад бэлэг эрхтнээ Б.Згийн хошного руу нь хийгээд хөдөлсөн,.. Б.З намайг хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд цохьсон... Б.С нь дур тавиагүй, 2-3 удаа хөдөлж байсан, Б.Сын бэлэг эрхтэн нь боссон харагдаж байсан...” гэх мэдүүлэг / 11-р хх-ийн 104 -106/,

Шүүгдэгч Б.Зийн ...Б.С, Б.З нар нь шорон яриад хоорондоо маргалдаад байсан, ...С.Б босож ирээд толгой руу нь 2 удаа өшиглөөд авахаар нь би босож ирээд дахин Б.Зг 1 удаа өшиглөхөд  хөмсөг задарч цус гарсан, …Б.З, Б.С нар нь маргалдаж Б.С нь Б.Згийн дотоожийг нь тайлж, мөн өөрийнхөө өмд дотоожоо тайлж бэлэг эрхтнээ гаргаж байгаад Б.Згийн хошного руу бэлэг эрхтнээ хийж нилээн хэдэн удаа хөдөлж байгаад хэсэг хугацааны дараа больсон, миний харснаар бол Б.Згийн хошного руу бэлэг эрхтнээ хийж байгаа нь харагдаж байсан.... гэх мэдүүлэг /11-р хх-ийн 96-98/,

Шүүгдэгч Б.С ...Б.З бид 2 дээр доороо орж ноцолдсон бөгөөд би Б.Згийн өмдийг тайлж байгаад тонгойлгосон бөгөөд би өөрийн өмд дотоожоо тайлаад Б.Згийн хошного руу өөрийн бэлэг эрхтнээ хийж 1 удаа хөдөлсөн,… би Б.З, С.Б нарыг Б.Зг зодож байхыг хараагүй... гэх мэдүүлэг / 11-р хх-ийн 101-103 /,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 299 дугаар шинжээчийн....Э.Зийн биед зүүн хөмсөг, баруун тохойд зулгаралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,…гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / 11хх-ийн68-69/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 286 дугаар шинжээчийн ...Э.Зийн биед шулуун гэдэсний урд ханын хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо, Э.Зийн шулуун гэдэс /анус/-ээр бэлгийн харьцаанд орсон эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй, …гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт / 11-р хх-ийн73-74/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /11-р хх-ийн 9-10/,  шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавалгаа /11-р хх-ийн 149-155/ зэргээр, 

5. Шүүгдэгч Б.С, А.А, Б.С нар нь  бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23-24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн Л.Лхагвасүрэнгийн гар утас, эвхдэг жижиг хутга зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж 48000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Шүүгдэгч Б.С, А.А нар нь бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23-24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн Л.Лхагвасүрэнг зодож эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

Хохирогч Л.Лхагвасүрэнгийн ...би ганцаараа алхаад Аривжих дэлгүүрийн арын гудамжаар буюу 3-21 дүгээр гудамжны ертөнцийн зүгээр зүүн үзүүрээр тойрсон чинь нэг нөхөр араас барьж аваад газар унагаасан, би мултрах гээд зүтгэж байхад араас нь дахиад нэг нөхөр татаж намайг газар нийлж унагаагаад мөнгө байна уу, мөнгөө хаана хийсэн юм гээд халаас ухаад Нокиа маркийн гар утас, эвхдэг тонгорог 2-ыг аваад зодсон. Нэг залуу нь шанаа руу цохиж цээжний баруун тал руу өшиглөсөн, тэр залуучууд 3-уулаа байсан, мөнгө нэхэж зодсон. Ингэхдээ миний цээжин дээр нэг нь дараад, нэг нь баруун хавирга хэсэг рүү өшиглөөд, нэг нь өмд шувтлаад мөнгө төгрөгөө хаана хийсэн гээд цээжний халаасыг ухаж Nokia маркийн гар утсыг авсан…гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 93-96, 7-р хх-ийн 223-224/,

Шүүгдэгч  А.Аийн ... Би цагдаагийн газраас гараад 17 цаг өнгөрч байхад гараад 10 мянгатын голоор өгсөөд явж байхад Мөнхөө надтай таарсан тэгээд “Булаг 2” дэлгүүрийн урд байдаг цагаан худаг дээр Билгүүн, Батболд, Эрка нартай тамхи татаад Мөнхөөтэй цаашаа явж байхад Мөнхөө Note-1 маркийн цагаан өнгийн гар утас гаргаж ирээд энийг зараад өгөөч гэсэн. Хэдээр зарах юм гэсэн чинь 50000 төгрөгөөр зарна гэсэн. ...би Сумъяабазар луу залгаад хаана байна гэсэн чинь гэртээ байна гэсэн. Тэгээд 5-лаа Санчир бааранд ороод пиво авч ууж байгаад Мөнхөө миний утсыг 40000 төгрөгөөр тавьчих, маргааш би утсаа авна гээд тавиулсан.  Ууж сууж байгаад Мөнхөө би гэртээ харьлаа гээд гараад явсан. 30 гаран минутын дараа цагдаа нар ирээд бид 2 –ыг эрүүлжүүлсэн. ...Арвижих дэлгүүрийн орчим алхаж явтал дэлгүүрийн хойно нэг эрэгтэй хүн зогсож байсан. Самбалхүндэв очоод алгадсан. Тэр ах газар унасан. Би очоод баруун тал руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн, Сумъяабазар, Самбалхүндэв нар хоёр хажуугаас гараараа цохиж байгаа харагдсан. Тэр хүнийг зодчихоод 3-лаа гудамж өгсөөд гүйсэн. ..гэх мэдүүлэг /3-р хх-ийн 200-202, 4-р хх-ийн 203-205/,

Шүүгдэгч Б.Сийн ...А.Алтасүх, Б.С нар зодсон, би гудамжны үзүүр дээр сууж байсан хүн дээр эхэлж очсон. А.А, Б.С нар миний ард зогсож байсан. Сууж байсан хүнээс тамхины асаагуур асуухад тэр хүн байхгүй гэж хэлэхээр нь  тэр хүнийг хашаа руу түлхэхдээ зүүн талын шанаа руу нь түлхсэн. Би буцаж А.А, Б.С нар дээр очиж асаагуурыг нь аваад тамхиа асааж байтал А. Алтансүх, Б.С нар хажуугаар зөрөөд тэр хүн дээр очиж байсан....гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 221-223/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 741 дугаартай шинжээчийн ...Л.Лхагвасүрэнгийн биед тархины доргилт, нүдний зовхины цус хуралт, нүдний эвэрлэгийн цус харвалт, баруун талын 3, 5, 6, 9-р хавирга яснуудын далд хугарлууд, хавирга яснуудын хугарлаас үүссэн баруун талын цээжний хөндийн сул шингэн, уушгины хавхлаас үүссэн гэмтлүүд үүссэн байна, ...дээрх баруун талын 3, 5, 6, 9-р хавирга ясны далд хугарлууд, баруун талын олон хавирга яснуудын хугарал, олон шугамаар хугарсантай холбоотойгоор цээжний баруун хөндий дэх сул шингэн үүсч баруун талын уушгины хавхлаас үүссэн байгаа гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /4-р хх-ийн 154-155/,

Баянхонгор аймгийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №12 дугаартай эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн “... Л.Лхагвасүрэнгийн гар утсыг 48000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт / 4-р хх-ийн 170-171/,

Баянхонгор аймгийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №26 дугаар эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн “... хохирогч Б.Билгүүний гар утсыг 60000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт / 4-р хх-ийн 165-166/, эрүүгийн хэрэг нээх тухай тогтоол /3-р хх-ийн 72-73/  хэргийн газар дээр шалгаж үзлэг хийсэн тэмдэглэл / 3-р хх-ийн 169-181, 185-190, хэргийн газар дээр шалгаж үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 83-90/ зэргээр,

7. Шүүгдэгч Б.С нь  Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт 2017 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө иргэн Д.Алтангэрэлийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

8. Мөн Б.С нь Ц.Гүндцамба, Э.Пүрэвдаш нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг болох зорилгоор 2014 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг иргэн У.Батмөнхийн эзэмшлийн “Эрч хурд” нэртэй дэлгүүрт,  иргэн Б.Одсайханы эзэмшлийн "Бөөн цагаан” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан хохирогч У.Батмөнхөд 672000 төгрөгийн хохирол, хохирогч  Б.Одсайханд 719500 төгрөгийн нийт 1391000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

Шүүгдэгч Б.Сын ...шөнийн 23 цаг өнгөрч байхад зах дээр ирээд Баянбуурал худалдааны төвийн хажуугаар гараад хүнс бараа зардаг урагшаа харсан “Эрч хурд” нэртэй дэлгүүрийн цонхны сараалжин төмрийг гөжиж онгойлгоод цонхийг нь цохиж онгойлгоод дотор нь Гүндээ бид 2 орсон. Тэгээд нэг нэг цүнх аваад тэнд байсан бараануудаас цүнхэндээ хийгээд буцаад цонхоороо гарсан...гэх мэдүүлэг,

...Бөөнцагаан нэртэй дэлгүүрийг гөжиж онгойлгоод би гадаа хүн харж үлдээд Ганаа, Гүндээ 2 ороод цүнхэндээ бараа хийгээд гараад иртэл урдаас гэрэл хүн тусгаад хүрээд ирсэн. Тэндээс зугтаад Гүндээгийнд шөнө ирсэн. Тэгээд авсан юмнуудаа гаргаад ирэхэд 4 ширхэг сухай мод, толгойтой, толгойгүй хөөрөг 2 ширхэг, 3 ширхэг биеийн тамирийн өмд, ногоон цоохор кейт 2 ширхэг, бууны сум 60 гаруй ширхэг, өмдний тэлээ 8 ширхэг, 2 боодол нэг тал сур, 2 цүнх байсан. гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Алтангэрэлийн ...тэнд архи ууж байхдаа Б.С намайг зодсон өөр хүн зодоогүй. Б.С  маргааш нь намайг юман дээр унаж гараа зүссэн гэж хэлээрэй гээд байсан... гэх мэдүүлэг / 13-р хх-ийн 130-136/,

Хохирогч Б.Одсайханы ...дэлгүүрийнхээ эвдэрсэн хаалганы төлбөртэй алдсан зүйлийнхээ үнийг нэмээд 719500 төгрөгийн эд зүйл нэхэмжилнэ. Манай дэлгүүрээс хулгай хийсэн хүмүүс нь хохирол төлбөр бүрэн барагдуулсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 174-176/,

Хохирогч Т.Батмөнхийн..манайд хулгай ороод бурханы урд талын гунгарвааны мөнгөн нүүр алга болчихсон байна гэсэн.. гунгарвааны мөнгөн нүүр, жижиг 3 ширхэг гуулин бурхан алдагдсан,...алдсан зүйлээ бүгдийн хүлээж авсан, гурван бурхан ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байна,  гунгарвааны  нүүр нь нэг өнцөг хэсгээрээ муруйж нугларч салсан байна....гэх мэдүүлэг  1-р хх-ийн 25-26, 3-р хх-ийн 73-74/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №466 дугаар шинжээчийн ...Д.Алтангэрэлийн биед баруун тохойд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, ...гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна... гэх дүгнэлт / 14-р хх-ийн 32-33/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжилгээнд ирүүлсэн 7.62*39, 7.62*54 мм калибартай байлдааны сум нь 7.62*39, 7.62*54 мм калибартай ангийн буунд  буудагдана, ...Azот 12  MADE in USSR/NOBLE 12 sport/ гэсэн тэмдэглэгээ бүхий сумнууд нь 12 мм калибартай спорт болон ангийн буунд буудагддаг сум байна. гэх дүгнэлт /3 дугаар хх-ийн 91-93/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжилгээнд ирүүлсэн  ... 7.62*39, 7.62*54 мм калибартай байлдааны сум нь 7.62*39, 7.62*54 мм калибартай галт зэвсэгт буудагдахаар, байлдааны зориулалтаар галт зэвсгийн үйлдвэрт хийгдсэн, ... Azот 12  MADE in USSR/NOBLE 12 sport/ гэсэн тэмдэглэгээ бүхий сумнууд нь 12 мм калибартай галт зэвсгээр буудагдахаар “Спорт-ангийн” зориулалтаар галт зэвсгийн үйлдвэрт хийгдсэн... гэх дүгнэлт,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн 05-09, 125-132/ эрүүгийн хэрэг нээх тухай тогтоол, эрүүгийн хэрэг нэгтгэх тухай тогтоол /1-р хх-ийн 122-123/,

Баянхонгор аймгийн 2015 оны 06 дугаар дүгээр сарын 24-ны өдрийн № 117  дугаар эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн “... У.Батмөнхийн эд зүйлийг 385000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт / 3-р хх-ийн  86-88/,

Насанд хүрээгүй гэрч Д.Наранбаатарын  ... гэртээ ирэхэд гэрийн хаалга цоож зүгээр байсан бөгөөд гэртээ орсон чинь бурханы урд талын гунгарвааны нүүр байхгүй байсан бөгөөд авдарын урд талд шилний хагархайнууд байхаар нь гэрт хулгай ороод эд зүйлс алдагдсан байна гээд хажуу айлынхаа хүнээр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 33/

             Гэрч Г.Отгонжаргалын ... Б.С А.А хоёр нь мөнгөн хээ угалзтай жааз бариад ороод ирсэн. Тэгээд П.Сайнбилэг уг эд зүйлийг худалдаж авъя гэхээр нь би тэр хоёр бандиас наад эд зүйл чинь хулгайн эд зүйл биш биз гэхэд бид хоёр хирэгсүүр ухаж олсон юм гэж байсан. Тэгээд манай нөхөр П.Сайнбилэг мөнгөн бүс хийлгэх гээд мөнгө дутаж байсан болохоор түүнийг нь авъя гээд надаас 200000 төгрөг аваад тэр хоёрт өгсөн. Тэгтэл нөгөө хоёр банди бас 3 ширхэг бурхан гаргаж ирээд гээд гуйгаад байхаар нь 60000 төгрөгөөр авсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38 /,

9. Шүүгдэгч Б.С, шүүгдэгч Д.О нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт 2017 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө иргэн П.Бямбыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

Хохирогч П.Бямбаагийн ....Д.О нь намайг барьж аваад гэрийн үүдэнд унагаагаад Б.Стай хамт миний 2 талаас намайг өшиглөөд байсан, ... намайг ухаан алдахаасаа өмнө Б.С, Д.О нар нь 2 талаас өшиглөөд байхыг өөрийн нүдээр харсан... гэх мэдүүлэг /13-р хх-ийн 139-141, 144-150/,

 Шүүгдэгч Б.Сын ...2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ахмадын ордонд орсон. Нэрийг нь сайн мэдэхгүй байна, өөрийгөө барилддаг гэж танилцуулсан нэг залуугийн гар утсыг 30000 төгрөгийн барьцаанд тавьсан...гэх мэдүүлэг /13 дугаар хх-ийн 102-105/,

 Шүүгдэгч Д.Оын .... П.Бямбааг зодсон, хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, ......П.Бямбаа намайг мотоцикль хаана байна гээд шанаан тус газар цохиод авахад би уурлаад П.Бямбааг зодсон, намайг дахиад цохиод авахаар нь би дахин зодсон.... гэх мэдүүлэг / 14-р хх-ийн 132-133, 144-145, 145-148/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 478 дугаар шинжээчийн ...П.Бямбаагийн биед тархи  доргилт, 2 хавирганы хугарал, зовхинд шарх, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, ... гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт 14-р хх-ийн 38-38/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /13-р хх-ийн 72-77, 82-87 /, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /13-р хх-ийн 77-78, 79-80/ зэргээр, 

 10. Шүүгдэгч Д.О нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил бааранд 2017 оны 10 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед иргэн Д.Амардэлгэрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 

11. Шүүгдэгч Д.О нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 30 айлын 04 тоотод оршин суух хохирогч Ш.Одсүрэнгийн эзэнгүй байсан гэрт 2017 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 530000 төгрөгийн хохирол учруулсан,

12. Шүүгдэгч Д.О нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 45 дугаар гудамжны 2 тоотод оршин суух Б.Амарболдын гэрт 2017 оны 9 дүгээр сарын 22-25-ны өдрийн хооронд хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1472000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

Хохирогч Д.Амардэлгэрийн …бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад харахад Доржсүрэнтэй 2-3 хүний хамт зогсоод байхаар нь би наанаас нь яваад очиход хажуу талаас нэг гар орж ирээд миний толгойн баруун талаас чих хавьд цохиж би газарт унаад босох гэхэд дээрээс нүүрэн тус газарт дэвсээд авсан,… Д.О нь намайг зодсон талаараа надад хэлсэн... гэх мэдүүлэг / 13-р хх-ийн 153-155/,

Хохирогч Б.Амарболдын ...гэрийн хаалганы цоожийг цүүтэй нь хамт мулт татаж авч гэрт хулгай орсон байсан,... би алдагдсан зүйлээ бүгдийг нь буцаан хүлээн авсан тул гомдолгүй... гэх мэдүүлэг / 12-р хх-ийн 167-177/,

Хохирогч Ш.Одсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн ... манай гэрт хулгай орж судар, зурагт зэрэг эд зүйл алдагдсан. Би алдагдсан эд зүйлээ олж авсан тул гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг/ 13-р хх-ийн 159- 160/

Шүүгдэгч Д.Оын ... Д.Амардэлгэрийг түлхэж саваад унахад нь нүүрэн тус газарт нь дэвсэж авсан нь үнэн ... гэх мэдүүлэг /14-р хх-ийн 135-136/, Б.Амарболдтой уулзах гээд очиход байхгүй, гэр нь эзэнгүй байхаар нь хаалганы цоожийг татаад гэрт нь орж хурган дээл 2 ширхэг, ДДиш хүлээн авагч нэг ширхэг, бас цагаан сарын бэлэг сэлт байсныг аваад гэрийнхээ амбаарын ард нуусан... гэх мэдүүлэг  /14-р хх-ийн 140-141/,

...би хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / 14-р хх-ийн 143-144/

Гэрч Ч.Гүндэгмаагийн...орны бүтээлэг дотор боосон эмэгтэй хүний хурган дээл нэг ширхэг, хөх куртик бусад эд зүйлийг манай гэрт авчирч тавьсан, бүгд шинэ зүйл байсан  ... гэх мэдүүлэг / 68-70/

Гэрч Ц.Баярсайханы...Н.Амардэлгэр нь бусдад зодуулахад гадаа тамхи татаж байгаад Отгонбаярын хамтаар орж ирсэн... гэх мэдүүлэг / 13-р хх-ийн 233-234/

Гэрч Д.Баянжаргалын ... Д.О тэр залууг цээж рүү түлхээд нөгөө залуу хойшоо саваад унасан,.. Д.О очоод нүүр лүү нь өшиглөх шиг болсон.. гэх мэдүүлэг / 13-р хх-ийн 67-68/

2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн “... хохирогч Д.Одсүрэнгийн эд зүйлсийг 530000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт / 14-р хх-ийн 56-57/ 1714001760095 дугаар хэргээс хэргийн газар үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үззүлэл / 30-33, 37-39/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зэргийн үзүүлэлт / 34-35/,  эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл/ 14-р хх-ийн 170-172, 178-179/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 14-р хх-ийн 173-176, 180-183/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 14-р хх-ийн 184-188/

Гэрч Д.Баянжаргалын ... Д.О тэр залууг цээж рүү нь түлхээд нөгөө залуу хойшоо саваад унасан, ... Д.О очоод нүүр лүү нь өшиглөх шиг болсон. гэх мэдүүлэг / 13-р хх-ийн 67-68/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн № 518 дугаар шинжээчийн ...Д.Амардэлгэриийн биед тархи доргилт, зүүн ухархайн дотор, доод ханын хугарал, хамар ясны хугарал, мурийлт, зүүн нүдэнд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо, ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /14-р хх-ийн 46-47/, согтуурал шалгасан тэмдэглэл / 13-р хх-ийн 69-70/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол / 13-р хх-ийн 11-12, 17-18, 20-22, 35, 42/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-р хх-ийн 72-86/ зэргээр,

13. Шүүгдэгч А.А нь ганцаараа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Булаг 2 дэлгүүрийн үүдэнд 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр насанд хүрээгүй иргэн Б.Билгүүнийг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн гар утсыг дээрэмдэж, бусдад 60000 төгрөгийн хохирол учруулсан,

14. Мөн шүүгдэгч А.А нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-3-7 тоотод оршин суух П.Энхтөрийн эзэнгүй гэрт 2014 оны 08 сарын 25-ны шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 590000 төгрөгийн хохирол учруулсан,

15. Мөн шүүгдэгч А.А нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Эрдэнэмөрөнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан

16. Мөн шүүгдэгч А.А нь  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг Булаг 2 дэлгүүрийн үүдэнд 2015 оны 11 сарын 19-ний өдөр хохирогч У.Мөнхбатыг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн гар утсыг дээрэмдэж 60000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь

Хохирогч П.Энхтөрийн ...Делл вастра маркийн хар өнгөтэй нөүтбүүк, 3310 маркийн улаан өнгөтэй гар утас, зөөврийн хард 1 тера багтаамжтай, 320 кга хэмжээтэй 2 ширхэг зөөврийн хард алдсан,.. би алдсан бүх зүйлээ буцааж авсан... гэх мэдүүлэг 2/-р хх-ийн 117-118/

           Хохирогч У.Мөнхбатын ... 17 цагийн үед цэцэрлэгээс хүүхэд авах гэж гэрээсээ гараад 10-н мянгатын зам дагуу уруудаад ганцаараа явж байхад А.А тааралдсан,... Алтансүх надаас мөнгө байна уу гэхээр байхгүй гэхэд утас байна уу гэхээр нь би утсаа гаргаж ирэхэд авчихсан,.. миний цээж рүү гараараа цохиод аваад байсан,... / 3-р хх-ийн 218-220/, 6-р хх-ийн 191-193, 7-р хх-ийн 224-225/

Хохирогч Б.Билгүүний ...орой 21 цагийн үед 10-н мянгатад Булаг 2 дэлгүүрийн урд гудамжаар ороод алхаж байхад А.А гэх залуу намайг дуудаж утсаа өгчих гэхээр нь өгөхгүй гэхэд Баянхонгорын хаана ч таарна гээд сүрдүүлээд байсан,... би утсаа 60000 төгрөгөөр худалдаж авч байсан,...би утсаа буцааж авсан.... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 150-151/,

Хохирогч Б.Эрдэнэмөрөнгийн...А.Аэд зодуулсан, надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг мэдүүлэг/15- р хх-ийн 7-11/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгэр сарын 13-ны өдрийн № 434 дугаар шинжээчийн... Б.Эрдэнэмөрөнгийн биед зүүн нүдний дээд доод совхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / 15-р хх-ийн 33-34/

Гэрч Н.Эрдэнэчимэгийн...А.А нь Б.Эрдэнэмөрөнгийн нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохиж авсан, дараа Б.Эрдэнэмөрөнгийн хамар нь хавдсан байсан... гэх мэдүүлэг / 15-р хх-ийн 15-17/

Гэрч С.Цолмонтуяагийн... А.А согтуу унтаж байгаад сэрээд намайг хүний машин барьж явж байхад зодх гээд байсан би зугтаахад Б.Эрдэнэмөрөн намайг өмөөрөхөд А.А нүүр лүү нь цохиж авсан... гэх мэдүүлэг / 15-р хх-ийн 18-20/

              Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн орон тооны бус комиссын шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн “... У.Мөнхбатын гар утасыг 160000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт / 6-р хх-ийн 231-232/,

            2014 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн “... хохирогч П.Энхтөрийн эд зүйлсийг 590000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт / 2-р хх-ийн 115/, 

              Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн 2016 оны  09 дүгээр сарын       01-ний өдрийн 247 дугаар  “... Б.Билгүүний эд зүйлийг 329000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт / 6-р хх-ийн 75-77/    

Шүүгдэгч А.Аийн ...Энхтөр ахын гэрт нь очиход гэр нь цоожтой байсан ба гэрийнх нь цонх онгорхой байхаар нь цонхоор нь ороод гэрийнх нь орных нь дээд талд тавьсан байсан хар өнгийн цүнхтэй нөүтбүүкийг авсан. /2-р хх-ийн 126-127/

...Б.С бид хоёр айлаас эд зүйл хулгайлсан үнэн. Тиймээс надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Б.С надад манай нэг ахынд мөнгөн эд зүйл бурхан байгаа түүний авъя гэж санаа гаргаж бид хоёр хулгайлсан.  / 1-р хх-ийн 64/

...2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр манай найзууд болох Ганаа, Батболд, Б.С, батаа бид нар гадуур явж байгаад дэлгүүрээс0,75 литрийн Стандарт  нэртэй 2 шил архи  амьчуулын дэлгүүрийн ойролцоо гудамжинд сууж байгаа хувааж уугаад Ганаа, Батаа хоёр гэрлүүгээ яваад Батболд, Б.С бид гурав тэр хоёроос салаад явж байгаад арван мянгат ороод 3-6-20 тоот хашааны гадаа ирээд Батболдыг гудамжны үзүүр дээр зогсоож байгаад Б.С бид хоёр хашаанд ороод Б.С гэрийн тооноор ороод гэр дотроос гэрийн хаалгыг онгойлгохоор нь гэрийн хойморьт байсан 32 инчийн том телевизорийг нь аваад Б.С нэг гутал авсан ....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 41-42/

...2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Арван мянгатад явж байгаад Энхтөр ахтай тааралдсан. Тэгээд Эхнтөр ахтай гэр нь очоод нэг шил архи хувааж уугаад би гараад явсан. Гэртээ харьчихаад эргэж ирээд Энхтөр ахын гэрт нь очиход гэр нь цоожтой байсан ба гэрийнх нь цонх онгорхой байхаар нь цонхоор нь ороод гэрийнх нь орных нь дээд талд тавьсан байсан хар өнгийн цүнхтэй нөүтбүүкийг нь аваад явсан. /2-р хх-ийн 126-127/

...Б.С бид хоёр айлаас эд зүйл хулгайлсан Б.Сумяаъбазар надад манай нэг ахынд мөнгөн эд зүйл бурхан байгаа түүний авъя гэж санаа гаргаж бид хоёр хулгайлсан.  / 1-р хх-ийн 64/

            ... Б.С бид хоёр хашаанд ороод Б.С гэрийн тооноор ороод гэр дотроос гэрийн хаалгыг онгойлгохоор нь гэрийн хойморьт байсан 32 инчийн том телевизорийг нь аваад Б.С нэг гутал авсан ....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 41-42/

17. Шүүгдэгч А.А, Б.С нар нь  бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах Ж.Банзрагчийн эзэмшлийн “Баян” нэртэй дэлгүүрт 2015 оны 08 сарын 12-13-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж хохирогч Ж.Банзрагчид  476500 төгрөгийн хохирол учруулсан,

18. Шүүгдэгч А.А, З.А нар нь  бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Эрдэм ахлах сургуулийн хажууд хохирогч Б.Балжинням, Л.Батчулуун нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж Б.Балжиннямын эзэмшлийн 279000 төгрөгийн үнэ бүхий 116 маркийн гар утас, Л.Батчулууны эзэмшлийн 50000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж зэргийг дээрэмдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

Хохирогч Ж.Банзрагчийн ...манай ээж надруу утсаар залгаад дэлгүүрт хулгай орсон байна гэсэн, эд зүйлээ бүртгэж үзэхэд архи, тамхи, набор, шоколад зэрэг эд зүйл алга байсан, учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан ...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 229-131, 6-р хх-ийн 189-190/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Балжиннямын  ...намайг утсаа өгчих гээд байсан би З.Аод утсаа өгөөд сим картыг нь авсан, би айсандаа болоод утсаа өгсөн... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 221-222/,

 Хохирогч Л.Батчулууны ....Б.Балжинням нь З.Атой хамт машинаас буухад А.А ах ямар нэгэн юм хэлэхгүйгээр миний цээж хэвлий хэсэгт 2 удаа цохиод  авснаа хүзүүнд байсан гинжийг тайл гэхээр нь би айгаад тайлахад намайг   хүзүүнд зүүж өг гэхээр нь би А.А ахын хүзүүнд нь зүүж өгсөн, …А.А нь дугуй чангалдаг торцоов гаргаж ирээд миний   хамар луу чихнэ гэж яриад байсан… гэх мэдүүлэг  /7-р хх-ийн 229-230 /,

Шүүгдэгч А.Аийн  ...Эрдэм ахлах сургуулийн хажууд зогсож байгаад Од-Эрдэнэ ах гар утас байна уу гээд нэг хүүхдээс асуухаар нь тэр хүүхдийн гэдэс рүү нь нэг удаа цохьсон. Тэгээд Ариунболд гараад утсыг нь аваад ирсэн. Би хажууд нь байсан хүүхдийн гинжийг нь авсан. Тэгээд тэр хоёр хүүхдийг явуулсан.   ...Би найз охиныхоо дэлгүүрийн тэнд очоод юм авах гэсэн чинь гэр дэлгүүр 2 нь цоожтой байсан. Тэгээд би цонхыг нь түлхсэн чинь цуурсан. Тэгээд миний гарыг зүссэн. Тэгээд би Самбалхүндэвийг оруулаад архи тамхи хулгайлсан нь үнэн.. гэх мэдүүлэг /6-р хх-ийн 111-113, 5-р хх-ийн 98-103/,

Шүүгдэгч Б.Сийн ...Би 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Алтансүх бид 2 дэлгүүрийн цонхны хажууд очоод скочдсон байсныг нь хуулж хаяад цонхоор нь орох гэсэн чинь Алтансүх багтахгүй байсан. Тэгээд намайг ороодох гэсэн. Би ороод дөрвөн шил Сархад нэртэй архи, том пиво 1 сав, 4 хайрцаг улаан шонхор зэргийг хулгайлсан. Тэгээд бид 3 манайд очоод уугаад хоносон...гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 213-214, 121-122/,

Шүүгдэгч З.Аын ...2016 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Баянхонгор аймгийн 3 дугаар багийн Эрдэм ахлах сургуулийн хажуу талд машинтай явж байсан чинь Алтансүх намайг нэг залуутай уулзаад утсыг нь аваадах гэсэн. Тэгээд би буугаад уулзсан чинь тэр залуу утсаа өгөхгүй байсан. Од-Эрдэнэ гарч ирээд уулзсан чинь тэр залуу утсаа өгсөн. Тэгээд би Алтансүхэд өгсөн. А.А гинжийг нь авсан байсан...гэх мэдүүлэг /6-р хх-ийн 122-123/,

2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №180 дугаар эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн “...хохирогч Банзрагчийн эд зүйлсийг 476500 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт / 4-р хх-ийн 41-43/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /5-р хх-ийн 14-15/,  гар утасны орсон гарсан дуудлага /5-р хх-ийн 25-34, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 168-178/ зэргээр,

19. Шүүгдэгч  Б.С, А.А нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Баянхонгор сумын 3-32-8 тоотод оршин суух хохирогч Т.Батмөнхийн эзэнгүй гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 585000 төгрөгийн хохирол учруулсан,

20. Шүүгдэгч Б.С, А.А нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Баянхонгор сумын Дуурсах 3-р багийн нутаг 3-3-31 тоотод оршин суух хохирогч Б.Сын эзэнгүй байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 20350000 төгрөгийн хохирол учруулсан,

21. Мөн шүүгдэгч Б.С, А.А, Г.Б нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2014 оны 06 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-6- 20 тоотод оршин суух хохирогч У.Нандинтулгын эзэнгүй гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 45000 төгрөгийн хохирол учруулсан,

22. Мөн шүүгдэгч  Б.С, А.А нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Х.Даваадоржийг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн LG маркийн гар утсыг дээрэмдэж 120000 төгрөгийн хохирол учруулсан,

            23. Шүүгдэгч Б.С, А.А нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутагт 2017 оны 09 дүгээр сарын 01-ний орой хохирогч М.Төмөрчөдөрийн гар утас, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж 125000 төгрөгийн хохирол учруулсан,

            24. Шүүгдэгч Б.С, А.А нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутагт 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч М.Анхбаяр, Д.Ган-Эрдэнэ нарын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж  400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

Хохирогч Т.Батмөнхийн  ...манайд хулгай ороод бурханы урд талын гунгарвааны мөнгөн нүүр алга болчихсон байна гэсэн.. гунгарвааны мөнгөн нүүр, жижиг 3 ширхэг гуулин бурхан алдагдсан,...алдсан зүйлээ бүгдийн хүлээж авсан, гурван бурхан ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байна,  гунгарвааны  нүүр нь нэг өнцөг хэсгээрээ муруйж нугларч салсан байна....гэх мэдүүлэг  1-р хх-ийн 25-26, 3-р хх-ийн 73-74

Хохирогч Б.Сын... би байшингаа цоожлоод гадагшаа гарч явж байгаад 00 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл хулгай орж мөнгөн эмээл, хазаар, ногт, ташуур, 2 шил архи алдагдсан,... эмээл, хазаар, ногт, ташуур зэргийг буцаан авсан,.. хохирлоо бүрэн барагдуулсан... гэх мэдүүлэг / 6-р хх-ийн 183-184, 7-р хх-ийн 44-45/

Хохирогч У.Нандинтулгын... шөнийн 3 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрийн хийморьт байсан 47 инчийн Хайдер нэртэй ЛСД зурагт, миний өмсдөг пүүз алга болчихсон,өөр эд зүйл алга болоогүй байсан,.. би хулгайд алдсан зурагт, пүүзээ буцааж авсан... гэх мэдүүлэг 1-р хх-ийн 183-184/

Насанд хүрээгүй хохирогч Х.Даваадоржийн...намайг Эрдэм ахлах сургуулийн хажуу талын сагсны талбай дээр ангийнхаа хүхдүүдтэй тоглож байхад А.А, Б.С нар ирсэн тэнд байсан хүүхдүүд бүгд очиж жагссан,..Хишигбаяр, Нямжав бид 3 үлдэхэд дагуулж баригдсан барилга дотор оруулж зогсоогоод гар утас байвал өгчих гээд байхгүй гэхэд надад LG маркийн товчтой гар утас байсны аваад явсан... гэх мэдүүлэг /3-р  хх-ийн 215-216, 6-р хх-ийн 143-144/

Хохирогч М.Төмөрчөдөрийн… Б.С нь надаас мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэхэд  миний элгэнд цохиж өмдний халааснаас түрүүвчтэй мөнгийг гаргаад дотор байсан 30000 төгрөгийг гаргаж аваад буцааж надад түрүүвч, иргэний үнэмлэх, 50 төгрөгийн хамтаар өгсөн,….Б.С нь миний гар утасыг барьцаанд тавьчихъя өглөө аваад өгчихье гэхэд нь үгүй гэж хэлэхэд Б.С нь бас дахин элгэн тус газарт нэг удаа цохиж утсаа өгч бай би утсыг чинь үзээд өгье гэхлээр нь би айгаад гаргаад өгөхөд  миний утасны гаднах гэрийг сим картын хамтаар надад өгөөд гар утсыг авсан.. Б.С нь надаас авсан 30000 төгрөг болон миний гар утсыг одоо болтол өгөөгүй байгаа. Б.Сыг намайг цохиж аваагүй бол мөнгөө бас гар утсаа өгөхгүй байсан... гэх мэдүүлэг / 13-р хх-ийн 96-98, 100-105/

Хохирогч М.Анхбаярын...гар утсыг надаас хүчээр авсан.  Б.С нь эхлээд барьцаанд тавьчих гээд байсан би үгүй гэхэд  А.А нь миний 2 гарыг хойш нь нугалж барьж байгаад Б.С нь өмдний баруун талын халаасанд байсныг авсан, А.А, Б.С нараас айгаад байсан учир гар утсаа авч чадаагүй... гэх мэдүүлэг/ 13-р хх-ийн 109-115/

            Хохирогч Д.Ган-Эрдэнийн.... Элбэг дэлгүүрийн үүдэнд Анхбаяртай уулзахад хажууд нь А.А, Б.С нар зогсож байсан. Б.С нь надаас мөнгө байна уу гэхээр нь мөнгө байхгүй гэхэд А.А нь гараараа миний халаасны гаднаас тэмтэрч үзээд байсан, миний гар утсыг Б.С аваад А.Аэд өгсөн. А.А дэлгүүр ороод архи, тамхи, ундаа зэргийг аваад гарч ирэхэд нь ахаа болохгүй гэхэд зодох гээд байсан... гэх мэдүүлэг / 13-р хх-ийн 118- 120/,

Шүүгдэгч А.Аийн ...Б.С бид хоёр айлаас эд зүйл хулгайлсан Б.С надад манай нэг ахынд мөнгөн эд зүйл бурхан байгаа түүний авъя гэж санаа гаргаж бид хоёр хулгайлсан. ...Б.С бид хоёр хашаанд ороод Б.С гэрийн тооноор ороод гэр дотроос гэрийн хаалгыг онгойлгохоор нь гэрийн хойморьт байсан 32 инчийн том телевизорийг нь аваад Б.С нэг гутал авсан. /1хх-ийн 64, 2хх-ийн 41-42, / гэх мэдүүлгүүд,

Шүүгдэгч Б.Сын ..Би үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. А.А бид гурав тэр хоёроос салаад явж байгаад  3-6-20 тоот хашааны гадаа ирээд Батболдыг гудамжны үзүүр дээр зогсоож байгаад Алтансүх бид хоёр хашаанд ороод би гэрийн тооноор ороод гэр дотроос гэрийн хаалгыг онгойлгохоор нь гэрийн хойморьт байсан 32 инчийн том телевизорийг нь аваад хулгай хийсэн...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 41-42/,

            Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн орон тооны бус комиссын шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №50 дугаар “... хохирогч Б.Сын эд зүйлсийг 20350000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт / 6-р хх-ийн 217-218/,

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн орон тооны бус комиссын шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “... хохирогч Б.Сын архи 40000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт / 6-р хх-ийн 221-222/,

            Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн орон тооны бус комиссын шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн “... Х.Даваадоржийн гар утасыг 120000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт / 6-р хх-ийн 226-227/,

            2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №117 дугаар эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн “... хохирогч Т.Батмөнхийн эд зүйлсийг 385000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт / 3-р хх-ийн 86-88/, гэрэл зургийн үзүүлэлт /14-р хх-ийн 159-160, 174-177, 180-183/,  эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /14-р хх-ийн 161-162, 179-180/, эд мөрийн баримт хураан авах тогтоол, тэмдэглэл /14-р хх-ийн 165-166, 170-172/, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /14-р хх-ийн 167-168, 173-174, 183-184/ зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа явуулах бөгөөд шүүх зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт хөтлөгдөхгүйгээр, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг харьцуулж, нотолгооны эх сурвалжийг магадлах аргаар хууль болон эрх зүйн ухамсраа удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр үнэлэх учиртай.

Харин шүүгдэгч Н.П, Т.Г нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дурсамж” гэрэл зургийн газрын хойд талд 2017 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө иргэн Г.Мөнхболдод хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Мөнхболдын... миний шүд болон биед учирсан гэмтлийг хар өнгийн цээж өмссөн залуу цохиж зодож засмал зам дээр унахад үүссэн, ...саарал өнгийн цамцтай залуу болохоор намайг хар цээж өмссөн залуу зодож байхад хүрч ирээд элгэнд гараараа нэг удаа цохьсон, ...намайг энэ 2 хүн ямар ч шалтгаангүйгээр бүлэглэж зодсон...гэх мэдүүлэг/ 12-р хх-ийн 228-230/

Шүүгдэгч Т.Гын ...намайг хойш түлхээд байсан залуу цохиод зугтаасан, ...би араас нь хөөж Дурсамж гэрэл зургийн газрын орчимд барьж аваад нэг цохиод унагааж байгаад цээж рүү өшиглөсөн, ...Н.П араас нь татаад нөгөө залууг зодсон байх, ...зулгаралт гэмтлийг би унагаах үед үүсгэсэн, шүдийг би мэдэхгүй ...гэх мэдүүлэг / 12-р хх-ийн 248-250/ 

Шүүгдэгч Н.Пын ...Т.Г, Г.Мөнхболд нар зодолдож байхад салгах гээд очиход миний хамар луу Г.Мөнхболд цохьсон, би зөрүүлээд нэг удаа гэдсэнд өшиглөсөн, бүлэглэж зодсон үйлдэл хийгээгүй ... гэх мэдүүлэг / 14-р хх-ийн 99-100/ 

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 384 дугаар шинжээчийн.....Г.Мөнхболдын биед 2 шүдний паалангийн эмтрэл, цууралт, баруун бугалга ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. гэх дүгнэлт / 12-р хх-ийн 240-241/ зэрэг авагдсан нотлох бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байгаа бөгөөд шүүгдэгч Н.П, Т.Г нарын үйлдлийг бүлэглэн нийтийн  хэв журам зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй үндэслэл, нотолгоо тогтоогдохгүй,  харин хувийн тодорхой сэдэлттэй, таарамжгүй харилцаанаас үүссэн гэж үзнэ.

 Шүүгдэгчид анхнаасаа нийтийн хэв журмыг  бүлэглэн зөрчиж,  олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэй үйлдлүүдийг хийгээгүй, тухайн гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч, хохирогч нарын бие биенээ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл, тодорхой иргэний эсрэг чиглэж, тодорхой үр дүнд хүрэхийг хүсч үйлдсэн, өөр хооронд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын зүй бус үйлдэлд нь дургүйцэн зодолдсон талаар тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон шүүгдэгч Т.Гын үйлдлээс хохирогч Г.Мөнхболд нь өөрийн амь нас, эрүүл мэндэд гэмтэл авсны улмаас Т.Г, Н.П нарын эсрэг үйлдэл хийсэн шинжтэй,  бүлэглэн зодсон үйлдэл нь үйлдлээрээ болон санаа зорилгоороо нэгдэж зодсон үйлдлийн хүрээнд үйлдэгдсэн болон дээрх үндэслэл баримтаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн гэмт хэрэг гэж үзэхэд гэм буруугийн санаа, үйлдлийн нөхцлийн хувьд эргэлзээтэй үндэслэл, нотолгоогүй, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан талаар хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдохгүй,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-т зааснаар Т.Г, Н.П  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Харин Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Г, Н.П нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүхээс газраас шүүгдэгч Т.Г, Н.П нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэм хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Түүнчлэн Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Г, Б.С нар нь насанд хүрээгүй буюу 17 нас 06 сар 01 хоногтой өсвөр насны шүүгдэгч Н.Пыг хулгайн гэмт хэрэг үйлдэх гэмт хэрэгт татан оролцуулсан үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүүхдэд амлалт өгч, хууран мэхэлж; хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; хохирогчийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан бол ....” гэж хуульчилжээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Б.Сын .. П.Батбаяр гэх хүний гэрээс архи, гаанс хулгайлсан гэмт хэргийг  Т.Г, Н.П нарын хамтаар үйлдсэн, Н.Пыг 18 насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй, мэддэггүй байсан, өмнө нь Н.П хулгайлах гэмт хэргээр шийтгүүлж байсан, би насыг нь асууж байгаагүй... гэх мэдүүлэг / 14-р хх-ийн 120-22/,

Шүүгдэгч Н.Пын... Б.С нь хулгай хийе гэж хашаанд орж зүүн талын гэрийн тооноор орж гялгар цаасыг сөхөж байгаад хэрэгт орсон,... намайг ганцаараар хэргээ хүлээчих гээд байсан... 12-р хх-ийн 99-101/,

Шүүгдэгч Т.Гын... Б.С нь Н.Пыг гаанс авч ирсэн гэж хэлээрэй гээд байсан учир би худал мэдүүлэг өгсөн... / 12-р хх-ийн 109-110/  гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.С, Т.Г нар нь Н.Пыг гэмт хэрэгт татан оруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдохгүй,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна байх тул Баянхонгор аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Г Б.С нарыг  насанд хүрээгүй буюу 17 нас 06 сар 01 хоногтой өсвөр насны шүүгдэгч Н.Пыг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1дүгээр зүйлийн 1-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Баянхонгор аймгийн Прокуророос шүүгдэгч Б.С, А.А нарыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, дээрэмдэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Гэмт хэргийн давтамжийн “байнга” гэх шинжийг тодорхойлоход тухайн нэг төрлийн гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдэж, тэдгээрийн алинд ч ял шийтгүүлээгүй байх асуудал гол шалгуур болдог.

Амьдралын эх үүсвэр болгосон гэдэгт тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хүний амьдралын нэн тэргүүний хэрэгцээ болох “ар гэр буюу гэр бүлийн гишүүд”-ийнхээ амьдрал ахуйн хэрэгцээнд зарцуулсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч Б.С, А.А нар нь тухайн хулгайлсан, дээрэмдэж авсан эд  зүйлээ маргааш нь хохирогчдоо буцааж өгдөг, мөн дэлгүүрт барьцаанд тавьж архи уудаг ,,,,,,,,,,,,,,зэргээс үзэхэд шүүгдэгч нарыг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх  үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоож чадаагүй байна  гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нолох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч А.А, Б.Самбаллхүндэв нарын үйлдсэн хулгайлах  гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдсөн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн ба шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заажээ.

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Үндсэн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэгдсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчимд тулгуурласан болно. 

Иймд Баянхонгор аймгийн Прокуророос шүүгдэгч А.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар, шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус тус 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон,     

Мөн Баянхонгор аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,

Шүүгдэгч Б.С, А.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахьхэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.С, А.А, Д.О, Г.Г, Н.П,  Б.С нарын хулгай хийх зорилгоор нэвтэрсэн обьектууд нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул дээрх шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч” бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.С, А.А, З.А, Б.С нар нь хохирогч, насанд хүрээгүй хохирогч нарын эд хөрөнгө болох гар утсыг авахын тулд нэг нь айлгах, сүрдүүлэх, гарыг барих хооронд нөгөөх нь гар утсыг нь авч байгаа үйлдлүүдийг хүч хэрэглэж довтолсон үйлдэл гэж үзэх тул шүүгдэгч нарын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

Шүүгдэгч Б.С, С.Б, Б.З нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцоогүй боловч хохирогчийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Б.С нь хохирогч Э.Зийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2,  12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 2 дахь хэсэгт “ гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно”,

Мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үйлдсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч С.Б, Б.З нар нь шүүгдэгч Б.Сыг хохирогч Э.З хүчиндэх гэмт хэргийг үйлдэхэд хохирогчийн гарыг барих, газар доош нь харуулж хэвтүүлж дарах зэргээр  бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.А, Б.С, Б.С, Т.Г, Н.П, З.А, Д.О, Б.З, С.Б нарын хулгайлах, дээрэмдэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хүндэвтэр, хүнд хохирол санаатай учруулах, хүчиндэх гэмт үйлдлүүд нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг өөрийн болгон авах гэсэн шууд санаатай, мөн хохирогч нарын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан,  түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлүүдэд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.С нь 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд 5 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд 2015 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 Тодруулбал, хуулиар үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээгээгүй хүний мэдүүлгийг дангаар нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах нь шүүгдэгч нарын төдийгүй, хохирогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд зөрчигдөхөөс гадна шүүгдэгч нарын холбогдсон буюу яллах дүгнэлтэд дурдсан хулгайлах үйлдэл тус бүр нь хөдөлбөргүй нотлогдохын зэрэгцээ, шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь бусад баримтаар давхар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч  Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,

хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,

хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах,

хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах,

бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх,

бүлэглэж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч  А.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,

хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах,

давтан, бүлэглэж бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах,

бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэждээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Мягаа овгийн Т.Гыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,

Шүүгдэгч Адууч овгийн Н.Пыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,

Шүүгдэгч Боржигон овгийн З.Аыг бүлэглэж бусдын эдхөрөнгийг хүч хэрэглэждээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

бүлэглэж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Том овгийн Б.З хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,

бүлэглэж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

           Шүүгдэгч Жаа овгийн Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,

           хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

           хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              Шүүгдэгч Боржигон овгийн Болор-Эрдэнийн Самбаллхүндэвийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах,

            давтан, бүлэглэж бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах,

            бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт эхрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”, 1.1. “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаралах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Т.Г,шүүгдэгч Н.П нарын  үйлдсэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дурсамж” гэрэл зургийн газрын хойд талд 2017 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө хохирогч Г.Мөнхболдыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Оын үйлдсэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил бааранд 2017 оны 10 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед иргэн Д.Амардэлгэрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Баянхонгор аймгийн Прокуророос шүүгдэгч  Т.Г, Н.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Г, Н.П, Д.О нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан ..... хөнгөн гэмт хэргийн хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн.... хүсэлтийг гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3-т...гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй, байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно.... гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.С, Б.З, С.Б нар нь 2017 оны 06 дугаар сарын 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө хохирогч Э.З зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө хохирогч Д.Алтангэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.С нь  2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Л.Лхагвасүрэнг дээрэмдсэн  гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй байна гэж үзлээ.

Учир нь Шүүгдэгч Б.С А.А нь дахин хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч  Б.З, С.Б нар нь хохирогчийг бүлэглэн зодсоны дараа шүүгдэгч Б.С нь хохирогч Зэмүүмаатай хурьцал үйлдсэн, шүүгдэгч Б.С нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэний дараа  дахин хүнд гэмт хэрэг  үйлдсэн бөгөөд шүүгдэгч Б.С, Д.О, А.А, Т.Г, Н.П, Б.С, С.Б, Б.З, З.А нарын үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Уг гэмт хэргийн хохирогч нар алдагдсан эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, шүүгдэгч нар нь  эд зүйлсийг хулгайлж авсан өөрсдийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Б.С, А.А, Д.О, Г.Г, Н.П,  Б.С, З.А, С.Б, Б.З  нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д зааснаар .. энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.С, А.А, Д.О, Г.Г, Н.П,  Б.С, З.А, С.Б, Б.З  нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч тус бүр эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

         Харин хохирогч Г.Мөнхболдын нэхэмжилсэн 500000 төгрөгийг, хохирогч Б.Згийн нэхэмжилсэн 2500000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Сын цагдан хоригдсон 1037 хоногийг, шүүгдэгч А.Аийн цагдан хоригдсон 1386 хоногийг, шүүгдэгч Б.Зийн цагдан хоригдсон  472 хоногийг, шүүгдэгч З.Аын цагдан хоригдсон 142 хоногийг, шүүгдэгч Б.Сийн цагдан хоригдсон 142 хоногийг, шүүгдэгч Д.Оын 459 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцож,  шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдаж шийдвэрлэлэээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Төмөрчөдөрийн өмсөж явсан ноосон цамц, 75 ширхэг бууны сум, машины торцоов зэргийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,  шүүгдэгч Д.Оын эзэмшлийн монгол гэрийн тавилгыг.., шүүгдэгч Б.Сын эзэмшлийн болон хууль ёсны төлөөлөгч Х.Цэвэлмаа нарын дундын өмчлөлийн 83-07 улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашин...ыг, шүүгдэгч А.Аийн эзэмшлийн 1 ширхэг модон ширээ...г, шүүгдэгч Б.Сийн эзэмшлийн мустанг-150 маркийн мотоцикль...ийг, шүүгдэгч Б.Бямбаагийн эзэмшлийн Нокиа маркийн гар утас...ыг, шүүгдэгч Б.Зийн эзэмшлийн ЛЖ маркийн гар утас ..ыг, шүүгдэгч З.Аын эзэмшлийн Viiovo маркийн гар утас...ыг зэргийг тус тус буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгов. 

         Шүүгдэгч Б.С, А.А, Д.О нарт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Г, Н.П,  Б.С, З.А, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Б.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Т.Г, Б.С нарт Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

          Шүүгдэгч Т.Г, П нарт Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон,

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон,

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон тус тусхөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3.Шүүгдэгч Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах,бүлэглэжхүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолсон дээрэмдэх, бүлэглэж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ламтан овгийн А.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах,давтан, бүлэглэж бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолсон дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Т.Гыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бүлэглэжхүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч Н.Пыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бүлэглэжхүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч З.Аыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолсон дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.З хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,  бүлэглэж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

          Шүүгдэгч Жаа овгийн Д.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              Шүүгдэгч Б.Сийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах,  давтан, бүлэглэж бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолсон дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.Оод Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

Шүүгдэгч Т.Г, М.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамланЭрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамланЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамланЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамланЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Б.Сийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамланЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамланЭрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамланЭрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч З.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамланЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

          Шүүгдэгч  Т.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

          Шүүгдэгч Н.Пыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 35 хоногийг тус тус нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 7 жил 2 сар 65 хоногийн хугацаагаар хорих ялаар,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ламтан овгийн А.Аэд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг  6 жил 4 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар,

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 6 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 35 хоногийг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 жил 35 хоногийн хугацаагаар хорих ялаар,  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тост овгийн С.Бд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 35 хоногийг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 жил 35 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 4 сар 30 хоногийн хугацаагаар хорих ял дээр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 324 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 6жил 4 сар 60 хоногийн хугацаагаар,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын  хугацаагаар хорих ял дээр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 04 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг  2 жил 11сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

          8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан 7 жил 2 сар 65 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч А.Аэд оногдуулсан 6 жил 4 сар 60 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Ст оногдуулсан 6 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Оод оногдуулсан 2 жил 11 сар 04 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.З, Бямбаа нарт оногдуулсан 1 жил 35 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч З.А, Т.Г, Н.П нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

          9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын цагдан хоригдсон 1037 хоногийг, шүүгдэгч А.Аийн цагдан хоригдсон 1386 хоногийг, шүүгдэгч Б.Зийн цагдан хоригдсон  472 хоногийг, шүүгдэгч З.Аын цагдан хоригдсон 142 хоногийг, шүүгдэгч Б.Сийн цагдан хоригдсон 142 хоногийг, шүүгдэгч Д.Оын 459 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

          11.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хохирогч Г.Мөнхболдын нэхэмжилсэн 500000 төгрөгийг, хохирогч Б.Згийн нэхэмжилсэн 2500000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Төмөрчөдөрийн өмсөж явсан ноосон цамц, 75 ширхэг бууны сум, машины торцоов зэргийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,  шүүгдэгч Д.Оын эзэмшлийн монгол гэрийн тавилгыг.., шүүгдэгч Б.Сын эзэмшлийн болон хууль ёсны төлөөлөгч Х.Цэвэлмаа нарын дундын өмчлөлийн 83-07 улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашин...ыг, шүүгдэгч А.Аийн эзэмшлийн 1 ширхэг модон ширээ...г, шүүгдэгч Б.Сийн эзэмшлийн мустанг-150 маркийн мотоцикль...ийг, шүүгдэгч Б.Бямбаагийн эзэмшлийн Нокиа маркийн гар утас...ыг, шүүгдэгч Б.Зийн эзэмшлийн ЛЖ маркийн гар утас ..ыг, шүүгдэгч З.Аын эзэмшлийн Viiovo маркийн гар утас...ыг зэргийг тус тус буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

         13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, А.А, Д.О нарт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Г, Н.П,  Б.С, З.А, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Б.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

        15 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, А.А, Д.О, Г.Г, Н.П,  Б.С, З.А, С.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.