| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00566/И |
| Дугаар | 103/ШШ2017/00008 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2017/00008
| 20*******7 оны 0******* сарын 09 өдөр | Дугаар *******03/ШШ20*******7/00008 | ******* хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨC
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 8.494.308 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны *******2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* ******* ХХК нь ******* дүүргийн дугаар байрны фасад засварлах ажлыг 20*******5 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 20*******5 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн бөгөөд ******* дүүргийн Засаг даргын Тамгын газар нь гэрээгээр нийт **************2.*******28.897 төгрөгийн төлбөр төлөхөөс *******03.634.589 төгрөгийг төлсөн байна. Одоо үлдэгдэл 8.494.308 төгрөгийн төлбөр дутуу байгаа. Хариуцагч байгууллага төлбөрийг төлнө гэдэг, харин хугацаан дээрээ тохиролцоогүй учраас манай байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллага нь 20*******7 оны төсөвт тухайн төлбөр тусгагдаагүй учраас төсвийн тодотгол хийхээр 20*******7 оны 6 сараас хойш төлнө гэсэн тайлбарыг хэлдэг. Манай байгууллага төлбөрөө даруй авах хүсэлтэй байгаа, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, харин хариуцагч байгууллага гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй өдий хүрсэн тул 8.494.308 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллага шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тухайн компаниар хийж гүйцэтгүүлсэн фасадыг засварласан ажлын хөлс 8.494.308 төгрөг нь 20*******7 оны төсөвт тусгагдаагүй бөгөөд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төсвийн нэмэлт тодотголоор хэлэлцүүлэн 20*******7 онд өгч барагдуулна гэжээ.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр хийж гүйцэтгэсэн ажлын үзүүлэлтийг харуулсан фото зурагууд, Төрийн банкны депозит дансны хуулга, ******* ******* ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийн талаарх баримт, ******* дүүргийн нийтийн орон сууцны фасад засварын ажлыг хүлээлцсэн акт, хариуцагч байгууллагын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 8.494.308 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 8.494.308 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд төлбөрийг 20*******7 оны төсвийн тодотгол хийсний дараа төлнө гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
20*******5 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ******* дүүргийн нийтийн орон сууцны фасад засварын ажил-ыг гүйцэтгэхээр гэрээ байгуулж, гүйцэтгэгч ******* ******* ХХК нь ******* дүүргийн нийтийн орон сууцны фасад засварын ажлыг 20*******5 оны 5 дугаар сарын 28-ны өдөр эхэлж 20*******5 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтанд оруулах, захиалагч ******* дүүргийн Засаг даргын Тамгын газар нь тухайн ажлыг **************2.*******28.897 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь 20*******5 оны 05 сарын 28-ны өдөр байгуулагдсан Дугаар -20*******5.07 дугаартай гэрээгээр тогтоогдож байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.******* дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
Ажил гүйцэтгэгч ******* ******* ХХК нь гэрээнд заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, захиалагч ******* дүүргийн ЗДТГ нь ажлын үр дүнг хүлээн авч гэрээнд заасан төлбөрөөс *******03.634.589 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 8.494.308 төгрөгийг төлөөгүй болох нь Төрийн банкны депозит дансны хуулга, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 20*******5.**************.*******0-ны өдрийн *******5/2*******6 тоот акт, барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийн талаарх баримт, гэрээ дүгнэсэн протокол, ******* дүүргийн нийтийн орон сууцны фасад засварын ажлыг хүлээлцсэн 20*******5.09.*******2-ны өдрийн акт, хариуцагч байгууллагын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.*******-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 346 дугаар зүйлийн 346.*******-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө, 35******* дүгээр зүйлийн 35*******.*******.*******-д захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар ажил гүйцэтгэгч ******* ******* ХХК хөлсөө шаардах эрхтэй, захиалагч ******* дүүргийн ЗДТГ нь дутуу төлсөн хөлс 8.494.308 төгрөгийг төлөх үүрэгтэй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******52.459 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******52.459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т. 20*******7 оны 0******* дүгээр сарын 09-ний өдрийн *******0 цаг 30 минутанд болох шүүх хуралдааны товыг 20*******7 оны 0******* дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд нь хоорондоо болон тухайн маргаж буй шаардлагад хамааралтай, ач холбогдолтой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
*******.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.******* хэсэгт зааснаар ******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 8.494.308/ найман сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга гурван зуун найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн *******52.459 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас тэмдэгтийн хураамж *******52.459 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ