Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1182

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Т.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т....ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908041781275 дугаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнсний үйлдвэрийн механикч мэргэжилтэй, хувиараа барилгын мужаан хийдэг гэх, ам бүл 6, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын ...тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн ... тоотод түр оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, Цэх овогт ...ийн ... /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Т.... нь иргэн П.... рүү 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр утасдаад “чамд ажлын санал тавих гэсэн юм, хүрээд ир, том оврын машины жолоочоор ажилд оруулж өгье, Е ангилал даруулах мөнгөө шилжүүлчих” гэж итгэл төрүүлэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд нийт 1.135.000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтэд бичигдсэн бүгд үнэн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Цалингаа авч чадахгүй байгаа учраас хохирлыг төлж чадаагүй. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

                                                                                        

Эрүүгийн 1908041781275 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч П....гийн: “2018 оны 11 дүгээр сард би таксинд явж байгаад Т.... гэх хүнтэй анх танилцсан. Түүнээс хойш холбоогүй байгаад над руу ... залгаад “чамд ажлын санал тавих гэсэн юм, манайд хүрээд ир” гээд гэрээ зааж өгөхөөр нь би очсон. ... надад “ах нь Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байдаг үйлдвэрт том машины жолоочоор ажилд оруулж өгье, өөрөө тэнд жолоочоор ажилладаг” гэхээр нь би уг компанид ажилд орохоор болсон. ... ...“ах нь Е ангилал гаргаад өгнө, надад таньдаг хүн байгаа, хүмүүстэй уулзчихаад хэлье” гэж хэлээд салсан. 2 хоногийн дараа буюу 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн орчимд ...той уулзахад “таньдаг хүнтэйгээ уулзчихлаа, чамд мэргэшсэн үнэмлэх гаргаж өгөхөөр боллоо, манай захирал ...гэх хүн жолооны курсын захирлыг таньдаг, эхний ээлжинд 80.000 төгрөг хэрэгтэй байна” гээд надаас 80.000 төгрөг, жолооны үнэмлэх, цээж зураг авсан. Түүнээс хойш 2019 оны 01 дүгээр сарын 25-30-ны өдрийн хооронд нийтдээ 200.000 төгрөгийг жолооны үнэмлэхний бүртгэл гэж авсан. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажил хөөцөлдөхөд “мөнгө хэрэг болоод байна” гээд ... дугаар дансаар 100.000 төгрөг шилжүүлж авсан. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “чамайг сургалтанд суулгах хэрэгтэй, мөнгө шилжүүл” гээд ... дугаар дансаар 160.000 төгрөг авсан. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “жолооны курсын ангилал даруулахад мөнгө хэрэг болоод байна” гэхэд 500.000 төгрөг ... дугаар данс руу шилжүүлсэн. 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “жолоочийн үнэмлэхний хэвлэлтийн мөнгө хэрэгтэй” гээд “25.000 төгрөгийг 5077186013 дугаар данс руу шилжүүлчих” гэхээр нь шилжүүлсэн. 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “ах нь ажлыг нь бүтээгээд өгнө, мөнгөний хэрэг байна, мөнгө явуулаач” гээд ...дугаар данс руу 30.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь шилжүүлсэн. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “мөнгөний хэрэг байна” гээд “... дугаар данс руу 40.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь шилжүүлсэн. Гэх мэтчилэн 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийтдээ 1.135.000 төгрөгийг надад ажил хөөцөлдөж өгч байгаа мэтээр ярьж, бэлнээр болон дансаар шилжүүлж авсан. Тэгээд ...оос “юу болж байна, үнэмлэх хэвлэгдэж байна уу” гэхээр “жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй байгаа, жолооны үнэмлэх хэвлэгдэж эхлэхээр хамгийн түрүүнд хэвлүүлж өгнө” гэх мэтээр хуурч мэхэлсээр 2019 оны 4 дүгээр cap болсон. 2019 оны 4 дүгээр сард би жолооны үнэмлэх хэвлэгдэж байгаа тухай мэдээ үзээд судлаж үзсэн чинь жолооны үнэмлэх хэвлэгдэж байгаа гэхээр нь ... руу залгаад “мэргэшсэн жолооны үнэмлэх хэвлэгдэж байгаа гэж байна, та яагаад худлаа хэлээд байгаа юм бэ” гэсэн чинь ... ах надаас уучлалт гуйгаад “ахад нь мөнгөний хэрэг гараад чамаас худлаа хэлж мөнгө авсан юм, надад жолооны үнэмлэх гаргаж өгөх таньдаг хүн байхгүй, чиний жолооны ангиллыг хөөцөлдөөгүй, худлаа ярьсан юм, удахгүй ажилд ороод мөнгийг чинь буцааж өгнө” гэсэн. Миний жолооны үнэмлэхийг буцааж өгсөн байгаа. Тэрнээс хойш “барилга дээр ажиллаж байгаа, би удахгүй буцааж өгнө” гэж 2019 оны 4 дүгээр сараас хойш одоог хүртэл надад мөнгө өгөөгүй. Би уг хүнд өгсөн мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-12-13, 16/,

Гэрч Э....гийн: “...Манай нөхрийн танил Т.... гэх залуу 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр нөхрийг “Дорноговь аймгийн Хатанбулаг суманд Жоншны үйлдвэрт том машины жолоочоор ажилд оруулж чадна, ах нь тэр компанид ажиллаж байгаа, том машин барих ангилалгүй юм байна, манай захирал ...жолооны курсын захирлыг таньдаг, жолооны курсд сургаж ангилал дарж өгье” гээд 80.000 төгрөг, жолооны үнэмлэх, цээж зураг авсан. Мөн олон удаа мөнгө цувуулж нийт 1.135.000 төгрөг өгсөн. ...2019 оны 4 дүгээр сард ...той очиж уулзаад “та жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй байгаа гэж худлаа хэлсэн байна” гэхэд “ахад нь мөнгөний хэрэг гараад худлаа хэлсэн юм, одоо ажил хийж байгаа, цалин дээрээс хуваагаад мөнгийг чинь өгч дуусгана” гээд одоог хүртэл нэг ч мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-18/,

Гэрч Я....ийн: “...2019 оны 6-7 дугаар сарын үед гэрт танихгүй 30 орчим насны эрэгтэй ирээд “танай хүү ... надаас 1.000.000 орчим төгрөг жолооны үнэмлэхний бүх ангилал даруулж өгнө гээд залилж авсан” гэж хэлсэн. “Чи хүнээс мөнгө залилж авсан байна, хүний мөнгийг яаралтай өгөөрэй” гэхэд ... надад “би тэр хүнээс жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж мөнгө аваад хэрэглэчихсэн” гээд “мөнгийг удахгүй өгнө” гэсэн. ...Миний хүү ... жолооны үнэмлэхний ангилал даруулж өгч чадахгүй, жолооны үнэмлэхний ангилал дарж өгөх ямар нэгэн хүн танихгүй...” гэх мэдүүлэг /хх-20, 28-29/,

Гэрч Р....ын: “... гэх залуу намайг түлээ нүүрс зарж байхад “данс руу чинь мөнгө хийлгэж авч болох уу” гээд 2019 оны 02 дугаар сард 1 удаа 25.000 төгрөг хийлгэж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-22/,

Гэрч С....ийн: “... надтай хамт барилга дээр ажиллаж байх үедээ “эхнэрээс мөнгө дансаар чинь авч болох уу” гээд миний Хаан банкны картыг гуйж хэрэглэж байсан. ...2019 оны 01-02 дугаар сарын үед 3 удаа мөнгө шилжүүлж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-24/,

Гэрч Э....гийн: “Манай гэрийн ойролцоо амьдардаг зүс таних төдий ... гэх залуу Валентины баярын өдөр “данс руу чинь мөнгө хийлгээд авч болох уу” гээд миний данс руу 30.000 төгрөг хийлгэж авсан. Баярын өдөр байсан болохоор хүн баярлуулах гэж байгаа юм болов уу гээд дансаа ашиглуулсан...” гэх мэдүүлэг /хх-26/,

Гэрч Д....ийн: “...... ээжээр тэтгэврийн зээл авахуулж жолооны курст суралцаж байсан. Тэрээр Дорноговь аймагт үйлдвэрт ажиллаж байгаагүй. Улаанбаатар хотод барилга болон бусад газарт ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-31-32/,

Шүүгдэгч Т....ын яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сард таксины жолооч ...тэй анх танилцсан. Надад мөнгөний хэрэг гарсан тул ... рүү худал хэлж мөнгө аваад дараа нь мөнгөтэй болохоороо үнэнээ хэлээд буцаагаад өгчихье гэж бодсон. Тэгээд “чамд ажлын санал тавих гэсэн юм, манайд хүрээд ир” гээд гэрээ зааж өгсөн ... ирсэн. “Ах нь Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байдаг үйлдвэрт том машины жолоочоор ажилд оруулж өгье, ах нь өөрөө тэнд том машины жолоочоор ажилладаг” гэж хэлсэн чинь ... ажилд орохоор болсон. Тэгээд би “чи ямар ангилалтай вэ, Е ангилал байгаа юу” гэхэд “Е ангилал байхгүй” гэхээр нь би “ах нь Е ангилал гаргаад өгнө, надад таньдаг хүн байгаа” гэж худлаа нэг хүний нэр зохиогоод хэлчихсэн. Тэгээд “ах нь хүмүүстэй уулзчихаад хэлье” гээд салсан. 2 хоногийн дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн орчимд ...тэй уулзаад “ах нь таньдаг хүнтэйгээ уулзчихлаа, чамд мэргэшсэн үнэмлэх гаргаж өгөхөөр боллоо, манай захирал ...жолооны курсийн захирлыг таньдаг юм, эхний ээлжинд 80.000 төгрөг хэрэгтэй байна” гээд 80.000 төгрөг авсан. Сургалтын мөнгө гэж 160.000 төгрөгийг замын хүний дансаар шилжүүлж авсан. Жолооны курсийн ангилал даруулахад “мөнгө хэрэг болоод байна” гээд 500.000 төгрөгийг өөрийн ээж ...ийн дансаар шилжүүлж авсан. Дараа нь “мөнгө хэрэг болоод байна, 300.000 төгрөг бэлнээр, мэргэшсэн үнэмлэх гарахгүй байна, мөнгө хэрэгтэй байна” гээд 25.000 төгрөгийг дансаар авсан. Нийт 1.135.000 төгрөг авсан. Би 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр cap хүртэл би “мэргэшсэн жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй байгаа” гэх мэтээр аргалаад худлаа хэлээд яваад байсан. Тэрнээс хойш ...д мөнгө өгч амжаагүй” гэх мэдүүлэг /хх-40-42/,

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэн Э....гийн өргөдөл /хх-3/, Э....гаас хохирогч П.... рүү мөнгө шилжүүлж байсан тухай дансны хуулга /хх-7/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-47/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-56-58/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Т....ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх гүйцэтгэх баримт бичиг нь ирээгүй” гэх албан бичиг /хх-60/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Ялтан Т....ын гүйцэтгэх хуудас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдээгүй, ял биелэгдээгүй тухай” албан бичиг /хх-62/, гэрч С....ийн дансны хуулга /хх-76/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав   

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Т....ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирол 1.135.000 төгрөг төлөгдөөгүй тул гаргуулж хохирогчид олгуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.      

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.... нь иргэн П....г “Чамайг том оврын машины жолоочоор ажилд оруулж өгье, Е ангилал даруулж өгье” гэж итгэл төрүүлэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нийт 1.135.000 төгрөгийг банкны дансаар болон бэлнээр шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч П....гийн “...... надад “ах нь Дорноговь аймгийн Хатанбулаг суманд үйлдвэрт том машины жолоочоор ажилд оруулж өгье, ах нь өөрөө тэнд ажилладаг” гэж хэлэхээр нь би уг компанид ажилд орохоор болсон. Тэгээд ... “чи ямар ангилалтай вэ, Е ангилал байгаа юу” гэхэд нь “надад Е ангилал байхгүй” гэсэн чинь “ах нь Е ангилал гаргаад өгнө, надад нэг таньдаг хүн байгаа” гээд “ах нь хүмүүстэй уулзчихаад хэлье” гэж хэлээд салсан. 2 хоногийн дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн орчимд “ах нь таньдаг хүнтэйгээ уулзчихлаа, чамд мэргэшсэн үнэмлэх гаргаж өгөхөөр боллоо, манай захирал ...жолооны курсийн захирлыг таньдаг юм, эхний ээлжинд 80.000 төгрөг хэрэгтэй байна” гээд надаас бэлнээр 80.000 төгрөг, жолооны үнэмлэх, цээж зураг авсан. Түүнээс хойш 2019 оны 01 дүгээр сарын 25-аас 30-ны өдрийн хооронд нийтдээ 200.000 төгрөгийг бэлнээр авсан. Ингэсээр 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийтдээ 1.135.000 төгрөгийг надад ажил хөөцөлдөж өгч байгаа мэтээр ярьж, надаас бэлнээр болон дансаар шилжүүлж авсан. ...... ах надаас уучлалт гуйгаад “ахад нь мөнгөний хэрэг гараад чамаас худлаа хэлж мөнгө авсан юм, надад жолооны үнэмлэх гаргаж өгөх таньдаг хүн байхгүй, чиний жолооны ангиллыг хөөцөлдөөгүй, угаасаа таних хүн байхгүй, худлаа ярьсан юм, удахгүй ажилд ороод мөнгийг чинь буцааж өгнө” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-12-13, 16/, гэрч Э....гийн “...... гэх залуу 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр манай нөхрийг “Дорноговь аймгийн Хатанбулаг суманд Жоншны үйлдвэрт том машины жолоочоор ажилд оруулж чадна, ах нь тэр компанид ажиллаж байгаа” гээд манай нөхрийн жолооны үнэмлэхийг нь асуугаад “том машин барих ангилалгүй юм байна, манай захирал ...гэх хүн жолооны курсын захирлыг таньдаг, жолооны курсд сургаж ангилал дарж өгье” гэж мөнгө авсан...” гэх мэдүүлэг /хх-18/, гэрч Я....ийн “...танихгүй ...эрэгтэй ирээд “танай хүү Т.... надаас 1.000.000 орчим төгрөг жолооны үнэмлэхний бүх ангилал даруулж өгнө гэж хэлээд мөнгө залилж авсан” гэж хэлсэн. ...... надад “би тэр хүнээс жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж мөнгө аваад хэрэглэчихсэн” гэж хэлээд “тэр залуугийн мөнгийг удахгүй өгнө” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-20/, гэрч Р....ын “Т.... гэх залуу намайг түлээ нүүрс зарж байхад “данс руу чинь мөнгө хийлгэж авч болох уу” гээд 2019 оны 02 дугаар сард 1 удаа 25.000 төгрөг хийлгэж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-22/, гэрч С....ийн “Т.... надтай хамт барилга дээр ажиллаж байх үедээ “эхнэрээс мөнгө дансаар чинь авч болох уу” гээд миний Хаан банкны картыг гуйж хэрэглэж байсан. 2019 оны 01-02 дугаар сарын үед 3 удаа мөнгө шилжүүлж авч байсан” гэх мэдүүлэг /хх-24/, гэрч Э....гийн “Т.... гэх залуу Валентины баярын өдөр “данс руу чинь мөнгө хийлгээд авч болох уу” гээд миний данс руу 30.000 төгрөг хийлгэж авсан” гэх мэдүүлэг /хх-26/, шүүгдэгч Т....ын яллагдагчаар өгсөн “...би ...д “ах нь Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байдаг үйлдвэрт том машины жолоочоор ажилд оруулж өгье, ах нь өөрөө тэнд том машины жолоочоор ажилладаг” гэж хэлсэн чинь ... уг компанид ажилд орохоор болсон. Тэгээд би “ах нь Е ангилал гаргаад өгнө, надад нэг таньдаг хүн байгаа” гэж хэлээд худлаа нэг хүний нэр зохиогоод хэлчихсэн. 2 хоногийн дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн орчимд ...тэй уулзаад “ах нь таньдаг хүнтэйгээ уулзчихлаа, чамд мэргэшсэн үнэмлэх гаргаж өгөхөөр боллоо, манай захирал ...жолооны курсийн захирлыг таньдаг юм, эхний ээлжинд 80.000 төгрөг хэрэгтэй байна” гээд 80.000 төгрөг авсан. Түүнээс хойш сургалтын мөнгө гэж 160.000 төгрөгийг замын хүний дансаар шилжүүлж авсан. Түүний дараа “жолооны курсийн ангилал даруулахад мөнгө хэрэг болоод байна” гээд 500.000 төгрөгийг өөрийн ээж ...ийн дансаар авсан гэх мэтчилэн 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 3 дугаар cap хүртэл нийт 1.135.000 төгрөг авсан. Би уучлалт гуйгаад “ахад нь мөнгөний хэрэг гараад чамаас худлаа хэлж мөнгө авсан, надад жолооны үнэмлэх гаргаж өгөх таньдаг хүн байхгүй, би өмнө нь ажиллаж байсан газрынхаа нэрийг барьж худлаа хэлсэн, удахгүй ажилд ороод мөнгийг чинь буцааж өгнө” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-40-42/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэн Э....гийн өргөдөл /хх-3/, Э....гаас хохирогч П.... рүү мөнгө шилжүүлж байсан тухай дансны хуулга /хх-7/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо. 

Иймд шүүгдэгч Т....ын үргэлжилсэн үйлдлээр, “Ажилд оруулж өгнө, жолооны ангилал даруулж өгнө” гэх мэтээр итгэл төрүүлэн хохирогч П....г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1.135.000 төгрөгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч П....д 1.135.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс 1.135.000 төгрөгийг гаргуулж, хохирогч П.... /Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 41 тоотод оршин суух, 91156665, 88802816 холбогдох утастай, РД-АС88060413/-д олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч урьд 2019 оны 3 дугаар сард ял шийтгэгдэж 240 цаг нийтэд тустай хийлгэх ялаа эдлээгүй, энэ хэргийн хохирлоо нөхөн төлөөгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т....од 9 сарын хорих ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 10 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Завсарлага аваад хохирол төлье гэсэн боловч захирал нь мөнгөө өгөөгүй, утсаа салгаад алга болчихлоо. Залилах гэмт хэрэгт 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолын 1 сарын хорих ялыг нэмж, нийт 7 сарын хорих ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 1.135.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирол төлөгдөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т....од 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.... нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ял биелэгдээгүй болох нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1/930 дугаар “Ялтан Т....ын гүйцэтгэх хуудас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдээгүй, ял биелэгдээгүй болно” гэх албан бичиг /хх-62/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Т....ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх гүйцэтгэх баримт бичиг ирээгүй” гэх албан бичиг /хх-60/-ээр тус тус тогтоогдох тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болон энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж байна.

Шүүгдэгч Т....ын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Цэх овогт ...ийн ...ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т....ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т....од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т....од энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т....ын цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай..

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т....оос 1.135.000 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч П.... /Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 41 тоотод оршин суух, 91156665, 88802816 холбогдох утастай, РД:АС88060413/-д олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т....ын эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т....од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР