Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 19

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

               Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

               Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 01-67 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЛ75120571, Борлууд овогт Жигдэнгомбын Баттогтох,

               Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 01-67 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОВ74010101, Галзад овогт Төмөрийн Найрамдал нарт холбогдох,

            Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 54.819.172 төгрөг, нотариатын зардал 21.000 төгрөг, нийт 54.840.172 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,  1.743.798 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаангом тооцооны төвийн эрхлэгч Г.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ж.Баттогтох Т.Найрамдал нар нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкны Улаангом тооцооны төвөөс ЗГ6982/3327 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийн хашаа байшингийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, ЗГ 6981/3328 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 9.000.000 төгрөгийн өрхийн хэрэглээний зээлийг сарын 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээллэсэн. Зээлдэгч нь гэрээний 2.4.1, 4.2.1, 4.2.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 1.020.273 төгрөг, зээлийн хүүний төлбөр 3450 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 0 төгрөг нийт 1.023.723 төгрөгийн төлбөр төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 661 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч хашаа байшингийн зээлийн гэрээний 4.2.8, өрхийн хэрэглээний зээлийн гэрээний 4.2.11-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас хашаа байшингийн зээл төлүүлэхээр 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр, 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зээлийг төлөх мэдэгдэл, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээл буцааж төлөх мэдэгдэл, өрхийн хэрэглээний зээл төлүүлэхээр 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зээлийг төлөх мэдэгдэл, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээл буцааж төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Хашаа байшингийн зээлийн төлбөрт үндсэн зээлийн төлбөр 29.579.253 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10.744.916 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 484.055 төгрөг, өрхийн хэрэглээний зээлийн төлбөрт үндсэн зээлийн төлбөр 8.400.474 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5.030.595 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 579.876 төгрөг нийт 54.819.172 төгрөг бөгөөд нотариатын төлбөр 21.000 төгрөг нийт 54.840.172 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

         Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаангом тооцооны төвийн эрхлэгч Г.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Ж.Баттогтох Т.Найрамдал нараас 54.819.172 төгрөг нэхэмжилсэн ба 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар хүү, нэмэгдүүлсэн хүү 1.701.622 төгрөг, тэмдэгтийн хураамж 42.176 төгрөг, нийт 1.743.798 төгрөг нэмж нэхэмжилж байна” гэжээ.

          Хариуцагч Ж.Баттогтох Т.Найрамдал нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хаан банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Ж.Баттогтох Т.Найрамдал нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 54.819.172 төгрөг, нотариатын зардал 21.000 төгрөг, нийт 54.840.172 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1.743.798 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.          

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Баттогтох Т.Найрамдал нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 56.562.970 төгрөг, нотариатын зардал 21.000 төгрөг, нийт 56.583.970 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Ж.Баттогтох Т.Найрамдал нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 56.562.970 төгрөг, нотариатын зардал 21.000 төгрөг, нийт 56.583.970 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

           Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632.382 төгрөгийн тал хувь болох 316.191 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 316.191 төгрөг, хариуцагч Ж.Баттогтох Т.Найрамдал нараас 316.191 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Нэхэмжлэгч Хаан банкны  зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 56.562.970 /тавин зургаан сая таван зуун жаран хоёр мянга есөн зуун дал/ төгрөг, нотариатын зардал 21.000 /хорин нэгэн мянга/ төгрөг, нийт 56.583.970  /тавин зургаан сая таван зуун наян гурван мянга есөн зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Баттогтох Т.Найрамдал нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 316.191 /гурван зуун арван зургаан  мянга нэг зуун ерэн нэг/ төгрөг, хариуцагч Ж.Баттогтох Т.Найрамдал нараас 316.191 /гурван зуун арван зургаан мянга нэг зуун ерэн нэг/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 316.191 /гурван зуун арван зургаан мянга нэг зуун ерэн нэг/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.  

        3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Баттогтох Т.Найрамдал сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ