Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 6017

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:**** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** дугаар орцонд байрлах, ***** **** ***** ***** нэхэмжлэлтэй

Хариуцагч:***** дүүргийн ** дүгээр хороо,** дүгээр байрны ** тоотод  оршин суух, эмэгтэй, регистрийн  дугаар Ц*********, **** овогт Н***** Д******  холбогдох

Цалингийн 500 000 төгрөгийг буцаан авах тухай хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч З.***** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А***** нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч *****,*****,****** Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч З.А****** шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Д*******н манай СӨХ-нд гэрээт нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд удирдах зөвлөлийн тогтоолоор улиралд 1 удаа цалинжуулж байхаар болсон. Н.*******2015 оны 3 дугаар сард ажлаас чөлөөлсөн боловч энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, 2014 оны санхүүгийн тайлан, 2015 оны 1, 2 дугаар сарын цалингийн хүснэгт, кассын баримт, тайлангуудыг санаатайгаар өгөөгүй, тайлан блансыг гаргаагүй учир санхүүгийн баримтын шалгалтаар 2015 оны 1, 2 дугаар сард олгосон цалин 500 000 төгрөгийг буцаан төлүүлэх акт гарсан.Иймд *******ны удирдах зөвлөлийн гишүүдийн тогтоолыг үндэслэн Н.Д******* 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү, би ажилчдын цалинг баталж гарын үсэг зурдаг гэв.

Хариуцагч Н.Д****** шүүхэд гаргасан тайлбартаа:**** ****** СӨХ-нд 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нягтлан бодогчоор ажиллаж санхүүгийн үйл ажиллагааг бүрэн босгосон бөгөөд захирлын 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 3 тоот тушаалаар намайг ажлаас халсан.Би 2015 оны 1, 2 дугаар сарын ажилтануудын цалин хөлс болон нийгмийн даатгалын тайлангаа хугацаанд нь гаргаж тушаасан, энэ хугацаанд кассын баримт байхгүй.Учир нь байцаагч няравыг ажлаас нь халсан учраас оршин суугчдаас хуримтлал аваагүй тул кассын мөнгөн гүйлгээ огт гараагүй.Захирал З.А***** хийж байгаа ажил, санхүүгийн байдлаа хурал хийж танилцуулдаггүй, оршин суугчдад бүдүүлэг шаардага тавьж, санал хүсэлтийг сонсдоггүй, хуримтлалын мөнгийг зөв зарцуулах зохион байгуулалт муу, миний санал санаачлагыг үл ойшоон үйл ажиллагаа явуулах гарцыг хаадаг, байцаагч няравын үйл ажиллагааг мэдэгдэл өгөлгүйгээр таслан зогсоож байсан, намайг ажлаас халсан өдрөө надад үүрэг ногдуулсан тушаал гаргаж байсан, төлөөлөн удирдах зөвлөлөөр удирдуулах бус өөрөө удирдан ТУЗ-ын гишүүдийн ирц бүрэн бус байдлаар өсуудлыг өөрөө дангаараа шийдвэрлэн дараа нь гарын үсэн бүрдүүлдэг.Иймд цалингийн 500 000 төгрөгийг төлөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О***** шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний шүүхийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2015/0****дугаар шүүгчийн захирамжийн дагуу өгөх ёстой юмнуудыг өгсөн, 6 хуудас баримтыг СӨХ-нд хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З******* Холбоо хариуцагч Н.Д****** холбогдуулан цалинд өгсөн 500 000 төгрөгийг эргүүлэн авах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Н.****** 2015 оны 1, 2 дугаар сарын ажилтануудын цалин хөлс болон нийгмийн даатгалын тайлангаа хугацаанд нь гаргаж тушаасан, кассын мөнгөн гүйлгээ хийгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч байгууллагын захирал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон З***8  *****   ******Холбооны дүрэмд заасны дагуу тус холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах эрхтэй байна.

Мөн нэхэмжлэгч байгууллагын захирал нь ажилчидынхаа цалинг баталдаг гэх бөгөөд хэрэв хариуцагч Н.Да******* үүрэгт ажлаа хугацаанд нь зохих хэмжээнд гүйцэтгээгүй бол түүнд олгох цалинг батлахгүй байх эрхтэй байх бөгөөд тухайн үед хариуцагчийн цалинг баталж олгосон, нягтлан бодогчийг 2015 оны 3 дугаар сард ажлаас чөлөөлчих атлаа түүнд 2015 оны 1 дүгээр улиралд олгосон цалинг эргүүлэн шаардах боломжгүй байна.

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.З-т зааснаар С*********яналтын зөвлөл нь нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлан, тэнцэл хууль тогтоомжийн дагуу үнэн зөв хийгдсэн эсэхийг хянах, холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаатай холбогдсон зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол холбооны банкин дахь харилцах дансыг түр хугацаагаар хааж гүйлгээг зогсоох арга хэмжээ авах эрхтэй байна.

Гэтэл З*****  Ө**** Сууц Өмчлөгчдийн Холбооны хяналтын зөвлөл нь дээрх хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байх тул Н.Д******г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж түүний  2015 оны 1 дүгээр улиралд авсан цалинг буцаан шаардах эрх нэхэмжлэгч байгууллагад үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан Н****** Дан-О******500 000 /таван зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн З*********** Холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 110 /арван таван мянга нэг зуун арван/ төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         З.ДОРЖНАМЖИН