Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 0554

 

 

 

2016 оны 4 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2016/00554

Орхон аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-19-38 тоотод оршин суух Оодонзахар овогт Гүррагчаагийн Мөнхтулга /ФБ 75121535/ нэхэмжлэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг зээлийн 2-38 тоотод оршин суух Шарнууд овогт Эрдэнэсүхийн Алтангэрэл /ЧА 81082074 / холбогдох 1 875 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч  Г.Мөнхтулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Алтангэрэл нь Мөнхтулга надаас 2015 оны 08 сарын 18-ны өдөр 1 250 000 төгрөгийг сард 10 хувийн хүү төлөхөөр зээлж авсан юм. Алтангэрэл нь үндсэн мөнгө болон хүү төлөхгүй одоо хүртэл мөнгө өгөхгүй байх тул, үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 625 000 төгрөгний хүү нийт 1 875 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба уг эвлэрлийн гэрээнд Нэхэмжлэгч Г.Мөнхтулга миний бие 1 875 000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжилсэн мөнгөө багасгаж 1 200 000 төгрөг дээр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна гээд талууд гарын үсэг зурсан байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

                Нэхэмжлэгч Г.Мөнхтулга нь нэхэмжлэлийн шаардлагаа 675 000 төгрөгөөр бууруулж 1 200 000 төгрөг болгосныг хариуцагч Э.Алтангэрэл хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Мөнхтулга нь нэхэмжлэлийн шаардлагаа 675 000 төгрөгөөр бууруулж 1 200 000 төгрөг болгосныг хариуцагч Э.Алтангэрэл хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчидын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 22 475 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 22 475 төгрөгийг хариуцагч Э.Алтангэрэлээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхтулгад олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

        ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ