| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1160/Э |
| Дугаар | 1156 |
| Огноо | 2019-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 1156
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Н.Зулаа,
улсын яллагч А.Тунгалагтуяа,
шүүгдэгч Т.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908047771527 дугаар хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын18-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гануурчин мэргэжилтэй, хувиараа гагнуурын ажил хийдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хуучин цэргийн хотхоны ...тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Харагчууд овогт ...гийн ... /РД:.../.
.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Т.... Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны 396-7 тоот гэрт нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны орой 00 цаг 10 минутын орчим Б....г “утсаа авсангүй” гэх байдлаар шалтаглан модон таягаар цохиж, түүний зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруу хүзүүнд зулгаралтыг үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
Шүүгдэгч Т.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн ээжийг таксинд тасраад уначихлаа, холбогдох утаснууд нь болохгүй байна гэж таксины жолооч над руу ярихаар нь хүрээд ир гээд хүргэж өгсөн. Тэгээд ийм зүйл болсон” гэв.
Эрүүгийн 1908047771527 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б....гийн: “Би 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байсан чинь хамаатны ах ... утсаар яриад намайг “чи яагаад гар утсаа унтраагаад байгаа юм” гээд хэл амаар доромжлоод байсан. Би “чи тэгвэл чамайг гэрт ирээд ал, би гэртээ байна” гээд утсаа тасалсан. Удалгүй ..., манай ээж ... 2 хамт орж ирсэн. ... “чи утасны цаанаас ямар том ярьдаг юм” гээд намайг цохиод авсан. ...... цаана байсан модон таягаар миний нуруу, толгой хэсэгт цохисон. ... миний толгой хэсэгт гараараа 2-3 удаа, цамцны захаар боосон, модон таягаар нуруу, толгой хэсэгт нэг нэг удаа цохисон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-7-8/,
Гэрч Т....ы: “2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нөхөр ... 22 цагийн орчим гэрт орж ирсэн. Удаагүй байсан чинь ...гийн гар утас дуугараад “... байна” гээд тэр 2 утасны цаанаас маргалдаад байсан. Би “юу болоод байгаа юм” гэсэн чинь “... ах ярьж байна, гэрт ирж намайг ална” гэсэн гэж хэлсэн. Тэгсэн удалгүй ..., хадам ээж ... 2 орж ирсэн. ... орж ирээд шууд ...г цохиж зодоод байсан. ... цаана байсан модон таягаар ...г нуруу хэсэгт нь цохисон. ... таягаар ...гийн нуруу, толгой хэсэгт тус бүр нэг удаа, мөн гараараа нүүр хэсэгт нь цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-11/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.09.13-ны өдрийн 11088 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б....-н зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-16/,
Шүүгдэгч Т....ын яллагдагчаар өгсөн: “... манай ээжийн дүүгийн хүүхэд. Над руу 2019 оны 9 дүгээр сарын 12-ны орой 00 цагийн орчим таксины жолооч гэх хүн ...гийн ээж болох ...ын утсаар яриад “утасны эзэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, гэр нь хаана байдаг юм бэ” гэхээр нь ......ыг авсан. ...ыг аваад ...би явж байх замдаа дахиад залгасан чинь ... утсаа авахаар нь “танай ээж ... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, би гэрт чинь очих гээд аваад явж байна, чи гар утсаа авахад яадаг юм бэ” гэсэн чинь ... “миний гар утас унтрах чамд ямар хамаатай юм” гээд утсаа тасалсан. ...Тэгээд би удалгүй Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутагт байх гэрт нь орсон чинь ...... гарах гээд гадуур хувцсаа өмсөөд зогсож байсан. Тэгэхээр нь би ...г шууд хацар луу нь алгадсан чинь ... намайг цохиод “би чамд дарамтлуулж байж чадахгүй, одоо учраа олъё” гээд түлхээд орон дээр унагаагаад “чамаар байнга дарамтлуулахгүй шүү” гээд намайг цохиод, мөргөсөн. Тэгсэн ...гийн ээж, эхнэр 2 нь ...г салгасан. Би орноос босоод харсан чинь орны хөлд модон таяг байхаар нь аваад ...г цохисон. Тэгээд би гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-25-28/,
шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, депозит дансны хуулга /хх-33-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, хохирогчийн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-48/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Т.... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.... нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 39 дүгээр гудамж, 7 тоотод 2019 оны 9 дүгээр сарын 12-ны орой 00 цаг 10 минутын орчим иргэн Б....г гараар болон модон таягаар цохиж, түүний зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруу хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б....гийн “...... намайг “чи утасны цаанаас ямар том ярьдаг юм” гээд цохиод авсан. ...... цаана байсан модон таягаар миний нуруу, толгой хэсэгт цохисон. ... миний толгой хэсэгт гараараа 2-3 удаа, цамцны захаар боосон, модон таягаар нуруу, толгой хэсэгт нэг нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-7-8/, гэрч Т....ы “...... гэрт орж ирээд шууд ...г цохиж зодоод байсан. ...... цаана байсан модон таягаар ...г нуруу хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-11/, шүүх эмнэлгийн 11088 дугаар “1. Б....-н зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-16/, шүүгдэгч Т....ын яллагдагчаар өгсөн “...би ...г шууд гараараа хацар луу нь алгадсан ...модон таяг байхаар нь би аваад ...г цохисон...” гэх мэдүүлэг /хх-25-28/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т....ын хохирогч Б....г гараараа болон модон таягаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-7-8/, “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хх-48/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т....т 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үл ялих зүйлээр шалтаглан гараараа толгой руу 2-3 удаа, модон таягаар нуруу, толгой хэсэг рүү нэг нэг удаа цохиж хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т....ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /дансны хуулгаар тодорхой хэмжээний орлого олдог болох нь тогтоогдсон/-ийг үндэслэн шүүгдэгч Т....ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харагчууд овогт ...гийн ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т....ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т....ыг 550.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.... урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т....т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР