Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/052

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч : Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга:О.Сувд-эрдэнэ,

Хохирогч: Д.О,

Шүүгдэгч: Б.Д, түүний өмгөөлөгч Ц.*******,

Шүүгдэгч: Ш.А, түүний өмгөөлөгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А, Б.Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******  тоот хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймаг ******* сумын 1 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ш.А

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүйулсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б.Д

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Д, Ш.А нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 16-аас 30-ны хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн ******* тоотод оршин суух иргэн Д.Оын байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн бүс, Могул маркийн зурагт, тархи мана хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж бусдад 6.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ш.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...Би ******* Цагаан цахирын алтны чулуун дээр танилцаж байсан 2019 оны 07 дугаар сарын 28-ны үед өглөө доод захын биллиард дээр ******* таарсан тэгтэл маргааш би ******* явлаа гэж байсан тэгээд тухайн өдрийн үдээс хойш дахин зах дээр таарахаар нь би Улаанбаатар хот руу явж ажил хийх гэж байгаа гэж хэлсэн Дугарсанжаа цуг явж ажил хийе гэж хэлээд тэр өдөр манай дүү ******* бид хоёр хоноод маргааш орой хот руу явах истанад суугаад хот ороод хүргэн ах *******ынд очсон очоод нэг хоноод байж байтал үдээс хойш Дугарсанжаа цүнхнээс цагаан өнгийн улан толгойтой чулуун сүүлийн үеийн хөөрөг байсан тэгээд миний хөөрөг байгаа юм үүнийг зарчихъя гэж хэлэхээр хүргэн ах *******, Дугарсанжаа бид гурав Хар хорин зах ороод гадуур хөөрөг авдаг хүнд 10000 төгрөгөөр зарсан тэгээд маргааш нь Дугарсанжаа бид хоёр байгаа айлынхаа хажууд барилгын ажилд ороод доод тал нь 10 хоног ажилсан 2019 оны 08 дугаар сарын 16-ны үед манай дүү над руу залгаад амбаар дотор зурагт байна гэхээр нь би надтай цуг байгаа буюу Дугарсанжаагийнх гэж хэлтэл Дугарсанжаа хот руу аваад ир гэхээр нь би дүү Сувдмаагаар 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хот руу авхуулсан тэгээд дүү Сувдмааг ирэхээр би түүнтэй хамт айлын гэр барих гээд яваад орой иртэл хүргэн ах ******* надад Дугарсанжаа зурагтаа 150.000 төгрөгөөр зараад аймаг руу явсан зурагт зараад өг гэхээр нь зарж өгсөн талаар ярьж байсан тэгээд Дугарсанжааг явсны 3 хоногийн дараа дүү ******* хамт Баянхонгор аймагт ирээд сум явсан. Дугарсанжаа хот руу явдаг өдрийн өглөө данснаасаа авлаа гээд 70.000 төгрөг гаргаад ирсэн тэгээд төгрөгөөр нь хот явах замын зардлаа хийгээд 10.000 төгрөгөөр нь хоолонд орсон. Улаанбаатар хот руу явахын урд орой Дугарсанжаа гэрээс авч ирсэн юм маргааш сум авч явах гэж байгаа юм гээд бүтээлэг шиг юманд зурагтаа боосон авч ирэхээр нь би амбаарын түлхүүрийг Дугарсанжаад өгсөн тэгтэл тэр амбаар онгойлгоод зурагтаа хийсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 103-105/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.А мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.

 3. Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

  .......2019 оны 07 дугаар сард зах дээр таараад хоёулаа гол явж 2 шил архи уугаад юм яриад байж байтал би маргааш сум руугаа явна гэтэл хоёулаа хот явж ажил хийх үү гэсэн тэгэхээр нь би гайгүй ажил байвал хийе гээд яаж хот руу явах юм мөнгө байхгүй гэтэл мөнгө болчихмоор юм олноо гэсэн тэгээд намайг дагуулаад Арван мянгат ороод нэг айлын гадаа очтол тэр айл нь миний таньдаг айл болох ахын байсан тэгэхээр нь би т миний таньдаг айл байна гэхэд би аргалчих нь би таньдаг айл байгаа юм гэсэн тэгээд байшингийн ар хашааг нь давж ороод байшингийн хажууд байх дугуйнуудыг давхарлаад эхлээд байшингийн чардак дээр гараад намайг татаад байшингийн чардак руу орсон тэр дотор нарийхан төмөр байсан. аваад байшингийн таазыг гаднаас нь цоолоод нүх гаргаад би багтахгүй байна чи ороод мөнгө болчихмоор юм байвал аваад ир гэсэн тэгэхээр нь би ороод телевизор байна гэхэд аваад ир гэсэн тэгээд түүнийг т авч өгчхөөд дараа нь байшин дотор байх мөлхөө тавилгыг онгойлготол мөнгөн бүс, хөөрөг хоёр байсан түүнийг нь аваад нэг модон орон дээр гишгээд буцаад орж ирсэн таазаар гарсан ингэхдээ дээрээс намайг татаж гаргасан тэндээс гараад амьчуул руу манай дүүгийнд очъё гэсэн тэгээд нөгөө юмнуудаа аваад хамт алхаж байгаад т би Хөх толгой гарч найзындаа хонолоо гээд түүнээс салсан салахад надад маргааш өглөө зах дээр уулзъя гэсэн тэгээд тэндээс би Хөх толгой орж 9-2-22 тоотод хашаанд байх тухайн хулгай хийдэг өдрийн урд өдөр үсээ засуулж байгаад танилцсан надад нэрээ хэлэхдээ Мягаа гэх хүүхэн дээр шөнийн 02 цагаас 03 цагийн үед очиж хоноод өглөө 10 цагийн үед гараад зах ороод биллиард дээр уулзсан уулзахад нөгөө айлаас авсан мөнгөн бүсийг куртикнийхээ дотуур бүсэлсэн байсан тэгээд чи энийг ломбардад оруулаад өгчих тэр мөнгөөр хот явъя гэсэн тэгээд би нэг зах дотор байх ломбардад 120.000 төгрөгөөр өгөөд хот руу Истана машинд суугаад 2019 оны 07 дугаар сарын сүүлээр хулгай хийсний маргааш өдөр хот ороод ын эгчийнд очоод нөгөө хөөргөө гаргаж ирээд энэ хөөргийг заръя гээд түүний эгчийн нөхөр ******* бид гурав хамт явж нэг зах руу ороод би *******ын хамт гадаа нь байж байтал тав таван мянган төгрөг болж байна гээд гараад ирсэн тэгээд ******* гуайн гэрт очоод маргаашаас нь барилгын ажилд орсон тэгээд байж байтал манай дүү удахгүй ирэх гэж байгаа зурагтаа захичихлаа ирэхээр нь ломбардад тавьчихъя гэсэн тэгээд зурагт ирсэн би гэрт нь хашаан дахь шарилж түүгээд үлдсэн тэгээд ******* нар явж зурагтыг зарчхаад ирлээ гээд надад 10.000 төгрөг өгсөн ломбардад тавьсан гэж хэлж байсан надад бол зурагт зарснаас 10.000 төгрөг өгсөн өөр мөнгө өгөөгүй зурагт зарснаас хойш 3-4 хоноод *******аар Драгон дээр газар мэдэхгүй гэж хүргүүлээд бас нэг истана машинд суугаад Баянхонгор аймагт ирсэн миний авсан хөөрөг цагаан шаргал дуу хөөрөг улаан чулуун толгойтой байсан би шүдээрээ мэрж үзсэн нуухыг нь бол анзаараагүй. , ******* нар намайг гэж дууддаг би гэдэг нэрээр танилцаж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 114-116/

4. Шүүгдэгч  Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ярих зүйл байхгүй гэв.

5. Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:

....2019 оны 7 дугаар сарын 28-наас 29-ны хооронд гэх найзтайгаа хөх толгойд таараад хоёр шил 0.5 граммын нутаг, ерөөл нэртэй архи хоёулаа уучхаад. хоёулаа нэг айлаар орчхоод амчуулд манай эгчийнд очъё гэхээр нь дагаад гудамжаар явж байтал нэг байшинтай айл руу ороод намайг ороод хөөрөг, мөнгөн бүс, зурагт байгаа аваад ир би хүн хараад байж байя гээд байшингийн дээвэр дээр цуг гараад дээврийн хаалгаар нь цуг ороод байшингийн дээвэр дээрээс яндангийн хажуугаар нь байшингийн дээврийг нарийнхан төмрөөр ухаад дээврийн цоолоод намайг оруулсан. Би айл руу ороод зурагт, хөөрөг, мөнгөн бүсийг авч дээвэр лүү т дамжуулж өгсөн. Маргааш нь бид хоёр Улаанбаатар хот руу явсан. Хулгайлсан мөнгөн бүсээ зах дээр эртний эдлэл авдаг ченжид 130.000 мянган төгрөгөөр зарсан. Хотод очоод хөөрөг, зурагтаа зараад надад 20.000 төгрөг өгсөн. бид хоёр хотод барилгын ажил цуг хийж байгаад би 2019 оны 08 сарын 25-наас. 26-ны хооронд Баянхонгор аймагт ирсэн. Ш.А хотод ажлаа хийгээд үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

6. Шүүгдэгч Б.Д, Ш.А нарын гэрчээр нүүрэлдүүлэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

......Хөх толгойн дэлгүүрээс бид хоёр Ерөөл нэртэй архи аваад голын зах дээр ууж байгаад байж байтал орой хоёулаа ийшээ айлд ороод ойр зуурын юм байгаа түүнийг нь аваад гараад ирье гэсэн тэгээд голоос алхаж ирээд 10 мянгатын бүрд дэлгүүрийн араар ороод гээд манай хүргэний ахын байшин байсан тэгээд би миний таньдаг айл байна гэж т хэлэхэд би ч гэсэн таньдаг эзэн нь чулуун дээр саяхан байж байсан хоёулаа дээврээр оръё гээд чардакны хажууд байсан дугуйнуудыг давхарлаад чардакыг онгойлгоод дээврийг банзыг аваад хөлөөрөө дэвсэж цоолоод намайг чи ороод мөнгө болохоор эд зүйл аваад өг би дээр нь байж байя орчих юм бол гарч чадахгүй гэсэн тэгээд би ороод телевизорыг нь би эхлээд аваад болох гэж аас асуухад өшөө юм байна уу цаагуур нь яваадах гэсэн тэгээд би авдраас нь хөөрөг, мөнгөн бүс авч гарч буцаад нөгөө цоолсон цооронхойгоороо гараад амьчуулын тийшээ намайг дөхүүлээд өг гэсэн тэгээд би зурагтыг нь тэврээд амьчуулын Тумбааш дэлгүүрийн хавьд хүргэж өгч байгаад хөх толгойд байх таньдаг айлдаа очиж хонолоо гэхэд за тэг тэгвэл чи яв маргааш өглөө доод зах дээр 10 цагийн үед хүрээд ир гэсэн тэгээд цааш зурагт мөнгөн бүс хөөргөө тэврээд явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/

....Мөнгөн бүсийг аймгаас хот руу явахад надад өгөөд ломбардад оруулаад тавьчих зардлын мөнгөө олъё гээд зах дотор байх нэг ломбардыг надад зааж өгөөд би гадаа нь байж байя гэсэн тэгээд би мөнгөн бүсийг тэр газар руу нь оруулаад 120.000 төгрөгт өгөөд гарч ирээд мөнгөө т өгсөн тэгээд замдаа хоол авч идье гэсэн тэгээд нэг истанаад суугаад жолоочид өөрийн миний зардалтай хамт өгөөд хот ороод ын хүргэн ахынд очоод хүргэн ахтай нь хамт бид гурав Хар хорин зах руу гараад хөөргийг нь авч явж зарсан. Би хүргэн ахтай хамт гудамжинд нь зогсож байсан хөөрөг зарснаас надад мөнгө өгөөгүй сүүлд зурагтаа аймгаас гэх дүүгээрээ 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хот руу авхуулаад , хүргэн ах нь мөн бид гурав цуг яваад Нарантуул захын тэр хувьд ломбардад зарсан мөнгөнөөсөө надад 10.000 төгрөг өгсөн хэдээр зарснаа надад хэлээгүй зарж байхад нь би гадаа нь байж байсан.  нь хүргэн ахын хамт орж зарсан. Би ын хүргэн ахад надад айл зааж өгөөд эдгээр эд зүйлүүдийг авхуулсан зарах гэсэн юм гэж хэлэхэд тэгье зах руу оруулаад зарчихъя гээд цуг заралцсан....гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

  7. Хохирогч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

     ..2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр орхиж яваад 2019 оны 08 дугаар сарын 30-нд гэртээ ирсэн, ирэхэд манай байшинд хулгай орсон байсан. Би харлаа манай гэрт ирж байгаагүй би харж байгаагүй хүн байна Дугарсанжаа бол манайд ирж байсан яг хэзээ ирж байсныг санахгүй байна. Миний хувьд зурагт яах вэ хөөрөг олоод өгчих юм бол гомдол санал байхгүй.Миний хөөрөг бор өнгийн тархи мана хөөрөг толгой нь улаан чулуун толгойтой хуучны хөөрөг байгаа. Харин миний хөөргийг хулгайлсан гэх аас асуухад  гэх мэдүүлэг /хх-ийн 10-16/

8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О мэдүүлэхдээ: Надад учирсан хохирол болох 5.650.000 төгрөгийг шүүгдэгч Ш.А, Б.Д нар нь адил тэнцүү хэмжээгээр төлж барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна гэв.

9. Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...Энд манай дүүгийн хүүхдүүд байдаг гэрт уул нь байх ёстой гэхдээ тэндээ ирэхгүй байгаа. Одоо яг хаана байгаад байгааг нь мэдэхгүй байгаа, манайхаар нэг ч ирээгүй. Миний зүгээс Дугарсанжаагийн хулгайлж ломбардад тавьсан байсан мөнгөн бүсийг дэлгүүрийн эзэнд 120.000 төгрөг өгч авч бүсний эзэн болох т авч өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

10. Гэрч Э.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө Улаанбаатар хот руу явах гээд амбаартаа яваад ортол боодлоотой нимгэн телевизор байхаар нь ах руу залгаад энэ манай түлшний амбаарт юун телевизор байгаа юм гэтэл надтай яваа хүний Юм байгаа хот руу аваад ир гэсэн тэгээд би хот руу авч яваад шөнөдөө ороод ******* гэх ахынд очоод нөгөө зурагтаа таамбарт нь оруулаад тавьсан. ах намхан дуу муутай гэх бандитай манайд ирж 2 хоносон хэдэн сарыг нь санахгүй байна. Харанхуй шөнө л орж ирсэн орж ирээд шууд хойд өрөө рүү яваад унтаж байгаа харагдсан архи уусан талаар бол анзаараагүй тэгээд дараалаад 2 хоносны дараа маргааш өглөө нь хот явж ажил хийнэ гээд Жаргал буюу Дугарсанжаа нь түрүүлж гараад араас нь ах гарч явсан яг хэдэн сарын хэдний үеэр гэдгийг ёстой санахгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-39/

11. Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

 ...Би 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дэлгүүр дээрээ сууж байхад улаан малгайтай намхан шар залуу орж ирээд мөнгөн бүс авах уу гэж хэлсэн тэгэхээр нь үзье гэж хэлээд үзээд 120.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон би худалдаж авахдаа хулгайн зүйл биш биз бүстэй чинь цуг цагдаа руу зураг явууллаа зүгээр үү гэж хэлэхэд зүгээр гэсэн тэгэхээр нь би бүсийн хамт зургийг нь авч эрүүгийн мөрдөгч руу чатаар илгээсэн миний худалдаж авсан мөнгөн бүс нь тоноггүй мөнгөн тольтой ширэн бор шаргал бүс байсан худалдаж аваад тоноглоод заръя гэж бодсон. 2019 оны 09 дүгээр сарын эхээр хулгай хийсэн гэх залуугийн ах гээд зүс таних залуу ирээд надад 120.000 төгрөгийг маань буцааж өгөөд аваад явсан одоо надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад мөнгөн бүсээ зарах гэж орж ирэхдээ ганцаараа орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

12. Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

 ...2019 оны 07 дугаар сарын 20-д гарчихсан байсан хэдэн гэдгийг би мэдэхгүй байна манай эхнэр есүсийн цуглаанд явчихсан байхад өдөр Ш.А нь нэг залуугийн хамт аймгаас ирлээ хотод ажил хийнэ гэж ирсэн. Хамт ирсэн залууг гээд байсан байх бүтэн нэрийг нь мэдэхгүй гэрт ирэхдээ ажлын хувцастай байсан ба жагаа гэх залуу нь цагаан өнгийн хөөрөг гаргаж ирээд энэ хөөрөг ямар гээч хөөрөг вэ гэхээр нь ах нь хөөрөг мэдэхгүй гэж байсан. өөр ямар нэгэн зүйл авчраагүй. Өөрийгөө л гэснээс Дугарсанжаа гэж танилцуулаагүй дунд зэргийн нуруутай шөвгөрдүү туранхайвтар залуу байсан. гэр барилснаас хоёр хоногийн дараа гэгч нь ах телевизор зармаар байна гэхээр нь юун телевизор юм бэ гэхэд минийх байгаа юм явахгүй бол зардал байхгүй хэцүү байна хүүхэд сургуульд орох дөхөж байна гэхээр нь хэдэн хүүхэдтэй юм бэ гэхэд хоёр охинтой гэж байсан. Телевизор чинь хаана байгаа юм гэхэд Баянхонгороос пургон машинд хүн дайгаад явуулсан гэж хэлсэн. Үүнээс хойш 1-2 хоногийн дараа хавтгай хар өнгийн зурагт авчраад би хот мэдэхгүй болохоор явж чадахгүй нь та хамт яваад заралцаад өгөөч гэхээр нь би чадахгүй гэхэд тэгвэл барьцаанд тавиад өгөөч гэхээр нь чи өөрөө тавьж болдоггүй юм уу гэхэд бичиг баримт байхгүй гэхээр нь хамт яваад 21 дүгээр хорооллын замын хажууд нэг ломбардад би өөрийнхөө иргэний үнэмлэхээр 150.000 төгрөгд тавьж өгөхөд гээд байгаа залууд 70.000 төгрөгд нь тэндээс гар утас авсан. Энэ зурагтаа хэзээ авах юм бэ гэхэд за яах вэ байж л байг гэж хэлсэн. Ломбардад зурагт тавьсан өдрөө тэндээс яваад драгон дээрээс пурган машинд суулгаж өгөөд явуулсан. г гэрт зурагт авчрахад гэрт хэн ч байгаагүй эхнэр, Ш.А нар нь том хүүгийн хашаанд хөдөөгөөс хадам ээж нь нүүж ирж байгаа гээд гэрийн буйр янзлах гээд явчихсан байсан. Хөөрөг нь цагаан өнгийн дунд зэргийн дугуй улаан толгойтой хөөрөг байсан, зурагтын маркийг нь мэдэхгүй байна. Ш.А нартай ирснийх нь дараа хамт явж байхад тэр хоёр Хар хорин зах орсон тэгээд гарч ирэхдээ 20.000 төгрөгд зарлаа гэсэн юм ярьж байсан би хөөргийг хэнд хэдэн төгрөгөөр яаж зарсан талаар мэдэх зүйл байхгүй. Зурагтын хувьд дээр ярьсан гэгчтэй хоёулаа явсан. Ш.А байгаагүй.Би хулгайн зүйл гэдгийн мэдэхгүй. Хөөргийг нь би заралцаагүй, зурагтыг нь хамт барьцаанд тавиад өгөөч аймаг явах гэсэн юм гээд байхаар нь өөрийнхөө бичиг баримтаар ломбардад тавьж өгсөн. Уг ломбард нь Сонгинохайрхан дүүрэгт байсан юм. Би дараа нь нэг өдөр ломбард дээр очсон чинь тэр ломбард нь нүүчихсэн байна лээ. Одоо тэр газартаа байхгүй байна лээ. Хаана байгааг нь мэдэхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

13. Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

......Б.Д нь дуугүй зөрүүд, хүүхэд байхдаа даруухан ноомой хүүхэд байсан одоо ч дуу муутай ямар нэг зүйлийг хэлж яривал туслан ерөнхийдөө хөдөлгөөн удаан ямар нэг ааш зан гаргадаггүй сүүлийн үед эхнэрээсээ салаад малаа зараад архи уугаад сүүлдээ хулгай хийдэг болж байх шиг байна. Б.Д нь 2 хүүхэдтэй энэ жил том нь 1 дүгээр ангид орсон байх бага хүүхэд нь 3-4 настай. Мөн энэ жил салсан эхнэр нь өөр хүнтэй суусан гэж байсан. Малд нүдтэй хүүхэд байгаа юм. Сүүлийн үед найзалж, нөхөрлөж байгаа хүмүүс мөн Б.Дг буруу тийш нь татаад байдаг юм шиг байна....гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

14. Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... Манайх эхээс наймуулаа Дугарсанжаа нь манай 7 дахь дүү доороо нэг дүүтэй,  манай ээж бид нарыг бага байхад өнгөрсөн сургуульд ороод над дээр байж 6 дугаар ангиасаа сургуулиас гараад хөдөө манай аавтай хамт байдаг байсан. Тэгэхдээ дураараа өссөн тэгээд цэрэгт явсан цэрэгт явж ирээд эхнэр аваад аавын хаяанд 1 жил болоод 2004 онд мотоциклтой явж байгаад осолд ороод хүний асаргаанд байж байгаад гайгүй болоод эхнэр хүүхдийн хамт хадмынх руугаа явсан тэгээд аав 2015 онд өнгөрсөн эхнэртэйгээ байж байгаад салаад үхэр малаа тууж ирээд буцаж очиж эхнэртэйгээ суугаад өөрийн гэсэн малаа зарж үрж дуусгаад эхнэрээсээ 2017 онд салсан улмаар архи уудаг болсон мөн хадмууд нь малынх нь тоог эхээр тоолуулж зээл аваад өгөхгүй болохоор бид нар өмнөөс нь төлсөн Б.Д нь 2 эмэгтэй хүүхэдтэй салсан эхнэртэй нь хамт байдаг. Эхнэрээсээ салснаас хойш нэг газар байж тогтож чадахгүй өөрийнх нь гэр нь хураалттай ах дүү нарынхаараа тогтож байж чадахгүй тэнээд архи уугаад явж байдаг болсон. Уг нь бол дуу цөөн төлөв даруухан ямар нэг зүйл хэлсэн ч дуугардаггүй /хх-ийн 57-58/

15.Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 449 дугаартай “...хохирогч Д.Оын хулгайд алдсан гэх 32 инчийн телевизорын зах зээлийн үнэ ханш нь 350.000 төгрөг, тархи манан хөөрөг 5.200.000 төгрөг, мөнгөн бүс 800.000 төгрөгийн үнэтэй болохыг тус тус тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 66/,

16. Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 562 дугаартай “...хохирогч Д.Оын хулгайд алдсан гэх эслэг  хавтан зах зээлийн үнэ ханш нь 30.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт/хх-ийн 70/,

17. Нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 86 дугаартай:

1. Яллагдагч овогтой Дугарсанжаа нь сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл, болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.

2. Яллагдагч Б.Д нь урьд өмнө нь сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж байгаагүй.

3. Яллагдагч овогтой Б.Д нь тухайн хэрэг, үйл явдал болсноос хойш одоогоор сэтгэцийн хувьд ямар нэг өөрчлөлт илрээгүй байна....гэх дүгнэлт /хх-ийн 78/, хавтаст хэрэгт 117-118 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэл шалгах хуудас, хавтаст хэргийн  130-132 дугаар хуудсанд авагдсан Төрийн банк, Хаан банк,  Хас банк нарын тодорхойлолтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр 6 хуудас нотлох баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч нар гэмт хэргийг хамтран үйлдээгүй талаар мэдүүлж дүгнэлт гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Д нь уг гэмт хэргийг шүүгдэгч Ш.Атай хамтран үйлдсэн талаар удаа дараа мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Ш.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар шүүхээс шийдвэр гарсны дараа үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн тул шүүгдэгч Ш.Аыг гэм буруугүй гэж үзэх, түүний үйлдлийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт аваагүй тул өмгөөлөгчийн гаргасан гэм буруугүй гэх дүгнэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Иймд Шүүхээс шүүгдэгч Б.Д, Ш.А нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 16-аас 30-ны хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн ******* тоотод оршин суух иргэн Д.Оын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн бүс, Могул маркийн зурагт, тархи мана хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж бусдад 5.650.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт  болсон  нь хохирогч Д.О,  гэрч Б.Эрдэнэ-Очир, Э.Сувдмаа, Д.Бямбасүрэн, Д.******* нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 449, 562 дугаартай  дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг    зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Д, Ш.А нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар  нэвтэрч хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.              

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч  Б.Д, Ш.А нарт тус бүр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.Д, Ш.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг   хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн...ийг цээрлүүлэх,...д оршино” гэснийг үндэслэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн  шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О нь шүүгдэгч Ш.А, Б.Д нараас тус бүр 2.825.000 нийт 5.650.000 төгрөгийг авч хохирлоо барагдуулсан талаар илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Д, Ш.А нарт оногдуулсан хорих ялыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж  үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Д, Ш.А нар нь хохирогчид   төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон гурав хоногийг эдлэх ялаас хасаж тооцож,   шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй  болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

   Шүүгдэгч Б.Д, Ш.А нарт урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д, Ш.А нар нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын  мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа ял шийтгэгдсэн гэж үзлээ.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон     

                                                                                                                                                                                           ТОГТООХ  НЬ:                                                                                                                                                                                                                            

1. Шүүгдэгч Ш.А,  Б.Д нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,   хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч  хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар  шүүгдэгч Алаг морьт овогт Ш.А, овогт Б.Д нарыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар   тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ш.А, Б.Д нарт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ш.А, Б.Д нарын цагдан хоригдсон гурав хоногийг хорих ялын гурав хоногоор тооцож эдлэх ялаас тус тус хассугай.

5. Шүүгдэгч Ш.А, Б.Д нар нь бусдад  төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5-д зааснаар  шүүгдэгч Ш.А, Б.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тэдний эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 07-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.            

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.             

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Ш.А, Б.Д нарт авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ