Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 175

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1962 оны 12 сарын 08-нд Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, халх, дунд боловсролтой, малчин, Өмнөговь аймгийн, ам бүл 1, Өмнөговь аймаг Цогтцэций сум Цагаан-Овоо баг, Бумбан –Овоо гудамж 3-1 тоотод оршин суух Лхагвынхан овогт Сумъяагийн Сайнзаяа /РД: КН62120866/-ийн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Сайнзаяа, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Сайнзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Сайнзаяа миний бие 1962 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, ам бүл 2, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт оршин суудаг. 1978 оноос 1985 онуудад Өмнөговь аймгийн Манлай сумын Далай бригадад малчинаар ажиллаж байсан. Улмаар 1978-1980 оны Манлай сумын Далай бригадад малчнаар ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрт тамга дараагүй, мөн тус бригадад ажиллаж байсан 1981-1985 оны хөдөлмөрийн дэвтэрт Сумъяа овогтой Сайнзаяаг Сумаа Овогтой Сайнзаяа гэж буруу бичигдсэн. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй, мөн овог зөрүүтэй байна гээд буцаасан. Иймд намайг 1978-1980 онуудад Манлай сумын Далай бригадад ажиллаж байсан байдлыг тогтоож, мөн 1981-1985 оны хөдөлмөрийн дэвтэрт Сумаа овогтой Сайнзаяаг Сумъяа овогтой Сайнзаяа гэж залруулж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан түүний иргэний  үнэмлэхний  хуулбар,  улсын  тэмдэгтийн  хураамж  төлсөн тухай баримт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар багийн Засаг даргийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, С.Сайнзаяагийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Өмнөговь аймгийн Манлай сумын “Хоёр өлзийт” нэгдлийн даргын 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 49 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 672 дугаартай Архивын лавлагаа, гэрч Д.Буянбат, Б.Долгорсүрэн нарын мэдүүлэг зэрэг хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Сайнзаяа нь 1981-1985 оны хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, 1978-1980 онуудад Өмнөговь аймгийн Манлай сумын Далай бригадад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

С.Сайнзаяа нь 1978 оны 06 дугаар сарын 25-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сар дуустал ажилласан болох нь:

Нэхэмжлэгчийн тайлбар, 1978 оны хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 49 дугаартай Өмнөговь аймгийн Манлай сумын “Хоёр Өлзийт” нэгдлийн даргын тушаалийн хуулбар хувь, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 672 дугаартай архивийн лавлагаа, гэрч Д.Буянбатын “...С.Сайнзаяа нь 1978 оны 06 дугаар сард Өмнөговь аймгийн Манлай сум, Далай баг, “Хоёр-Өлзийт” нэгдэлд тэмээчнээр томилогдон ирж 1985 он хүртэл ажиллаж байсан. тухайн үед бид саахалт айл байсан. С.Сайнзаяа нь ээжээрээ овоглодог бөгөөд ээжийг нь Сумъяа гэдэг байсан....” гэсэн, гэрч Б.Долгорсүрэнгийн “...1970 оноос 1990 он хүртэл намайг мал маллаж байхад С.Сайнзаяа нь 1978 оны 06 сараас 1985 он хүртэл Манлай сумын Далай бригадад тэмээчнээр томилогдон ирж ажиллаж байсан. С.Сайнзаяа нь ээжээрээ овоглодог бөгөөд ээжийг нь Сумъяа гэдэг, аавыг нь Сумаа гэдэг байсан. түүнээс болоод хөдөлмөрийн дэвтэрт буруу бичигдсэн байх” гэсэн мэдүүлэг, 

С.Сайнзаяа нь 1981-1985 оны хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь:

Нэхэмжлэгчийн тайлбар, 1981 оны 07 сарын 01-ний өдрийн 00033 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,  1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 49 дугаартай Өмнөговь аймгийн Манлай сумын “Хоёр Өлзийт” нэгдлийн даргын тушаалийн хуулбар хувь, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 672 дугаартай архивийн лавлагаа, гэрч Д.Буянбатын “...С.Сайнзаяа нь 1978 оны 06 дугаар сард Өмнөговь аймгийн Манлай сум, Далай баг, “Хоёр-Өлзийт” нэгдэлд тэмээчнээр томилогдон ирж 1985 он хүртэл ажиллаж байсан. тухайн үед бид саахалт айл байсан. С.Сайнзаяа нь ээжээрээ овоглодог бөгөөд ээжийг нь Сумъяа гэдэг байсан....” гэсэн, гэрч Б.Долгорсүрэнгийн “...1970 оноос 1990 он хүртэл намайг мал маллаж байхад С.Сайнзаяа нь 1978 оны 06 сараас 1985 он хүртэл Манлай сумын Далай бригадад тэмээчнээр томилогдон ирж ажиллаж байсан. С.Сайнзаяа нь ээжээрээ овоглодог бөгөөд ээжийг нь Сумъяа гэдэг, аавыг нь Сумаа гэдэг байсан. түүнээс болоод хөдөлмөрийн дэвтэрт буруу бичигдсэн байх” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иймд С.Сайнзаяагийн 1978 оны 06 дугаар сараас 1980 онуудад Өмнөговь аймгийн Манлай сумын Далай бригад, “Хоёр-Өлзийт” нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан болон 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 00033 дугаартай  хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нв Лхагвынхан овогт Сумъяагийн Сайнзаяа мөн болохыг тогтоох нь зүйтэй. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Сайнзаяагийн 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сар хүртэл Өмнөговь аймгийн Манлай сумын Далай бриагад “Хоёр-Өлзийт” нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан байдал,

мөн хуулийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 00033 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Лхагвынхан овогт Сумъяагийн Сайнзаяа мөн болохыг тус тус тогтоосугай.           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.СОЛОНГО