Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1081

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А...., өмгөөлөгч Г.Хандсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мэргэн,

шүүгдэгч О....ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч О....жийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903007000331 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот... төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...” группд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн ...тоот... оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тангуд овогт ...ийн ...ж  /РД:.../.

Т...ОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Э....ж нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний шөнө 01 цаг 35 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Их нарангийн хуучин эцсийн замд “Хьюндай Соната-6” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл ж...о...ох эрхгүйгээр жоло...он явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав: Жолоочийн үүрэг: 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жоло...ох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жоло...ох,” 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 4 дүгээр хавсралтын 5.3-д заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г....ийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э....ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг унаж явсан. Жоло...ох эрхийн оноо дууссан байсан. Анх сандраад худлаа мэдүүлэг өгсөн. Хохиролд 5.750.600 төгрөг өгсөн. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Машин гэрэлтүүлэг муутай учраас хараагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уучлаарай, алдаагаа сайн ухамсарлаж байгаа” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Эцгийгээ алдчихаад гомдолтой байна. Шүүгдэгчтэй уулзаж ярилцсан, муу газраар явуулаад яахав, бага ял өгнө үү. ...оо нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэв.

Эрүүгийн 1903007000331 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А....ы: “Манай аав Г.... нь 1959 оны 10 дугаар сарын 11-нд Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйд төрсөн. Айлын ууган хүүхэд байсан. ...Тэр орой 00 цагийн үед орж ирэхдээ жоохон архи үнэртэж байсан. Гэхдээ тийм их согтолт байгаагүй. Маргааш өглөө нь цагдаагийн байгууллагаас аавыг нас барсныг сонссон. ...Миний зүгээс гомдолтой байна. Талийгаачийн хохирлын баримтыг бүрдүүлж байгаа...” гэх мэдүүлэг /хх-38-39/,

Гэрч Г....ын: “...Оройн 01:00 цагийн үед Их нарангийн хуучин эцэс орох гээд явж байхад урдаасаа хойш чиглэлд саарал өнгийн Х.Соната-6 маркийн автомашин 1 дүгээр эгнээнд зогсож байсан. Түүний баруун гар талд хар хөх өнгийн ачааны машин зэрэгцээд зогсож байсан. Тэр 2 машины тойро... баруун талаар нь шороон зам хэсгээр гарч байтал тэр 2 машины урд талд хүн хэвтэж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-65-66/,

Цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.08-ны өдрийн 1383 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын орой суурь яс олон хэлтэрхий бүхий цөмөрсөн хугарал, толгойн хуйханд шарх, цус хуралт, зулгаралт, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, ховдлын цусан хураа, уушгины няцрал, баруун уушгины до... дэлбэнгийн шарх, цээжний баруун хөндийд цусан хураа 1 литр, баруун талын олон хавирганы хоёрлосон хугарал. Умдаг ясны зөрөө бүхий далд хугарал, зүүн дээд 3.4.5 дугаар шүдний хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, уруулын салстад цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, гадна хэсгийн зулгаралт, умдаг ясны зүүн дээд салааны зөрөө бүхий хугарал, баруун гарын атгаал ясны зөрөө бүхий далд хугарал, баруун өвдөг, гуянд цус хуралт, баруун гуя, зүүн мөр, дал, зүүн түнх, зүүн шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл бөгөөд талийгаач нь дээрх гэмтлийн улмаас нас баржээ. 4.Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь дээрх толгой, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 6.Талийгаачийн цогцост хийсэн 2019.06.19-ний 05:30 цагийн үзлэгээр нас бараад 2-3 цаг болсон байх боломжтой байна гэжээ. 7.Талийгаачийн цус нь АВО системээр А2 дугаар бүлгийн цустай байна. 8.Химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 2,1 промилли, х...о...ны шингэнд 7,4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд 2,1 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэжээ /хх-98-99/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.06.25-ны өдрийн 3665 дугаар дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан саарал өнгийн будаг мэт зүйл нь шинжилгээнд ирүүлсэн Hyundai Sonata 6 маркийн ...дугаартай автомашинаас бэхжүүлж авсан будагтай таарч, тохирч байна” гэжээ /хх-80/,

 “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын шинжээчийн 2019.07.02-ны өдрийн 39154 дүгээр дүгнэлтэд: “1. Hyundai маркийн Sonata 6 загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлын хувьд стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 26мм(стандарт 5мм). Уг автомашин нь энгийн их гэрэлтэй. Зүүн талын гэрлийн чадал ойр дээрээ 1200cd хол дээрээ 3700, баруун талын гэрлийн чадал ойр дээрээ 2500cd, хол дээрээ 1800cd стандартын шаардлага хангахгүй байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 26мм(стандарт 5мм), <30%). 3.4. ...жолоочид үзэгдэх орчин хязгаарлах байдлаар нөлөөлөх боловч, тухайн зам талбайн гэрэлтүүлэх орчноос шалтгаалах тул ямар байдлаар нөлөөлснийг тогтоох боломжгүй байна...” гэжээ /хх-107-110/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019.07.18-ны өдрийн 309 дүгээр дүгнэлтэд: “1. Hyundai Sonata-6 маркийн ...дугаартай автомашиныг жоло...он явсан О....ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жоло...ох эрхгүй (жоло...логын дадлага хийхээс бусад тохиолдолд) ...үедээ тээврийн хэрэгсэл жоло...ох; 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 5.3.Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон; 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Г.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Тав. Явган зорчигчийн үүрэг: 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Хэргийн газрын үзлэгээр зорчих хэсгээс илрүүлж бэхжүүлсэн дугуйн тоормозны мөрөөр автомашины хурдыг т...орхойлох боломжгүй байна. 4. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-116/,

Шүүгдэгч О....жийн яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн хохирогчийн ар гэртэй холбоотой байгаа. Талийгаачийн 49 хоногийн буяны ажлын эд зүйсийг авч, ар гэрт өгсөн...” гэх мэдүүлэг /хх-123-124/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-8, 28/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /9-19, 20-25/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/, хохирлын баримтууд /хх-41-58, 126-130/, гэрч А.Хишигням, Г.Наранцэцэг нарын мэдүүлэг /хх-69, 70/, депозит дансны хуулга /хх-131/, хохирлын тооцоо /хх-132/, жолоочийн “оноо дууссан” гэх лавлагаа, мэдээлэл /хх-133, 170-171/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-139/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-152/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

мөн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол барагдуулсан тухай гар бичвэрийг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э....ж тээврийн хэрэгсэл жоло...ох эрхгүй үедээ 2019 оны 6 дугаар сарын 19-ний шөнө 01 цаг 35 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн хуучин эцсийн замд “Хьюндай Соната-6” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жоло...он явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жоло...ох эрхгүй ...үедээ жоло...ох,” 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 4 дүгээр хавсралтын 5.3-д заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г....ийг мөргөж амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А....ы “...цагдаагийн байгууллагаас аавыг нас барсныг сонссон...” гэх мэдүүлэг /хх-38-39/, гэрч Г....ын “...шороон зам хэсгээр гарч байтал тэр 2 машины урд талд хүн хэвтэж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-65-66/, шүүх эмнэлгийн 1383 дугаар “1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын орой суурь яс олон хэлтэрхий бүхий цөмөрсөн хугарал, толгойн хуйханд шарх, цус хуралт, зулгаралт, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, ховдлын цусан хураа, уушгины няцрал, баруун уушгины до... дэлбэнгийн шарх, цээжний баруун хөндийд цусан хураа 1 литр, баруун талын олон хавирганы хоёрлосон хугарал. Умдаг ясны зөрөө бүхий далд хугарал, зүүн дээд 3, 4, 5 дугаар шүдний хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, уруулын салстад цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, гадна хэсгийн зулгаралт, умдаг ясны зүүн дээд салааны зөрөө бүхий хугарал, баруун гарын атгаал ясны зөрөө бүхий далд хугарал, баруун өвдөг, гуянд цус хуралт, баруун гуя, зүүн мөр, дал, зүүн түнх, зүүн шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл бөгөөд талийгаач нь дээрх гэмтлийн улмаас нас баржээ. 8. Химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 2,1 промилли, х...о...ны шингэнд 7,4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд 2,1 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх-98-99/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 39154 дүгээр “1. Hyundai маркийн Sonata 6 загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлын хувьд стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 26мм(стандарт 5мм). Уг автомашин нь энгийн их гэрэлтэй. Зүүн талын гэрлийн чадал ойр дээрээ 1200cd хол дээрээ 3700, баруун талын гэрлийн чадал ойр дээрээ 2500cd, хол дээрээ 1800cd стандартын шаардлага хангахгүй байна. жолоочид үзэгдэх орчин хязгаарлах байдлаар нөлөөлөх боловч, тухайн зам талбайн гэрэлтүүлэх орчноос шалтгаалах тул ямар байдлаар нөлөөлснийг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-107-110/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 309 дүгээр “1. Hyundai Sonata-6 маркийн ...дугаартай автомашиныг жоло...он явсан О....ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жоло...ох эрхгүй ...үедээ жоло...ох; 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон; 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Г.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-116/, шүүгдэгч О....жийн яллагдагчаар өгсөн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн хохирогчийн ар гэртэй холбоотой байгаа...” гэх мэдүүлэг /хх-123-124/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-8/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /9-24/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч О....жийн тээврийн хэрэгсэл жоло...ох эрхгүй /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.3-т заасан “зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жоло...ох эрх дуусгавар болно”/ үедээ, “Хьюндай Соната-6” маркийн ...улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жоло...он харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйгээс явган зорчигч Г....ийг мөргөж, амь насыг хохироосон болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжтэй байх тул О....жийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г....ийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А....ы “хохиролд 5.750.600 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн “...оршуулгын зардалд 5.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 750.000 төгрөг, нийт 5.750.600 төгрөгийг хүлээлгэн өгөв” гэх гар бичвэрийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй. Жолоочийн тээврийн хэрэгслийн гэрэл шаардлага хангахгүй байсан. Тээврийн хэрэгсэл жоло...ох эрхгүй үедээ, эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэж үзэж байгаа. Хүний амь нас хохирсон. Хохирол төлөгдсөн ч хор уршиг арилаагүй. Тээврийн хэрэгсэл жоло...ох эрхийг 3 жилээр хасаж, 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Зүйлчлэл дээр маргах зүйлгүй. Эрхгүй мөртлөө бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоо...ож явсан. Хохиролд 5.750.600 төгрөг төлсөн. Хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг харгалзан үзнэ үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан. Шууд санаатай, хүсэж үйлдээгүй, болгоомжгүйгээр үйлдсэн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус /гарцгүй газраар гарсан/ үйлдэл гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, өөрийгөө илчилсэн /эмнэлгийн байгууллагад дуудлага өгөөгүй ч цагдаад дуудлага өгсөн/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, 2 настай хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, 1.5-д заасан “өөрийгөө илчилсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзнэ үү” гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Тухайлбал амь хохирогч буюу явган зорчигч Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж гарцгүй газраар зам хөндлөн гарсан хэдий ч түүний уг үйлдлээс шалтгаалан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь, мөн өөрийгөө илчилсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдохгүй байх тул шүүх дээрх үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй болно.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тээврийн хэрэгсэл жоло...ох эрхгүй (зөрчлийн оноо дууссан) үедээ, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон, амь хохирогч гарцгүй газраар зам хөндлөн гарсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон, б...ит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Муу газраар явуулаад яахав, бага ял өгнө үү” гэх хүсэлт/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж буй/-ыг тус тус харгалзан шүүгдэгч О....ж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О....жийн тээврийн хэрэгсэл жоло...ох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Түүнчлэн шүүгдэгч О....ж нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг удаа дараалан зөрчиж улмаар зөрчлийн оноо дууссан /хх-154-169, 170/ талаар хэрэгт баримтууд авагдсаныг үндэслэн тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад суух албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жоло...ох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэж байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн тээврийн хэрэгслийн гадна талын будагны хэлтэрхийнүүдийг /хэрэгт хавсаргагдсан хх-79/ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О....ж урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Тангуд овогт ...ийн ...жийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж нэг хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О....жийн тээврийн хэрэгсэл жоло...ох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч О....жид тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э....жид оногдуулсан тээврийн хэрэгсэл жоло...ох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн тээврийн хэрэгслийн гадна талын будагны хэлтэрхийнүүдийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О....ж урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О....жид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР