| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2013/0573/и |
| Дугаар | 0573 |
| Огноо | 2016-04-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 0573
| 2016 оны 4 сарын 26 өдөр | Дугаар 142/ШШ2016/00573 | Орхонаймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнжийн 3-10б тоотод оршин суух Цагаан гэрүүд овогт Энэбишийн Уранчимэг /АЮ 62081222 /
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтгаргагч Э.Уранчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Э.Уранчимэг 1983 оны 03 сарын 15-наас 1991 оны 01 сарын 01-нийг хүртэл БУК-д шавар будагчин, 1991 оны 01 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл Гурван тамир пүүсд шавар будагчин, 1992 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл Гурван тамир ХК-нд шавар будагчинаар ажиллаж ирсэн. Анх ажилд ороход нооромчноор тушаал гаргасан учираас тэтгэвэрт хортой нөхцөлөөр гарах боломжгүй болгосон тул миний ажил мэргэжлийг шалган үзэж шавар, будагчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Цагаан гэрүүд овогт Энэбишийн Уранчимэг нь шавар будагчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Э.Уранчимэг нь 1983 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01- өдрийг хүртэл Архангай аймгийн Барилга угсралтын трестэд шавар, будагчин, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Гурван тамир пүүсд шавар, будагчин, 1992 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Гурван тамир компанд шавар, будагчинаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбар, 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн наториатоор гэрчлүүлсэн хуулбар, Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаартай тушаал, Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1135 дугаартай архивын лавлагаа, Архангай аймгийн үйлдэрлэл худалдаа, барилга угсралтын Гурван тамир ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/21 дугаартай тодорхойлолт, Монголын үйлдвэрчний эвлэлийн 493837 дугаартай гишүүний үнэмлэх, Монголын үйлдвэрчний эвлэлийн 272243 дугаартай гишүүний батлах, нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1990 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 111 дугаартай засал чимэглэлийн мэргэжилээр төгссөн мэргэжлийн үнэмлэх, гэрч Д.Эрдэнэцэцэг, Ц.Цэрмаа нарын хамт ажиллаж байсан тухай тодорхойлолт нь тэдний тухайн цаг үед хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан болохыг гэрчлэхАрхангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1978 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 108 дугаартай тушаалаар тус тус батлагдаж байна.
Иймд Цагаан гэрүүд овогт Энэбишийн Уранчимэгийг 1983 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Барилга угсралтын трестэд шавар, будагчин, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн үйлдвэрлэл худалдаа, барилга угсралтын Гурван тамир пүүс, Гурван тамир ХХК-нд шавар, будагчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухайхуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгтзаасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Цагаан гэрүүд овогт Энэбишийн Уранчимэгийг 1983 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Барилга угсралтын трестэд шавар, будагчин, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн үйлдвэрлэл худалдаа, барилга угсралтын Гурван тамир пүүс, Гурван тамир ХХК-нд шавар, будагчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Э.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ