| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0524/и |
| Дугаар | 0524 |
| Огноо | 2016-04-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 0524
| 2016 оны 4 сарын 14 өдөр | Дугаар 142/ШШ2016/00524 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянтал 12-32 тоотод оршин суух Баян-Уул овогт Хэнмэдэхийн Оюунтуяа /ФД:85032101/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шинэ тосгон 4-2 тоотод оршин суух Бууран овогт Мягмардоржийн Нэргүй /ЙР:80042611/
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Оюунтуяа, хариуцагч М.Нэргүй шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие М.Нэргүйтэй 2005 онд танилцаж гэр бүл болж 2007 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү Сумьяабазар төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Тус тусдаа өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Сумьяабазарыг өөрийн асрамжинд авч, хүүхэддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч М.Нэргүй шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие М.Нэргүй нь тодорхой эрхэлсэн ажилгүй, өндөр настай аав, ээжийн хамт амьдардаг. 2005 онд Х.Оюунтуяатай танилцан 2007 онд хүүтэй болж, гэрлэлтээ албан ёсоор батлуулсан боловч, хоорондоо таарч тохирохгүй, цаашид амьдрах боломжгүй болж тус тусдаа амьдрах болсон тул, өөрийн хүү Сумьяабазарыг эхийн асрамжинд үлдээж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Оюунтуяа нь хариуцагч М.Нэргүйд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Зохигчид 2005 онд танилцаж, 2007 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь Г-509 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгсдийн дундаас 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүү Нэргүйн Сумъяабазар төрж, эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Үйлс бадрах өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Баян-Өндөр цогцолбор сургуулийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон, бага насны хүүхдийн асаргаа, ээнэгшин дассан байдлыг тус тус харгалзан хүү Н.Сумъяабазарыг эх Х.Оюунтуяагийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.Оюунтуяа нь хариуцагч М.Нэргүйгээс хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд зохигчид эд хөрөнгийн хувьд маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тайлбарлаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Нэргүйгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Оюунтуяад олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
|
| ||||
| |