| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2016/00187/И |
| Дугаар | 189 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 189
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, “Капитрон банк” ХХК-ийн төв байранд байрлах “Капитрон банк” ХХК /РД:2677377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Манлай сум, 4 дүгээр баг, Далайд оршин суух, Лхагва овогт Төмөртогоогийн Бадамгэрэл /РД:ЗИ68041200/-т холбогдох,
Цалингийн зээлийн гэрээний үүрэг 1,058,649 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Т.Бадамгэрэл нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3019-2013/185 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 3,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай авсан. Гэтэл зээлдэгч Т.Бадамгэрэл нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, хүүний төлөлтийг тогтоосон хугацаанд төлөлгүй 2015 оны 09 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний эргэн төлөлтөд зөрчил үүсгээд байна. Тус банк нь зээлдэгч Т.Бадамгэрэлд зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүүгээ хугацаанд нь төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлүүдийг баримтлан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3019-2013/185 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн зээл 1,043,004 төгрөг, зээлийн хүү 13,038 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,608 төгрөг нийт 1,058,649 төгрөгийг хариуцагч Т.Бадамгэрэлээс гаргуулж өгнө үү. Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэврлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ.
Хариуцагч Т.Бадамгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Т.Бадамгэрэл Би “Капитрон банк” ХХК-иас 2013 онд цалингийн зээл 3,000,000 төгрөгийг зээлсэн. “Тавантолгой транс” ХК-ийн ажил зогсож цалингийн зээлээ төлж чадаагүй. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,065,000 төгрөгийг “Капитрон банк” ХХК-нд бүрэн барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
“...“Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу хариуцагч Т.Бадамгэрэл нь 1,065,000 төгрөгийг “Капитрон банк” ХХК-нд бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч Т.Бадамгэрэлд холбогдуулан цалингийн зээлийн гэрээний үүрэг 1,058,649 төгрөг төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Т.Бадамгэрэл нь “Капитрон банк”
ХХК-д төлөх 1,065,000 төгрөгийг бүрэн төлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр мөн хүсэлт гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Капитрон банк” ХХК нэхэмжлэлтэй, Т.Бадамгэрэлд холбогдох цалингийн зээлийн гэрээний үүрэг 1,058,649 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Т.Бадамгэрэл нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 29,958 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, “Төрийн банк” ХХК-ийн 211000134959 тоот данснаас 14,979 төгрөг мөн хариуцагч Т.Бадамгэрэлээс 14,979 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-нд олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА