| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1199/Э |
| Дугаар | 1195 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 1195
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга,
шүүгдэгч Т.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Т....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908043401418 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн ...тоотод оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/810 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/810 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, иргэний үнэмлэх аваагүй гэх, ...ын ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Т.... нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн ...тоотод байрлах нийтийн байрны хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Я....ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас нуруун тус газар нь хутгалж, “нурууны зүсэгдсэн шарх” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “15 цагийн үед гадаа пиво ууж байхад эхнэр нүүр лүү пиво цацчихаар нь айлгах санаатай байсан. Айлгаад ширэвчихсэн чинь хатгагдсан байсан. Хохирогчтой хамтран амьдраад 1 жил болж байна. Урьд нь ийм асуудал болж байгаагүй. Үйлдсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1908043401418 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Я....ын: “...2018 оны 11 дүгээр сарын 16-наас хойш нэг гэрт орж эхнэр нөхөр болж амьдрах болсон. ...2019 оны 8 дугаар сарын 19-ний өглөө ... “урьд шөнө нь архи уусан дотор муу байна” гээд 0,33 литрийн архи аваад гэртээ ганцаараа уусан. Би түүнээс 50 грамм уусан. Энэ үед хажуу айлын ...бас “шартаад байгаа” гэж сонсоод бид хоёр нэг том савтай пиво, 1 шил 0,5 литрийн архи авч тэдний гэрт орсон. Дөрвүүлээ хувааж уусан. ...Тэнд сууж байхад ... тэр хүмүүсийн хийж өгсөн пивоноос уух гэхээр нь би “одоо болио” гээд уух гэж байсан пивийг нүүр лүү нь цацчихсан чинь ... босоод яваад өгсөн. ...ийг буцаж гарч ирэхийг хараагүй. Би босоод гэр лүү орох гэтэл нуруу шар гээд л явчихсан. Би 4-5 алхаад л газар унасан. Би хэсэг манараад сэргэхэд ... миний шархыг дараад өөдөөс хараад сууж байсан. ...Миний нуруун тус газар хатгагдсан. Зөөлөн эд гэмтсэн. Нуруунд 3 оёдол тавьсан. Надад ямар ч гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-13/,
Гэрч Г....ийн: “...... эгч саравч дотор байхад согтуурхаад нөхөр Т....ийн нүүр лүү пиво цацчихсан. Тэгсэн чинь нөхөр нь уурлаад гэртээ орсон. Удалгүй гарч ирэхдээ 1 шил архи, цагаан савтай цай, хундага авч ирсэн. Тэгэхэд ... эгч нөхрийгөө “чи яагаад байгаа юм бэ” гээд гэдэс рүү нь цохиж байгаа харагдсан. Нөхөр нь босч ирэхэд ... эгч саравчнаас гараад 5 орчим метр явж байхад нөхөр нь араас нь очоод өмднийхөө араас хутга гаргаж ирээд нуруун тус газар хутгалсан. ... эгч газар унахад нуруунаас нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/,
Гэрч Ө....ын: “...Би өдөр байрны гадаа сааданд хүмүүс бөөнөөрөө сууж байхад очиход ... нөхөртэйгээ байсан. ... пиво уух гэхэд нь ... эгч аягатай пивийг нүүр лүү нь цацчихсан. ... ах уурлаад гэртээ орсон. ...Тэгээд аягатай пиво ууж байхад нь ... эгч маргалдаад сааднаас гарахад араас нь ... гарсан. Тэр хоёр холдолгүй ... эгч орилоод л унасан. Гэтэл ... “... чинь ... эгчийг хутгалчихлаа” гээд орилсон. ... эгч газар доошоо хараад хэвтсэн байсан. Хажууд нь том хар иштэй хутга байсан. ... эгчийн нурууны ар хэсэгт бөөрний орчмоос нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-20/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.08.29-ний өдрийн 10219 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Я....ын биед нурууны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-24/,
Шүүгдэгч Т....ийн яллагдагчаар өгсөн: “Би ... гэж эмэгтэйтэй 2018 оны 7 дугаар сараас хойш хамт амьдарч байна. ...2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хажуу хөрш айлын Чингис гэж залуугийн хамт бид хоёр 0,33 литрийн архи хувааж уусан. ... архинаас нь нэг удаа уусан. ...... ууж байсан аягатай пиво миний нүүр лүү цацсан. Би гэртээ ороод мах идэж байсан хутгаа өмдний арын халаасанд хийгээд гарсан. Би саравчинд тэр хэд дээр очоод аяганд байсан архийг уух гээд бариад сууж байхад ... аягатай архины доороос цохиход миний бие рүү асгарсан. Тухайн үед уур хүрээд халаасанд байсан хутгаа гаргаад эхнэрээ айлгах санаатай далайхад эхнэр саравчнаас гараад 3-4 алхаад газар унасан. Би сандраад очиход ...ын нуруунаас цус гарж байсан. ...Би гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-48-50/,
хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5/, шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-51/, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт /хх-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-55-57/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх-59/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-79-81/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-82-86/, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-87-88/,
шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гаргаж өгсөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “...Т.... нь 88 цагийн ялыг эдэлж, 412 цагийн үлдэгдэлтэй” гэх албан бичиг зэрэг нотлох баримтуудыг уншиж,
мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар өнгийн иштэй, 1 ширхэг хутгыг талуудын хүсэлтээр таниулж тус тус шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Т.... нь хамтран амьдрагч Я....ыг хутгалж хөнгөн хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн талаар хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.... согтуурсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн ...тоотод байрлах нийтийн байрны хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Я....ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас нуруун тус газарт хутгалж, нурууны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Я....ын “...... “дотор муу байна” гээд ганцаараа 0.33 литрийн архи уусан. ...Тэнд сууж байхад ... тэр хүмүүсийн хийж өгсөн пивоноос уух гэхээр нь би “одоо болио” гээд уух гэж байсан пивийг нүүр лүү нь цацчихсан. ...Би тэгээд босоод гэр лүү орох гэтэл нуруу шар гээд л явчихсан. Би 4-5 алхаад л газар унасан. ...Миний нуруун тус газар хатгагдсан...” гэх мэдүүлэг /хх-13/, гэрч Г....ийн “...Тэгсэн нөхөр нь босож ирэхэд ... эгч саравчнаас гараад 5 орчим метр явж байхад нөхөр нь араас нь очоод өмднийхөө араас хутга гаргаж ирээд нуруу тус газар нь хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/, гэрч Ө....ын “...... пиво уух гэхэд нь ... эгч аягатай пивийг нүүр лүү нь цацчихсан. ...Тэр хоёр холдолгүй ... эгч орилоод л унасан. Гэтэл ... “... чинь ... эгчийг хутгалчихлаа” гээд орилсон. ... эгч газар доошоо хараад хэвтсэн байсан. Хажууд нь том хар иштэй хутга байсан...” гэх мэдүүлэг /хх-20/, шүүх эмнэлгийн 10219 дүгээр “1.Я....ын биед нурууны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-24/, шүүгдэгч Т....ийн яллагдагчаар өгсөн “...... ууж байсан аягатай пиво миний нүүр лүү цацсан. Би гэртээ ороод мах идэж байсан хутгаа өмдний арын халаасанд хийгээд гарсан. ...Би тухайн үед уур хүрээд халаасанд байсан хутгаа гаргаад эхнэрээ айлгах санаатай далайхад эхнэр саравчнаас гараад 3-4 алхаад газар унасан...” гэх мэдүүлэг /хх-48-50/, хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-79-81/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-82-86/, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-87-88/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т....ийн согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Я....ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас нуруунд нь хутгалж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Я....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад ямар ч гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-13/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч согтуурсан, хамтран амьдрагчийг нуруун тус газар хутгалсан, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул хор уршиг арилсан гэж үзэхээр байна. Түүнчлэн ажилгүй, орлогогүй тул 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 412 цагийг нэмж, 712 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Хутгалсны дараа эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирлыг төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгаар хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/810 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялаас 412 цагийг эдлээгүй болох нь шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргаж өгсөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “...Т.... нь 88 цагийн ялыг эдэлж, 412 цагийн үлдэгдэлтэй” гэх албан бичгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж тус тус заасныг баримтлан хохирогчийн “Шүүгдэгчийн нүүр лүү пиво цацах, гэдэс рүү нь цохих” зэрэг зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн ч шүүгдэгчийн гэрээсээ хутга авч, арын халаасандаа нууж, улмаар нуруу руу нь хутгалж буй үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т....т 308 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Түүнчлэн шүүгдэгч Т....т энэ тогтоолоор оногдуулсан 308 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/810 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 412 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 720 /долоон зуун хорь/ цагаар тогтоож шийдвэрлэж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хар иштэй, хутга 1 ширхгийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.... цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...ын ...ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т....ийг 308 /гурван зуун найм/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т....т энэ тогтоолоор оногдуулсан 308 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/810 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 412 цагийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 720 /долоон зуун хорь/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.... нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хар иштэй, 1 ширхэг хутгийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.... цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т....т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР