| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0040/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/040 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч : С.Болорзул,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч: Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1914005730036 тоот хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1963 оны 06 дугаар сарын 18-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалагч, экологич мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ж.О,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.О нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гээгдүүлсэн байсан иргэн *******н эзэмшлийн Huawei-P маркийн гар утсаа гээгдүүлснийг олж авч хувьдаа завшиж 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
...Би 2019 оны 07 дугаар сарын сүүлээр 8 дугаар сарын эхээр санагдаж байна яг өдрийг нь санахгүй байна нэг өглөө эрт Баянхонгор аймгийн Дуурсах 3 дугаар багийн 10 мянгатад таньдаг айлдаа очоод буцаж гудамжаар алхаж байтал гар утас хэвтэж байхаар нь авсаг. Тухайн утас нь намайг олоход унтарчихсан байсан бөгөөд би цэцэглэж байгаад 1-2 хоногийн дараа байх өөрийн дугаар сим картыг хийгээд барьж байсан цагдаагийн алба хаагч утасдаад намайг олсон гар утсаа аваад ир гэхээр нь би аваачиж өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 07 сарын 29-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумаас Өвөрхангай аймгийн төв рүү унаанд суугаад тэгээд Өвөрхангай аймгийн “Их богд” зоогийн газраас Баянхонгор аймаг орох унаанд суугаад товчоон 03:10 минут орчим болж байсан байх бугаад тэгээд төв зам дагаад хойшоо алхаж яваад “Онцгой байдлын албан”-ны ойролцоо такси бариад суусан. Тэгээд 3-р баг 10-38 тоотод хүргүүлээд буухдаа гар утсаа гээсэн гэртээ ороод мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.....гэх мэдүүлэг / хх-ийн 25-34/
4. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....2019 оны 08 дугаар сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна. Хадам ээж Оюунжаргал нь ээж нь нэг гар утас олсон, утас нь унтарчихсан байсан болохоор хэний утас гэдэг нь мэдэхгүй байна, би энэ утсыг барилаа, чи миний утсыг барих уу гэхээр нь би зөвшөөрөөд түүний барьж байсан гар утсыг барьсан. Ээжийн олсон утас нь хар өнгийн Huawei гэсэн бичигтэй гар утас байсан. Тэгтэл дараа нь ээж рүү Цагдаагаас утасдаад хүний гээгдүүлсэн гар утсыг ашигласан байна гээд авсан гэсэн. Тэгээд ээж надад өгсөн гар утсаа буцаагаад авсан.....гэх мэдүүлэг / хх-ийн 37-38/
9. Энх-Нахиа ХХК-н 2019 оны 8 сарын 16-ны өдрийн 417 дугаартай шинжээчийн:
10. Huawei P маркийн гар утас 730.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 35/, хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 16-17 дугаар хуудсанд авагдсан эд зүйлийг хүлээн авч, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй торгох ялын доод хэмжээг оногдуулах талаар дүгнэлт гаргасныг дурдаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.О нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гээгдүүлсэн байсан иргэн *******н эзэмшлийн Huawei-P маркийн гар утсаа гээгдүүлснийг олж авч хувьдаа завшиж 730.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч Б.Загдсүрэн нарын мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-н 417 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Оыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Ж.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ж.Оын орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлэГ
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч Ж.Оын эзэмшлийн HUAWEI маркийн гар утсыг битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ж.Од буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.О нь шийтгэгдэж байсан эсэх талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Оыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Оыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг ялтан Ж.Оыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ж.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ж.Оын эзэмшлийн HUAWEI маркийн гар утсыг битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ж.Од буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ