Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1075

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа, 

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Ё  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ё ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808058601455 дугаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ....дугаар хороо, ....дүгээр гудамж, “....” ХХК-ийн хашаанд оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын 57 дугаар гудамжны задгайд түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт ....... /РД:..../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Д.Ё  нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ....дүгээр хороо, ....тоотод “Айлд архи уусан” гэх шалтгааны улмаас хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Д.Д г зодож, түүний эрүүл мэндэд нь духанд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Ё  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Миний буруу. Торгох ял төлөх хугацааг хойшлуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1808058601455 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Д гийн: “2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 08 цагийн үед ...найз Г ийн гэрт найз Н  хамт бид 4 өмнөх өдөр нь архи ууж хоноод, өглөө унтаж байхад нөхөр  Ё  гараад буцаад орж ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь “чи ямар гэр барьж намайг авч суусан ч биш” гэхэд  Ё  уурлаад гал тогооны тавиур дээрээс сэрээ аваад миний дух руу нэг удаа хатгаж, гараараа нүүр лүү 2-3 удаа, баруун гар луу 2 удаа цохисон. Г , Н   нар бид хоёрыг салгасан.  Ё  гараад явчихсан. ...Эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрч цуг амьдарч байна. Энэ хэргийг түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-17-19, 23-24/,

Гэрч Б.Г ийн: “...Гэртээ эхнэрийн хамт байтал Д.Ё ын эхнэр Д.Д  ирэхээр нь би авдарт байсан 0,5 литрийн архи гаргаж өгсөн. Тэгээд архиа ууж байтал найз Д.Ё  халамцуу орж ирээд эхнэр Д.Д г “архи уулаа, хүүхэд дагуулж архи уулаа” гээд нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-37-38/,

Гэрч Н.Н : “...Д гийн нөхөр  Ё  халамцуу орж ирээд Д г “хүүхэд дагуулж явж архи уулаа” гэж уурлаад нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Манай нөхөр  Ё ыг “боль” гээд салгатал гараад явсан. Миний харснаар нүүр лүү нь 2-3, баруун гарын булчин руу нь ....удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-40-41/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.12.21-ний өдрийн 309 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Д гийн биед духанд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-26/,

Шүүгдэгч Д.Ё ын яллагдагчаар өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн үед би гэртээ ганцаараа 0,5 литрийн архи ууж байгаад эхнэр ажлаас тараад ирэхгүй болохоор нь Г  гэх найзындаа очтол эхнэр Д Г тэй цуг архи уугаад сууж байхаар нь “хүүхэд дагуулаад яагаад айлаар хэсэж архи уугаад байгаа юм бэ” гэж хэлсний дараа бид нар тухайн архийг хувааж ууж байгаад би нилээн согтоод ...нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон. Ширээн дээр байсан сэрээ авч байгаад дух руу нь хатгатал тухайн үед сэрээний үзүүрийн мөр гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-72-76/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-13/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн ....дүгээр хэлтэст гаргасан иргэн Д.Д гийн өргөдөл /хх-14/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/, гэрлэлт “бүртгэлгүй” лавлагаа /хх-45/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-46/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-48-51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/, Асап сангийн мэдээлэл /хх-64/, шүүгдэгчийн хүсэлт /хх-82/, хохирогчийн “Бид хоёр эвлэрсэн.  Ё  уучлалт гуйсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-83/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Ё  согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ....дүгээр хороо, Толгойт 100 дугаар гудамж, 19 тоотод “Архи уулаа” гэх шалтгаанаар хамтран амьдрагч Д.Д г зодож, духанд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Д гийн “... Ё  уурлаад гал тогооны тавиур дээрээс сэрээ аваад миний дух руу нэг удаа хатгаж, гараараа нүүр лүү 2-3 удаа, баруун гар луу 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-17-19/, гэрч Б.Г ийн “...Д.Д г “архи уулаа, хүүхэд дагуулж архи уулаа” гээд нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-37-38/, гэрч Н.Н  “... Ё  халамцуу орж ирээд Даваасүрэнг “хүүхэд дагуулж явж архи уулаа” гэж уурлаад нүүр лүү нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-40-41/, шүүх эмнэлгийн 309 дүгээр “1.Д.Д гийн биед духанд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-26/, шүүгдэгч Д.Ё ын яллагдагчаар өгсөн “...нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон. Ширээн дээр байсан сэрээ авч байгаад дух руу нь хатгатал тухайн үед сэрээний үзүүрийн мөр гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-72-76/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-13/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн ....дүгээр хэлтэст гаргасан иргэн Д.Д гийн өргөдөл /хх-14/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Ё ын согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Д г хувийн таарамжгүй харилцааны улмаас сэрээгээр дух руу нь хатгаж, гараар цохиж зодон, духанд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-19/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Ё  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Торгох ял төлөх хугацааг хойшлуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ....дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, сэрээгээр дух руу нь хатгаж, гараараа цохиж эрх чөлөөнд нь халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ё ад 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн ....дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Д.Ё ыг 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ё  урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.....дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Д.Ё ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ё ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ё ыг 800.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ё  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ё  урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.....дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн ....дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.....дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ё ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР