| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0583/и |
| Дугаар | 0583 |
| Огноо | 2016-04-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 0583
| 2016 оны 4 сарын 27 өдөр | Дугаар 142/ШШ2016/00583 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 23-08 тоотод оршин суух Рэнцэнжамцын Хоролгарав /ФБ 71022769/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-15-37 тоотод оршин суух Цэвэгжавын Өсөхбаяр /ФА 63110119/
1 265 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Р.Хоролгарав нь Ц.Өсөхбаярт 2014 оны 12 сарын 30-ны өдрөөс 2015 оны 01 сарын 09-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүүтэйгээр 0.5 хувийн алдангитайгаар 1.000.000 төгрөгийг зээлдүүлсэн болно. Ц.Өсөхбаяр нь 2015 оны 01 сарын 09-ний өдрөөс 2015 оны 02 сарын 09-ний өдөр хүртэл 1 удаа сунгалт хийж 1 сарын хүү гэж 100.000 төгрөг өгсөн юм. Үүнээс хойш хүүгээ өгөхгүй өнөөдрийг хүргэсэн ба мөнгөө төлөхийг шаардахад өгнө гэсээр удаж байгаа тул шүүхэд хандахад хүрээд байна. Ц.Өсөхбаяр нь 2015 оны 02 сарын 09-ний өдрөөс 2015 оны 03 сарын 09-ний өдөр хүртэлх 1 сарын хугацааны хүүг төлөхөөр сунгасан боловч төлөхгүй байна. Иймд Ц.Өсөхбаяраас үндсэн мөнгө 1.000.000 төгрөг, хүү 100.000, алданги 165.00 төгрөг нийт 1.265.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ц.Өсөхбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цэвэгжав овогтой Өсөхбаяр би энэ нэхэмжилж байгаа 1 265 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны дотор өгнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Хоролгарав нь 1 265 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч Ц.Өсөхбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 06-нд төлж дуусгахаар хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Р.Хоролгарав 1 265 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч Ц.Өсөхбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 06-нд төлж дуусгахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 35 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 17 500 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 17 500 төгрөгийг хариуцагч Ц.Өсөхбаяраас гаргуулан нэхэмжлэгч Р.Хоролгаравт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ