| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00304/И |
| Дугаар | 00365 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 00365
Хариуцагчийнзөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Мөнхбаатарт холбогдох 990769 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00304/И индекстэй иргэний хэргийг хүлээн авчхянаад ТОДОРХОЙЛОХнь:
Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Мөнхбаатар нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22418489 тоот гэрээ байгуулан 99556742 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт IPhone багцын үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан IPhone 5 гар утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Б.Мөнхбаатар нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдэлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөрийг төлөөгүй тул үйлчилгээний хэрэглээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны үнэ, нийт 990769 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мөнхбаатар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэглээний үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны үнэ 990769 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Мобиком Корпораци ХХК нь Б.Мөнхбаатарт холбогдуулан 990769 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Мөнхбаатар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 990769 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д зааснаар Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Мөнхбаатарт холбогдох 990769 /есөн зуун ерөн мянга долоон зуун жаран ес/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28328 /хорин найман мянга гурван зуун хорин найм/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 14164 /арван дөрвөн мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөг, хариуцагчаас 14164 /арван дөрвөн мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН