Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 5959

 

 

 

 

 

 

 

 

 

 

                      

                      

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Т овогт Д Э, Л**** овогт Н*** Т**** нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн А, 2001 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн Ар нарыг эх Д.Э нь асрамжид  байлгасугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар А, Анарыг 16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Т нь тэтгэлэг гаргуулан тус бүрийг сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 48 дугаар зүйлийн   48.1-т зааснаар Н.Т 2 520 000 /хоёр сая таван зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан Д.Э олгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 35 дугаар зүйлийн 35.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т зааснаар Н.Т******71 675 000 /далан нэгэн сая зургаан зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулан Д.Э олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 19 909 000/ арван есөн сая есөн зуун есөн мянган/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Эн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 780 000 төгрөгөөс 698 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 81 330 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 528 925 төгрөгийг хариуцагч Н.Т тус тус гаргуулан Д.Э олгосугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.О даалгасугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН