| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0529/и |
| Дугаар | 0529 |
| Огноо | 2016-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 0529
| 2016 оны 4 сарын 14 өдөр | Дугаар 142/ШШ2016/00529 | Орхон аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчЛ.Ариунцэцэг би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг 5-19-81 тоотод оршин суух Жигжидын Даниа
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Ар Булагын амралтанд оршин суух Доржийн Болд
579 340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 29-нд хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Даниа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Болдоос 579 340 төгрөг гаргуулахаар өргөдөл өгсөн юм. Д.Болд нь уг мөнгө өгсөн учир уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Даниа нь хариуцагч Д.Болдоос 579 340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Даниа нь 579 340 төгрөгийг хариуцагч Д.Болдоос авсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1,123.2-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 18 030 төгрөгийн тал хувь болох 9 015 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Даниад олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ