Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 183

 

 

 

 

Шүүгчийн захирамжийг албадан

 гүйцэтгүүлэх тухай

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай Г.Мөнгөнцэцэгийн хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч М.Хүрэлбаатар нь хариуцагч С.Золбоод холбогдуулан 4,597,500 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд хариуцагч нь дээрх мөнгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, улмаар 11 дүгээр сараас эхлэн сар бүр 800,000-1,000,000 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Гэтэл С.Золбоо нь М.Хүрэлбаатарын мөнгийг 11 дүгээр сараас эхлэн төлөөгүй учир 4,597,500 төгрөг дээр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,275 төгрөгийг нэмээд нийт 4,641,775 төгрөгийг албадан гаргуулах хүсэлтийг гаргаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 156 дугаартай шүүгчийн захирамжаар түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 4,597,500 төгрөг гаргуулах тухай М.Хүрэлбаатарын нэхэмжлэлийг хариуцагч С.Золбоо хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч тухайн шийдвэрийг хариуцагч С.Золбоо нь сайн дураар биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн хүсэлтээр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх нь зүйтэй..

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 185.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгох ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 156 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлсүгэй.

2. Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Захирамжийн хувийг, төлбөр авагчийн хүсэлтийн хамт хэрэгт хавсаргахыг архив, бичиг хэргийн эрхлэгч Д.Эрдэнэсувдад үүрэг болгосугай.

4. Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                               Г.СОЛОНГО