Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 12

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

               Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 7-9 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОО80021468, Булгадар овогт Мягмарын Уранчимэг,

            Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 7-9 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОТ73020278, Борлууд овогт Батсүхийн Доржпалам нарт холбогдох,

            Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7.707.847,39 төгрөг, нотариатын зардал 20.500 төгрөг, нийт 7.728.347,39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн М.Уранчимэг, Б.Доржпалам нар нь 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ/12080 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулан 11,500,000 /арван нэгэн сая таван зуун мянган /төгрөгийг сарын 2,2 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар зээлсэн. 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн үлдэгдэл 7,300,000 /долоон сая гурван зуун мянган/ төгрөгийг зээлийн эргэн төлөлтийг бууруулах зорилгоор сарын 1,6 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээлийн гэрээнд бүтцийн өөрчлөлт оруулж, дахин гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3.1, 5.2.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 5,457,106.95 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 7,627,422.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 25421 төгрөг, нийт 13,109,950 төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 446 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 5.2.16-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зээл төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд: 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/12080 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 6,042,893 төгрөг ,Зээлийн хүүгийн төлбөрт 1,621,821.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 43,132.41 төгрөг, нийт 7,707,847.39 төгрөг болон нотариатын төлбөр 20500 төгрөг, нийт 7.728.347,39 төгрөгийг нэхэмжилж байна. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлэх ба шүүхийн шийдвэр гарах хуртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ. 

            Хариуцагч М.Уранчимэг, Б.Доржпалам нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн М.Уранчимэг, Б.Доржпалам бид нар 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкнаас 11.500.000 төгрөгийн зээл авсан билээ. Одоо өнөөдрийн байдлаар Хаан банкнаас нэхэмжилсэн 7.728.347 төгрөгийг барьцаа хөрөнгөөр болон бэлэн мөнгөөр төлөхийг хүлээн зөвшөөрч байна“ гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч М.Уранчимэг, Б.Доржпалам нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7.707.847,39 төгрөг, нотариатын зардал 20.500 төгрөг, нийт 7.728.347,39 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

              Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Уранчимэг, Б.Доржпалам нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7.707.847,39 төгрөг, нотариатын зардал 20.500 төгрөг, нийт 7.728.347,39 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч М.Уранчимэг, Б.Доржпалам нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7.707.847,39 төгрөг, нотариатын зардал 20.500 төгрөг, нийт 7.728.347,39  төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

           Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138.604 төгрөгийн тал хувь болох 69.302 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 69.302  төгрөг, хариуцагч М.Уранчимэг, Б.Доржпалам нараас 69.302 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Нэхэмжлэгч Хаан банкны  зээлийн гэрээний гүйцэтгээгүй 7.707.847,39 /долоон сая долоон зуун долоон мянга найман зуун дөчин долоон төгрөг гучин есөн мөнгө/ төгрөг, нотариатын зардал 20.500 /хорин мянга таван зуу/ төгрөг, нийт 7.728.347,39  /долоон сая долоон зуун хорин найман мянга гурван зуун дөчин долоон төгрөг гучин есөн мөнгө/  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Уранчимэг, Б.Доржпалам нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 69.302 /жаран есөн мянга гурван зуун хоёр/ төгрөг, хариуцагч М.Уранчимэг, Б.Доржпалам нараас 69.302 /жаран есөн мянга гурван зуун хоёр/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 69.302 /жаран есөн мянга гурван зуун хоёр/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.  

             3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Уранчимэг, Б.Доржпалам нар сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ