Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1177

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч П.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908050661537 дугаар хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа машин засдаг ажилтай гэх, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн ...тоотод оршин суух,

урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 cap 10 хоногийн баривчлах ял шийтгэгдсэн, Боржигон овогт ...ийн ... /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч П.... нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаар гудамжинд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Н....ыг машины түлхүүр авлаа гэх шалтгааны улмаас эрүүн тус газар нь өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 9 дүгээр сарын 27-нд таньдаг хүмүүс ууж суухаар нь очиж уусан. Халаасанд байсан машины түлхүүр алга болчихсон. ...ыг авсан гэхээр нь асуухад өгөхгүй байсан. ... “... машины түлхүүрийг авсан” гэж хэлсэн. Эмчилгээний төлбөрт 150.000 төгрөг төлсөн. Миний буруу тул хүлээн зөвшөөрч байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1908050661537 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Н....ын: “2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ... дугаар гудамжинд зүс таних ..., бас нэг залуутай архи уугаад сууж байсан чинь зүс таних ...ээ нэмэгдэж ирсэн. ...ээ ирээд 1 шил архи дэлгүүрээс аваад бид нар хувааж уусан. Тэгсэн ...ээ намайг “машины түлхүүр авчихлаа” гээд байсан. Би түлхүүрийг аваагүй. Бид хоёр муудалцаад заамдалцсан чинь намайг нэг татаад тавьснаа эрүүний баруун хэсэг рүү өшиглөсөн. Би ...ыг цохиж зодсон асуудал байхгүй. Миний биед учирсан гэмтлүүдийг ...ээ өшиглөж. учруулсан. Намайг өөр хүн цохиж зодоогүй. Гэмтэл бэртлүүд өөрөөрөө эдгэрсэн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-11/,

Гэрч Х....гийн: “2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ...би аав дээр очсон чинь зүс харсан 3 хүнтэй байсан. Аав ... гэдэг хүнээс тулхүүрээ нэхээд байсан. ...... гэдэг хүн нь “би чиний түлхүүрээр яадаг юм, чи намайг Ханын атаман гэдгийг мэдэх үү” гээд барьцалдсан чинь аав тэр хүнийг газар унагааж нүүр лүү нь өшиглөсөн. ... гэдэг хүний хамраас цус гараад би аавыг татаж машиндаа суулгаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-41/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.10.02-ны өдрийн 11806 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Н....ын биед эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн талын завьжинд язрал, баруун хацар, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-15/,

Шүүгдэгч П....ын яллагдагчаар өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн үед ..., ...нар гудамжинд архи уугаад сууж байсан. Би 0,75 литрийн архи авч өгөөд хувааж уусан. Тухайн үед миний халаасанд байсан машины түлхүүр алга болсон байхаар би асуусан чинь ...хоёр ...ыг авсан байх гэсэн. Тэгэхээр нь би ...аас машины түлхүүрээ нэхсэн чинь аваагүй гээд байсан. Тэрнээс болж бид хоёр муудалцаад маргалдаж байхдаа би ...ын нүүр, эрүү хэсэгт нэг удаа өшиглөчихсөн. ...ын эрүү хавдаж халцарсан. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-34-36/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-20/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-21/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-22/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-23/, гэрлэлт бүртгэлтэй лавлагаа /хх-25/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26/, хохирогчийн “Миний бие ...т ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн...” гэх хүсэлт /хх-45/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч П.... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохиролд 150.000 төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна...” гэж,

шүүгдэгч “Миний буруу гэдгийг ойлгож байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.... согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ... дугаар гудамжинд иргэн Н....ыг зодож, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн талын завьжинд язрал, баруун хацар, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Н....ын “......ээ ирээд 1 шил архи аваад бид нар хувааж уусан. ...... маргалдаад миний эрүүний баруун хэсэг рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-11/, гэрч Х....гийн “...аав ... гэдэг хүнийг газар унагааж нүүр лүү нь өшиглөсөн чинь хамраас нь цус гараад...” гэх мэдүүлэг /хх-41/, шүүх эмнэлгийн 11806 дугаар “1.Н....ын биед эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн талын завьжинд язрал, баруун хацар, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-15/, шүүгдэгч П....ын яллагдагчаар өгсөн “...Би маргалдаж байхдаа ...ын нүүр, эрүү хэсэгт нэг удаа өшиглөчихсөн. ...ын эрүү хавдаж халцарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-34-36/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П....ын согтуурсан үедээ хохирогч Н....ын нүүр лүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-11/, “...т ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн” гэх хүсэлт /хх-45/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П....т 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.    

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, гудамж талбайд архидан согтуурч хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 150.000 төгрөг төлсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, 53 настай, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П....ыг 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.... цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ...ийн ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П....ыг 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.... нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.... цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П....т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР