| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0587/и |
| Дугаар | 0587 |
| Огноо | 2016-04-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 0587
| 2016 оны 4 сарын 28 өдөр | Дугаар 142/ШШ2016/00587 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 32-08 тоотод оршин суух Тайж овогт Авирын Цамбасүрэн /ИО:56021411/
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Цамбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Цамбасүрэн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие А.Цамбасүрэн нь 1976 онд Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор ажилд орж, 1993 он хүртэл 17 жил тасралтгүй ажилласан. 1991 онд Тэжээлийн аж ахуй хувьчлагдаж Тэс ХК болсон. Би Тэс ХК-д 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл тухайн үеийн баримт материал олдохгүй, тэтгэвэрт орох боломжгүй болсон тул Тэжээлийн аж ахуй хувьчлагдаж Тэс ХК болсон тул ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тайж овогт Авирын Цамбасүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
А.Цамбасүрэн нь 1976 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор, 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн гуравдугаар цогцолборт тракторын жолооч гагнуурчнаар, 1986 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэс ХК-д слесарьчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын лавлагаа, 1978 оны 3 дугаар сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Завхан аймаг Тэс сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1976 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 175 дугаартай үйлдвэрт түр ажилчин авах тухай тушаал, Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаартай ажилчин ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Батлан хамгаалахын төв архивын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 8621 дугаартай лавлагаа, 1996 оны 07 дугаар сарын 22-ны өдөр олгосон нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр олгосон нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1979 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгосон цэргийн батлах, Монгол, Америкийн хамтарсан “Эрдмин” ХХК-ийн ерөнхий захиралын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Э 22/32 дугаартай тушаал, гэрч С.Чүлтэмжамцын тодорхойлолт нь түүний тухайн цаг үед хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан болохыг гэрчлэх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус батлагдаж байна.
Иймд Тайж овогт Авирын Цамбасүрэнг 1976 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор, 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн гуравдугаар цогцолборт тракторын жолооч, гагнуурчнаар, 1986 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тэсийн Тэжээлийн аж ахуй болон Тэс ХК-д слесарьчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Тайж овогт Авирын Цамбасүрэнг 1976 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор, 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн гуравдугаар цогцолборт тракторын жолооч, гагнуурчнаар, 1986 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тэсийн Тэжээлийн аж ахуй болон Тэс ХК-д слесарьчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч А.Цамбасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
|
| ||||
| |