| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0571/и |
| Дугаар | 0571 |
| Огноо | 2016-04-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 0571
| 2016 оны 4 сарын 26 өдөр | Дугаар 142/ШШ2016/00571 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-14-17 тоотод оршин суух Богд Очирваань овогт Рэнцэннацагийн Оюун /ФМ:66010706/
Хариуцагч: Стройинвест ХХК, Макадам ХХК-н захирал Цагаан овогт Гомбын Зориглон /ЦЕ:58031616 /
Стройинвест ХХК-аас 11 274 823 төгрөг, Макадам ХХК-аас 4 867 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа, хариуцагч Стройинвест ХХК, Макадам ХХК-ийн захирал Г.Зориглон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Оюун би 1998 оноос эхлэн Стройинвест ХХК-д боловсон хүчин, хүний нөөцийн менежерээр тасралтгүй 20-иод жил ажилласан. 2009 оноос хойш тус компани санхүүгийн хямрал шалтгааны дор компанийн ажилчдын цалин хөлсийг өгөхөө больж эхэлсэн. 2009 онд компанийн үйл ажиллагаа зарим хэсэг нь дуусгавар болж зогссон боловч миний хувьд ажлаа хийж байсан. Удаа дараа компанийн захирал Г.Зориглонгоос цалин хөлсөө авахаар нэхдэг боловч "өгнө" гэсээр одоог хүрч байна. Энэ нь Монгол улсын тухай хуулийн 49.1-д заасан “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно" гэх заалтыг ноцтойгоор зөрчиж байна. Бусад ажилтнуудын цалин хөлсийг мөн өгөхгүй болсон тул аймгийн ҮЭХороо хөөцөлдөж ажилтнуудын цалин хөлсийг гаргуулах тухай Орхон аймгийн Сум Дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаар шүүхийн шийдвэр гарч байсан юм. Миний Стройинвест ХХК-иас авах цалин хөлс 7 516 549 төгрөг болсон. Дараа нь би үргэлжлүүлэн Макадам ХХК-д боловсон хүчний менежерээр ажилласан. Энэ нь мөн Г.Зориглонгийн компани юм. Гэвч мөн л миний цалинг өгөхгүй хохироож байна. 2-3 удаа өргөдөл гаргахад өргөдлийн хариуг өгдөггүй. Макадам ХХК-иас 3 245 000 төгрөгний цалин хууль ёсны дагуу авах ёстой. Дээрхи 2 компанид хөдөлмөрийн маргаан таслах комисс ажилладаггүй тул нэхэмжлэлийг шүүхэд гаргав. Энэ 2 компанийн захирал нь Г.Зориглон тул хамтад нэхэмжлэл гаргасан болно. Дээрхи 2 компаниас 10 761 549 төгрөгийн цалин авах ба Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 141.3-т зааснаар “Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги тооцон ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно” гэх заалтын дагуу: “Стройинвест ХХК"-иас цалинд 7 516 549 төгрөг, алданги 3 758 274,5 бүгд 11 274 823 төгрөг, “Макадам” ХХК-иас 3 245 000, төгрөг, алдангид 1 622 500 төгрөг, бүгд 4 867 500 төгрөг гаргуулж өгнө үү. 2010 оноос хойш 2012 оны 03 дугаар сар, 2014 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлхи нийгмийн даатгалын төлөлтийг баталжуулж, бичилт хийхийг “Стройинвест'’ ХХК, “Макадам ХХК- ийн захирал Г.Зориглон болон аймгийн нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Зориглон шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Стройинвест ХХК нь 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулаагүй. 2015 оны 10 дугаар сарын 02-ноос миний ерөнхий захиралын хугацаа дууссан. Одоо шүүхийн шийдвэрт 300 000 000 гаруй сая төгрөгний өртэй. Компанийг үүсгэн байгуулагчдын хурал зарлаж асуудлаа шийдэх хүртэл аливаа нэхэмжлэл хүлээн авах боломжгүй байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Оюун нь хариуцагч Стройинвест ХХК, Макадам ХХК-ийн захирал Г.Зориглонд холбогдуулан Стройинвест ХХК-с цалинд 7 516 549 төгрөг, алданги 3 758 274,5 төгрөг, Макадам ХХК-с цалинд 3 245 000 төгрөг, алданги 1 622 500 төгрөг нийт 16 142 323 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Стройинвест ХХК болон Макадам ХХК-ийн захирал Г.Зориглон эс зөвшөөрч мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Р.Оюун нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Стройинвест ХХК болон Макадам ХХК-д 1998 оноос хойш тасралтгүй боловсон хүчин, хүний нөөцийн менежерээс ажиллаж байсан. 2009 оноос санхүүгийн хямрал компанид нүүрлэж үйл ажиллагаа зогссон боловч миний хувьд ажлаа хийсээр ирсэн. Дээрхи 2 компаний захирал Г.Зориглонгоос цалингаа нэхдэг боловч өгнө гэсээр өдийг хүрсэн тул цалингаа гаргуулж авна гэж тайлбарладаг.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Миний бие Стройинвест ХХК-н захирал биш, сар сарын цагийн бүртгэл хэрэгт байхгүй, Р.Оюунтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй, орсон гарсан тушаал байхгүй тул нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгч Р.Оюун нь 1998 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Стройинвест ХХК-д боловсон хүчинээр ажилд орж хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн ба 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон мөн 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Макадам ХХК-д хүний нөөцийн менежерийн ажил албан тушаал эрхлэж байсан болох нь түүний нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 1996 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нээлгэсэн 192273 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн 0056367 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тус тус батлагдаж байна.
Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаартай шийдвэрээр Стройинвест ХХК-с ажилчдын цалинд 134 500 902 төгрөг гаргуулан Орхон аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд олгохоор шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, энэ талаар талууд маргаагүй.
Иймд энэ хугацааны цалинг авсан гэж дүгнээд, 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Стройинвест ХХК-с 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх аваагүй цалинг нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээд баталгаажаагүй баримтанд үндэслэн нийт 6 720 000 төгрөг /480 000 төгрөг х 14 сар/, Макадам ХХК-с 2013 оны 12 дугаар сар, 2014 оны 3 дугаар сараас 9 дүгээр сар хүртэлх цалин нийт 4 826 000 төгрөг /850 000 төгрөг х 5 сар+192 000 төгрөг х 3 сар/ байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу 3 245 000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т зааснаар ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутам 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно гэсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн ерөнхий заалтыг үндэслэн 6 720 000 төгрөгийн 50 хувь болох 3 360 000 төгрөг, 3 245 000 төгрөгийн 50 хувь болох 1 625 500 төгрөгийн алдангийг ногдуулж Стройинвест ХХК-с нийт 10 080 000 төгрөг, Макадам ХХК-с нийт 4 867 500 төгрөгийг тус тус гаргуулан Р.Оюунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 194 823 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Р.Оюун нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөх эрхийг Б.Сарантуяад олгосон байх ба уг төлөөлөл нь хуульд нийцсэн байна.
Хариуцагч Г.Зориглон Стройинвест ХХК-г төлөөлөх эрхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээ нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын хүрээнд хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасны дагуу чөлөөлөгдөх ба хариуцагч Стройинвест ХХК-с 187 750 төгрөг, Макадам ХХК-с 92 830 төгрөг тус тус гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ . Л.АРИУНЦЭЦЭГ