Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 39

 

 

 

******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, прокурор Д.Аянагүл, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолтой, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201721000095 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч ******* түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Мон******* улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, урьд ял шийтгэлгүй ******* ******* *******гийн Ганзориг нь 2016 оны 12 сарын 22- ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрээс ховор ан амьтан  болох 1 тооны зэгсний гахайг  зохих зөвшөөрөлгүйгээр агнасан.

Мон******* улсын иргэн, 1968 оны 02 сарын 28- ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй,  тусгай дунд боловсролтой,  урьд ял шийтгэлгүй, ******* ******* ийн Нямдорж нь 2016 оны 12 сарын 22-ны өдөр яллагдагч *******ийн агнасан 1 тооны зэгсний гахайг У дугаартай Nissan X-Trail  маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн.

Мон******* улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* ны Баттөр нь 2014 оны 04 сарын 11-ний өдөр яллагдагч *******т холбогдох хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэг зааснаар шүүгдэгч ******* ны Баттөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлаж, шүүгдэгч *******, ******* нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Шүүгдэгч *******гийн Ганзоригийг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ийн Нямдоржийг ховор амьтны  түүхий эдийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар  зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ийг 3 сарын хугацаанд гэмт хэргийн учирсан  2900000/ хоёр сая есөн зуун мянга/ төгрөгний хохирлыг арилгах арга хэмжээ авахыг даалгаж, Эрүүгийн 201721000095 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *******оос гаргуулах төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд хэргийн 49 дүгээр хуудсанд гэрч *******өөс мэдүүлэг авсан мэдүүлгийг авахдаа гэрч *******д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлийг сануулж, гарын үсэг зуруулсан. Харин шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан атал үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Гэтэл хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг үнэлж үзэхэд шүүгдэгч ******* нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсний улмаас хэний эрх ашиг хөндөгдсөн нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр шүүгдэгч *******ийн дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгон, цагаатгасан шүүхийн шийтгэх тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. *******д Эрүүгийн  хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, гэрч ын мэдүүлэг, мөн хэргийн эд мөрийн баримт болох зэгсний гахайг хэн хэрхэн шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй, яллагдагч , нар нь зэгсний гахайг устгасан гэх актыг хуурамчаар үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын үед тогтоогдож, прокуророос хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь түүнд худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг сануулж мэдүүлэг авсаар байхад болоогүй зүйлийг болсон мэтээр зориуд гажуудуулж өөрчлөн мэдүүлж, бусдын үйлдсэн гэмт хэргийг нуух эсвэл бусдын эрх ашиг сонирхолыг хаацайлах зорилгоор зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон болно гэжээ.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдэхдээ 42-58 У улсын дугаартай Nissan X-Traill маркын тээврийн хэрэгсэл ашигласан, уг тээврийн хэрэгсэл нь *******ийг гэмт хэрэг үйлдэх үед Ганболдын Ганхөлөгийн өмчлөлд байсан нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэж үзэн тухайн тээврийн хэрэгслийг үнэлсэн хэргийн 197 дугаар хуудас дахь авто машин үнэлсэн тухай тайлангаар тогтоогдсон 6.500.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,5 дахь хэсэгт зааснаар *******оос албадан гаргуулж, хохиролд 2.900.000 төгрөгийг төлүүлж, үлдэх 3.600.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байхад энэ заалтыг хэрэглэхгүйгээр хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,2,5 дугаар заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 9 дэх заалтыг хүчингүй болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт  “ хэд хэдэн шүүгдэгчээс заримыг цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг тусгана гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ шүүгдэгч ******* нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсний улмаас хэний ашиг хөндөгдсөн нь эргэлзээтэй байх тул гэж дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хуулийн заалтыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын *******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Шүүгдэгч ******* нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* сум ******* ******* багийн нутаг дэвсгэрээс ховор амьтан болох 1 / нэг / тооны зэгсний зэрлэг гахайг зохих зөвшөөрөлгүй агнасан,

            2. Шүүгдэгч ******* нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч *******ийн агнасан 1 тооны зэгсний зэрлэг гахайг 42-54 У улсын дугаартай Nissan X-Trail маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын “ . . .*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ 42-58 У улсын дугаартай Nissan X-Trail маркын  тээврийн хэрэгсэл ашигласан, уг тээврийн хэрэгсэл нь *******ийг гэмт хэрэг үйлдэх үед Г.Ганхөлөгийн өмчлөлд байсан нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэж үзсэн байтлаа уг тээврийн хэрэгслийн үнийг *******оос гаргуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна “ гэх давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-т “ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого “ гэж .....гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 3-т “ хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохиролоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” 7.5 дугаар зүйлийн 4-т “ гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнийг ...гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар”  гэж тус тус заасан байна.

    Иймд *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь Г.Ганхөлөгийн эзэмшилд байсан учир тээврийн хэрэгслийг улсад хураалгүй түүний үнийг шүүгдэгч *******оос гаргуулсан нь  дээрхи хуулийн заалттай нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүх *******д холбогдох хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: Шүүгдэгч ******* нь гахайг Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан, устгасан талаараа  тодорхой мэдүүлсэн байх бөгөөд  А.Нансалмаа, нартай хамт явж  гахайг  устгасан  гэж  анх худал мэдүүлснээ худлаа гэдгийг хүлээн зөвшөөрч ганцаараа устгасан гэдгээ хэлж байгаа ба энэхүү мэдүүлэг нь  ховор ан амьтанг  зохих зөвшөөрөлгүй агнасан хэргийн үйл баримтанд нөлөөлөхгүй байх тул  *******ийн үйлдлийг шүүхээс хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах хуульзүйн үндэслэл тогтоогдохгүй байна.     

            Иймд шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нар болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нар болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг  дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

             ШҮҮГЧИД                                          Н.МӨНХЖАРГАЛ

 

                                  

Б.ДАМБА