| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0586/и |
| Дугаар | 0586 |
| Огноо | 2015-04-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 0586
| 2016 оны 4 сарын 28 өдөр | Дугаар 142/ШШ2016/00586 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо 1 дүгээр дөчин мянгат 3 дугаар байр 40 тоотод байрлах Окинск ХХК /РД 27893996 /, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа /РД 27893996 /
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-3-52 тоотод оршин суух Сартуул овогт Цэрэнпилийн Болдбаатар /УС 67041412/
9 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Болдбаатар нь 2014 оннос эхлэн Окинск ХХК-аас чанар стандартын шаардлага хангасан өндгийг тухайн үед зах зээл дээр худалдаалагдаж байсан бөөний үнээр харилцан тохиролцож зээлээр хүлээн авч, худалдан борлуулж төлбөрийг дараагийн захиалга хүлээлгэн өгөхөд тооцож харилцан хамтран ашигтай ажиллаж ирсэн. Окинск ХХК нь Ц.Болдбаатарын захиалсан хэмжээгээр нь өөрийн импортолсан өндгийг цаг тухайд нь нийлүүлж байсан бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр талууд эхний удаа тооцоо нийлэхэд 59 003 000 төгрөгийн зээлээр өндөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Энэ төлбөрөөс Ц.Болдбаатар нь 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 15 000 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 10 023 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 4 000 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 53 023 000 төгрөг төлж, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 3 420 000 төгрөгийн өндөгийг нэмж зээлээр авсан. Ингээд талууд мөн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин тооцоо нийлэхэд 9 400 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр байгааг харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд энэ төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар Ц.Болдбаатартай харилцан тохиролцсон. Ц.Болдбаатар нь дээрх хугацаанд төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд Ц.Болдбаатараас зээлээр худалдаж авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 9 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үүгэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Цэрэнпил овогтой Болдбаатар миний бие Окинск ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлэхэд 9 400 000 төгрөгний үлдэгдэл тооцоо байгааг харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан билээ. Миний бие энэ үлдэгдэл тооцоогоо 2-24-43 тоот 2 өрөө байраа зараад бүрэн төлөлцөхөөр тохиролцсон юм. Тэгсэн боловч яг өнөөдөрийг хүртэл хүмүүсийн бэлэн мөнгөний хомсдолоос болж байр зарж борлуулж чадаагүйн улмаас тус компанд дээрхи тооцооноос хэсэгчилэн төлж чадсангүй. Миний хувьд яг өнөөдөрийн байдлаар өөрийн санхүү маань нилээд дордож гадуурх түгээлтээ зогсоосон ба багахан мөнгөөр хүнсний зах дээрхи өндөгний лангуугаа чадан ядан ажиллуулж, ашиг орлого бага болохоор түрээсээл дөнгөж төлж байна. Яг өнөөдөрийн боломж гэвэл сар бүр 300 000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлж, байя гэсэн саналтай байна. Миний бие Окинск ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд миний эдгээр боломж саналыг маань хүлээн зөвшөөрч, харилцан зөвшилцөн компанийг шүүхэд гаргасан нэхэмжлэлээ цуцалж өгнө үүгэжээ.
Окинск ХХК нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Окинск ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Болдбаатартай холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллгааны явцад хариуцагч Ц.Болдбаатар нь нэхэмжлэлийн шаардлага болох 9 400 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэж байх тул хэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн мөнгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Окинск ХХК нь 9 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч Ц.Болдбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч сар бүр 300 000 төгрөгийн хэмжээгээр төлөхөөр зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Окинск ХХК нь 9 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч Ц.Болдбаатар нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, сар бүр 300 000 төгрөгөөр төлж барагдуулна гэж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 165 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 82 675 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 82 675 төгрөгийг хариуцагч Ц.Болдбаатараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Окинск ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ