Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 0526

 

2016 оны 4 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2016/00526

Орхон аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах 4-20-75 тоотод байрлах Транскапитал ББСБ-ын нэхэмжлэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 34-5 тоотод оршин суух Гэрэлчулууны Алтанзулд /ФА 88012264/ холбогдох 6 530 709 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Алтанзултай 2015 оны 01 сарын 12-ны өдөр 121501120557 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 6.000.000 төгрөгийг сарын 2,9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн ба хамтран үүрэг гүйцэтгэгчээр Н.Ганбаатар байдаг. Орхон аймаг Баян-Өндөр сум 7-р баг нарлаг дэнж 46 гудамж 05 тоот хаягт орших 640 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Г-2101011414 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний газар, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 32-р гудамж 5а тоот хаягт байрлах 410 м.кв талбай Г-2101007340 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу зээлийг хуваан төлөх үүрэгтэй байдаг. Гэвч Г.Алтанзул нь зээлээ 2015 оны 7 дугаар сараас хойш төлөлт хийхгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Бид тухай бүрт мэдэгдэх хуудас хүргүүлэх, утсаар холбогдох зэргээр удаа дараа зээлээ төлөхийг шаардаж байсан ч үүргээ гүйцэтгэхгүй байна. Тиймээс зээлийн гэрээний 7.1 дэх хэсэг, 8.2 дахь хэсэгт заасны дагуу манай байгууллага гэрээг цуцалж байна. Г.Алтанзул Н.Ганбаатар нар нь одоогийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5.447.405 төгрөг, хүү 969.530 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74.775 төгрөг, нортариын төлбөр 12.000 төгрөг нийт 6.503.709 төгрөгийн төлбөртэй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээний заалтыг баримтлан хариуцагчийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, 6.503.709 төгрөгийг Транскапитал ББСБ-д олгуулж өгнө үү гэжээ.

 

             Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Гэрэлчулуун овогтой Алтанзул нь 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Транскапитал банк бус санхүүгийн байгууллагаас 6 000 000 төгрөгний зээл авсан нь үнэн болно.Одоогоор зээлийн үлдэгдэл 5 447 405 төгрөг, хүү 969 530 нэмэгдүүлсэн хүү 74 775 төгрөг,нотариатын төлбөр 12 000 төгрөг, нийт 6 503 709 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд миний байдлыг харгалзан үзээд 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүрэл хүлээн харж өгч тусална уу?, Би 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө хувааж төлөлт хийж бүрэн дуусгавар болгоно.Үүнд:

            5 дугаар сарын 10-нд-1 000 000

            5 дугаар сарын 30-нд-1 500 000

            6 дугаар сарын 20-нд-1 500 000

            6 дугаар сарын 30-нд-1 000 000

            6 дугаар сарын 30-нд-1 500 000  Ийм байдлаар хуваан төлөлт хийж сүүлийн хугацаа 7-10-ны өдөр гэхэд бүрэн дуусгавар болгоно гэдгээ амлаж байна. Иймд миний байдлыг харгалзан үзээд эвлэрлийн журмаар шийдэж өгч тус болно уу гэжээ.

            Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “ТРАНСКАПИТАЛ ББСБ”-аас Г.Алтанзулд холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 6 503 709 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд эл асуудлаар үүсгэсэн иргэний хэргийг эвлэрэн хэлэлцэх замаар шийдвэрлэх боломжтой гэж талууд үзсэн тул ийнхүү эвлэрэн хэлэлцэх нөхцөл,болзол журмыг тогтооход энэхүү гэрээний зорилго оршино. Энэхүү гэрээний 1.1-д заасан шаардлагын талаар талууд дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна.Үүнд:

            Г.Алтанзул нь нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу  

            6 503 709 төгрөгийг төлнө.

           Хариуцагч Г.Алтанзул нь энэхүү гэрээний төлбөрийг     

            - 2016.05.10-нд 1 000 000

            - 2016.05.30-нд 1 500 000

            - 2016.06.20-нд 1 500 000

            - 2016.06.30-нд 2 503 709 төгрөгийг тус тус төлж барагдуулна.

             Эвлэрлийн гэрээний 2.1.2-т заагдсан хуваарийг Г.Алтанзул нь зөрчсөн тохиолдолд эхний удаа сануулж эвлэрлийн гэрээний  үүргийг биелүүлэхийг шаардах бөгөөд дахин дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд шүүгчийн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамжийг үндэслэн албадан гүйцэтгэх захирамж гүйцэтгэх хуудасны хамт бичүүлж шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлбөрийг албадан гаргуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

              Хариуцагч Г.Алтанзул нь нэхэмжлэгч Транскапитал ББСБ-ийн нэхэмжлэлийн шаардлага 6 503 709 төгрөгийг, 2016 оны 05 дугаар сарын 10-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 30-нд 1 500 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 20-нд 1 500 000 төгрөг, 2016 оны 06 дугаар 30-нд 2 503 709 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон    

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч Транскапитал ББСБ-ийн нэхэмжлэлийн шаардлага 6 503 709 төгрөгийг хариуцагч Г.Алтанзул нь 2016 оны 05 дугаар сараас 06 дугаар сард багтааж төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 118 820 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 59 410 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 59 410 төгрөгийг хариуцагч Г.Алтанзулаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Транскапитал ББСБ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ