| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0574/и |
| Дугаар | 0574 |
| Огноо | 2016-04-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 0574
| 2016 оны 4 сарын 26 өдөр | Дугаар 142/ШШ2016/00574 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 39а-11 тоотод оршин суух Боржигон овогт Миеэгийн Даваасүрэн /ГЖ:66050107/
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Даваасүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1982-1990 он хүртэл нэгдэл тартал Булган аймгийн Орхон сумын Чойбалсан нэгдэлд тасралтгүй мал маллаж, үнээ сааж байсан. Одоо тэгэвэрт орох болтол шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолгож ир гэсэн тул 1982 оноос 1989 оныг дуустал Булган аймгийн Орхон сумын Чойбалсан нэгдэлд мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Боржигон овогт Миеэгийн Даваасүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
М.Даваасүрэн нь 1982 оны 07 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар 31-ний өдрийг хүртэл Булган аймгийн Орхон сумын Чойбалсан нэгдэлд мал маллаж байсан болох нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Булган аймгийн Архивын тасгийн лавлагаа, 1988 оны 01 дүгээр сарын 25-нд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Ц.Ургамалын хамт ажиллаж байсан тухай тодорхойлолт нь түүний тухайн цаг үед хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан болохыг гэрчлэх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус батлагдаж байна.
Иймд Боржигон овогт Миеэгийн Даваасүрэнг 1982 оны 07 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар 31-ний өдрийг хүртэл Булган аймгийн Орхон сумын Чойбалсан нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Миеэгийн Даваасүрэнг 1982 оны 07 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар 31-ний өдрийг хүртэл Булган аймгийн Орхон сумын Чойбалсан нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Даваасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ