Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/047

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,

Шүүгдэгч: С.Б, түүний өмгөөлөгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэгдсэнийг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.23-ны өдрийн 49 дугаартай магадлалаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн,

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэгдэж байсан С.Б

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч С.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын******* байх өөрийн гэртээ эхнэр  Д.Э гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  1. Шүүгдэгч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

   .....Би архи ууж байгаад эхнэр  Д.Этай маргалдаж сандал авч шидсэн гэсэн би юу болсон талаар тодорхой санахгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 50 /

      2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: ярих зүйлгүй, Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

   3. Хохирогч  Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

      ....2019 оны 11 дүгээр сарын 15-нд Баянхонгор сумын 6-р баг 1-10 тоотод байх гэртээ байж байхад нөхөр согтуу орж ирсэн надаас хэрүүл нэхээд байсан би унт гэсэн тэгтэл сандал авч шидээд миний баруун нүдэнд онож хөхөрсөн би тухайн үед ах ******* руу утсаар хэлсэн тэгтэл удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 30/,

      4. Гэрч Ш.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 11 сарын 15-16-ны шилжих шөнө манай дүү ******* утсаар залгаж Болдоо архи уучхаад намайг нүүр лүү цохилоо гэж ярьсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн...Манай дүүг нэг биш удаа зодсон асуудал дуулдаад байгаа. Би тэр хүний дарамтад байж магадгүй гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 55/

 5. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 681 дугаартай шинжээчийн:

              1.  Д.Эийн биед баруун нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зүүн хацар, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

              2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

             3.  Д.Эийн биед 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө учирсан гэх хуучин гэмтэл тогтоогдсонгүй

             4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-ийн 18/ болон хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, хавтаст хэргийн 14-15 дугаар хуудсанд авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, хавтаст хэргийн 67 дугаар хуудсан авагдсан шүүгдэгч С.Бын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас, хавтаст хэргийн 68-75 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 49 дугаар магадлал хуулбар, хавтаст хэргийн 76-77 дугаар хуудсанд авагдсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн С.Бын цагийн бүртгэлийн хуулбар, хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймаг дахь өмгөөлөгчдийн зөвлөлийн тодорхойлолт, хавтаст хэргийн 79-80 дугаар хуудсанд авагдсан хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, 81-84 дүгээр хуудсанд авагдсан эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын тодорхойлолт, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

         Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Бт 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, түүний өмнө нь эдлээгүй үлдсэн 48 цагийг нэмж нэгтгэн нийт 348 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар оногдуулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч С.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын******* байх өөрийн гэртээ Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр  Д.Э гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч  Д.Э, гэрч Ш.******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 681 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Б өмнө нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэгдэж уг ялаас 48 цагийг эдлээгүй үлдсэн талаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодорхойлолтыг гаргасан тул шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж түүний өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 48 цагийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт 1 ширхэг сандлыг хурааж эд мөрийн баримтаар тооцсон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн байх тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байсан гэж үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Чинчин овогт С.Быг дөрвөн зуун гучин хоёр / 432 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2-д зааснаар ялтан С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун гучин хоёр / 432 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан гурван зуун / 300 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн дөчин найман / 48 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан С.Бт дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан С.Б нь дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаатай тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан сандлыг хурааж эд мөрийн баримтаар тооцсон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5-д зааснаар шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                    

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Д.БАТЦЭНГЭЛ